Сайн байна уу намайг Б гэдэг. Би 25 настай. Би та бүхнээс зөвөлгөө авах гэсэн юмаа. Хэдий сүртэй зүйл биш ч гэсэн миний цаашдаа нөхөртэйгөө харилцах харилцаанд минь их нөлөөлөх зүйл байгаа юм. Амьдралдаа амжилттай байгаа туршлагтай эгч нар та миний оронд байсан бол яах байсан бэ гэдэг талаас нь надад зөвөлгөө өгнө үү.
Би нөхөртэйгөө танилцаад 8 жил, хамт амьдараад 3 жил болж байна. Одоо бид 2, хөөрхөн охинтой дажгүй л амьдарч байна. Гэтэл саяхнаас би нөхөртэйгөө яаж харьцахаа мэдэхээ больчихлоо. Бид 2 бие биенээ элдвээр хэлж хэрэлдэж үзээгүй зарим хүн хэрэлддэггүй хүмүүс нэг хэрэлдэхээрээ гомдоод салчихдаг энэ тэр гэж хэлэхээр нь хааяа гайхдаг л юм. Хэрэв тийм зүйл болвол тэр хүнээс ямар ааш гарахыг нь ч сайн мэдэхгүй л байна. Хааяа нэг уурлах гомдох юм гарахаар би дуугаа хураачихдаг, тэр маань ч гэсэн дуугаа хураачихдаг юм. Тэгээд нэг их удалгүй бие биеээ санаад эрхэлмээр болоод л эвлэрчихдэг юм.
Би охиноо төрүүлээд 2 жил гаран гэртээ сууж байна. Тэр болгон гарч ороод байдаггүй аль болох ажилтай байгаа нөхрөө тав тухтай байлгах гэж хичээдэг. Бид 3 манай аав, ээжийнд байдаг би гэр орны ажил гээд бүх зүйлээ хийж өдрийг өнгөрөөдөг. Нөхөр маань ажлаа тараад л бид 2 луугаа яараад ирдэг гэрийн ажилд маань ч зав зайгаараа тусалдаг хүн л дээ. Гэтэл би саяхан утсыг нь үзэж байгаад нэг хадгалаагүй дугаартай өдөр болгон мессеж бичиж өдөртө 1-2 удаа заавал ярьсан байхыг нь хараад нэг л сонин санагдаад явчихсан тэгээд мессэжүүдийг нь үзсэн чинь өдөрхөн бичсэн миний мессэж ч байхгүй болтол нь бүгдийг нь устагчихаж.
Тэр дороо нөхөртөө мэдэгдэлгүйгээр ээжийнхээ утаснаас залгаад үзсэн чинь нэг дажгүй хоолойтой хүүхэн авж байна би шууд салгалгүйгаар худлаа нэр хэлээд яръя гэсэн чинь тийм хүн байдаггүй шдээ гэж байна. Би шууд нөхөртөө хэлчихвэл нууцаар утсыг нь үзсэн гээд дургүйцэж магадгүй, юмаа нуудаг болчих байх гээд шууд хэлж чадсангүй. Оройжингоо сэтгэл тавгүйтэж байгаад утсаар нь ярих шалтаг гаргаад гэнэт харсан хүн болоод энэ хэн юм гэсэн чинь ХҮН гэж байна би эргүүлээд мэдээж хүн л утас барьдаг ш дээ байнга л холбоо барьсан байхын хэн юм гэсэн чинь царай нь бараагаад юу ч дуугарсангүй. Дотроо гомдоод уур хүрээд арай гэж ээж ааваасаа холдоод өрөөндөө ороод хэн юм бэ сонин байна шүү та гуай гээд тоглоом болгоод л хэллээ.
Тэгсэн чинь нээх сонин хоолойны өнгөөр хүн л гэж байна ш дээ гэхээр нь миний уур хүрээд охиноо шүүрж аваад орондоо ороод буруу хараад хэвтчихлээ. Нөхөр ч өөр хөнжил хажууд тавиад цаашаа хараад хэвтээд өгөхөөр нь гомдоод чимээгүй жоохон уйллаа. Хамаг юм бодогдоод би гэрт нь хоол хувцас угаасан нэг авгай л юм байна л даа гэж бодоод гэнэт эхэр татаад уйлсан чинь наашаа хараад тэврэх гэхээр нь түлхчихээд хамаг юмаа хэллээ. Ойрд оройтоод л байсан янз бүрийн юм байвал эртхэн л хэлээрэй намайг байж л байх гэрийн авгай гэж бодоо юу энэ тэр гээд л уйлсаар баахан юм ярьсан чинь ганц ч үг хариуд нь алга. Би бүүр гайхаад гомдоод баахан уйлж уйлж унтсан.
Тэгээд өглөө сэрээд л уур хүрээд одоо ч ёстой нүүр өгөхгүй гэж бодоод боссон чинь хажууд нэг захиа байна. Уншсан чинь утсыг маань ухаад эхлэхээр чинь уур хүрсэн дуугармааргүй санагдсан гэхдээ би чамайгаа хуурна гэж юу байхав бүх зүйлээ төлөвлөөд л бодоод л байгаа ш дээ чамайгаа үүрд хайрлана үнсье гээд баахан юм биччихэж. Уншиж тайвшираад маргааш нь гэхэд эвлэрээд сайхан л байлаа. Тэрнээс хойш 3 хоноод холбоо барьж байгаа болвуу намайг уурлахаар больчихсон болвуу гээд бас ахиад нууцаар утсыг нь үзчихлээ. Ахиад л байна урьдныгаа бодвол арай бага байна бас л мессэж алга.
Ингээд би гайхширж сууна хараад байхаар утсаа энд тэнд орхичихдог хүн чинь байнга авж явна, нээх дотно мэдрэмж ч төрөхгүй, хааяа санаа алдаад л нэг л сонин. Надтай байхдаа эрхлүүлээд халамжлаад байгаа ч нэг л сонин сэтгэл дагаад байна уу яагаад ч байгаа юм. Анх нөхөртэйгөө суух гэж байхад нэг сайн бөө чи хүүхдээ тэврээд үлдэх гээгүй л юм бол сал гээд байдаг байсан. Тэр зүйлээс болоод ч юмуу ийм зүйлд хэтэрхий мэдрэмтгий байж ч болох юм. Одоо би урьдынх шигээ байх гэж хичээсэн ч дотроо гомдоод байж л байна. Нэг бодлын энэ асуудлыг асууж шалгаагаад уурлаад нэг тийш нь шийдэхгүй бол би доромжлогдоод байгаа ч юм шиг уур хүрээд. Нэг бодлын тэр захиаг нь хархаар түр зуур уйдаад зүгээр найз ч юм боловуу тэвчээртэй байж хүлээх хэрэгтэй ч юм шиг. Уурлаад унавал залхчих ч юм боловуу?
Урьд нь нөхрийн маань араас гүйгээд энэ тэр болохоор нь надад хэлээд бид 2 ярилцаж байгаад мессеж бичээд л согтуу байна энэ тэр гээд байхаар нь яаж эмэгтэй хүнийг орхихов гээд хамтдаа хүргэж өгөөд л хамт явж байсан. Энэ удаа их гайхаж байна. Ингэж байгаад бүүр харилцаа маань дордох вий дээ гэж айж эсвэл нөхөртөө итгээд улам их санаачлагатай байж анхаарлыг нь татах ёстой ч юм боловуу гэж гайхаж байна. Бас хэтэрхий араас нь гүйгээд байгаа юм шиг байвал үнэ цэнэгүй ч юм боловуу? Энэ асуудлыг ухаалгаар шийдэх аргыг та бүхэн минь хэлж өгөөч бүх зүйлийг оройтохоос нь өмнө шийдмээр, мэдмээр байна. Урт энэ урт захиаг минь уншиж надад тус болох зөвөлгөөг өгсөнд баярлалаа…
26 Comments
Итгэ гэхдээ шалга гэдэг чинь энэ юм шүү дээ. Хүн толгой нь эргэх юм өчнөөн л тохиолдоно. тэр болгонд уурлаад сална сарнина гээд байж болохгүй шүү дээ. Харин хаяадаа нэг сэмхэн шалгалт явуулж байхад гэмгүй. Тэгэж эхэлж байгаа харьцааг эртхэн тасалж байхгүй бол үл мэдэгчин явж байтал нэг мэдэхэд өвдгөө тэврээд үлдэнэ шүү.
sain baitsgaana uu end bichsen buh zuwulguug unshlaa bayrlalaa. iim olon hun zuwulguu ugnu gj bodsongui. ter chinii ueiin zaluu gsn nertei hund mash ih bayrlalaa ih uram awlaa. bs zarim hund handaj helhed horin heden nasandaa huuhed gargana gedeg burheg zuil gj bodohgui bgaagaa helie ene bol huuhed nasandaa huuhedtei bolhoos shal uur zuil. mgld anhnii huuhdee 20-25 nasandaa gargasan hun 76-80% ni bdg ym. ene niitleliig sar garangiin umnu bichsen bhaa law ene uyees hoish sar garan bolloo odoo ene uyiig bodhoor yu ni tiim hetsuu bsiin bol gj bodhoor bolson buh zuil shn bn nuhur hairalsaar bi erhelseer yutai ch yriltsaad oilgoltsood yg l uridiih shigee bolson. tur zuuriin zuiliig ni oilgood uuchlaad hairlasan kkk nuguu huuhen ni nuhuruusuu salaad huuhedteigee uldsen huuhen bsan oroi bolgon hani bolj yriltsaj uguuch gj guidag hamt uuy ene ter gdg bsn ym bn lee. udur ajliih ni tsagaar huurhun bolj bgaad l ajil dr ni hed heden udaa ochson nuguu huuhnee zaaj ugsun tgd l namaig erhluuleed hajuud ni unseed l kk bi bainga nuguu 2g chin tagnaastai nuhur bl setgel ni huwirsan zuil baihgu ym bn lee. nuguu huuhen harin sanaa bsan ym shig bn lee bid 2g ineegeed tewreldeed zogshoor haraal garj orool tenegteed bdiin kk za yutai ch bayrlalaa
Надтай холбогдохыг хүссэн хүн jj4500667@gmail.com хаягаар холбогдоорой.
Орой үдэш гардаггүй гээд явдаггүй гэсэн үг биш. Өдрийн, дан ялангуяа цайны цагаар энэ дэн буудлууд чинь дүүрчихдэг юмшдээ хэхэ.
Erthen hatuuhan helee, uuruu bolino gej naidah hereggui. Odoo bolihiin bishu, yag yu huseed bgan, ter huuhentge hamt amidrah sanaati yumuu etssiin zorilgo chn yag yum gj asuu.
Zugeer haraad bwal namg medehgui bgam chn gd ulam l tsaashlana daa, bodit turshlaga bna shu.
Hereldej uurlah hereggui zugeer yarilts
Tgd chi odoo ajil hii, zaawal yaaraltai ajild or. Er Hunii handlaga ers uurchlugddug yum shu. Chamg shal uur nudeer harna
johon huuhed yum shg bn tiimuu. Bitgii utsiig n uhaj tunhuj uuriiguu zovoo doo. Heseg tenegtdiin tgj. Chi min l urigu odoo uuriguu tord. Huhde tse.t uguud gymd yv ajild or hamt olont bol. Tusdaa garya gj nuhruu shavduul. Aaav ejindee l bgad bh hereg uu. Hiih ajil zunduu bn shu de ta 2t ingj neg n huhen erguulj nugu n hardaj uildag ue bishee nzuda. Ger bul yum bol ger bul shig. Uneher tgsn bval ng uuchlaad uhaarulad ungruuchih. Uhaant zaluu bol chamd erged asar ih hair hundlel halamj ugnu. Teneg zalu bol davrana ter ued n ushigluud gargah hichtei tenheet setgeltei ih hattai bn gj bodoj bnga urigu 1t tavij bai ohin mon
hi -д хандаж хэлэхэд jj4500667@gmail.com хаягаар холбогдож, асуудлаа дэлгэрэнгүй яриарай. Тэгээд би боломжтой эсэхийг нь хэлье.
Хүний амьдралд иймэрхүү юм их бага тохиолдож л таарна. Тэр үед нь итгэж, хүлээцтэй байж чадахгүй юм бол үхсэнээ хийж гэр бүл болдог юм. Яагаач үгүй 20.н хэдэн насандаа хүүхэд хараад гэртээ суух ч гэж дээ. Ирээдүй бүрхэг байна даа.
Нэгэнт тэвчээр зааж байгаагийнх хэрүүл маргаангүй аргаар наашлуулахыг бодвол яасын хө. Бараг бүх л эрчүүд гэр бүлээс гадуур учир ургуулдаг юм байналээ дээ гол нь ухаанаа алдаж тэр замаараа хэт хол явахаас нь өмнө хатан ухаан гаргаж амьдарлаа аврах талаар ухаан сүвэгчилсэн нь дээр байх гэж зөвлөмөөр байна. Өөрийгөө тордоод би ч бас сайхан эмэгтэй шүү гэдгээ мэдрүүлээд өг. Нэг их налиганаж наалдалгүйгээр жаахан бие даасан байдалтай байж хаяа тоомжиргүйхэн хаяа энхрийхэн болоод жаахан нууцлаг болоод шинэ мэдрэмж төрүүлээд өг. Ер нь нэг хүн хараад нэг л ижил өдрүүдийг өнгөрөөх хүн бүрт л уйтгартай ямар нэг шинэ зүйл туршиж үзмээр санагддаггүй гэж үү. Тиймээс харилцаандаа шинэлэг байдлыг бий болгох тал дээр анхаарах нь зүйтэй байх.
Zochin том хуцаарай.
Za surtei yum er khund khaaya uulzaj untakh neg bish neg kheseg l khuukhen bnashte kkk…
batalgaatai barihgui l bol naaduul chini shaldaa buuna gej baihgui dee hardlaaa barilaa geed l guriine, bi hed untsaniigni hurtel medsen tegeed odoo shaldaa buusan daa
jerry chamtai yaj holbogdoh ve? nadad bas heregtei bn
Ёстой хатан ухаан гардаг байхдаа . Юу юуны түрүүнд салж сарних нь хаашаа ч юм .
Сайн уу? Нөхөр чинь утсаар хэнтэй юу гэж ярьсан, юу гэж мессэжлэсэн зэргийг мэдмээр байгаа бол надтай холбогдоорой. Утсанд нь програм суулгаж өгөөд л мэдчихнэ. Бас компьютерт нь. Тэгэхийн тулд надад зөөврийн компьютер болон гар утас нь 20-30 минут байх хэрэгтэй болно. Хэрэв хүсвэл энд өөрийн и-мэйл хаягаа үлдээгээрэй. Би өөртэй чинь холбогдоно. Гэхдээ зөвхөн зайлшгүй шаардлагатай л бол би тийм зүйл хийж өгнө. Боломжийн үнээр тийм тандах ажил хийж өгнө.
Yg iim tohioldold amidralaa awch vldii l gej bodoj bwal ulam sxan aashlaad bhaas uur arga bdgui gej amidral vzsen xvmvvs yridag yum bnalee
medeej tsaana ni neg hun bga tanai nohort taalagddg. halamjaa bagasgasnii hereggui ee zugeer l tur zuuriin setgel ni hoyordson uildel magadgui chi odorjingoo gertee baidag bas negen hewiin geriin huwtsasaa l omsdog baih. eregtei hun medeej sexy haluuhan zuiliig l olj harj bga anh nohorteigee taniltsaj bhdaa yamar huwtsas omsoh u ymr us turheh uu uruulaa geed l boddg baisan bizde. odoo ooroo yu hj bn. bi archaagui gj helj bgam bish shuu zugeer l nohriinhoo sereliig hodoltol nudend ni nuutsaar harmaar sanagdtal gertee bhdaa huwtsasla jaahan hand haya ter emegteigees ooriigoo iluu gedegiig medruulel dee busgui mini. uur heruul huniig holduulna l gehees oirtuulahgui. ooriigoo haramlah setgel turuul bur hetruulchiw de 😀 tgd ter emegtei byebye za amjilt husie neg zuil helehed nohriin chn buruu ch gsn amidrald iimerhuu zuil baina aa emegteichuud uhaantai hun zow ued zow argaa l olohod boliishde. aan bas boo ntr gj bitgii shashind gun itge gol ni oortoo l itge amjilt 😉
Haramsaltaimaa chi hairtaimuu. Uur hund setgelee ugchihsun yum bishu. Hairtai bol haniinha tuluu temceed olj av. Hairgui bolcon bol tegeed yavuuldaa hamgiin t1 amidral bol setgel guij amidrah gejiigaashd. Setgeliin guilgachin l bolj boldguim shw hicheej bgd uuriiguu uudtei bolgo yer n bol gert udaad ireheer nuhurt geltgui niigemd gologdoj ehelne. Gaduur goy saihnaasaa gadna yadaj tsag uyeteigee hul niiluulj alhaj chadah zunduu saihan humuus bga chi neg hocrood ehelbel nuhur dandaa chamaig chirj golj uud n tatah gej yadarch amidraachuu, ugaasaa yaridag yaria setgedeg uzel bodol chini ch yavcuuraad ireheer chamd yumaa yariad ch oilgohguim chini yarilcahaa ch bolino. Utsiig n uhah zavgui hun bol iimerhuu zuild ach holbogdol uguhgui harin ch olon huneer utasdyylj nuhruuruu byatshan haramluulj hund heregteigee mederch amidrana shde. Nuhriig busadtai daldganalaa geed ch emzegleh ch gui barag nuhur chini chamaig guij amidrah hemjeend och chadq bol gunbalairaad chatsga tsarailaad gon gon hiij dergedehee ch uuriiguu ch tamlaad zovson amidralaaraa hen henee hemlej bayar bayaslaa untraagaal zav bolomjoo muudalcah gomdollohdoo zartsuulaal guihgui yude. Nuhruus gadna zunduu saihan zuil amidrald bii yadaj hel suraad gadaad yertuncuus heregtei yum medej avaad huuhdiinhee hajuugaar gereesee business hiigeed huchirheg negen bolchih honshoortoi baildaa. Tegvel nuhur baitugainuud n bishrey chamaig aldahaas aisandaa chatsga aldtal n hoinoosoo huilruulj yavaarai.
Bi l lav gemgui bsn ch genen gergiigee geneduulj bsn ch gertee ochihod eldev doloon yum bolood hun taivan amruulq utsaarlaj ultsaigaad yarshigtaad bvl uur hurne bha. Hichneen gemtei ch bai ulaan cagaan barimttaigaar barichaagui l yum bol zarim yumiig medq unguruucunduu zugeer bdgiinshde uhaan muutai yumnuud bol yahav barigtdalaa yavj zavaardag l bh ternees uugui undug shig hun chi olj yahiin uuruu uudtei l bish bol busdiig shuuj amidrahad nas daanch bogino.
Umch hurungu chini meteer tuund buu hand. Huvi huniihee yertunciig yugaar bayajuulj bn baga saga hyanalttai bj davraad bvl daruulga uguh joriig n taaruulah n haashaan gehees jijig sajig yumand buu cag uree
Одоо тэр беетэйгээ дахин уулзаад нехрее явуулахгуй байх талаас нь асуу. Эртхэн дээ дээр шvv! Эрчуудийн толгой эргэх амархан шуу охин минь. Хэн нэг айлгуй, эрээ цээргуй, хэтэвчний хvvxэнд нехрее алдах бий!
Гэхдээ надад ажил хэргийн холбоотой надаас дvv залуу байсан. Яг найзууд шиг. Байнга цуг байх шаардлагатай байсан болхоор гэргий нь буруу ойлговзай гэж эмээгээд эхнэртэй ч бас найзуудын холбоотой шахам байдаг байлаа. Тийм ажил хэргийн холбоотой байх бий. Тэгвэл чамайг “хартай хvvxэн” гэж улсууд ярих бий. Эртхэн аль нь болохыг мэдэх хэрэгтэй.
Эсвэл дугаарыг нь мэдэж байгаа юм чинь би эхнэр нь байна. Чи ямар учиртай эмэгтэй билээ гээд шууд асуусан даа ч яадаг юм.
Er hund itgej boldoggui l yumbnalee. Odoo zugeer l aav eej bolson, ehner nuhriin durd toglood baijiindoo. Huuhduudee bodood tevcheed amidarna.Gehdee teriig harhaar durgui hurdeg bolson. Hair ch torohoo bolij bh shig bna
Manai nuhur bas neg 15 duu ohintoi holbootoi baidag gedgiig ni medeed boon heruul bolj bi uurandaa ter huuhenruu nuhriinhuu utsaar zalgasan. Minii duug sonsood shuud tasaltsan. Oor utasnaas zalgasan eregtei huneer avbuulaad tiim hun bhgui gej heluulj bna lee. Ter heruuliin uyeer namaig oshigloson. Ichsen hun hun alna gegcheer aimar yum bnalee. No gui bsn bol zugeer yarih bsn bh. Odoo nuhur utsandaa kod hiitsen bnalee. Chi ih uhaalag tevcheertei yum bna. Bi bol turgen zantai l daa. Bi ch bas utsandaa kod hiitsen. Nadas kod asuuhgui bnalee. Ooriinhiig ni asuuna gej medeed hiisen bh.
ХҮҮХЭНТЭЙ БОЛЧИЖ ДЭЭ ДҮҮ МИНЬ. МАРТААД УУЧИЛНА ГЭВЭЛ ХАМТ БАЙ, ҮГҮЙ БОЛ ЭРТХЭН АРАА БОДСОН НЬ ДЭЭР ДЭЭ.
Нээх зэвүүнээ, энэ эрчүүд. Яах гэж эхнэр гэж байдаг юм. Хоолыг нь хийж, хүүхэд төрүүлээд, орой хүссэн үед нь бэлэн байж байдаг секс хүүхэлдэй юмуу?
Мессэж устгана гэдэг чинь л но- шдээ. Зүгээр байсан бол устгаж яах юм. Зүгээр л нэг хүн юм бол эхнэрээ уйлуулан уйлуулан дахиад мессэжлээд яриад байдаг нь юу юм. Тэр хүүхэн араас нь гүйгээд байгаа бол эхнэртээ хэлээд, чадку гээд сууж байдаг сайн эрчүүд байнашдээ. Тэгэж чадахгүй байна гэхээр асуудал байна л гэсэн үг. Утсыг нь үзэхээ болиод, урдныхаасаа ч илүү өөрийгөө арчилж тордож, гоё байлга. Хөөрхөн дээрээ тавиад, ирэхэд нь инээмсэглээд, хайрлаад халамжлаад бай. Туршлагаас харахад эхнэр нь илүү их инээмсэглэж, хайрлаж, халамжилж, орондоо галзуу байх тусам нөхрүүд өөр хүүхнүүд рүү харахаа больдог юм шиг байна лээ.
ээ мэдэхгүй, бичсэн мсжээ устгажийнаа гдг чинь том НО бна. орой үдэш гараад бдаггүйч наадуул чинь цайны цагаар амжуулдым бна лээ, манай нөхөр бас нэг хүүхэн рүү ажил дээрээ бхдаа бнга залгаж ярьдаг, бүр уулзсан бсанг нь би мэдээд нөхөр мөхөрт нь хэлж тоосыг нь гөвүүлсэншд, нөгөөх нь хөхүүл юм бж илүү дутуу харж явж бсан бгаам чинь бас. тагна ол, алаач наад 2оо
Хий дэмий хардаж,утас энэ тэрийг нь шалгаад яахав дээ..Хардуулах,болон тиймэрхүү үг сонсохоор миний ёстой үстэй толгой арзайж маш их уур хүрдэг,хардуулах дуртай хүн гэж байхгүй биз.Ханьдаа итгэсэн нь дээр дээ.Чамайг хайрладаг хүнээс өа сэв хайгаад хэрэггүй шдэ.Хуучин байдагаараа л сайхан итгэлтэй байвал нөхөр чинь баярлана шдэ.Үнэхээр тийм юмтай байгаа бол чамайг биш,нөгөөхөө л доромжилж бна гэсэн үг.Яагаад гэвэл чи албан ёсны эхнэр өдөр бүр харж хайрлуулж байдаг бүрэн эрхт хүн нь учраас.Яасан ийсэнийг нь мэдээгүй байж уйлж унжих доройгоо бүү харуул,ихэмсэг л бай
Erchuud iim uudgui shdee. Hamag buhnee zoriulaad bhad l tsaashaa iluu.harj biluu dolooj baidgiin. Uhaantai hun bol uhaaraad bolino uhaan muutai hun bol tolgoini ergeed tsaashaa yavah bh. Gehdee oroi udesh neg ih gardaggui bol gaigui bizdee. Chi ulam l sain halamjlaad uur emegtei bodoh zaigui l hairlaad bai tegvel hun chanar zulgaagaad ter huuhnee hyyah bailgui