Эмэгтэй хүний энергийг хэрхэн хадгалах, бий болгох зарчим
Эртний судар бичигт бичсэнээр эмэгтэй хүний энерги манай дэлхийн үүслийн гол хүчин зүйл нь болсон аж. Тиймдээ ч бурхны бүтээсэн хамгийн дээд зүйл эх хүн, эмэгтэй хүн гэдэг. Хамгийн хүчирхэг, сайхан энергийг цогцлоож явдаг эмэгтэйчүүдийн энэхүү энерги эрчүүдэд дамжин эрч хүч хайрласнаар эрэгтэй хүн амжилт гаргаж зорилгодоо хүрэх үндэс болдог байна. Зарим эмэгтэй янз бүрийн шалтгаанаар энергээ алдсанаар таагүй зүйлстэй тулгардаг. Өөрийнх нь төдийгүй нөхрийнх нь ажил үйлс бүтэлгүйтэж, өвчин зовлон ээрэх нь суларсны шинж.
Эмэгтэй хүний энерги хүрэлцээгүй, суларсан байгаагийн шинж тэмдэг тухайн гэр бүлийн амьдралд шууд нөлөөлдөг аж. Тиймээс ертөнцийн гэрэл гэгээ, энергийн эх үүсвэр болсон эмэгтэйчүүд энергиэ тогтмол төвлөрүүлж, бусдад түгээж явах ёстой юм. Эмэгтэй хүний энергийг хэрхэн хадгалах, бий болгох зарчмыг танилцуулж байна. Эдгээр зарчмын дийлэнхийг эртний ухаант мэргэд тунгаан боловсруулж судар бичигтээ уламжлан үлдээжээ. Орчин үеийн мэргэжилтнүүд ч мөн энергиэ хэрхэн сэргээж, түгээж болох аргуудыг оруулсан байна.
1. Даашинз банзал өмсч байх. Ингэснээр эмэгтэй хүний төрөлх энерги сэргэдэг.
2. Гар, хумсаа тогтмол арчилж, цэвэр байлгах. Үзэсгэлэнт гарыг үнсэх сайхан гэж эрчүүд ярьдаг. Сайхан гар сайхан энерги төвлөрүүлнэ.
3. Сайн зохиол унших. Ялангуяа хүний хувь заяаны тухай зохиол унших нь илүү ашигтай. Иймэрхүү ном уншсанаар өөрийгөө илүү мэдэж болно.
4. Бүжиглэ. Тэр тусмаа араб юм уу, латин америк бүжиг хамгийн тохиромжтой нь. Эмэгтэй хүний энерги, тачаангүй байдлыг улам цогцлоодог.
5. Дуу аялж заримдаа чанга дуулж бай.
6. Тогоочийн курст явах. Эмэгтэй хүний энергийг тодорхой түвшинд дээшлүүлдэг. Хэрвээ та гал тогооныхоо ажилд муу бол курст явж суралцсан нь дээр. Эмэгтэй хүн өөрийн гараар хоол бэлтгэж, хайртай хүмүүсээ дайлах нь энергийн эх үүсвэр.
7. Гол нуур, далайн эргээр зугаалах. Ус эмэгтэй хүнийг ямар ч нөхцөлд дасан зохицох чадвартай, хүчирхэг болгодог.
8. Цэцгийн баглаа худалдаж авах. Цэцэг эмэгтэй хүнийг аз жаргалтай болгохоос гадна сөрөг энергийг үргээдэг.
9. Хувцасны шүүгээгээ цэгцтэй байлгах. Хэрэггүй, хуучин хувцас, хэрэглэл эмэгтэй хүний энергийг султгадаг.
10. Ойрын өдрүүдэд юм уу сар, жилийнхээ төлөвлөгөөг гаргах. Ямар ч эмх замбараагүй байдал эмэгтэй хүнийг сүйтгэдэг. Хэрвээ та ингэж хэвшээгүй бол ядаж ойрын хэдэн хоногийн төлөвлөгөөгөө боловсруулаарай. Цаашид сар , жилээр нь гаргадаг болж болно.
11. Эрүүл зөв хооллолтын курст явж болно. Муу зуршлуудаас хол бай. Зөвхөн тамхи, согтууруулах ундаа ч бус залхуурал, хараалын хэллэг зэргийг хэрэглэдэг бол татгалз.
12. Сайн ,сайхан аж төрж буй хүмүүсийн талаар болон танин мэдэхүй, оюуныг цэнэглэж чадах мэдээлэл бүхий ном сэтгүүл унших. Элдэв хов жив, хар мэдээлэлтэй сэтгүүлээс хол байсан нь дээр.
13. Номын дэлгүүрүүдээр тогтмол зочилж бай. Орох болгондоо ном худалдан авах албагүй ч шинэ гарсан ном, зохиолын хуудсыг эргүүлэн орчин үетэйгээ хөл нийлүүл. Номын дэлгүүрээр зугаалах нь эмэгтэй хүнийг ихэд тайвшруулж, сайхан энергитэй болгодогийг мэргэжилтнүүд тогтоосон.
14. Явган зугаалгад цаг гаргаж бай. Ганцаараа юм уу, найз бүсгүйтэйгээ өдөрт ядаж хагас цаг агаар амьсгалан алх. Эмэгтэй хүн гал голомт хамгаалагч хэдий ч байгальтай тогтмол холбоотой байх хэрэгтэй.
15. Шувуу юм уу амьтан тэжээх. Мөн цэцэг тарьж ургуулах. Ялангуяа урт ургамал юм уу хоолсог ургамал илүү ээлтэй.
16. Дэлгүүр хэсэх. Заавал худалдан авалт хийх шаардлагагүй. Та дэлгүүрт байгаа элдвийн сайхныг харж , өмсч үзэн таалагдсан нэг зүйлээ удахгүй авна хэмээнэ төсөөлж болно. Үнэхээр л сэтгэлдээ дүрслэн явсан тэр зүйл удалгүй таных болох тийм их энерги эмэгтэйчүүдэд бий.
17. Найз бүсгүйчүүдээ цуглуулан юу ч хамаагүй хий. Зүгээр дэмий хөгжилдсөн ч болно. Ингэснээр та бүхэн энергиэ солилцоно гэсэн үг.
18. Йогоор хичээллэх. Эрэгтэй хүн дасгал хийдэг байлаа ч энергиэ хуваалцаж чаддаггүй. Харин эмэгтэй хүн төрөлх зохилдлогоороо сайхан бүхнээ бусдад түгээх чадвартай. Йогийн дасгал оюун ухааныг тайвшруулж, эрч хүчийг бий болгодог.
19. Буян үйлдэж бай. Их, бага хамаагүй ямар ч буян эмэгтэй хүний энергийг цэвэр утгаар нь илэрхийлнэ. Тусч сэтгэл буянаас ялгаагүй. Тусламж хэрэгтэй юмуу өлссөн хүмүүсийг хооллож байх. Хэрэгтэй үед цагийг олж гэдэг шиг өчүүхэн ч атугай зүйлээр бусдыг баярлуулж бай.
20. Тансаг үнэртэй тос уусгасан юм уу сарнайн дэлбээ, тайвшруулах давстай онгоцонд хэвтэх. Энэ бол зүгээр нэг амралт бус харин биедээ тайвшрал бэлэглэж, өөрөө дүүрэн энерги хүлээн авах арга юм.
21. Ойр дотныхоо хүмүүсийг зөөлөн дулаан үгсээрээ ч болов энхрийлэн халамжил. Хайртай хүмүүстээ хэр их анхаарал хандуулна төдий чинээ сайн энергиэр цэнэглэж байна гэсэн үг.
11 Comments
Eregtei xvmvvsiig bi energiin wapiruud gej dvgnex bolsondoo. Ma nuhur ch ylgaagui bi archaaguidee ene olon jiliig zowj ungurvvlj bnoo. Svvliin ved ene site-d orj xeregtei xereggui yum bichij joohon taiwshirax yumaa. Amid bh ch xetsvv amia xorloh bvvr xetsvv bolohoor vlgen salgan ywah yumdaa
Энэ хамгын сүүлд бичсэн хүнд хэлэхэд, хүүхэдгүй, залуу дээрээ салаад үз. Түр пауз авая, нэг юм болохгүй байна гэж хэл. Чиний баланс бүр алдагдсан байна. Манай экс бас надаар олон жил тэжээлгэсэн, хамаг эрч хүч инээд хөөр гоо сайхан сорсон доо. Бас их хорон үгтэй. Наад хорон үг чини яваандаа гар хүрэх болж хүндэрдэг юм билээ шүү. Асуудал нөхөрт чини байна. ийм хүн дотроо өөртөө итгэлгүй, хажуудахдаа хорсож атаархаж явдаг, өөрөө юу ч чадахгүй байж өнгөтөй өөдтөй, бусдаас илүү хүчирхэг хүүхэн хажуудаа байлгаж дутуугаа нөхөх гэж оролддог юм билээ.
Хүн өөртөө л тусалдаг. Ийм хүнийг чи хичнээн чирч гулдарч амидраад чиний нерв зовлонг ойлгохгүй улам л хорон үгээр идэж сэтгэлийг чини сэмлээд цаг үрээд сална.
Цаг алдаагүй дээрээ сал. Гадаадад 6 сар-1 жил хэлний курст ч болсон яв, салж чадахааргүй бол. Холдоод үз. Эсвэл эвээр би аз жаргалгүй байна гээд тайлбарлаад хэл, ойлгохгүй юм бодохгүй бол чиний төлөө зүтгэхгүй гэвэл хариу ни тэр. Гаднаа сайхан залуу ч дотроо хулчгар аймхай сул дорой өөртөө итгэлгүй хорвоо дэлхийг үзэн ядаж хорсож явдаг хүн санагдлаа. Манай экс лав тийм байсан.
Тэгвэр гэр бүл дэх эр хүний үүрэг юу юмбэ. Эрчүүдээс болж сэтгэл, зүрхээ хэтэрхий хатуужуулж, бусдаас дутахгүй гэсэндээ шүд зуун тэмцэж, тэр хэрээрээ сайн сайхан яваа бүсгүйчүүд даанч олон доо, хөөрхий. Зөвхөн УБ-д ганц бие ээж 48 мянга, харин ганц бие аав 5 мянга бий гэсэн. Юугэсэн ч үгийн. Эмэгтэй хүн ээж болно, үр хүүхдээ өсгөнө, гэр орноо авч явна, дээрээс нь нөхрөө халамжилна, нөхрөө тэжээнэ, бас харилцаагаа авч үлдэхийн тулд хичээнэ. Харин нөхөр нь бурхан уу, тэ. Хуцна биз. Би найз залуутайгаа нэг гэрт ороод жил болох гэж байна. Нөхрийн аав, ээж нь дуун дээр байраа султгаж өгөөд алга болцгоосон. Би ч эхэндээ амьдралд сайн сайхан гэрэл гэгээ бий болсон гэж итгээд нөхрөө халуун хайраар халамжилж, гэр орноо сайхан цэвэрхэн байлгаж, бас ч үгүй өөрийнхөө олсон мөнгөөр өөрсдийгөө тэжээдэг байсан. Байрны мөнгө, тог цахилгаан, урсгал зардал, хоол хүнс, хувцас хунарыг миний цалингаар л болгодог байсан. Нөхөр харин тэр их оюун потенциалийг нь үнэлж чадах лаг газар байхгүй гэх шалтгаанаар ажилд ордоггүй байлаа. Тэгсэн хэрнээ ээ гэгээн минь, сайхан шоудна шүү дээ. Уухаараа хямдхан согтоно гэж жигтэйхэн, найз нараараа дамжлуулцан, тас согтуу л орж ирнэ. Би эхэндээ тэр бүрд нь аргадаж, унтуулаал, өглөөд нь шарыг нь тайлах хоол хийгээд л… Яг үнэндээ би хэдэн сар ингэж амьдраад л залхаж эхэлсэн. Ажлаа тараад ирэхэд маань өглөө унтаж хоцорсон тэр янзаараа, толгой тархиныхаа их өвдсөнийг гайхаад л, хоол нэхээд хэвтэж байдаг байсан. Би ч үг дуугүй хоол ундаа хийж, гэрээ цэвэрлээд… Нөхөр бол миний хоол унданд гаргуун, секстээ сайныг минь хэл амаа олохгүй магтаад л… Би хөөрчихнө өө, тэрэнд нь. Ажил хийхгүй, гэрт хэвтдэг хэр нь нөхөр маань хиртэй хувцас өмсөж үзээгүй ээ, өнгөрсөн хугацаанд. Тэгсэн хэр нь давраад, ядарч ядарч ирэхэд маань өлсөж байгаагаа гайхаад л, айн. Нэг удаа чи надад хоол хийгээд өг гэсэн чинь “Ганц хоол хийх гэж, үхлээ юу” гэсэн. Энэ маягаар зэс нь цухуйж эхэлсэн дээ. Би он дөнгөж гаргаад ажлаасаа гарсан. Хэл усаа сайжруулж, өөрийнхөө хөгжилд анхаарахгүй бол болохгүй юм шиг санагдаад. Би одоо 27 хэрнээ 18 настайгаасаа хойш мэргэжлээрээ тасралтгүй, амралтгүй ажилласан. Өөртөө цаг зав гаргаж байсангүй, нөхөртэй болсноосоо хойш харин өөрт гаргаагүй цагийг энэ хүнд гаргасан байна. Намайг ажилгүй болсноос хойш манай хүн 4 сарын турш миний хураасан, аав ээжийн минь өгсөн хэдээр амьдарч байгаад саяхан ажилд орсон. Нэг сар ч болоогүй байна. Тэгсэн чинь харин гэртээ авчраагүй цалингаа өөрийнхөө аав, ээжид зарцуулах юм л яриад байгаа. Манай хадам ээж бол жинхэнэ сонгодог хадам. Эрхийн тэнэг хүүг нь нэг гарын дор хүүхэн чирээд аваад явна гэж бодсон юм шиг санагдсан. Тэгсэн харин нэг удаа гэрт ирчихсэн аяга таваг угаах, хог шүүрдэх гээд хамаг ажлыг эхнээс нь надад зааж нтр. Манай нөхрийнх намайг анх ирэхэд үнэхээр заваан айл байсан. Гэрт нь тавилга ч байхгүй, хамаг юмаа гялгар уут, цаасан хайрцагт хийгээд энд тэндгүй өрчихсөн. Тэр хур хог, хир нь, ээ бурхан минь. Би хэдэн өдөр ноцолдож байж салгасан. Тэгсэн чинь харин хадам ээж надад “Би өөрөө их цэвэрч хүн болохоороо хүн бүрт цэвэрч байхыг заадаг” гэж байгаам. Тэгснээ хүү нь ээжийгээ байхад согтуу орж ирчихээд шалчигнаад байхаар нь загнаад унтуулсан чинь “Миний хүү их эрх болохоор ингэж байгаам. Чи ер нь их тэвчээргүй, стресстэй хүн байна. Битгий загна, хүүг минь” гэж байгаам. Өнгөрсөн хугацаанд их уйлсан даа, би ядаж байхад уйланхай юм уу, хаашайн. Ганцаараа зүтгэсэн он жилүүдэд над шиг хатууу хүн байгаагүйм уг нь. Нөхөртэйгөө муудалцчихаад би л дандаа түрүүлж уучлал гуйна аргадна. Хоёр ч удаа галуур хоносон, манай хүн. Тэглээ гээд уурлах эрхгүй ч байх шиг, би гэдэг хүн. Ер нь надад хань нөхрөөрөө аргадуулж, энхрийлүүлэх заяа лав байхгүй ээ. Энийгээ хэлсэн чинь “Чи өөрөө эмэгтэй хүн шиг бай” гэсэн. Ээ, новш гэж. Би царайлаг гэдгийгээ харин ч нэг мэднэ ээ. Миний араас эрчүүд утгаараа гүйдэг. Тэгсэн ч би банзалдаж байсангүй. Харин одоо надад нүүрний тос ч авах мөнгө үлдсэнгүй. Эднийд анх ирэхдээ авсан дотуур хувцаснуудаа л өмссөөр. Олон шөнө нойргүй, уйлж хоносон хүний үс унаж, арьс нь сулардаг гэдэг үнэн юм байна. Дээрээс нь би жирэмсэн болохгүй байгаа. Би бол цоо эрүүл. Гэтэл энэ бүхний буруутан нь би болох шинжтэй. Харин одоо би шийдсэн. Би нөхрөөсөө сална. Надад бодож төлөвлөсөн юм байна. Би зүгээр л өөрийгөө хайрлаж амьдармаар байна. Сайн эрийг дагаж эм зүс орно гэж үг байдаг. Ер нь бол намайг хайрлаж, надаар хайрлуулах эр хүн олдож л таараа.
nudnii bulingaraa arilgaad harj baigaa buhneesee sain saihniig ni l tuuj harah ym bol tertei tergui energy duureed irdeg ymshd. ugluu gereesee garaad nariig harj uuliig harj baylaj boroonii dusald hurtel taaarhaj buh zuil ymar saihan ym be ymar uzesgelentei ym bee geed l uuriin erhgui amidraldaa talarhaj uurtuu itgej yvhad tertei tergui energy tsatsraad lbuh zuil butemjtei saihan baidag shuu dee. dandaa muu ym olj harna, urgelj uu sev haina, urgelj l niigmiin stress, bolj butku ym buhniig harij yrij uurtuu naaj ter har muu buhneer uuriiguu utaad baival tegeel energy cini duusaad umhiir ehelne shuu dee
Нэмж хэлэхэд салбар бүр(Аялал, бизнес санхүү, гэрээ тохижуулах, гоо сайхан, загварын гэх мэт)-ийн сэтгүүлүүд уншихад толгойд бөөн хийх юм эргэлдээд л, хийж чадаж байгаагаар төсөөлөхөд баяр хөөртэй болж ирдэг. ккк
Unen ghde er nuhur ehneree hairlahgui bol mynga ingdd yah yum, lag ajil mergejil, ner hundtein bj arhichin zoddog nuhurtei bol ymarch emegtei az jargalgui, amidraliin hos bagana shude
16. Дэлгүүр хэсэх. Заавал худалдан авалт хийх шаардлагагүй. huuue ene chin hoosniig duuddag gesen, bi bas mungugui ch gesen window shopping ddog baisii tegsen manai naiz tegej boldoggui yumaa ediin too bagasdag ulam hoosordog gesen shu gej bsan
Bi teheer tugs emegtei yum bndaa. Ene buhen deer nemeed huurhun huuhen gej humuus yaridgiig medne l dee;)
Залхуу, заваан хүүхнүүд нь иймэрхүү юм уншаад уурлаад дайраад шаачнаа одоо
aimshgiin energiin vampir guuhnuud bdg shuu, ee burhan gonchig sum minee
Shal hudalaa shashiniiym bichij bh ym