Би одоо долоо хоногтой жирэмсэн. Та бүхнээс нэг юм асуух гэсэн юмаа. 25 долоо хоногтой байхдаа би мазокын шинжилгээ өгсөн чинь их муу гарсан эмчилгээ хийлгэх хэрэгтэй гээд трихопол гэх эмийг нөхөртэйгөө хамт ууж бас нэг лаа хийж байсан. Тэгээд эмчилгээ дууссаны дараа эмчид үзүүлэд одоо зүгээр гэсэн боловч 14 хоногийн өмнөөс цагаан аарцархаг өнгөтэй юм ихээр гараад байхаар нь эмчид үзүүлсэн чинь мөөгөнцөртэй байна гээд одоо эмчилгээ хийлгэж байнаа. Би жирэмсэн болохоосоо өмнө болсоны дараа ч байнга эмнэлэгт үзүүлж эрүүл байсан юмаа. Одоо тэгээд яагаад ийм зүйл болоод байгаа юм болоо. Бэлгийн харьцаанд байнга орохгүй байгаа болохоор нөхөр маань өөр хүнтэй унтаад тэгээд энэ өвчинийг авсан юм болвуу? Мөөгөнцөр ер нь хэр хүнд өвчин бэ?
5 Comments
Нөхөр зүгээр, харин чи түүнд халдаасан. Мөөг их удаж эмчлэгдэнэЖирэмсэн үед мөөгөнцөр гарч ирдэг. Сүүлд антибиотек уух, даарах, кондом хэрэглэх, хэт удсан хүнс, жирэмсэн болоход дахидаг. Хүүхэдгүй үед дахивал доороосоо лаа,дотроосоо эм уух гээд сайн эмчлүүлээрэй. Чамаас нөхөр чинь авсан бх магадлалтай хэрэв туссанаас хойш, эмчлүүлэхээс өмнө унтсан бол тийм болохоор 2уул эмчлүүлээрэй.
muuguntsur baij l baidag shd, buuruu emchlee, sana zovoltgui, za ter tusmaa internetees virusiin talaar esun busiin yum unshih hereggui shu, emchteigee l sain yari asuu
Жирэмсэн хүн энэ үеийнхээ дааврын нөлөөгөөр мөөгөнцөртөх гээд байдаг талтай. Эмчийнхээ зааврын дагуу эмчилгээгээ хийлгээд эрүүл болноо. одоо элдэв зүйлд шаналалгүй төрөхдөө бэлтгэх цаг. Эх стрессдэж уурлахаар цусан хангамж багасч умай агших буюу манайхны яридгаар тонус өгнө шүү. Тонус өгөөд байхаар хүүхэд шахагдсаар байгаад тархины даралттай төрөх магадлал өндөрсдөг. Бүх зүйлд тайван хандаж элдэв юм ургуулж бодолгүй бие, сэтгэл санаагаа бэлдэж байгаад эрүүл энх төрөөрэй. Амжилт бүсгүй минь
чи их хэмжээний антибиотик хэрэглэсэн бна. Мөөгөнцрөөс хамгаалах эм давхар уухгүй бол антибиотик хэрэглэсэн дархлаа суларсан зэргээс болж мөөгөнцөр идэвхижинэ. Энэ нь өвчин биш бөлгөө.
Google с хайгаад унш л даа.Мэдэх мэдэхгүй хүний үгэнд итгэж өөрийгээ зовоож байхаар.Мөөгөнцөр чинь эмэгтэй хүнд байдаг ,ямар нэг шалтгаанаас болж ихсдэг гэдэгшдэ.Халуун ногоо,чихэрлэг юм,эм тариа гээд хүчин зүйлээс болдог харшил гэсэн үг юм шиг бгаан.Юун түрүүнд л нөхөрөө хардах гэх юм.Харин жирэмсэн үед трихопол уулгаж лаа хийлгэдэг л юм байх даа.Бүгд антибиотик шүү дээ уг нь, эмч мэдэж бгаан байлгүй дээ