Би үнэхээр түүнийгээ өрөвдөөд байна яах вэ?

164043900

Сайн байна уу? Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Би нөхөргүй 28 настай нэг охинтойгоо амьдардаг нэгэн аймагт хувийн байгууллагад ажилдаг жирийн л нэг бүсгүй. Би нэг зүйлын талаар зөвлөгөө авах гэсэн юм. Би 9-р бангид байхдаа өөр сургуульд шилжиж ирээд шинэ анги шинэ хүүхдүүд гээд л бүх зүйл нь шинэ тийм орчинд ирлээ би их бүрэг хүүхэд байсан юм. Их ганцаарддаг байлаа тэгсэн нэг өдөр надад нэг хүүгээс захиа ирсэн би ичээд нөгөөдөхөө уншиж чадахгүй гэртээ ирээд уншсан чинь “Чи их даруухан хөөрхөн охин юм бас их хөөрхөн инээдэг би чамд сайн надтай үерхээч гэсэн” захиа байлаа.

Би ганцаарддаг байсан болохоор шууд зөвшөөрөөд үерхсэн жаахан ч байж дээ бид 2 их нууцаар үерхэн нэг их хөөрхөн нэгнээсээ ичээд л. Тэгж явсаар оюутан болоод тэр хүндээ анхны гэсэн бүхнээ өгсөн. Гэвч бидний тэр их нандин бүхэн нэг л өдөр үгүй болж бид салсан юм. Шалтгаан нь түүнд минь дурласан охины явуулсан хорт явуулга. Би тэрэндээ итгэхгүй 2005 онд салсан даа. Тэрнээс хойш одоо 12 жил өнгөрч гэтэл саяхан 1 сарын өмнө тэр залуу надтай Fb чатаар холбогдлоо хэсэг чаталлаа утасны дугаараа солилцлоо. Нэг орой найзынхаа төрсөн өдөр дээр таарлаа бид 2 нэгнийгээ огт танихгүй байсан тэр их өөрчлөгдсөн байсан.

Бүтэн жилийн өмнөөс чамайг хайж байж оллоо гээд л зөндөө юм ярьсан тэрэнтэй уулзаад үнэхээр сайхан мэдрэмж төрж билээ. Удахгүй дахин уулзахын ерөөл тавиад гэр гэртэй харилаа. Тэрнээс хойш тэрнийг санаад байх шиг нэг сонин. Саяхан ажил дээр минь согтуу ирээд бүхий л зовлонгоо яриад л уйлаад л би эхнэрээсээ салаад чамтайгаа суумаар байна гэнээ. Учир нь гэрлээд 10 жил болж байхад огт хүүхэдтэй болоогүй салмаар байна л гэх юм. Өдөр бүр над руу чат бичиж би хүүхэдтэй болмоор байна миний мөрөөдөл гээд л…

Эсвэл хүүхэд өргөж авна олж өг гээд л тэрний минь сэтгэлийн шаналал ямар ч хэцүү юм. Би тэрнийгээ өрөвдөөд байх юм. Дэндүү ухаалаг сайн залуу. Хөөрхийдөө эхнэрт нь бас хэцүү байдаг байх даа. Чи зөвшөөрвөл би эхнэрээсээ салаад чамтай сууна гэх юм. Би хэдий тэрнийгээ хайрламаар байгаа ч гэсэн хүний нөхөр болсон хүнд хуруугаа ч хүргэж чадахгүй юм. Би үнэхээр түүнийгээ өрөвдөөд байна яах вэ?

28 Comments

  1. zochin says:

    Jujiglej bgad untah gel bgan .chamaig nuhurguig medcheed.hamgiun hudalch erchuud ehneree muulj huuhen nairdag yumda

  2. Нээрээ says:

    Хүүхэд гарахгүй байгаагийн шалтгаан нь өөрт нь ч байгаа юм билүү?

  3. туул says:

    Ѳрѳвдѳѳд байгаа юм бол наад залуудаа хүүхэд гаргаад ѳгчѳѳч.

  4. даавуумаа says:

    Чи өөр хүнд очоод эхнэрээ муулж суудаг олон долоон юм яридаг нөхөртөй харалган эхнэрийг өрөвдөхгүй байна уу? Өрөвдөх хүнээ мөн олждээ. 

    Эмэгтэй хүн сууя, хүүхэдтэй болоё гэдэг үгэнд хамгын дуртай болохоор эрчүүд унтах гэсэн хүүхэндээ тэгж хэлж л хошгируулдаг юм билээ. Үгэнд биш үйлдэлд итгэ. Тийм л юм бол эхнэрээсээ чамтай чамгүй салаад ганц бие болоод ирэг л дээ. Эр эмийн дунд илжиг бүү жороол гэж. Хайртай болоод л эхнэртэйгээ хамт байгаа. Чамайг зөвшөөрвөл эхнэрээсээ салаад ирэе гэж их хор найруулсан, амиа бодсон, цэвэрхэн манювер хийх гэсэн үг байна. Чамайг запаслаж байна, чи үгүй гэвэл эхнэртэйгээ үлдэнэ гэсэн үг. Лав хоосон хоцорхыг хүсэхгүй байна. 

    Нэг үгээр хэлэхэд хүний амидралд битгий гай болдоо. Өнгөрсөн өнгөрсөндөө л үлдэг. 

  5. Сайнуу? чи асуудлыг эхнээс нь зүгээр л бодитоор бодоод үзээ..сэтгэлийн хөдөлгөөнөөр, өнгөрснөөр одоод хандах энэ удаад буруутах байхаа. Анхны хайр байсан ч гэсэн одоо тэр өөр гэр бүлийн хүн. За тэгээд чи өөрийн гэсэн үр хүүхэдтэй хүн, бусдын зовлон дагаад л тэрэнтэй хамт ирнэ.Эхнэр нь салах гээгүй байхад муухайгаар хэлэхэд хүний гэр бүлийг үймүүлээд яах юм бэ? Салсан гэр бүлийн тоог нэгээр нэмэх хэрэггүй л гэж зөвлөх байна. Хайр сэтгэл одоогын байдлаар хойшоо тавигдаж нийгмийн баталгаа, сурч боловсрох, чадваржих, хүүхдийнхээ хүмүүжлийг анхаарах гээд их олон ажлууд чамайг хүлээж байгаа шүү.Би чиний л адил амьдралтай ганц бие ээж…охиноо том болтол хэнтэй ч гэрлэхгүй, зөвхөн түүнийхээ төлөө амьдарна. Охиндоо хангалттай капитал үлдээхийн тулд болзоонд явах гэгэлгэн сэтгэлийг мартсан.За чамд амжилт хүсье.

  6. emegtei says:

    Сайн байцгана уу. Энэ сайт их таалагддаг сайхан  зөвөллөж хэлдэг ах эгч нар байдаг. Ер нь хараад байхад энэ зарим нэг хүмүүс ямар муухай хүнийг хэлж доромжилдог юм бэ. Сэдэв болгон дээр ямарваа нэгэн этгээд хүнийг муухай доримжилсон байхын зүгээр сайхан зөвлөгөө өгөөд өнгөрж болдоггүй л юм байх даа. Зарим нэг гэртээ хийх юмаа олж ядсан ойворгон ухамсарын доройтолтой хүмүүс хандаж хэлэхэд явж ажилд орцгоо гэж хэлий даа

  7. Hi says:

    Xvniig uruwduj boldoggui yum geseen. Gesen ch bi bas nz zaluugaa uruwduud bhiin xetsvv yumaa. Yg amidral deeree bi l ilvv uruwdultei amitan bhgui yu ug ni.

  8. d says:

    Ха ха ядаж салсан хойно нь суугаарай. Өмнө хошгирч гэнэдэв дээ.

  9. xxx says:

    өрөвдөх хайрлахын хооронд өртөө илүү зай байдаг юмаа. 

  10. hdhdfhhf says:

    eruul uhaanar heley orowduuleh zali sanagdlaa ehneree huurch chadaj bgam chn udahgui bas oor amitan harna

  11. odoo yhv dee. says:

    naad zaluu chin shn SHAAHIIMAA  iimerhuu hudlaa garuudad ta nar yuun ch amarhan itgediin. zugeer l AZZARGAA uslaal chi bayartai za yu. huuhed muuhed gechjee. nogoodoh ni orovdoo naas. tgd udahgui 2 huuhdiin orh tolgoilson eej geed naad deeree bas zovlongoo bichne biz. teneg huuhen yumdaa. orovdood bai orovdood bai. ohinoo orovdood uuriigii hurtslaad hicheevel deersen.

  12. mal says:

    naadah chini loichihson er hun b.a daa busgui hund ochood l zoblongoo yriad uilaad yabdag teneg gar be huuhed urguj abah asuudal chamd yamar hamaatai yum ter ehnerteigee yariad yabna biz hudlaa chamar urubduulj baij chamaig edleh gesen l sanaa yabaad b.a daa

  13. GegeenCom says:

    Undugnii donor unegui hiij bolno l gehgui yu chi zuvhun uruvdsun tuslah bolomj haisiin bol chinii zugees tegeel bolop.

    Ter hund zuvhun huuhed heregtein bol tegeel konets bizde zaaval untah alba bgamu.
     emegtei hun uuriiguu hundeldeg l bol zuvhun biyee bish setgelee ch bas ugch sexddeg yum. 

    Tsagtaa chi tuund itgedeggui bsn hair chini hangalttai bish bsn bas har hor shi gesen er songoj harilcaand chini sev suuj bsn deer n odoo aldaanyhaa tuluisiig tulj amidarch bga bj ahiad neg avgaigaar amidralaa tam bolguulah l dutav gej.

    Neg aldaag 2 hiih hereggui zugeer tuslah setgel chini unen bol avgaitai n uulzaad nuhur chini asuudlaa tanilcuulsan huuhed heregtei bol tuslay amidrald chini az jargal l husch bga amin huviin ashig honjoo harahgui ee l geed helcheeshdee.

    Baliar amitad shig bas hunii zovlon deer duruulj nuhriig n salgaj uurteiguu naaj yahiin ter ehner n bish nuhur uuruu asuudaltaj gar bsn bj taarval chi tsum shatlaa shd huuhdee ch duutei bolgoson yumgui hunii yum nuraaj bj bosgoh gej oroldson amidralaasaa urgelj aidas tugshuur amsaj amidrana. Tegeed ch naad gostuu gar chini chamtai suuhgui. Hanidaa 10 jilee zoriulsan bol tiim ch amar salchihgui bailguidee. Saltsan hoino chini uulzaya geed ceg tavi uneheer l uruvduud bgn bol. Gehdee chi hun uruvduugui uuriinhuu huvia bodson zan gargaad bh shig sanagdaad bhyn. Suuj muuya gsn hudlaa garuudiin panaaland unhuruud uguhiimda. Yadahad avgaitai zaluugaas irj bui sanal gejiga kk. Bi l lav uuniig doromjlol gej toocno. Chi ch nuguu zapasny zavsriin geech n boloh n de zayanii hani n l lav bish

  14. ER HUND ITGEHEER ERHII HURUUNDAA ITGE!!!!!!!!!!!!!

  15. erg says:

    hudlaa shuu. hayrgui hun huuhedgui gechiheed 10 jil hamt bayh uu? Yund n orowddog yum. Setgel emdeej 12 jiliin daraa tatagdaj bolno. gehdee chamd hairtaydaa ch bish l yum bayna. Tegeed ch sotguu irj uilna geheer yag l manayhnii erchuudiin bayngiin tavidag jujig. yarih yum bayval yadaj eruul nuuree haraad yarij surah heregtei. er shuu uhaantay yum bol.

  16. zochin says:

    tednii asuudliig uursdud ni daatga, chi salgaad avchih bodoltoi bh shg, demii bhoo.

  17. zochin says:

    Chamd hairtaidaa bish huuhedtei bolohiin tuld l suuya geed baigaa yum baina

  18. Irgen says:

    Ee busgui mini naadah chin jujig shuu chamtai untah gesen yavuurguu zali n.Nadtai 1 zaluu ehner n huuhed gargadaggui huuhed gargaad ogooch hairgui ene ter geed soliorood baisan odoo huuhduudiig n gargaj ogloo tegsen 2 huuhnii dund guimeer baina gej hutsaj baigaa yum chin.Boon zali naad muu novshiin erchuud chin unegee heleed 1 untmaar baina geed l guina biz.Chi harin gants biye eej bas hunii nohortei yavalddag azgui huuhen bolov doo.

  19. deli says:

    yagaad ch yum naad zaluu chini hudlaa jujig taviad bga yum shig sanagdaad bhiin huuhed urguj avna olj ug ch geh shig gants bie huuhedtei busguin setgeleer toglood ch bga yum chi tegeed ter hudlaa ugend ni uyarch bolohgui shuu chamaig yaj manipulate hiihee sain medej bna naadah chini

  20. Odko says:

    Uhaalag hun ehneree huuhed turuulehgu geed ad uzeh uu? Bi ch gesen er hun ghdee bi ehneree huuhed turuulj chadahgu geed hzee ch ad shoo uzehgu, Nadad tiim ch erh bhq. Ugaas huuhed turuulj chadahgui hun ymar ih dotroo zovj shanaldag ni oilgomjtoi. Tiim zaluug uhaalag saihan setgeltei gevel chamaig teneg l gey de. 2 Teneg tegeed suuchih2 Zailuul ter huuhed turuulj chadahgui baigaa busguig zovoogod yahav uur sain zaluutai suugaad elegee devteeged amdirag zailuul.

  21. pop says:

    чамд үнэхээр хэлэх үг олдохгүй нь. Хүн нэг л удаа амьдардаг. Чи амьдын тамын тогоо руу ор ор. юун анхны хайр, юуны чинь хүн өрөвдөх нүдээ нээ

  22. Ааш муутай биш ээ кккк says:

    За хvн еревддег бvcгvй минь эр эмийн хоорондох илжиг болоод юу хийнэ вэ? Хоер хочны нэмэр юм биш vv. Едийд эхнэр нь мэдчихсэн шившигийг чинь дэлгэхээр сууж байх бий ийийий яа яа ккккк. 

  23. Зохиол says:

    Зохиол юм бишүү. Үерхээч гэсэн захиа байлаа гээд л. Захидал бичиж байгаа хүн ийм өнгө аястай бичдийм байхдаа

  24. зочин says:

    Чи нөхөргүй юмуу,чиний амьдрал хамаагүй зөвхөн тэр залууг өрөвдөөд бгаанмуу,Тэд тийм олон жил хүүхэдгүй байж амьдарсаныг бодоход нэлээд хайртай гэр бүл бна ,согтуу хүний үг биз ээ.Хүүхэд өргөж аваад сайхан амьдраг л даа,

  25. зочин says:

    Болдог бол нэг хүүхэд гаргаад өгчихвөл ,би бол тэгэх бсан.Авгай нь тэгээд хайртай л бол хүлээн зөвшөөрөх л бно.Үнэхээр өрөвдөж байвал шүү дээ.Яагаад болохгүй гэж хайртай хүндээ,дээр нь нэг эмэгтэйд аз жаргал бэлэглэж буян бно гэж бодож бнаа.Хүмүүс надтайч санал нийлэхгүй загнаж эхлэх л байх.Бид энэ хорвоо дээр зуун жил амьдрах биш дээ

  26. Ooo says:

    Chi uuriiguu uruvd. Ter humuusiin asuudliig chi shiiddeg ni bish. Medrel chini.

  27. Zochin says:

    Хүний нөхөр булаагад аз жаргалыг олохгүй биздээ. Эхнэр нь чамтай л адил бүсгүй хүн. Чамаас хамааралгүй салбал харин яах вэ гэхсэн

  28. bi says:

    ohin chin ter zaluugiin chin huuhed bish yumuu??

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.