Дандаа хар бараан юм ярьж бичнэ гэж юу байдаг юм. Би сайхан юм бичье гэж бодлоо. Хайртайгаа яаж танилцаж, яаж уулзаж, яаж нэг гэр бүл болсон тухай гэх юмуу даа. Та нар ч гэсэн сэтгэгдлээр хайртай хүнтэйгээ яаж учирснаа бичээрэй. Бүгдээрээ жаахан эерэг байя л даа.
Би нэгдүгээр курсын оюутан байлаа. Ангийн хүүхэд нэг өдөр утсаа өгөхийг гуйсан. Би ч юм бодолгүй өгсөн. Хичээл тараад автобусан дотор явж байтал мессэж ирж байна шүү. “Уучлаарай та дугаар андуураад байгаан биш үү, яагаад хүн рүү доромжилсон мессэж явуулаад байгаам” нтр гээд. Би ч биеэ өмөөрөөл, уучлал хүсээл, би бишээ нтр гээл бичлээ. Тэгсэн чинь аан за за гэснээ “Нэг нэгж байвал зээлээч. Би эмэгтэй. Худлаа хэлэхгүй ээ, маргааш яг эргүүлээд өгнөө” гэдгийн. Эмэгтэй юм бол яахав дээ гэсэн шүү юм бодоол нэгж явуулчихсөөн.
Тэгсэн чинь маргааш нэгжтэй хамт “Би эрэгтэй л дээ. Хоёулаа танилцаж болох уу” гэсэн мессэж ирж анх танилцаж байлаа шд. Хэдэн сарын дараа нүүр нүүрээ харалцлаа. Тэр хооронд мессэжээр уянгын халил, зөвлөгөө, мэдээ мэдээлэл, дуу хөгжим, хайр дурлал гээд урсаж өгсөөн. Тэгээд анх танилцсанаас 2 жилийн дараа дөнгөж хоёр дахь удаагаа нүүр нүүрээ харалцах уулзалтыг би зохион байгуулсан. Тэр өдөр жан жан болоол, маргаашнаас нь албан ёсоор үерхэж эхлээл, хагас жилийн дараа жирэмсэн болоол, жирэмсэн болсноо таван сар хоёр талын гэрийнхнээсээ нууж байгаад арай гэж нэг хэлээл, хамт амьдрах болоол, одоо гурван хүүтэй амьдарч байна шд.
Бартаа мэдээж зөндөө л байсан. Асуудал гарах болгонд миний тэвчээргүй, ууртай, ширүүн занг тэсэж тэвчин намайг тэвэрч, тайвшруулж, хайрласаар 10 жил болсон байна. Одоо анхных шигээ сайхан хэвээрээ байна гэж би хэлж чадахгүй ээ. Харин ч анхныхаасаа ч илүү сайхан байна. Зүгээр л хэн хэн нь хайрлаад, итгээд, жаргаагаад, халамжлаад байхад л амьдрал урсаад л байдаг юм шиг байна. Итгэл алдрах, сэтгэл эмзэглэх, гомдох туних, уурлах, галзуурах үе байлгүй л яахав. Тийм зүйлс байхгүй бол амьдрал угаасаа утгагүй юм чинь.
Хамгийн гол нь зөв хүнээ сонгож, түүндээ үнэнч байж, анх хайртай болсоноо байн байн бодож, тэр үеэрээ өөрийгөө цэнэглэж, цаашид яаж амьдралаа сонирхолтой байлгах талаар бодож, сайхан зүйлс бодож байвал болох юм шиг санагдаж байна. Олон жил өмнө минь зурайж байна. Хайртайгаа хөтлөлцөөд, хүүхдүүдээ дагуулаад, цусаа гартал нүдэлдсэн ч тосоо гартал тэврэлдээд энэ хорвоог туулнаа.
7 Comments
Хүн хүний хайр өөртөө л агуу,,бусдад зүгээр энгийн л
Эхний 5 жилд эрслэн шиг л уур уцаар ихтэй, омголон, хурц ааш зантай байсөөн. Хоёр дахь хүүгээ төрүүлээд ааш зан ч зөөлөрч, илүү уяхан, дөлгөөн ааштай болсон. Жил ирэх тусам нөхрөө халамжлах, хайрлах, урам өгөх ёстойг улам их ухамсарладаг юм шиг байна.
Гэгээнком-д хэлэхэд, Би азтай хүүхэн. Сайн, сайхан залуутай учирсан. Гэхдээ жирэмсэн болж урхидаж, суухад хүргээгүй юм шүү. Хоёрдахь уулзалтан дээр тэгсэн ч гэсэн, хоёр жил мессэжлэхдээ бие биендээ сэтгэлтэй болж, бас хүсч байсан учраас л тэгсэн юм. Бусдын хайр сэтгэлийг хүндэтгээд, жоохон эерэг хандлагатай байвал яасан юм бэ?
kkk…заавал цусаа гартал нүдэлдэж, ширүүн авирлах хэрэг бгаамуу? Хүн хэлээрээ мал хөлөөрөө гэж, хэн хэндээ итгээд, хэн хэн нь хичээгээд амьдарвал ширүүн муухай зан гаргах, хэрэлдэх шаардлага алга. Харин лекц, мргалдах бол байх ш тээ. Миний бодлоор эмэгтэй нь л илүү тэвчээртэй, уураа барьдаг, ажилсаг, ухаантай, арга зальтай эртнийхээр бол хатан ухаан гаргаж чадвал айл гэр амгалан тайван бдаг юм бна лээ. Эрт үед эхнэр уурлаж, зодолдож үзсэн \3-5 удаа, эхэнхдээ гэргий зодно\ хэн хэн нь уураа барих гэж их хичээсэн, ялангуяа эхнэр. Одоо уурлахаа больсон Хэрүүл гарахгүй болохоор гэртээ дуу аялаад ормоор санагддагийн, улам л нэгнээ хайрладаг болсон.
Би бас хайртайгаа хэрхэн учирч байснаа бичье гэж зориглолоо. Сургуулиа төгсөөд хүссэн ажилдаа орсон юм. Шалгалт өгөөд л гэрээт албан хаагчаар төрд орж байв. Ажлаа хийгээд явж байхад яамны маань залуучууд их эргүүлнээ. Хэн нэгэнд нь нүүр өгөхөөс ч айдаг байлаа. Янз бүрийн ярианд орчих байх гээд эмээнэ. Тэгээд гадагшаа томилолтоор явах болсон юм. Дарга маань хүүдээ юм дайна гээд л надад жижиг бондгор юм өгөв өө. Анхны томилолт, бөөн баяр хөөр болсон хүн яамныхаа хэдэн хүмүүстэй нислээ. Очоод даргынхаа хүүгийн юмыг өгнө гээд л утсаар яриад хүү нь ч ирлээ. Тэгсэн чинь нэг намхандуу, туранхай залуу ирлээ. Маш сайхан үнэртэй ус хэрэглэсэн, цэвэрхэн залуу байв. Шууд таалагдсан боловч хамт явж байсан эгч “Наад залуугийн чинь эхнэр нь болох охин мисс шүү дээ” гэдийн. Шууд л зөөз намайг тоохгүй юм байна гээл орхисон. Тэгтэл миний мэссэж бичсэн утсыг хадгалчихсан тэр зун нь амралтаараа ирэхдээ залгаад 1 удаа хамт хоол идээд, 1 удаа вино хувааж уусан. Таалагдсан ч гэсэн тал өгөөгүй. Найз охинтойгоо байгаа юу гэж асуултай биш. Завгүй энэ тэр гэж уулзалгүй гүрийж байтал намар болоод сургуульдаа буцаад явчихсан. Ингээд бид хоёрын зайн үерхэл эхэлсэн. ккк. Хүн гэж сонин шүү. Хажууд байхад нь нүүр өгөхгүй байснаа, байнга яриад, мэссэж бичээд байдаг хүн байхгүй болонгуут үгүйлэгдэж эхэлдэг. Хурим хүртлээ 3 жилийн турш зуныг хамтдаа өнгөрүүлж, намар, өвөл, хаварт нь мэссэждэж, видео колл хийсэн. Одоо сайхан амьдарч байна. Хорвоод хайрлах хүнтэй байх сайхан юм гээл Номин талстыг сонсоод л явж байна даа. Намайг үргэлж л эрхлүүлж, инээлгэж, баясгаж, хөгжөөж явдаг. 3 жил үерхэж, 4 жил хамт амьдрахдаа элдэв янзын ааш гаргасангүй. Намайг нэг ч гомдоож байсангүй. Би энэ хүнтэй жаргана, жаргаана гэж гэрлэсэн гээд л хичээдэг. Бас энэ амьдралаа хамгаалах тухай хааяа лекц шиг юм нөхөртөө уншина. Намайг байгаагаар минь хүлээн зөвшөөрөөд, дэмжээд амьдарч байна.
Энэ сайтаас хүмүүсийн захидал, сэтгэгдлүүдийг уншаад, амьдралыг эргэцүүлж, хүний алдаан дээрээс суралцахыг хичээж байна.
Сайхан санаа байлаа. Бичиж суухад хамаг дурсамж сэргээд хайртдаа “Чамдаа маш их хайртай шүү. Гэнэт аймаар их саначихлаа. Ажлаа тараад гадуур гоё хоолонд оръё” гээд мэссэж биччихлээ. Өнөө орой романтик орой болохнээ… 🙂
2dah uulzaltan deeree untaal udalgui jiimeedeel suuhaas argagui bolool ashgyi hun chanartai huvguun taaraal edr lol tegeed 50/50% tai shde tuluvluguugui yavjiisan er bol suulee havchaal zugataah bsn bh. Aztail avgai bn gehees uur yughev hicheegeed bjde
Жан жан ,..
Уншихад таатай байна, аз жаргал хүсье ээ