Би ачлалгүй арчаагүй охин юм аа

woman-crying_2733998b

Сайн байцгаана уу? Бүгдэд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Анх удаагаа л бичиж үзэж байна. Би одоо 21 нас хүрж яваа жирийн нэг эмэгтэй. Би баг байхаасаа л гэртээ байх дургүй хүүхэд байсан учир нь би хойд аавтай байсан юм л даа. Тэр хүн намайг гэр бүлийнхээ нэг гишүүнээр хүлээн авах дургүй нэгэн байсан. Надад өчнөөн л муухай ааш авир гаргадаг байсан болж л өгвөл намайг яаж ээжид мэдэгдэхгүй хорлох вэ гээд бодоол арга сүвэгчилдэг байлаа. Би ч дандааа чадуулсаар байгаад бүүр нөгөөдөхтэйгөө тэмцээд сурчихсан. Тэр хүн намайг дандаа л дарамталж надаас өдрийн идэх хоолыг минь хүртэл харамлаж юм ч идүүлэхгүй үргэлж муухай харж намайг юу хийх бол яах бол гэсэн байртай яг л хулгайч нохойтой харцаж байгаа мэтээр харцдаг байсан юм л даа.

Тэгээд би бүүр 6 наснаасаа л гэртээ байхаа болж эгчийнх руугаа гүйчихдэг болсон юм. 18 хүртлээ эгчийхээсээ салалгүй амьдарсан. 18 хүрээд гэртээ байхаас өөр аргагүй болсон тэгээд гэртээ иртэл амьдрал яг л нөгөө байсан янзаараа байх гээд болдоггүй тэхээр нь би эсэргүүцэл зарлаж эхэлсэн ингэх болгондоо хөөрхий муу ээжийгээ гомдоож байгаагаа ойлгоогүй. Бага байхад минь намайг тоохгүй байсан мэтээр л өдийг хүртэл боддог байлаа. Мэдээж хүний эх хүн юм чинь үр хүүхэддээ санаа зовж л байгаа гэж бодсон хэрнээ багийн гомдол одоо хүртэл арилахгүй юм. Яах аргагүй нөгөөх маань намайг зүгээр байлгахгүйн яах аргагүй тэр хүн тийм зан гаргаад байхаар нь миний гэдэн хөдлөөд бүх юманд гөжүүдэлмээр санагдаад болж л өгвөл уурлаад болж л өгвөл дандаа буруу юм бодож сэтгээд байхын.

Хөөрхий ээжийгээ ч ойлгохоо болилоо угааасаа хамт нээх удаан цаг хугацааг өнгөрөөгөөгүй болохоор ээж ч намайг ойлгохгүйн. ингэж явсаар 3н жилийн хугацаанд ээж дүү ээжийн нөхөр гээд хэнтэй нь ч ойлголцохоо болисон.Ганц надтай дуугардаг нь ээж гэтэл ярилцах болгондоо зөрөөд муудалцаад байхы. дугарахгүй байгаад байхаар улам л бүх зүйл хэцүү болоод байхын. Ингэж өөрийгөө нийгмээс тусгаарлаж явсаар байгаад би гэдэг хүн ч яаж амьдраад байгаагаа ойлгохоо болилоо. Хамгийн их хэцүү санагдаж байгаа зүйл бол ээж минь. Юм ярихаар миний яарь байгааг ойлгохгүй юм За ингэхээр муудагцчаад байдаг юм чинь гэхээр бүр л дор болхы бүх зүйл. Яг яагаад байгаан болооо би тийм хүнээс ангид хүн болчихсон юм болуу хэнтэй ч ойлголцдоггүй.

Юм ярилцах болгондоо ээжийгээ гомдоогоод сэтгэлд нь юм хийгээд уйлуулчих юм би өөрөө ч шаналж байна. Намайг яаж зовж төрүүлсэн бол тэгтэл би яагаад ийм байдаг юм бэ гэж бодогдоод яг галзуурах гээд байна өдөр бүр болоод байгаа энэ бүх асуудлууд дандаа надаас л үүсхийн ингэж амьдархаар үхээч гэдэг үгийг над шиг хүмүүст зориулж хэлэх хэрэгтэй бололтой. энэ хорвоод яах гэж төрснөө ч ойлгохгүйн хэнд ч ямарч нэмэргүй өөрийгөө аваад явчих чадваргүй. Би яг одоо өөрийгөө үзэн ядаж байна. надад амьдраад байх утга учир алга. Ээж минь намайг хаяа найз залуу энэ тэрээтэй болж байна ууу гэж асуух болсон.

Энэ нь надаас залхаад намайг явуулхын хүссэндээ асуугаад байгаа юмшиг ойрд санагдах болсон. Мэдээж тэгж бодоогүй байх л даа гэхдээ би яавал бүх зүйл наддгүйгээр сайхан байсан шиг болох юм болоо гэж бодсор залхаж байна.Би нэг гэр бүл шиг амьдархын хүсэж байна. гэр бүлтэй байж үзмээр байна. Юун ч утгагүй юм биччихэв дээ. Одоо бүүр яг юу бичээд байгаагаа ч ойлгохоо болилоо. бүх юм эмх замбараагүй арчаагүй санагдаж би зүгээр л нэг харанхуй ангалд толгойгоо шургуулчөөд буцааж авах гэхээсээ илүү улам л чихээд байгаа юм шиг байна.Уучлаарай ямар ч утгагүй орон гаран тархиараа орон гаран зүйлүүд биччихлээ.

14 Comments

  1. tuya says:

    setgeleer bitgii unaarai duu min. biye daa. ajil hii. ooriigoo zavgvi bailga.

  2. 39 тэй аав says:

    Бүгдэд нь энэ өдрийн мэнд хүргэе. Яг л ийм насанд үнэхээр эцэг хүний холын хараатай нэгийг бодуулж хоёрыг ухааруулсан. Өлсөж явахад хоол шиг . Ганцаардаж явахад найз шиг үг хэрэгтэй л байдаг да тэ? Аавуудаа! Монголчууд ярьдаг да. Өнчин хүн өөтөгч гэж …… Тэгээд ч чиний насан дээр үгнээс өө хаймтгай байдаг. Өөрт хамааралгүй юм ярьж байхад хүртэл л өөртөөгөө хамаатуулж ойлгоод л бухимдаад л …… Тэгээд ч ээж нар 1 хэлчихсэн юмаа олон дахин хэлээд л ойлгочоод байхад л дахин дахин хэлээд л яршигтай байдаг талтай. Тэгээд хэлж байгаа юм нь чамайг буруутгаад , чамайг үнэлэхгүй дорд үзээд ч байгаа юм шиг , тээршаагаад байгаа юм шиг байна уу? Яахав миний хувьд тэгж боддог байсаан. Тиймэрхүү байдлаас болж маргалдаан үүсдэг талтай болохоор би ингэж тааж байна. Энэ бол өнчин хүний өөнтөгч зан. Өөр нөхцөл байдал ч байж болох. Хэрвээ дүү минь чи миний боддог байсан шиг бодож байгаа бол , 24 насаар ах хүний хувьд хэлэхэд чи буруу бодож байгаа шүү. Ээж нарын хэлж байгаа арга нь л тийм болохоос ээж нар хэзээд зөвийг хэлж байдаг. Гагцхүү олон дахин хэлээд л үгнийхээ үнэ цэнийг бууруулчихдаг. Нөгөө ОЛОН ХЭЛБЭЛ УЛИГ, ЦӨӨН ХЭЛБЭЛ ДОМОГ гэдэг шиг. Чиний насан дээр , ямар яршигтай юм гээд л…… олон л юм боддог байлаа. Тийм болохоор яг одооноос эхлээд өөрийгөө ялж сур. Айлын эзэгтэй болоход чинь ч чамд хэрэгтэй. Ер нь бол зарим үгийг өнгөрөөж сур. Дуугай хүн бүтэж үхдэггүй юм. Мөн энэ үед л өөрийгөө завгүй байлгаж , сурахад өөрийгөө чиглүүлмээр юм шиг санагддаг шүү. Энэ насны өндөрлөгөөс эргээд харахад 18 н нас бол юм сурахад зориулахгүй өнгөрөөхөд дэндүү хайран нас шүү. Бас дэндүү эмзэг нас тул тусдаа гарч байр сав хөлслөнө гэж явснаас өөрийгөө ялж сурна гээд зүтгэвэл дээр гэж бодож байна. Гадаадад сурвал их зүгээр гэж бодож байна. За тэгээд өөрийгөө ялж сурсан хүмүүс л их амжилтанд хүрсэн гэдэг биз дэ. Эцэст нь хэлэхэд миний биед гарсан зарим 1 сорвийг хаана яаж байгаад авснаа санадаггүй юм. Харин зарим 1 хүний хэлсэн их муу үгийг бараг л өдөр судартай нь санадаг л юм. Хожим харамсахгүйн тулд үгээ цэнэ.

  3. setgegdel says:

    huchtei bgaarai. odoo hetsuu bgaach ireeduid mundag hun bolohiin tuluu zutgeerei

  4. Bujinn says:

    Sainuu? Bi ch bas 21tei, usvur ue deereel yvj bgaa, bi ch gsn hoid aavtai, chamaig mash sain oilgoj bna, bi gadaad yvaad 8 sar bolj bna, hun gereesee holdood 6sariin daraagaas l buh zuiliig oilgoj, biye daaj, ger buliin une tsenuug oilgodog ym bnlee, bi mongold bhdaa mash ih uurtai yunaas ch ym mdku ih tsuhalddag baij bilee,  odoo bol ih taivan, ger tseverledeg tsagiin ajil hiingee helnii beltgeldee yvaad udahgui 2dah ih surguulidaa oroh geel hicheej bna daa ghdee umnuuhuusuu iluu uudrug bolson shuu, tanai ger bolomj muutai bol ajil hiingee tusdaa gar, esul eejdee heleed gadaad yvajiig zuvluy, zugeer l uurtuu tsag gargaad buh zuil amidralaa ehnees n bodood dugnelt hii, busad humuus bichhed amarhan bolovch chi gantsaaraa bsnaaraa ayandaa buh zuiliig oilgoj, zorilgoo todorhoilooroi, gantsaaraa 6han sar l amidraad uz, ghde gol n muu humuustei nzalj shoudaj tsengej buruu zamaar orj bolohgui shuu!!! 

  5. zochin says:

    bie daaj amidar, amidralaa uuriin garaar bosgo ter ued busdiig oilgodog bolj magadgui, tevcheertei baij surahgui bol chamaig tevchih hun ene horvood bhgui chi buur gantsaardmal, zojig bno.

    bas chi ert gerlej bolohgui, nuhur huuhed zovooh hun bn, amidral meddeg, oilgodog boloh hurtelee. 

  6. ariunaa says:

    Chi iim tom bolchood nanaa ehiigee ch uurigu ch zovooj bhar haju uru hulsluud bolov gar za. 

  7. GegeenCom says:

    Ih tarchig usgusiimu nasand hurcheed uurtuu itgeh itgelee bii bolgoj amjaagui bn. Mungunii medel bhgui tusdaa garah geheer chaddag yum bagatai l gj setgej bga bh. Usvur nasnyhan ugaasaa l tursun eceg ehteigee ch oilgolcdogguin shd.
    Chi harin ch gol gol uyeuudiig n tusdaa egchiindee bhda unguruuciim shig bn. 18 hurchiheer egch chini asramjiin gazar hiihgui gesiimu haashaan. Egchdee uchra heleed ail ceverlediimu huuhed hardiimuu hool hiij zardiimu evee olohod mini tuslaach geed chadah yuma temtreed busdaas sanaa av. 

    Mongold aild amidraad huuhdiig n haraad 500,000tug sard avdag ajild zuuchildag Agency nuud bga. Hugshchuulded chamaig daatgay gevel chi hun setgeleesee archilj barq evdercen hun boloh duhsun bga boltoi. Ter tsevershij bga eh chini chamtai baitugaitai n muudalcaad yavjiidag ch yum biluu.

    Uul n boldog bol chi biyee l daahaa bodson n deer yum bn da. Amidral chamaig hatuu shalguuraar sorih uyed chi neg bol ingej uuriiguu zuheed buuj ugnu esvel hurtslagdaad daichlaad chaddag yum bureeree uuriiguu ulam hogjuulj iluu super bolno. Myarsanaas deeshilsen n iluu bho.

    Jiriin ailiin huuhduuded ingej 18 hurenguutee amidralaa uuruu bosgoh motivats uusehgui neg l sulbagar l bga. Chamd bol super bolyo gvl shaltag shaltgaan n bn tarhia sain ajilluul 2 gar 2 hul eruul buten bn ashiglaj sur zaluu nasnii erch huch eruul mend bn chamd uul n ih l yum bn da daanch unelj medq hund hichneen ch yum zayagaad hergiig n gargah bishde uhvel taarna bolcon yavjiidag haha shal ugaalgaad surgachih yumsan. Gadaadad bol 13-14tei mongol huuhduud mcdonalds kfc d ajillaad amijirgaagaa zalguulaad aav eejdee heden caas shideed bn chi giyurch suuhaar gaduur ajil haival uheh tuhai bodoh zavnaas chini horogdohiin boluu hairan zaluu nas eruul biye erch huch. Yun ch hyamdhan uneldiin yadaj uur hund ami beleglediimu huuhed gargadiimu hunii ami avardiimu tegjiij uheerei lol huuhedtei eej nar single double ch bai amidral n zorih yumtai utga uchirtai ulam huchirheg boldiim shige

  8. kjh says:

    Тусдаа гарахгүй юу даа ийм том болчоод

  9. хм says:

    Чи нөхцөл бдлаа нэгэнт харж бгаа бхр одоо хамгийн зөв гарц гэрээсээ явж ганцаар амьдрах. Чи ажил хийдэг биздээ, тэгээд хямд өрөө хөлслөөд өөртөө болон ээждээ амрах боломж олго. Шууд хүнтэй сууж гарахад чи бэлэн биш бна.Эхлээд өөрийнхөө араншинг засаж тайван бол, тэгээд дараа нь найзтай бол

  10. Esergene says:

    Ээжийгээ ойлгож хайрла. Хайр байхад хvн ухаараад, замаа олоод гарна. 

  11. hdhdfhhf says:

    Chinii uy l de chmg oilgoj bn etsestei eejid chn hetsuu bga odo sanaag ni amraagaad tusdaa biy daah boljee bi ch bs tusda garah gd ger bultei bolson, bidnii omnoos hench amidrahguigees hoish oorsdo buhnee hiine shude

  12. зозо says:

    Сайн уу. Ийм асуудалтай хүмүүс чамаас гадна олон байгаа. Тийм болохоор эхлээд  сэтгэл зүйчид хандаж өөрийнхөө бүх асуудлаа ярь чамайг сонсох болно.  Тэгээд амьдралыг арай өөрөөр, бусад хүмүүсийн нүдээр хараад үз, ямар нэгэн асуудал цаг хугацаа өнгөрхөд өөрчлөгддөг.  Амжилт сэтгэлээр битий унаарай.

  13. зочин says:

    Одоо тэгээд заавал хэн нэгэнд болон өөртөө буруу өгч бүх юмыг утгагүй болгох хэрэг байхгүй шдээ.Ялихгүй юмыг томоор бодож хүний үгийг мушгиад байвал гэр орондооч гэлтгүй найз нөхөд ажил албандаа ч тохирохгүй бно.Нэгэнт заяасан юмыг чи том болж ухаан суусан хүний бодлоор уучилж,ойлгож амьдрах хэрэгтэй байх.Чи зөрүүдллээ гээд сайхан болохгүй болохоор ирээдүйгээ бодоод өөрийнхээ зан аашийг засч аваа.Ээждээ дараа нь чи харамсаад ч хэлсэн үгнүүд чинь хэвээрээ хуучрахгүй үлддэг,хэдий ээж чинь мартсанч чи ээждээ авирлаж байсан авир чинь мартагдахгүй гэсэн үг.Оройтоогүй дээрээ ээжийн сайн охин болоорой.Ээж чинь хойд эцгийн гар харуулж чамайг зовоосон буруутайч чи түүнийг нь уучилж бношдэ.Ингэлээ гээд чамахс юуч хорохгүй чамд муу юм болохгүй алдахгүй гэж бодож байна.

  14. zochin says:

    ahiin duu chinii bichsen zuiliig oilgoj bna ene zuil chamd mash hetsuu bgaa bh ghdee ene delhii deer gantshan chi iim asuudaltai ontsgoi toroogui hunii amidrald , amidrah ywtsad bj boloh bolohgui hetsuu asuudal zondoo tulgardag gol ene buhniig dawan tuulj orshooj uuchilj hairlah hrgtei bdg ym uzen ydalt hurtel hair bolj huwirdag ym shuu dee. Chamd amidrah utga uchir alga gene uu tgwl nogoo ertontsod ochson hoino chini , chinii ard uldsen humuus jargaltai bna gj bodood bgaa ymuu, eej chini egch chini and nz nohor chamaar dutahgui gj uu sn bodooroi. Er ni bol etseg eh gdg humuus chini hatuu shiruun l bdg chamd l sanaa zowj bgaa yhw ug ni uildel ni tiim haragdaj bj bolnoo jhn uhaad bodood uz. Neg zuil helehed eejdee tsetseg nabor bairiad eejee uuchlaarai muuhai aash gargaj bsn mini gj heleed hairtai gdgee hel CHI ENE DELHIID HAMGIIN AZ JARGALTAI BAYN HUN GDG EE MEDEH BOLNO 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.