Нөхөр чинь чамгүйгээр амьдарч чадахгүйн 6 шинж

one-couple-two-spiritual-paths

Ганц бие ээжүүдээс ганц бие аавуудын тоо хамаагүй бага байдгийг анзаарч байсан уу? Эр хүнд заавал эхнэр хэрэгтэй. Яагаад гэвэл тэдэнд эсрэг хүйстнээ хүсэх /зөвхөн секс биш/ хэрэгцээ шаардлага эмэгтэйчүүдийнхээс их байдаг аж.

Чиний хажууд байхгүй л бол хэрхэн ч аз жаргалтай амьдарч чадахгүй нөхрийн чинь 10 шинжийг танилцуулж байна.

Бохир хувцаснуудыг нь шидэт дагина цэвэрлэчих юм шиг л санадаг

Өглөө сэрээд харахаар энд тэндгүй тайлаад шидсэн хувцаснууд, шалаар нэг бохир оймснууд хөглөрч байдаг уу? Нөхөр чинь хиртэй хувцаснуудыг нь шидэт дагина хаа нэгтээгээс гарч ирээд, бүгдийг нь цэвэрхэн угаагаад тавьчих юм шиг л аашилж байгаа биз. Угааж цэвэрлэх, индүүдээд бүгдийг нь эвхэж тавих, эргээд нөгөөдүүл нь хормын дотор л угаалгын машин руу орох ямар байдгийг тэр огтхон ч мэдэхгүй.

Чамайг орондоо ортол тэр унтаж чаддаггүй

Бүх эрчүүд найзынхаа дэргэд хэнээс ч хамааралгүй хүчирхэг эр хүн гэж өөрийгөө харуулах дуртай. Харин гэрлэсэн нөхрүүдэд эхнэртэйгээ хамт унтахгүй л бол нойрсож чаддаггүй зуршил тогтчихдог. Чамайг гал тогоондоо аяга тавгаа угааж, компьютер дээрээ ажлаа хийж байхад түүний нам унтах нь юу л бол? Нам унтах гэж хичээх л байх. Гэхдээ түүний тэвэрт чамайг орсон цагт л тэр санаа амарч, жинхэнээсээ бөх нойрсдог байна.

Өөрийнхөө ээжийн төрсөн өдрийг ч чамаас л асууна

Гэтэл ганц бие эрчүүд хаа хамаагүй сайхан бүсгүйн төрсөн өдрийг, найз охиных нь ээжийн төрсөн өдрийг гээд олон зүйлсийг хэн нэгнээс асуухгүйгээр мэдэж л байдаг. Харин нөхрүүд эхнэрээсээ бүх юмаа асууж, шалгаасаар байгаад өөрийнхөө ээжийн төрсөн өдрийг ч мартах тохиолдол олон. “Юу билээ, арванд билүү хайраа” гэж байгаа бол тэр чамгүйгээр амьдарч чадахгүйн бас нэгэн дохио.

Тэр чамайг үнсэлт, тэврэлтээр булдаг

Энэ сексээс ч чухал зүйл. Та хоёроос өөр хүн байхгүй үед ч тэр чамайг орох, гарах болгондоо үнсээд л, гарыг чинь хөтлөөд, байн байн тэвэрч авдаг бол тэр чамгүйгээр байхыг хүсдэггүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл чамгүйгээр амьдрахыг төсөөлдөг ч гүй.

Гэрт хаана, юу байдаг талаар огтхон ч мэдлэггүй

Хүүхэд, нөхөр хоёрт л ийм бэрхшээл тулгардаг. Бүр нүдэн дээр нь ил харагдаад л байхад л “Миний тэр хаана байна аа” гэж мунгинаж суудаг шүү дээ. Харин ээж, эхнэрүүдэд хэзээ ч ийм зүйл тохиолдохгүй. Шүүгээний хаана, аль шургуулганд, бүр хэдэн жил сар хэрэглээгүйг нь ч яг таг хэлж чадна. Бид аргагүй л мундаг эзэгтэй нар байгаа биз?

Тэр чамд хэлдэг

Эрэгтэй хүнд сайн чанарын бараа бий бол тэр заавал хэлдэг: “Энэ ёстой чанартай эд шүү” гэж. Хэрвээ тэр чамгүйгээр байж чадахгүйгээ мэддэг бол үргэлж “Би чамдаа хайртай шүү” гэж баталгаажуулна.

Эдгээр шинж нь эр хүн биеэ дааж чадахгүй гэсэн үг биш шүү. Хэрвээ хэрэгтэй бол, зайлшгүй шаардлага тулгарвал тэд чадна. Гэхдээ л тэд хайрт эхнэр, халамжит бүсгүйгэйгээ хамт байхдаа л хамгийн жаргалтай байдаг. Өхөөрдмөөр байгаа биз. Чиний нөхөрт аль шинж нь байгаа вэ?

18 Comments

  1. Gvnjee says:

    za da amidraal bhiin bn du my nuhur svliin ved negl setgel hundii bolchloo ontsgvi bn shvv emegtei hvn oirhn turhuur neg bodliin demi vmaa ingeel gerte hvvhdee haraal hooloo hiigel bj bdiin gej bodiin bn gaigvi hvvhed yawhaar araasn nuhriiguu harhaar dotroo gomdoh setgel turhiin za medhgvi vmda gerte bhaar ingdiimvv 

  2. busgui says:

    Uuuuuu chi bitgii dongodooo

  3. uuuuuu says:

    2ehnertei huuli batluullaya zaluusaa yr udmaa sain yldeee

  4. sehvvn says:

    Peee yadargaaaa. Yuu ym be bool n ymuu

  5. Ih medegch says:

    Manai nuhur nadguigeer yamar ch asuudalgui amidrah yum bna haha

  6. GegeenCom says:

    I hope you don’t mind, but I’ve done a quick piece of research on your behalf. There are 592,019 men in Mongolia and 668,485 women between the ages of 30 and 100+, leaving a female surplus of 76,466. (figs. 2013) Despite the pessimistic comments of others, I would rate your chances of success to be quite high. However, although I’m no expert in the field, I suspect you may have to modify your approach? Please see attached spreadsheet for your perusal. A further observation suggests that the highest proportional discrepancy occurs in the 95-99 age group, so you may wish to concentrate your efforts in this area.

  7. SSS says:

    Статистикийн мэдээнээс харвал Монголд эрчүүдийн гэр бүл болох дундаж нас 26.2, хүүхнүүдийнх 24.2 байна. Өөрөөр хэлбэл гэрлэлтийн насны бүх эр хүн гэр бүлтэй болсон ч цаана нь 44000 ганц бие бүсгүй үлдэнэ гэсэн үг. Ганц бие эхчүүд илүү олон байдаг шалтгаан бол ердөө л энэ

  8. хтт says:

    Ганц бие ээжүүдээс ганц бие аавуудын тоо хамаагүй бага байдгийн учир нь ШҮҮХ хүүхдийг ээжид нь өгдөгт л байгаа юм. Энэ 6 шинжийг хартал надад нэг нь ч алга. Би хувцасаа угаадаг, бид тусдаа унтдаг, би эхнэрээсээ төрсөн өдөр мэтийн юм асуутлаа зөнчөөгүй, гэрийн хаана юу байгаагаа гадарлийшд. Ер нь надад эхнэр хэрэггүйн байна л даа ха ха.

  9. Busgui says:

    Za unen bol, chi nadguigeer amidarch chadahgui yum bna daa. 

  10. ee says:

    uu manai nuhur nadguigeer amidarch chadhiim baina sh dee. haha, ajlaa jiij munguu olno, gertee ireed geriin ajil hiine, huuhed harna, tegeed l yadarsan amitan orluugaa usreed nadguigeer nam untchihsan bdgiin sh dee haha

  11. annabelle says:

    Manai nuhur minii huu shig l bdg. Hairtai huneeree huvtsasaa ugaalgaj, gariinh ni hooliig idehed buun hair l mederdeg bh. Gehdee nadaa yarshigtai sanagddag. Emegtei hun gd zarts ymuu?  

  12. zay zaya says:

    Ma nz zaluutai ihenh ni taarch bna. Tsug amidarwal bvgd taarax bhoo kk

  13. zochin says:

    yostoi yostoi chi odoo l aidral oilgoj bgaan bainoo, undur hugjiltei, undur urtugtei orniihon chin harin yadaj halisaa uglaj sursan, hariutslagaa uhamsarladag ni ashtai bailgui yahav, yadaj l end tendees huuhdedee etseg haigaad yavahgui shd.

  14. GegeenCom says:

    Hoshin shog deer l  huuhdiin nereer tonshson MUNGU hurelcdiin bhda? Mungunuus gadna bas huuhded ih olon zuil hereg boldiin shde medej avmaar yum. 2 hun niileed ch amjq ugch barq zunduu l yum bdg shig bgn shw. Huuhdeer hun hiih chini ajil ajildaa buur asar ih hudulmur cag zav setgel mungu shaardana. Ih jijig huuhedtei uuruu baaj sheej idej suuj suraagui uyed n bol uur ajild zartsuulah zav bolomjoo ur huuheddee ureh heregtei boldiim uuruusuu mash ih zolios gargaj ireeduigee uurchilj uur huntei hamtiin amidral ehluuleh chini tiim amar zovlongui butdeg hudulmur shuluulahgui boschdog ajilbar bishde uul n. Mongold tegj tetgemj shidcheed bh chadvartai teruugeer n buren amijirgaagaa daachaad bga humuus baidag bolciin bol yostoi mongol oron mandan badarch bgn bn shd bayan ornyhon hurtel barq davaa geed halisaa uglaad huvia hicheegeed huuhed ch hiihgui hariuclagaas bultaad yavaad bhd mongoloor duuren tetgegchideer duurtsen shimegchidiin ulgii nutag bolcon urjij olshrood shim tejeeltei sxn bgn bn lol 

  15. zochin says:

    nuhruus jiremseldegee jiremseleed huuhedtei bolood avchihsan guuhnuud nuhur hereggui bolloo gj bodood saldag bh l daa, tegeed huuhdiin nereer nuhruus sar bur mungu avch huruugaa ch hudulguhgui , ajilla hiij zovoh, hunii hudulmur shimegchleed amidrah arga bodood olchihson bdg bh, 

  16. GegeenCom says:

    Huuhduudiin aav iim l bsn nadaa teertei sanagddag bsn. Uuriig n biyeiig n daalgaj surgaad shiliig n harj sanaa amarsan yooh yamar ih achaa nuruunaas hovhorson geech buh yum hunguruud amidral arai amttai amar hyalbar bolood irsen shw. Ahiad daraachiin huuhduudee biyee daaj nasand hurehiig n huleej bn

  17. zochin says:

    iim naij chadah emegtei ni harin bhgui yum daa.

  18. даавуумаа says:

    Нялуунаас шулуун ни дээр. Шууд өөрөөс ни чи надгүй амидарч чадах уу? гээд асуучих. Эсвэл асуултаа бичээд тийм, үгүй гээд хоёр хариултын нэгийг дугуйл гээд открит дээр бичээд өгчих. Олон юм бодож зовж байснаас ийм амархан. 🙂

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.