Уг нь бие биенээ таньж мэдэн ойлгох хугацаа хэдийн болсон л санагдах юм

161039-28042015-1430202682-469755498-huchirhiilel

Сайн байна уу. Та бүхэн надад харамгүй зөвлөж өгнө гэж итгэн захидал бичлээ. Би одоо 27-той нөхөр 2 хүүхэдтэй. Нэг гэрт ороод 5 жил нийт 10 жил болж байна. Нөхөр минь архи ууж агсан тавиад шоудаад яваад байдаггүй ажилсаг тусч сайн залуу. Хамгийн хэцүү нь маш огцом ууртай. Уурлахаараа биеэ барьж чаддагүй. Дээрх хугацаанд хэдэн удаа намайг алгадаж гар хүрч байсан. Тийм аймар зодоогүй ч гэлээ гомдмоор хэцүү байдаг юм байна лээ.

Одоогоор компани нь зогсоод ажилгүй 2 жил болох гэж байна. Миний хийдэг хувийн бизнест туслаад ажлаа хүлээсэн байдалтай. Улам л уур уцаартай стресстэй хүн байх юм. Бага насны 2 хүүхэд дүрсгүй ая эвийг нь олох хэцүү байдаг л даа. Тэглээ гээд орилж хашхираад загнаад нуруу бөгсийг нь маш чанга алгадахыг нь харж тэсэхээ байлаа. Би ч бас өөрөө тэвчээр ааш муутай хүн л дээ.

Сүүлийн үед нөхрөө зайл чи бид нарт хэрэггүй тайван амьдармаар байна гэх мэт амандаа орсноороо элдвээр л хэлдэг болсон. Байнга л хэрэлдэж хүүхдүүдийнхээ хажууд орилж хашхираад үнэхээр тамтай санагдаж байна. Ингэн ингэн хамт байх хэрэггүй санагдаж байгаа ч 2 хүүхдээ аавтай нь элэг бүтэн өсгий гэж бодох юм. Уг нь бид 2 бие биендээ хайртай. Гэвч нэг л болохгүй юм. Уг нь бие биенээ таньж мэдэн ойлгох хугацаа хэдийн болсон л санагдах юм. Яавал дээр вэ? Надад туслаач…

Sorry, there are no polls available at the moment.

16 Comments

  1. bataa says:

    setgel zuich deer ochoo mash ih nemer bolno shvv

  2. gotsoo says:

    chi ooroosool ehleh yostoi yum shig sanagdaj bna da.er huniig dord uzen haritsah yor n taalagdadgui emegteichuud ta nariig hurtel dord uzeed bwal bas l taalagdadgui biz de. terentei chin l adilhan. ajil torolch hiihgui geed ugleh bi l olj bna gesen ongo ayastai haritsan yor n hereggui. saihan yarilts. minii hani ajild or huuhduudee tsetserlegt ogii geed jaahan magtaad ogch yagaad bolohgui gej. iimhen zuil deer salah tuhai bodoj bga bol chi amidral oilgoh yagaachgui bna. ger buld yor n oor ooriigoo omoorson bdal hereggui bdgiin sh de. hen heniigee hundelj ooroosoo urdaj hania tawidag bolsontsagt l amidral bii bolno do.

  3. hey says:

    surtei har hog ve, tanai nuhur chini. manai nuhur lav 5 jil gertee suusan. teglee geed ur huuhdee haraltsaad halamjlaad, hairlaj bsn uu gehees huuhduud ruugee hashgirch bgaagui. yur ni huvi hunii l uhamsar l daa. Tenegteed ehlehed ni chi uuduus ni orilood bailgui ehleed huuhduudee argadaj, uur uruund oruuldiimuu, gadaa gardaga yumuu neg yum hiij bgaad chimee anirgui hoorondoo uchraa olj bai. huuhduud aimar emzeg. eej aav bagad herelddeg bhad nadad mash hetsuu bdg bsn, bi buruutai ch yum shig sanagdaad l, nulims meltelzeel ih hetsuu. tiimk nuhtsuld huuhduud yaj oligtoi hun bolj usuhiin be. Chi uuruu ch gsn gal deer tos nemeed bailgui, chimeegui boloh uyedee chimeeguii bolj bgaach. yur ni ehneree chimeeguihen uilj bgaag haraad, neg gomdson nudeer haraad chimeegui bolchihod er hun bas yum boddiinshdee

  4. naraa says:

    Nohoroo ajild oruul gert zugeer suuj chadahgui uur untuutai humuus ih bdg.jn.manai aav

  5. хм says:

    хамгийн сайн арга ярьж ойлгуулах. Чи эхлээд өөрийнхөө уурыг барь сур. Айлын эхнэр ууртай ундууцтай бол тэр гэр тэр чигээрээ түймэрт автдаг. Чи хашгичихаа больсон тэр үед гэр орон чинь нам гүм болсныг чи анзаарах өдар ирнэ. Тэгээд нөхөр та 2н хашгираан үр хүүхдэд хэрхэн нөлөөлөх төлаар нөхөртөө 7х_т доод тал нь 3 уншжээ. Гэрт ч ямар асуудал хуримтлагдаад бгааг 2уулаа сууж бгаад тайван хэлэлцээд, гарах гарцыг ярьдаг бай.  Чи дуугаа өндөрсгөж огт бхгүй. Хэрүүл битгий болго. Хэлэх бүртээ чи ч хичээ, би ч хичээе гэж хэлж бай

  6. narta says:

    U iim hun zasraxguie. Odoo yasan gj uurlaj tsohih bol gj aisaar chi 1 l medexed twn bish uurtai, nuhruus irex uur utsaaraas turuulj uurladag hun bg umdaa. Twn amidrax chn l az jargal shuude. Estoi yaj ch bgui um chn iim asuudal. Yaltai bilee. 

  7. hdhdfhhf says:

    Nuhriin chn eej aaw bagad n tgj osgoson bn, teriige huuhduud dee ooriin medelgui garganashde nuhriiguu zuulluud ewiin ol setgel zuichid ochij buh bolohgui bga aash aygaa zassan dr bha

  8. Эр хүн says:

    Чи өөрөө гал дээр тос нэмээд бдаг юм бишүү. Тэрхэн дүрэлзсэн үед н жаахан хүлээцтэй ханд. Зөөлөн н хатуугаа, чулууг чулуу дийлэхгүй, чулууг ус дийлнэ гэдэг дэ.

  9. Owl says:

    ene zahiag bichsen hun lav buult hiihguiee 

  10. esergene says:

    Хүүхдийн хүмүүжил зан араншинг эргээд ямар ч мөнгөөр нөхөж болохгүй. Дараа нь эргээд харахад хамгийн их харамсдаг. Үймүүлж л байж том болно ш дээ. Ямар хүүхэлдэй биш хүн юм чинь. Нөхөрт чинь урмын үг дутдын бол уу. Нэг хүүхдээ зодоод сурчихаар тэгээл уураа гаргаад зодоод сурчдын байна лээ. Хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг чинь асар их тэвчээр ухаан шүү дээ. Нэг өдөр л хүүхэд чинь яг та хоёртой адил орилж хашхирахад л өөрийгөө хардын байна лээ дээ. Хүүхэдэд жаахан л асуудал тулгарахад та хоёр уурлахдаа ямар араншин гаргадаг тэрийг шууд хуулаад гаргана. Хүүхдийн хэмжээнд сэтгэж ойлгож сурвал аяндаа тэр бүр уур хүрэхгүй ээ. Ер нь тэгээд үр хүүхэддээ хайртай бол аяндаа гарц нь олдоно.

  11. Сонин says:

    Наадах чинь нөгөө гэрт удаан суухаар хүүхнүүдэд үүслээ гээд байдаг гэрийн авгайн стресст орцон байна ш дээ Хямралтай үед ажилгүй 2 жил гэртээ сууна гэдэг чинь юу гэсэн үг вэ Эр хүнд гэрт байх зохихгүй ээ тэр ажлаа хүлээж суухаар өөр ажил төрөл олж хийлгээд эхнэр хүүхэддээ бухимдлаа гаргах явдлыг нь болиулаач ээ Тэгээд аяндаа гайгүй болох байхаа Бас уурлах үед нь зэрэгцэж битгий хашгичиж бай хүшхдүүдээ бод Дуугуй байгаад байвал наадах чинь тэгсгээд дуугай болно Харин дараа нь чангахан чимхсэн үг хаячиж бай

  12. mangas says:

    medehgui uurtay huniig yadag yum. huuhed talaas harj uzwel mash buruu l huuhedtei haritsaj. huuhduud togloj hashgirch osog.huuhed etsegtei etseggui osoh ch yah ve. shal oor talaas n harval huuhed ta nariin ireedui. sayn sayhan hun bolgoj osgowol otol nasandaa ta nar ch jargana. ingeed bagaas n daramtlaad zodood uheents esvel aimaar zerleg yum bolgowol otol nasandaa ta nar zowoh bol batalgaatay. huuhed chini ch zowno. Huuhdee tur zuuriin yum gej hardag humuust helehed oorsdoo huuhdee hayrlaj osgoogui bayj hogshrohooroo ooriig chini huuhed chini hayrlahgui hayad alga bolbol haritsahgui toohgui mendelsgeed ongorch bayval yamar bayhiig hogshin hunii nudeer neg haraad bodood uzeerey.

  13. GegeenCom says:

    Anhnaasaa l iim bsymu ajilgui udaad aashtai bolciimu. Anger management therapy geed googledvel yadgiin bol. Chi uurt n yu mederch bgaga yug zuvshuurch esvel huleen zuvshuurq baihuugaa helj yarij bsn udaa bii yu

  14. amidralaa gej says:

    Huuhduudee aimhai bolgoj bnadaa 

  15. zochin says:

    vr hvvhde hajigln gedeg l sonin bain yamaan omog yy vneheer bie barih chadbargvi hvn vv gedeg l baina.

  16. зочин says:

    Хэн нэгэн нь буулт хийвэл хэрүүл үүсдэггүй л гэдэг.Гэхдээ тийм ууртай хүнд бууж өгөөд л байх хэцүү ,их тэвчээр шаардагдах байх.Төрөлхийн ааш араншин хэзээч арилдаггүй шдэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.