Чамайг би яах вэ?

Сайн байна уу уншигчидаа Би 27 настай 2 хүүхдийн ээж байна. Нөхрийгөө 10 жилд байхаасаа мэддэг их сургуульд ороод дотносож нэг гэрт орсон бүх зүйл нь таалагдаж зүгээр л байгаагаар нь хайрлахыг хүссэн. Миний хань бол даруу дөлгөөн боловсролтой хүүхдүүддээ сайн эцэг гэж боддог. Даанч дэндүү халамжгүй айлын ганц болохоор дэндүү эрх амьдрал мэддэггүй амьдраоын ухаан юу ч байхгүй. Надаас үнэхээр их зүйл шаарддаг хоол голно, хүний хань болсон хойно дуртайг нь хийж өгөх гэж хичээнэ, өөрөө 2 давхар ажил хийгээд дээрээс нь оюутан байж л чин зүрхнээсээ дуртай нь аргагүй бүгдийг амжуулах гэж оролдоно.

Өдрийн цагаар дарга нарынхаа нүдийг хариулж байгаад гүйж очоод хоол аваачиж өгнө, ямар ч гэх юм бэ дээ. Би үнэхээр их хичээсэн шүү ханиа, одоо өөрийгөө харахад өмссөн хувцасгүй, хадмуудад бол ажил хийсэн шинжгүй нэртэй, эцэг эхдээ илүүчлээд ганц кг мах ч бариад очиж чаддаггүй тийм эмэгтэй л байна. Гэхдээ чамтай амьдарсан энэ 5 жилийн хугацаанд би бөхөж шантарч байсангүй. Үргэлж өөрөөсөө бурууг хайдаг байлаа. Одоо би чадахгүйнээ би шантарч байна.

Сүүлд миний чамд хэлсэн үг БИ ЧАМААС ИХ ЮМ ХҮСЭЭД БАЙНА УУ? Ээлжийн ажлаасаа буугаад одоо болтол юм идэж чадаагүй л сууна гэхэд утсаараа тоглоод эхэлсэн. Гараад надад хоол аваад ирэхийг хүссэн. Өөр зүйл байгаагүй ээ. Юу ч гэхэв дээ урд нь чамтай муудалцахдаа яагаад дуусгаагүй юм болоо гэж одоо харамсаад байна. 1 л тэсрэлт гарвал эргэж харахгүй явмаар байна хажуунаас чинь. Би ингэх гэж бардам зан ирээдүй хүсэл мөрөөдөл залуу насаа солих юм гэж үү. Хажууд чинь байхаас хүйт оргиж байна. Энэ хүрээд сэтгэлдээ чамайг булшилий даа. ҮҮРД БАЯРТАЙ…..

Хүмүүсээ хүний ганц хүүхэдтэй битгий суугаарай, амьдрал мэддэг хүн л эмэгтэй хүнд хань болдог юм шүү. Төрчөөд нялх биетэй байхад чинь ага шөл хийгээд өгдөг хүн л хэрэгтэй болохоос би сураагүйнмаа гээд өөрөөс чинь хоол нэхээд суудаг хүн хань болдгүйм байна.

30 Comments

  1. zzz says:

    Ailiin gants geed busad humuusiig bitgi burugaar oilgod bgrai hun bolgon adil bish shuu tarhiniihaa hemjeegeer setgeed bgrai

  2. manai ehner nadaas nileen duu odoo neg hyytei byh zuilee l hiihiin hairlahiin ajil hiine ehner hool hiivel boloo gej bodhiin odoo huuchon ehner  eej deer bgaa hamt bhaar sex taarahgyi yum tom huuteigee l amidrandaaa aan bas aav eejiinh udam sudriin harj suugaarai manai hyn zyynharaagiinh emee nh  uvuugin alaad shorond suusan gesen namaig 2 ch udaa hutgalsan. gehdee bi buruutai tedniiheer bol  daanch hairtai yum salii geheer

  3. 27toi zaluu says:

    Ene bvh asuudluudiig yugch gargalgvi ehneree bvren halamjilaad hairlaad aldaagn uuchlaad amidrlaa mongoor full awj yawj baihad ehner harin dawraad eniig yajch bolno gj bodod olon udaa nmg doromjilsondo araar tawisan tegeel neg l odor hayaad yawsanda odoo ter hvn hench bish bsanaa uhaarj suugada huurnii

  4. no name says:

    Tiim bha. Ma nuhur ailiin gants xvv odoo xvrtel bie daaj amidarch chadaxgui yum. Xvvxdee unchrvvleed yahaw geed olon jil tesej bnada

  5. annabelle says:

    Ailiin gantsuud ugaasaa huvia hicheesen , erhiin balai evdersen humuus bdg

  6. ээж says:

    Хүний сайныг ханилан байж мэддэг гэдэг дээ. Анхандаө хүн болгон л сайн юм шиг л харагддаг шүү дээ. Тэгхээр хүн хүний үйлийн лай л гэж байх шиг байна. Учрах ёстой хүмүүс заавал учирдаг юм шиг байгаа юм. Миний хань анхандаа боловсролгүй ядуу хүн болгон л намайг битгий суу гэж их ятгадаг байсан даа. Одоо бол миний хань сургуульд сурч боловсролтой болоод хувийн бизнестэй болж намайгаа алган дээрээ бөмбөрүүлж байна даа. Жирэмсэн болсноос эхлээд л өдөр бүр өөрөө шөл хийж өгөөд үнэхээр халамжтай. Би гэдэг хүн хатан хаан шиг л жаргалтай амьдарч байна. Би нөхрөө маш их хүндэлж хайрлаж байсны маань шагнал юм болов уу. 

  7. Нээрээ says:

    Ямар ч л байсан ээжээрээ бүх юмаа хийлгээд сурчихсан энхрий хүүтэй суух ёстой дэмий юм байналээ. ээжийн өврөөс эхнэрийн өвөр лүү

  8. emegtei says:

    ugaasa deer ued uchir meddeg humuus aliin gants,ailiin baga huu d ogdoggui bsn gedeg.nasaara neg amitan asrah ajiltai boldog geltsdeg yum bilee

  9. Билгээ says:

    Хүүхдээ хүн чанартайхан шиг наад цаадыг мэддэг хүн болгоод өсгөчих юмсаан бурхаан. Хүүгээ л юун түрүүнд бодлоо шд. Хүний үjийг ингээд гомдоовол яана а гээд. Хоёр хүүхэддээ эцгийн бараа харуулаагүй өсгөж байгаа ганц бие ээж юм л даа би. Халамжлуулж хайхруулж явсан нь цөөхөн дөө. Гэхдээ хүүхдүүдээ хүн шиг хүн болгочихсон л гэж бодлоо доо бурхан минь.

  10. аса says:

    Харин тийн. Эрхийн балай юм байна.

  11. sam says:

    хүмүүжил муутай залуу байна. бас чи өмнүүр нь орж бөөцийлсөөр байгаад муу зан сургачихаж. одоо нэг бол зохицоод амьдрах эсвэл холдож явах л зам байна даа

  12. харш says:

    Тийм болохоор эцэг эхчүүдээ хүүхдээ хойшидын амьдралда өөрт болон өрөөлд гай болохгүй хаана ч амиа  аваад  явчих болгохын тулд хичээцгээ. яаг одоо бол тийм нөхөдүүд өсвөр насныханы дунд мааш их харагддаг. 

  13. Байгалийн хууль гэдэг ч бас хүчтэй шүү says:

    Тэгэхээр эрэгтэй хүн бол хүчтэйхэн салхинд өөрөө хийсчихгүй бас чамайг нөмөрлөөд зогсож чадах чадалтай байх хэрэгтэй… Оюун ухааны ч бие бялдарын хувьд ч тэр 

  14. Байгалийн хууль гэдэг ч бас хүчтэй шүү says:

    Би ч бас хуучин найз залуугаасаа ийм шалтгаанаар салсан. Эрт дээр нь салсандаа аймар баяртай байдаг шдээ кккк. Бас л айлын ганц хүү ээждээ бол бараг бурхан л гэсэн үг гэхдээ халамж гэж нойл бас ээжрүүгээ хашгирч загинадаг.  Гаднаас хүнс цуглуулаад тортой юм аа даахгүй байна орцны үүдэнд гараад ир гэхэд л би ханиад хүрэх гээд байх шиг байна чадахгүй ээ гэж байсан юм даа хөөрхий…. тэгээд надтайгаа таарсан туранхай болохоор хамт унтсан ч нөмөртэй дулаахан биш хэдэн яс нь л мэдэгддэг байсан юм. Одоо харин суух хүнээ монгол дээл сайхан зохидог бас оёод өгсөн даалинд хийгээд барьчих хөөрөгтэй. Намайг бачимдаад уурлахад аргадахгүй юм аа гэхэд орилж хашгирахгүй тайвшрахыг минь хүлээж чадах тийм л хүнтэй сууна гэж боддог…. Амьдрал дээр гараад ирэхээр эр хүний царай, ганган сайхан үг яриа, ээж аавынх нь баян ядуу,  тосолсон үс нтр бол зүгээр цаашаа л юм байна лээ дээ 

  15. intelect says:

    Баян ядуу айлын ганц олондоо ч бас бишээ, суурь хүмүүжилдээ л байгаа. Хүний бие муу бол асрах ойр зуурын тус хүргэх ухамсар эрүүл сэтгэцтэй хүн болгонд бий, тийм зүйл мэдэхгүй байгаа хүн бол ухамсрын доод түвшний хүмүүжил муутай хүн. Эсвэл зүгээр л тэгэхийг хүсэхгүй, сэтгэлгүй хүн. Хүн гэдэг чинь шаардлагатай үедээ ханиа битгий хэл дайснаа ч зүдэрсэн үед нь туслах ухамсартай амьтан ш дээ. 

  16. intelect says:

    Хөдөөнөөс жирэмсэн найз маань хотод ирээд уулзъя гээд уулзаад нөгөө найзаа дуудтал бие муу гарч чадахгүй нь гэхэр нь хоер гэр маань ойрхон болохоор жирэмсэнгээ дагуулаад гэрлүү нь шууд яваад очтол өө харин нөхрийнхөө хоолыг хийгээд зүв зүгээр зогсч байдаг найзбий. Нөхөр нөхөр гэж явсаар байгаад өнөөх нь өөрийг нь хүн гэж үзэхэээ байсан, юун хоол унд хийж өгөх хол цаашаа, ганц удаа бэлэг авч өгч үзээгүй, мөнгө төгрөг ч өгдөггүй , халамжлах битгий хэл хамт ч унтахаа байсан гэж байгаа. Хэрэлдэж муудалцахааараа залгаад л уйлж унжаад л газар доор ортол нь нөхрөө муулаад л би аваачаад суулгацан юм шиг л юм болно. Эвлэрээд сайхан байвал надаас илүү хэрэггүй хүн байхгүй сонин шүү. Сайн явах санааных гэж хүн өөрөө ямар байна хажууд хүн нь яг адилхан л байдаг байхгүй юу. Дугуй дугуйгаа олдог гэж, нээх сайн хүн нээх муу муухай хүнтэй очоод суучдаггүй л байхгүй юу, ижил ижлээ л татна ш дээ. Хүн өөрөө бусдад яаж хандана, амьдрал нь яг тийм байна. Хувиа хичээгээд хогийн новшийн зан гаргаад байдаг хүмүүс ихэнхидээ дандаа муу явдаг, муугаар дуусдаг юм билээ. 

  17. hdhdfhhf says:

    Yg helle de ma aaw eejiig iher huuhed teej bhad emneleg hurgeed ogoo gj guihad uguie bi zawgui gd orhiod eej maani dutuu torood neg iher bi bhgui bolson torood ndd hool hiij og gj nehsen gj bga bas torchood ergehde sogtuu irsen gd tgd ygad teseed bsn yum bgan iim er hun hani boldogguin bnle odoo ch gsn uneheer hetsuudee ur huuhed bid ch uzehgui halamjgui er hun uneheer hetsu emegtei hun mahaa zulgaana

  18. хм says:

    харин чи амиа бодсон шийд гаргаж байгаам бишүү. Өөрөөр нь юмыг нь хийлгэхгүй, бүгдийг хийх бурууштээ, жнь 2ажилтай мөртлөө хоол зөөнө ч гэхш…2 хүүхдийн эцэггүй шаналал, өөр хүнтэй суулаа архины эсвэл янхан, ажилгүйн гээд асуудал гараад л ирнэ, дээр нь хүүхдүүд, яи ямар ганц биеэ биш, миний бодлоор дээрхи асуудлуудын дэргэд чинийх бол харин илүү зохицуулж болохоор бна. гэр бүлийн менежмент хий

  19. jak says:

     Гэгээн ком гэж нэг их унших нь битгий хэл харахаас залхуу хүрмээр уртаас урт коммент бичих юмаа. Юун ч идэвхтэй юм ядаж кирил үсгийн фондоороо бичээч 

  20. GegeenCom says:

    Yer n ert amidral zohiohoor neg tiimerhuu yertunciig uzel n zuv tuluvshij amjaagui bodit bus huleelttei, eceg ehiin uvruus garch biye daaj amidarch uzeegui bhda ehneriin asramjind ochchihoor chi l ih yum zaaj uguh heregtei bolchdiimdaa.
    Uye tengiin yum bol ug avch medehiin manai hun joohon uhaan muutai deeree duumed hunii ug sonsohgui gesen hadmiin buruu uzel tuluvshuulcen joohon mya l sanagddag bsn gehdee yah ve aihtar uuj idej zodoj nudq l de yer n bol halamj edr ulaan nooli gehde bi ch neeh halamjlaasai ch gej husdgyi uuruu biyee daacan yum yumaa amjuulaad surtsan bsn bolohoor ovoo olon jil harj handaj hamgaalj neg negendee nemer bolj chadsan gj boddogshd.

    Yahav shul uumaar sanagdval uuruu hiij uuna ugaasaa dergedeheesee gotidohguin tuld turuhuusuu umnu hulduugchind jijigleed neg neg hoolniihoor n beldeed tavichihna. Gol n nuhriin uureg ach holbogdol amidrald neeh golloh bair suurigui bhaar bas demii l yum shig bn le bas neg iluu yumnii asuudal shiidej tailan tavij amidrah gej tumen lai hichneen asuudalgui amjuulj barahaar bsn ch husel sonirhol ur dun uramshuulal magtaal bhguigees caash tuurtq amjuuldag unelgeegui ajluudaas bol hasch tanaad l hayahiig n hayaad l nadaas bolj hool n oroitsond uurlasan iljigiig zailuulchaal uuriinhuuruu bj bh sxn l bgashd haha. Ugaasaa nadad hool zuuj uguh hun bh bish bla ch bi goridoh bish uurtuu shul pizzagaa olood idchih chadvartai suiheetei hund yer n hen ch sanaa tavihgui shde beleg ch uguh hun garq ene bas eejiin ih buruu humuujuulsen nuluu bh shig gej hardaad bga odoo iim zunug bolson hoinoo er hun ch yumu eldev busdaas hamaarch surah geed hicheegeed yavj bailtai n bish gancaaraa amidrah chini bas tegjiigeed gangan sxn l sanagdaad bhym bn shw gaj majid n ch orson bhoo.

    Yer n ta hed uursdiiguu bas tolidooch. Uuriig chini halamjlah sedel uguhuur erh muur carailj uruvdultei baij chadahuu barahuu uursduu huseed bgaga buruutgasan bish argadsan sedeljuulsen mayagaar zaaj ugch chadjiinu za tegeed uchirsan amrag bur chini l yamar aash ayagt yamar reakts uguh n uur uuruus hoish joriig n taaruulcgaa tegj l ih tatagdaj durlaj hairlaj bj suusiin bol ter uyee sergeeh yum setgecgeej baildaa.

    Bi bol bandi sonirhdoggui nom huusun huuhed bjigal chihduulcen neeh unaj tusch durlaj suid bolj bgagui bolohoor salsan ch sxn l bdg ali ch tohioldloor n amidarsan uchraa olood arga eviig n olj zohicuulaal amidarchihna. Huuhduud deeree bas neg hugshin huuhed urguud avciim shig amidardag l bsn asuudalgui chireed yavchdag l bsn huuhded durgui bolohoor n zailuulcan huuhed zergiig uuruu usguud chireed yavchih bho neeh ecgee neheed zovoogood bga yum alga l bn muu ecegtei bsnaas saij eejteigee ussunii buruu gj yu bhv dee. Eceg n bsnaas bgagui n barag amar sanagddiishd 

  21. bayar says:

    salalt shiidel bish 6saraas 1jil hurtel hugatsaagaar salaad uz daraa ni amidral amttai boldog yum

  22. MR.$ says:

    Айлын ганц болохоороо л ажилгүй анхиагүй залхуу байдаг гэж бодоо юу? Хүн болгон адилгүй хүлэг болгон жороогүй чи бурууг нь сонгосон байна. Бас урдуур нь орж бүх юмаа хийсээр байгаад хүний хүүхдийг эвдчихээд одоо хаях гэж байх шиг. Чиний 2 хүүхдэд төрсөн эцэг шиг нь хайрлах хүн олдох уу? Айлын ганц юм бол эмээ өвөө нь хүний мөрөөсөл болчихсон байгаа хүүхдээ өгөөд шинэ амьдрал хайж дээ. 

  23. man says:

    shul hiih chin amarhan mahaa usand hiigeel boloo, hrn pizza zahialna gedeg chin ih setgel haragdaj bn shuu dee! jishee ni pizzahut as zahialsan gej bodvol ehleed com oo asaan site ruu ni orno pizzagaa songono sagsandaa hiine ntr geed boon ajil bga biz? tegeel 40 min huleene chinii toloo! Iim sain nohroo end muulah hereg bga ch yumuu gui ch ymuu

  24. huyg says:

    Huuhnuud er ni belen yum ih hardagiin gai l daa.Er nohor gej ali ch talaasaa sur baraatai noyn nuruutai tushig tulguurtai hun eriin olon shinjiig aguulsan hun bh heregtei biz de getel ongo haraad emegtei hunees barag 7 door yumnuudtai suuna. Engiineer bodoy ter mongotei gartaigaa baigaliin berhsheeltei tulgarwal yana huiten noitond nuguuh ni yaj ch chadahgui xaxa ert tsagt emegteichuud huchteig ni songodog bol odoo tsagt tsaastaig ni songdog boljee. tegcheed ene meteer hanilj suuchaad eldewleed yahaw uiliin uree uurhees yahaw

  25. buruu says:

    chinii buruu anhnaasaa l buh zuuliig hiij bool shig zutgeed muu  zan surgazan bna. odoo zasrahgui de.

  26. DW says:

    Тэгээд айлын ганцууд яахын насаараа ганцаараа явах юмуу

  27. man says:

    Zailuul daa Hunii amidral yanz bur yum daa bi ehneree torhod ni uneheer bayarlaad odriin hed hed shol hj ogdog bj bilee halaasan shol uulgaad yahav dor bur ni shiniig hj ogood l. Teghed manai ehner gants ch magtchihgui ingeh l estoi sh te gd l toohgui bj bilee

  28. naiz says:

    ayga shul hiihed chadbar neeh orohgui dee setgel l dutaj dee

  29. Бүсгүй says:

    Хүнээ анхнаасаа таньж суухад яадаг байна а. Эсвэл  хүний сайн мууг ч ялгах чадваргүй насандаа хүнтэй сууж яанам.  

  30. doll says:

    Төстэй юм. Их байна. Манай нөхөр гайгүйвтэр айлын хүүхэд болхоор төрсөний дараа шөл уумаар байна гээд үнэн сэтгэлээсээ гуйж байхад пицца захиалж өгч билээ. Би үнэхээр шөл л уумаар байсан. Хүнээр халамжлуулах гэдгийг мэдэрч байгаагүйн байлээ. Хоосон ам… одоо яахавдээ миний үйл лай ккк. Ганцаараа насыг барнаа яадын

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.