Тоглолтынхоо үеэр нас баржээ

0

Индонезийн алдарт дуучин Ирма Бюле тоглолтынхоо үеэр могойнд хатгуулсаны улмаас 29 насандаа таалал төгсжээ. Тэрээр Уэст Жава мужийн Караванг хотноо тоглолтоо хийж байхдаа кобра могойд хазуулсан байна. Могой дуучны зүүн гуяыг хазсан аж.

Дуучин могойнд хазуулсан хэдий ч дуугаа үргэлжлүүлэн дуулсаар байжээ. Харамсалтай нь 45 минутын дараа тэрээр тайзан дээр ухаан алдаж унасан байна. Түүнийг эмнэлэгт хүргэсэн хэдий ч эмчилгээ авч чадалгүй амьсгал хураажээ.

“Могойн хор бүсгүйн бүх биед нь тархсан байсан” хэмээн Караванг хотын эрүүл мэндийн төвөөс мэдээлсэн байна. Цагдаагийнхан уг хэрэгтэй холбогдуулан 100 гаруй хүнийг байцаажээ.

Ирма 2009 оноос уран бүтээлээ хийж эхэлсэн бөгөөд могойтой дуучин гэдгээрээ алдаршсан байна. Тэрээр тоглолтынхоо үеэр могойтой бүжиглэх, үнсэх, ховсдох зэрэг үзүүлбэрийг үзүүлдэг байжээ. Дуучныг өчигдөр сүүлчийн замд нь үдсэн байна.


1

2

2 Comments

  1. одон says:

    Лусын амьтнаар их даажигнаад байхаар тэгэж байгаан шдээ. 

  2. GegeenCom says:

    RIP. Entertaining others can cost arms & legs? What the…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.