Хоёр эмээ ярьж байна гэнэ. Одооны энэ гэр бүлийн амьдралыг ойлгохгүй юмаа. Орой унтахгүй өглөө босохгүй. За тэгээд цай хийдэг, гурил зуурдаг айл алга. Өдөржин ажил ажил гэж явчихаад хийсэн ч юмгүй авсан ч цалингүй өр өр. Тэгсэн хэрнээ бүгд шахуу машин унаж давхиад гадаад дотоодгүй аялаад брэнд мэрэнд хувцас гээд. Тэгээд баяр алгасахгүй, мэдэх мэдэхгүй баяр тэмдэглээд ууж идээд байх юм. Өнөө муу дээлийг маань дээл гэхүү палаж гэхүү, цамц ч юмуу болгоод хаячихаж.
Орой гэртээ хоорондоо дуугарахгүй утсаа маажаад суучих юм. Тэр утсан дээр нь үзээд үзээд дуусдаггүй юу ч байдаг юм бүү мэд. Хоолоо идсэн ч бие зассан ч, орондоо ч үзээстэй. Үгүй мөн хачин утас аа. Намайг байгааг мэддэг ч юмуу үгүй ч юмуу бүү мэд.
Бас болоогүй хажуугаар нь зурагтаа асаачихна. Тэр нь дандаа уйлсан зовсон хүмүүс эсвэл сүнс чөтгөр эсвэл хүүхэлдэйн кино. Утсаа үзээд үзээгүй юм болов уу гээд мэдээ үзэх санаатай сольтол “Өө ээжээ яг гоё дээрээ байна, маргааш биднийг байхгүйд үзчих л дээ” гэх юм. Нүд чих, гар тархи хамаг юм нь зэрэг ажиллаад ойлгоод байдаг юм байлгүй. Тэгснээ “Ээжээ тэдний хүүхэд тэр ийм тийм, тэнд байна, тийм юм хийж байна, зураг нь энэ” гээд энд тэндхийн хүний юу хийсэн, идсэнийг хүртэл мэдэхийг нь яанаа. За тэгээд би ч эрхиэ эргүүлээд л өөрсдийг нь хараад суудаг боллоо.
Муу ээждээ сайхан хоол хийж өгнөө л гэсэн. Их л сайхан хоол байх гээд идлээ. Пээ бүү үзэгд, гал залгичих шиг болоод хоолой хорсоод нулимс гарсан хоол хийх юм. Би гэдэг хүн их л хоцрогдсон юм байх аа гэж байна шүү. Нэгийг бодож хоёрыг тунгаах хэрэгтэй байна шүү хүмүүс ээ!
18 Comments
Хүн төрөлхтөн улам бүр байгалиасаа холдож байна.Энд үнэн бичжээ.хуучны сайхан зүйлээ авч үлдэх хэрээгтэй.хэтэрхий их цахим орчинд амьдарч болохгүй.
zuwhun mongolchuud ch bish delhii ter chigeeree iim bolood bga ni haragdaj bndaa
Ene kkk gej yasan gajig novsh ve tana daa iim humusug horvoo daagaad bdag gaslantaiyaa
Yag unen shuu huurhii nudend haragdchihlaa
ккк тийшдэ яг үнэн одооны хүүхдүүдүү кккк :p
Yaanaa Yag unen, ger buliin uur amisgAl gej algaa manaid ??
Хөдөө хөдөөнийхөн. андашгүй ёостой зовлонтой юм ч ярьж болохгүй. гоё юмаа шүтээд. хөөрхөн шүү. өрөвдмөөр гутармаар. хамгийн аймшигтай нь хүүхэд орчиноо дагдаг.
hoshin shog bayh aa, sedewlesen bayj bolno. Bi bol guril zuurdag. Huuhedtey bolbol 16 hurtel n guril zuuruulna gej bodoj baygaa. Tegsen bayhad delhiin haana ch baysan heden jiliin daraa ooriin erhgui mongol hooloo hiij idne. Mongol hool ulamjluulah gants garts ter.
Kkk …teneg nobsh be
Talagdakhgui bol ukheed ugnu bizdee ….
Одоогийн залуучууд эмээ өвөө болох цагт бүр сонин юм болох байх даа. Хүүхдүүдээ танихгүй байх шүү. кк
ish huurhun yum yarihii, kino uzeh gd suuj baisan chin 2 emee bas kino uzeh gd huleegeed suutsan yamar huurhun haragdaj baisan be,
Одооны биш тэгээд хэзээний хүмүүс байх юм. Гэхдээ хүмүүс дэлгэцний донд хэтэрхий нэрвэгдээд байгаа шүү
Sanal 1 bna. Zalhuu archaagui bj aimar nerelhuu mongol zan. Yadaj bhad bolowsrolgui humuusiin zan yumu aimar bayarhu,gaihuulah durtai,facebook gej utgagui.,hereggui yumand dontogsod. zaawal guril zuurch,tsai chanah albgui bolsn ch humuus denduu ulun,belenchleh setgelgeend awtaad bna
Orchin uyeiin emee uvuu nar bas adilhan utsaa maajilcaad ayalj zugaalsan zurgaa facedee oruulaal gadaad dotoodyn galuu nohoiny mahiig yostoi surtstai idej mideel korea serial edriig chuham oilgool busaddaa yarij uguul goyoj gangalaal bjidag bolciim bishu.
Би архичин биш гээл гусаад байдаг нөхдүүд шиг боллоо бидний энэ үе.
Kkkk. Bid nariig yg bichjee
yag unen. amidral iim bolchihson.