Байнга хардаж иймэрхүү юм ярих юм…

024

Сайн байна уу би 28 настай нэгэн бүсгүй байна. Нөхөр охиныхоо хамт амьдардаг ингээд нэг асуудлаа та бүхэнтэйгээ хуваалцмаар санагдаад.

Би анх нөхөртэйгөө оюутны байранд танилцаад тэр маань бараг анх хараал би чамд дурласан гэдэг миний араас нилээн гүйж байгаад бид 2 анх үерхэж болзож эхэлсэн. Ингээд нилээн хэсэг хугацаа өнгөрөөд бие биендээ хайртай болоод нэг өдөр бид 2 унтсан.

Би анх эрэгтэй хүнтэй унтаж үзсэн нь нөхөр маань намайг урьд нь өөр хүнтэй байгаагүйд маш их баярлаж чамайгаа өвтгөсөнд уучилаарай гээд өөрт нь их гоё байгаа бололтой хэвтэж байсан.

Гэвч надад бол аймар өвдсөн болохоор муухай санагдаж байсан. Хүмүүс яагаад заавал унтах гээд байдгийн бол юу нь гоё байдгийн болоо гээл… Хэсэг хугацааны дараа дахиад унтахаар болсон би үгүй айж байна гэхэд нөхөр маань дахиж чамайгаа өвдүүлэхгүй ээ гээд тэгээд цааш бид 2 суухаар шийдээд нөхөр 4 курс би 2 курст байхдаа бид 2 охинтой болсон.

Охин маань одоо 8 настай бид 3 сайхан л амьдарч байна гэвч нэг асуудал байна нөхөр маань нилээн хартай тоглоомор ч дандаа чи надаас уйдаж байна уу өөр хүнтэй унтамаар байна уу гээд өөрөө баахан ярьдаг.

Тэгсэн хэрвээ чи өөр хүнтэй унтвал би шууд мэднэ гээд байнга ингээд байх юм. Надад үнэхээр тэнэг санагдаад дургүй хүрээд байдаг юм. Битгий тийм юм ярь надад ерөөсөө тиймэрхүү юм хэрэггүй гээд байхад байнга хардаж иймэрхүү юм ярих юм. Би яах вэ…

7 Comments

  1. Нээрээ says:

    Өөрийнхөө чадавхид хангалуун биш байдаг эрчүүд ингэдэг юмаа. Сайхан дэмжээд магтаад онгироогоод өг.

  2. GegeenCom says:

    Chamaig oligtoi hangaj chaddagguigee meddiin bishu. Chi shunaj temuulq neeh hairtai durtaigaa ilerhiildeggui araasaa guilgej guilgaj bj suusiimu? Yer n bol uuruu notoi esvel uurtuu itgelguil er bn umnu n olon ohidtoi uyerhej bgagui boltoi, emegtei hunii tal deer ih turshlaga medleg nimgen dergedehdee sanaagaa zuv oilguulj meddeggui huniig ch uuriiguu ch zovoogood yavaagaa oilgoh boloogui bh shig bn. Chi ih hairtai bsn bol hongor mini chamaas mini iluu er gej alga ch gediimu uneheer l hussen ugsiig n uildliig n ursgaj bulj uguh bsn bhda. Ta 2 ih l hicheehgui bol alsdaa ih hundiiruh magadlaltain bn. Ohindoo duug n yarq bol 10-aad jiliin zavsar garchlaadaa?

  3. 39 тэй аав says:

    Эдээрээ оролдвол эвдэхийн шинж Эхнэрээрээ оролдвол салахын цондоон гэж …….. Монголчууд ярьдаг да. Энэ үгийг мэддэггүй золиг юм болов уу? Миний бодлоор чи олны хараа булаасан дажгүй бүсгүй бололтой. Тэгээд л эхнэрээ алдчих вий гэсэн битүү айдастай явдаг юм байлгүй дэ. Тэр 1 битүү бодлыг нь чи эмэгтэй хүний мяндсан ухаан гаргаж л арилгах хэрэгтэй юм болов уу? Энэ миний л бодол шүү.

  4. зочин says:

    Хартай болоод л тэгэж мангартаж байхгүй юу.Сайхан тайван амьдрал байхад илүү дутуу юм ярьж байдаг тэнэг амьтөн бэ.Угаасаа л хэний ч дургүй хүрнэ шдэ.Дахиж ийм балай юм яриад байх юм бол сална гэдгийн юмуу яадгийн,эртхэн болиулах хэрэгтэй

  5. po says:

    uhtelee durlaad aldana geheesee aidag bhdaa kkk hair durlal hvniig shaal oor hvn bolgodogiin ble

  6. zochi says:

    uurtuu itgeh itgeliig ni jaahan devreeged ug duu, naadah chin aldchih vii gej aihdaa l yanz uzeed baidag baih. bas chi uuruu nadaas uidchihaad namaig yaj baigaa bol geed turshaad baigaa yum uu, tiim bish bol dahij bitgii durgui hurgeerei geed gal butartal helchih, tegeed nam bno.

  7. narta says:

    Энэ хугацаанд та 2н сексийн асуудал мэдээж сайжирсан байлгүй дээ.  таашаалгүй онцгүй байгааг нөхөр чинь мэдчээд тэгж хэлээд бгаа юм бишүү. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.