Эр Цэргийн Баярын Мэнд Хүргье

olloo_mn_1406162180_tsereg

Эр цэргийн алба хаасан, дүйцүүлсэн, хаагаагүй, хаах гэж байгаа, зугтаж бултсан ч гэсэн шаардлага гарвал эх орноо хамгаалахад бэлэн байгаа Монголынхоо бүх эрчүүдэд Зэвсэгт хүчний яруу алдарт 88 жилийн ойн баярын мэдн хүргэе! 

Хулан тахийн унагийг гартаа оруулан номхоруулж

Хо лойрын хүмүүст гайхагдан магтагдаж үзээгүй ч

Арван алдын ургыг агтны толгойд углаж

Аавын цагаан буяныг эдэлж явсан удаатай та эр хүн

Эрээн асарын өмнө зодог шуудаг өмсөж

Эртэй бяртай бөхчүүдтэй хүч үзэн яваагүй ч

Өнгө нэхий дэлнийхээ дал мөрийг буулгаж

Үе тэнгийн нөхөдтэй барилдаж явсан удаатай та эр хүн

Эрхий мэргэний нумыг яадал мэдэн татаж

Эгнүүлж тавьсан байг бут ниргэж үзээгүй ч

Гучин хоёр хасааны голын хоёр домбон дээр

Гурвалжин цагаансумаар гурав оносон удаатай та эр хүн

Эрт цагт төрсөн бол чи эгээ л Чингисийн хүлэг баатар байх байсан.

Тэгэхдээ, тэнгэрлэг дээдсийн цус тасраагүй цагт

 Сэлмээрээ ч байна уу, үзгээрээ ч байна уу

Сийлж үлдээх үйлс чамд зөндөө байгаа

Таньд эр цэргийн баярын мэнд хүргье!!!

Амьдралын саадыг давах гэж эр хүн та хүчтэй төрдөг

Амраг жаахан ханиа жаргаах гэж ухаантай төрдөг

Алаг бяцхан үрдээ ааваа гэж дуудуулахаар эр хүн болж төрдөг

Эр хүн танд Амар амгалан амьдралыг бүтээх

Эрдэнийн алтан түлхүүр зөвхөн таны гарт гэдгийг ямагт санагтун.

Монголын бүх сайхан эрчүүддээ баярын мэнд хүргэе.

Хатуу хорвоогийн нум нь та байг

Халамжит бүсгүйн хайр нь та байг

Энхрий үрсийн бахархал нь та байг

Энэ улсынхаа эзэн нь та байг Баярын мэнд хүргэе…

Шилэн Форд чинь хүчтэй байг

Шимсэн дарс чинь тансаг байг

Ширэн хэтэвч чинь зузаан байг

Шилсэн амраг чинь тачаангуй байг

Эр хүн танд Амар амгалан амьдралыг бүтээх

Эрдэнийн алтан түлхүүр зөвхөн таны гарт гэдгийг ямагт санагтун.

9 Comments

  1. baba says:

    ерөөл магтаал шүлэг юу юм бээ уншсан чинь ямар нуршуу өгүүллэг шиг, бас дээр мэндчилгээ гэхээсээ доромжлол аятай

  2. lll says:

    88 jil genuu ?!  21 onoos gedeg chine 95 jiliin oi 

  3. 30 tai zaluu d says:

    uuriiguu er hun bish gedgee meddegt chin talarhaya.

  4. zochin says:

    mend hurgemeer bval eldveer doromjlohgui bj boloogui yu bh daa. 
    setgeleesee bish iim hog hend heregtei.

  5. 30 tai zaluu says:

    Tsergiin bayr miniii bayr bish. Bi tseregt ywaagui

  6. monster says:

    Buh erchuuddee bayriin mend hurgii eruul enh az hiimorit ywaarai gej yruuy 

  7. monster says:

    Erchuuddee bayriin mend hurgii 

  8. zochin says:

    nasand hursen hureegui, jiremselj bsan bas baigaagui, jiremselj baisan bolovch ur hunduulj baisan, alban tushaal, ed mungunii asuudlaar erstei baritsah durtai busad asuudlaar tag duugui unguruh durtai eemegteichuuded ungursun ch gesen martiin mend.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.