Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар ажлын байрны бэлгийн дарамтыг гэмт хэрэгт тооцдог. Эрүүгийн хуульд ” Бэлгийн дарамт” гэсэн тусгай бүлэг оруулж, ажлын байрны бэлгийн дарамтыг гэмт хэрэгт тооцож, хүнд, хөнгөн хэлбэрээс нь шалтгаалан торгох, захиргааны арга хэмжээ, хорих хүртэлх хариуцлага тооцохоор тусгасан байна.
Хүний эрхийн үндэсний комисс, “Ажлын байрны бэлгийн дарамт” ТББ-аас өнгөрсөн онд 700 гаруй хүнийг хамруулсан судалгаа явуулахад ажлын байрны бэлгийн дарамт өмнөх жилүүдээс харьцангуй нэмэгдсэн байна.Судалгаагаар гурван бүсгүй тутмын нэг нь ажлын байрны бэлгийн дарамтад өртдөг гэжээ. Мөн судалгаанд оролцогчдын 95 хувь нь ажлын байрны бэлгийн дарамтад ямар нэг байдлаар өртсөн гэж хариулжээ. Насны хувьд 20- 50 насныхан ажлын байрны бэлгийн дарамтад илүү өртдөг. Харамсалтай нь бэлгийн дарамтад ордог бүсгүйчүүлч зохих газарт ханддаггүй байна. Тухайлбал, Хүний эрхийн үндэсний комисст гурван жилийн хугацаанд 20 гаруйхан л гомдол иржээ. Жендэрийн эрх тэгш байдлын хуулийн хэрэгжилт, сурталчилгаа хангалтгүйгээс ажлын байрны бэлгийн дарамтаас сэргийлэх, албан байгууллага бүрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд тусгахгүй дутагдал байна.
Тиймээс Эрүүгийн хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад ч ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой хэсэг оруулахаар хэлэлцэж байгаа гэж ХЭҮК, “Ажлын байрны бэлгийн дарамт” ТББ-ынхан ярилаа.
Ж.Батсайхан
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
8 Comments
shiidverlej chaddaguin bishu
эмэгтэйчүүд гүтгэж байгааг яаж мэдэх үү? АТГ-ийн Амарбат Дэлгэрмаа гэдэг эмэгтэйг хүчиндсэн үү гүтгэгдсэн үү гэдэг нь одоо болтол тогтоогдоогүй
Neeree ter 20 gomdolyg herhen baragduulj yaaj shiidverlesen bdgiin bol
Mgld setgel sanaany hohirliig munguur ed yumsaar unelgeejyylj toocoo hiideg system n bhgui yaj ch daramtluulsan setgeleer aluulsan hohirool ulddeg heveeree bizde. Odoo ch tegeed ohid huvguud aihtar bolcon shurgelee geed barag gomdol gargaad yavaad bdg bolchuul bas hetsuumdaa. Ternees negnee shohoorhoh uduh shogloh metiin yum bur surguuli cecerlegiin orchnoos eheldeg bizde
Gadaadad ali hediin heregjtsen
энэ хуулийг чангатгах хэрэгтэййййййй,,, дарамтанд ороод эргээд яаж ажилтайгаа үлдэх үү гэдэг нь чухал. торгоод өнгөрдөг нөгөө гар нь улам л хавчаад боогоод байвал яахн. дээрээс нь дарамтлуулсан этгээдийн үг хөдлөшгүй нотолгоо болдог байх хэрэгтэй. нотолгоо байхгүй гээд хэрэгсэхгүй болговол энэ шинэчилсэн найруулга ямарч хэрэггүй болно.
Gadaadad bol baidag l huuli.
Монголын нийгэмд хэн ч би ажил дээрээ бэлгийн дарамтанд өртлөө гэж хандахад шийдээд өгөх, ар дээр нь хохирсон иргэний сэтгэл санаа, нийгмийн байдлыг аюулгүй байлгах үйлчилгээ, хууль нь алга, хэрэгжих боломж багатай. Нийгмийн хандлага ч эсрэг байр суурьтай байдаг шүү дээ. Бараг л хохирогч эмэгтэй биеийнхээ хэсгүүдийг тодруулсан, ил гаргасан хувцасласан нь өдсөн, урин дуудсан, дуртай эмэгтэйн дүрд автоматаар ордог. Би ийм байдалтай тулгарч л байсан, өөрийгөө эвгүй байдалд оруулахааргүйгээр, соёлтойгоор л аргалаад өнгөрөөж байсан. Хэрвээ би болсон явдлыг үнэнээр нь хэлвэл намайг л буруутгах хандлага арилаагүй байгаа тул дуугүй л байж байсан нь дээр…гэхдээ дуртай нэгний зугааг гаргана гэж байхгүй.