Худал хуурмаг ихтэй миний амьдрал

man-standing-alone1

Сайн байцгаана уу? Захидал уншиж байгаа хүмүүс хэл амаар доромжлохоо битгий урьтал болгоорой гэж хүсье. Би одоо 30 гарч байгаа ижил хүйстэн залуу. 30 хүрэхээс айдаг байлаа. Гэхдээ тийм ч айгаад байх нас биш л юм байна.

Миний амьдрал худал хуурмагаар дүүрэн ч юм шиг хэцүүхэн өдрүүд үргэлжилж байна. Учир нь өдий насны ганц бие залууг олон янзаар шалгаах юм хүмүүс. Хүнтэй суугаач нас чинь оройтлоо, хүүхэд оройтлоо гээд. Гэхдээ санаснаар болдог бол гетеросекс байсан бол хэзээний хүнтэй сууж хүүхэд гаргачих л байсан байх. Ижил хүйстэн гэдгээ бусдаас нууж амьдрах их хэцүү юм. Гэрийнхэнийхээ амыг арай гэж дарсан. Байрны зээл төлөөд өөрт үлдэх юмгүй байхад юун болзоонд явах хэн намайг тоодгийн болзооны мөнгө ч гаргах хэцүү байна гэж худлаа хэлж хэсэгтээ хааж байна.

Харин найзууд их хэцүү янз бүрээр л үзэх юм. Сүүлдээ ч ихэнх найз нараасаа холбоогоо тасалж байна даа. Арван жилийн найзууд, их сургуульд сурч байсан найзуудаас бүгдээс нь холбоо тасалсан. Учир нь хүнтэй суухгүй байгааг минь гайхаж байцаасан хүмүүс байх юм. Амаргүй л байна шдээ надад байнга байцаалгах. Зарим нэгт нь арай гэж хэлсэн. Анхандаа ойлгохгүй хэцүү байсан. Одоо ч мэдэж байж нэг хүүхэн байна танилцчих л гэх юм. Яалтай билээ уурлаад байлтай биш. Зарим нэг нь согтуудаа гомогоор нь дуудаж доромжлох янзтай болохоор бас л зайгаа барьж уулзахаа болиод байгаа. Ажлын газрынхан бас л хэцүү шүү. Уг нь найз хүүхэнтэй гэж хэлсэн байсан.

Нэг удаа согтсон хойно утсыг минь ухаж хайр гэсэн дугаар хайгаад олсонгүй ээ ядаж найз хүүхэнгүй юм уу гээд эвгүй байдалд байна. Тэгээд л янз бүрийн худал шалтаг хэлнэ. Намайг мэдэхгүй найзуудтай нийлж хүүхэн ярьсан хүн боллоо. Үнэндээ энэ бүх худал хуурмагаас залхаж байна. Бас их ганцаардаж байна. Бүгдийг нь орхиод яваад өгмөөр байна. Ойрын хугацаанд гадагшаа явах төлөвлөгөөтэй боллоо. Цаашид өөрийгөө ч бусдыг ч хуурсан хоёрдмол амьдралыг нэг тийш нь болгож явахаар шийдсэн. Өмнө нь гадаадад байсан ч Монгол залуус маань л илүү дээр санагддаг байж.

Харин Монголд байх сүүлийн хэдэн жил нэг л таарч тохирох хүн олдохгүй шинжтэй. Уг нь гадагшаа явмааргүй эндээ сайхан амьдармаар л байх юм. Магадгүй би арай бага хайсан юм болов уу? Хайсан ч гэж дээ сүүлийн 3 жилд 3-4 хүнтэй л уулзсан. Сүүлчийн хүнтэй нь хэсэг хугацаанд хамт байсан ч их л сэтгэлийн шархтай үлдэж салсан. Дахиж тийм шаналалыг мэдрэхийг хүсээгүй дээ өөр хүн хайгаагүй ч байж магад. Сэтгэл хөдлөл, нууц хүслээ дарж урагш харж ажилсаар нас минь нэлээд явчиж залуу байсан бол илүү л их боломж байх байсан ч юм билүү.

Ижил хүйстнээ зарлаад явлаа гэхэд надад ашигтай юм байхгүй бололтой. Мэдсэн нэг нь доромжлох аястай. Бас ижил хүйстнүүд уулздаг газарт нь ч очоод байж чаддаггүй юм. Би ижил хүйстэн ч гэсэн зарим нэг эмэгтэйлэг зантай залуусыг харахаар уур хүрээд байдаг. Ижил хүйстнүүдээс ч хүртэл зайгаа барьсаар. Хамгийн сайн найз гэр бүлийнхэнээсээ нууж гадагшаа л явья даа. Тэднийхээ өмнө сайн залуу хэвээр үлдье дээ. Ядаж айж ичих зүйлгүй байж чадах, хэн дуртай нь гомо гэж чичлэж доромжлохгүй тийм оронд очиж амьдарсан минь дээр бололтой. Уг нь сайхан мэргэжлээрээ ажиллаж эх орныхоо хөгжилд бага ч гэсэн хувь нэмэр оруулмаар байгаа ч өөрийгөө хоер хувааж айж ичиж энэ байдлаар явмааргүй байна.

Эцэст нь хүсэх юм бол ухаант Монголчууд минь хэт туйлширч цөөхөн Монголд гомо нар хэрэггүй гэж битгий бодоорой. Тэд ч гэсэн энэ улсын нэг хэсэг. Өөрийн гэсэн хийж бүтээх юмтай л жирийн хүмүүс байдаг юм шүү. Аавын хүү сайнтай муутай гэгчээр зарим нэг нь алдаа гаргаж муу нэр зүүсэн байж болох ч бүгд тийм биш гэдгийг ойлгоосой. Ирээдүйд над шиг хүмүүс айж ичиж эндээс зугтахын хүслэн болохгүй эх орондоо сайхан амьдрах нөхцөл бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна.

Зарим хүн яачаад байгаан хэн гадуурхаад байгаан зүгээр л байна гэдэг. Гэхдээ бас тийм биш юм аа. Нийгэм энгийнээр хүлээж авах болоогүй байна. Урлагийнхан нь хүртэл ижил хүйстэн гэхээр аль болох алиа хөгийн хэлбэрээр дүрсэлж кино жүжигээ сонирхолтой болгох гэж ядах юм. Зөв мэдээлэл ховор байхад хэн биднийг зөвөөр ойлгох билээ дээ.

Ижил хүйстэн байх нь сонголт гэж боддог зарим нэг гетеросекс хандлагатай хүн байвал;
-та тэгвэл хэзээнээс гетеро секс болохоор шийдсэн бэ гэдэг асуултийг үлдээе дээ.

40 Comments

  1. Kimjuu says:

    Sain bna uu skimjii@gmail.com eer holbogdooroi

  2. zochin says:

    Ooooo

  3. zochin says:

    hun bolgond l zoblon bgaaa argaa barsan tevcheer baragdsan hun setgel dotrohoo uudalsan bh gej bodlooo bi hebiiin megtei gehdee minii amidrald asuudal zoblon zondoo bdag busad humuust ch bgaa bh gej bodoj bna negniigeee ingej doromjloh hereg bnuu ingej hellee namag bas dormjlohuuu bi oorinhoo bodlig bichleee bi bol iim humuustei nzlah yumsan gej boddog yun buruu gej adilhan hun belgiin chig handlaga ni oor blaa ged yahiiin gaduurhagdah yosgui bhaa n

    zahidaliin ezend nzlahiig husvel bi ih taatai bh bolno
    bi emegtei heviin belgiin chig handlagatai sain nzuud bolohiig husej bna

  4. gay baila geed setgeleer unah hereggvi ee ho chi tiim baila geed busdaas duthaargvi amidrah geregtei sh de 

  5. Нэг худал хэлснээ мартаад дараагийн үлгэрээ зохиох мэт он жилүүд надад ч бас байна. Тэр найз охин тийшээ явсан, салсан , холбоотой байхаа больсон гэх мэт. Ажил, гэр, найз, аав ээж бүгд л одоо чи л үлдлээ. Эхнэрээ ав, гэргийтэй бол гэлцэнэ. Хүслээр болдог байсан бол өдийд аль 10 жилээ төгсөхдөө гэрлэчихээр байлаа. Олон ч айлын охидод өөрийн чиг хандлагаас болж худлаа хэлж, нэг хэсэгтэй нь үерхэж сэтгэлийн шарх үлдээхгүйн тулд ямар нэг байдлаар эргээд салдаг байлаа… За тэгээд адил юм их байна. Би бас хайгаад олдохгүй хүнийг хаанаас олохоо мэдэхгүй л байна. Ил байгаа зарим нь ичгүүргүй, бусдыг төлөөлж чадахааргүй хүмүүс. Далд байгааг нь хаанаас яаж ч олох юм. Эцэст нь зүгээр санал бодлоо солилцвол naranbaatarbat@yahoo.com оор холбогдоорой.

  6. Orgil says:

    Sain bnuu. Chamtai holboo barij bolohuu.?  Skyorgil11_11@yahoo.com  ged facebook hayagaar orood ireerei garch irehgui bol Sanchir mergen ged search hiigeerei. 

  7. engiin negen says:

    unen shuu bi bs odoo 23 gay zaluu mongold er n hetsuu l dee bi bs yavaandaa naiz nuhduusuu holboogoo taslan gj boddogoo odoonoos ger buliinhen naiz nuhud erthen huntei suu geel hetsuu ymaa. holboogogoo tasalhaas uur arga baihguildeee yamar bi gay geed evgui baidald oroltoo bishdee. gadagshaa yavna gesen bodoltoi baigaa.

  8. mongold zondoo l gay bolon beysexval leasbi ni ter hvmvvs bdag sh de mongolchuud maina ene zviliig oilgoh boloogvi eee ës surthuun ni ch hvrehgvi ulsuud mash ih shvv de oilgodog hvn ch bs bna aa bna gehde bi gay ijil hbisten geed heleh hereggvi eee oilgoh negen baihad oilgohgvi ch hvn ooon bii.bich bs chamtai adilhaan bsal gadagsha ywhiig hvsdeg gehdee sansnaar bolohgvi zvil bs bdag ym bna lee beg amidrah l ymchine hvmvvs taalagdah albgvi sh de ho 

  9. Your mate says:

    Australia bol diversity buyu hunii olon torliin orshihuig hamgiin iheer huleen zovshoorson, ene torliin humuus niigemd aij ichilgui biye avch yavdag, zaluuchuud goytoi, ter chigleliin club deed zergeer hogjson, ondor yos surtahuuntai humuus baidag shuu. Sudlaad uzeerei, gunij gutrahad nas chin zaluu bna shuu, amjilt. Let me know when u come here 🙂

  10. Yaltai ch bilee says:

    Yu be bi yg uuriiguu unshchlaa, bi chms 4 ah ym baina, yg minii amidral odoo ch naiz nar, ajliinhanaasa sanaa zovood uulzah, ajild yvahaas ch halshirdag bolloo, ajlaa solidog ch ym uu gej bodhiin, uul ni bi dajgui bolovsroltoi, tsalin gaigui ajiltai, amidral togtson dutagdah zuilgui l amidarch baina, gevch geriinhen, hamaatnuud, naiz nar huntei suu oroitloo yu dutagdsiin geed l…. Geed yhavdee ymr unenee helj shivshig bololtoin bish, gantsaardsan hun bdag bolloo, uurtuiguu adil huntei uulzah husel bdag ch yaj oloh, ymr ch zantai hun bilee gej bodood l.. Uul ni naiz busgui bsan 1 udaa halamtsuudaa ene baidlaa helsen ch unemsheegui, salah gej hudlaa hellee geed… Daraa ni ymar ch bsan hamaagui suuy gesen, bi ter busguigee ymaar dutaahgui ch setgeliin zovlond unagah bh geed bur hariltsaagaa tasalsan,uul ni bi ch hairtai l daa  gevch bolohgui l bdiin baina, uul ni ih hicheesen, bitgii eldveer heleerei, oird yahaa bodson bodold avtsan l hun baina, Odoo ch bichij bhdaa bodsoor l baina” yah be gej asuultain bish minii huvi zaya amidral ym daa” hun bolj tursunduu bayrlaad l… Busdad tuvug udahguigeer amidranaa…. Zugeer hen negend helmeer sanagdaad bichlee

  11. Ezen ni chi says:

    Chi Mongol bi chi Mongol. Chamaig Mongol bolboor chi bi hyndlene bas hairlana. Shuud utgaaraa bisb shyy. Zarim ni tegen oilogcbood genegten ogno. Harin bi yagaad neg Mongol ni jargaltai baihad Mongolcbuud maani bayrlan bisb uurlan hyleej avdagiig oilogdoggyi.Bi bas gantsaaraa gehdee yzel bodliinhoo huvid. Bi hymyys neg negnee hairlsn hyndlej amidrrab estoi bolboos bish negnee doromjilj, muulj saihan amidarab esgyi gen boddog. Getel teriig maani hyyhen shig ium yaridav gaad manaiban oilgobvyi baih jisheetei. Estoi nogoo buruu ishelsen sukj vedeg shig manaihan yachaad baivaag daanch oilgohod minii uhaan hyrrhgyi ium. Er hyn shiv baina geed alaltsaad hamf arihdaad yavhiimuu. Bi ene nasniihaa baitlaa hoit nasniihaa noormiig betryyleed uuchaad odoo hyn tsohiboos hyrtel hairlaad chadahgyi bhad l havaad bgain aigaad bvamu yzchi gen baih shig teneg ium yariad bh.
    Chamd saihan esvel muu baihiig end baihaa, hajuud chini baivaa hen ch cham shiv mederch chadahgyi. Tiimees oorinhoorok saihan amidar ahiin dyy. Hen ch hynii amidraliig zaah erh baihgyi. Ter tusmaa chamaig oilgoh uhaan hyrehgyi baigaa hymyys. Chinii amidraliin ezen ni gantsan chi ooroo. Tyshej yavah hyn chini hani chini. Hair chini ch gehiimuu iu vej ch heldgiin. Harin gadaadad uu dotoodod uu chinii l asuudal. Delhii glo alchlagdaad baihad zaaval endeebaih estoi ch iumuu ygyi ch iumuu. Ezen ni chi

  12. bisexual says:

    tiim shuu iimerhuu humuusiig dandaa ter huhen shig tiim gej oilog dog yas undsende er xvn shig l erchuud bdiishd harin ter huuhen shig ymnuud ursdiinhuuberhbgeelbhutsulduul baida mani metiin humuus yaltainnbilee tegeed busdaad zaralchxaar xvn bhgui bugdel nuutslag heveereil bhiin ter eh hurliin gishuud mongoliin odduud dund iim xvmuus zunduul baidag bugdel ar gertei xvmvvs bidnariig oilgoh heregtei shuude !! 

  13. захидлын эзэн says:

    Бүгдэд нь баярлалаа

  14. zaaval says:

    Be happyman gd hyag facebook.dr neechlee  chmtai tniltsah gd add  hgerei   ndtai   aadilhan   sanagdav

  15. Эх says:

    Гадаадын танилцах интернетхуудсаар дамжуулж найз нохдоо олбол яасан бэ?Хаана ч ялгаагуй ДОХ тусах магадлал маш ондор шуу.уул нь хуухэд хучиндээд эсвэл ууруу татаад одоод гуйгээд байхгуй бол юунд садаа болох вэ дээ

  16. хэн нэгэн says:

    Ухаалаг залуу шиг л санагдлаа.зорилгынхоо төлөө хүчтэй байгаарай.Чи ганц л удаа
    амьдрах юм чинь өөрийнхөө хүслээр аз жаргалаа олоорой.Чамд амжилт, эрүүл энхийг хүсье.Дүр эсгэж амьдрах хэцүү хэцүү.Сэтгэлийн их хат тэвчээртэй байгаарай.Би 2 хүүгийн ээж  л дээ.Тийм учраас чиний сэтгэлийг их ойлгож байна.Битгий шантраарай.

  17. Conf says:

    Daigui l zaluu sagadlaa olon zuil deer sanaa niilj magadgui l yum. 

  18. Ggg says:

    Tsuuhun mongold gomo hereggyi… Goomoinuudiig bugdiig ni buudval taarna…

  19. Busgui says:

    Yur ni ijil huisten geltgui biy biyniihee amidrald oroltsdog ni gem bish zan.. Toohgui l amidarval yamar we. Oorigoo hogjuulij ooriinhooroo Shan amidrarai 

  20. Sor says:

    Yamaar ch umbde, minii tanidag humuusees iim hun bhgui kkk medehgui gevel iluu bolohoor helj medehguimda, bodvol yag yadag ve yagaad bolohgu bdag ve gej shalgaagaad  amar zayag n uzuulehgu bh do, 30 hurchiheer ch geriinhen huntei suu geh n buur dendeed irdegiima taarah hun oldohgui bnal gej argalah bolov uu da. Mongoldoo bh setgeltei bol endee l bhgui uy do, zaaval hund ooriinhoo tuhai tailan taviad yahav, asuugaad bgaa humuusiig aytaihan argalaad, bas doh-g avchihgui bval, niitlel ch um uu oguulleg bichij oorsdiinhoo tuhai meduulehgui bol manihan medleggui bolohooroo hachirhj gaihaj huleej avna shuu de, emegtei zantai bdag gesen oilgolttoi bh shiv de kkk

  21. зочин says:

    Монголоос зайл

  22. YaphetS says:

    aa bas mongold dohiin virus avsan humuusiin diilenh huvi n ijil huistenguud baidag gesen. bas l hetsuushdee tegeed heduulhnee baij ijil huistnuud ihseed baival.

  23. YaphetS says:

    zarim neg n huuhed huchindsen uruu tatsan geheer l durgui hureed bdiin ternees hoorondoo zohitsoj yvj baival yaaval gjdee

  24. Kkk says:

    bi emegtei l dee gehdee ijil huisten sain naiztai boloy gej husdeg ted jinhen naiz bj chaddag bh yer emegtei hund jinhen naiz bdggui gedeg shuu dee zovlon jargalaa yaridag goo saihand ch zovolgoo ogdog eregtei naiznar jaahan bj bgd hair zarlaad hariltsaag utgagui bolgochood bdg emegtei ni jaahan gaigui yavhaar ataarhaad araar muulna muu yavhaar bayarlaad bg yum uu bi emegtei naizgui ingeed gay naiztai bvl ok gej boddog bolson 

  25. захидлын эзэн says:

    Зөвлөгөө өгсөн бүх хүмүүстээ баярлалаа. Холбоо барьж болно. Гэхдээ энд хаяг үлдээх боломжгүй байдаг. 

  26. Bbb says:

    Чамтай холбоо барьж болохуу сэтгэгдэл үлдээгээрэй

  27. Bbb says:

    Өөрчилж болохгүй боломжгүй бүр бас дахин боломжгүй юм чинь одоо яалтай билээ дээ. Би эмэгтэй жирийн сонирхолтой. Багаасаа шоовдор хүүхэд байсан болхоор ийм найзтай болоыг их хүсдэг байсан. Гомо бас лесби найзтай болохсон гэж боддог. Гэхдээ лесби найз маань наддаа сайн болчихвол хэцүү юм

  28. Sdaa says:

    Uuriiguu l bodson deer gants amidarch baij unenees udaan zugtaah hereggui.

  29. Swatoska says:

    Neree soliod irgenshilee soliod momgol gedgee nuuj yvah hereg boljdee

  30. GegeenCom says:

    Uu tegeed jiriin hed n hurtel hosoo olohod hundreltei l bdgyshde zaaval ijil huistnuuded hun oldohguin zovlon tohiodgiin bish. Ugtaa bol gancaaraa bsn ch jargaltai bj surval gadaad dotood n hamaagui bho chi haana bhda durtain tendee l amidarch bolno gadaadad garanguut l goy gay zaluus buchij avaal jargaagaad bn gej yu bhv de uchirgui gaduurhaj zodoj nudq ch gsn gadaad heleer n muu yaridag bolovsrol chadvaraa hugjuulj bgagui humuust n bol hanilgaagyi hatuu l baidgiinshde tiim hund hetsuu nuhculd har bor yum hiij bj hajuugaar n bas biyeiin taashaal manatai yahav uneheer busdaas hamaaral bagatai amidarch chadaj baival uul n turulh heleeree mongoldoo hairtai dotnii humuusteigee oir bsnda zugeer bho. Yahav, huntei suudgui l hun bga biz bj l bdg shd. Suuj bgd salcan bsnda ch yadgiin harin ch ungursun tuuh chini ceverhen goy l yum bn shd. Olon uur partnertai bj uzeheer mglchuud muulaad bdgiin bishu ternees gancaaraa udaad baival sanaa tavij bga carai n gej setgeleer alaad bdg bolohoos har buruu sanadaggui bho. Dohtoi humuus hurtel partnertai bolood yavaad bn gsn shw. Husvel huntei bolzoj barih bolomj bga l bh. Gadaad heleer ter nariin nandin ugs helelcej umruulj panaalddag boltol bas zai ch bn ain. Uuruu l ih hel us hurdan surdag tugs ezemshihiin tuluu yavdag l bhguin bol bi hurtel heden gay nuhduudiin orchuulgand guiheer ter harsan harts yarisan yaria hurelcsen medremjind n helnii medleg hurq hetsuutein baihchuulee. Mongolooroo ch barag urhinii panaalnii lag lag yum mederch helj hiij uzeegui hun chini yamruud n ter chigleleeree tulhuu hugjchihdiin aingaidiishd kk

  31. ээж says:

    Evii dee amitnii ur angiriin zulzaga yalgaa yu baihav. Iim sain huu yagaad iim bolchdog bainaa. Uulni ehner huuhedtei amidraliig saihan amtalsan bol sain bhgui yu. Gehde odoo negebt ingeed tursun yum chine neg l amidrah horvood husseneeree l amidrah heregtei. Gadaadad ochood heseg amidraad.uz yamar.baihnuu. 

  32. зочин says:

    Ер нь ижил хүйстэн ч гэлтгүй хүнд өөрийнхээ ямарыг,амьдралыг тайлагнаж аиьдрах ямарч хэрэггүй энэ хамгийн тэнэг.Хүн хүний амьдралаар амьдрар биш бусдын ямар байх хэнд хамаатай вэ.Хүн найзтай бна уу байхгүй юу энэ бол шал дэмий зүйл.Би гадаадад амьдраад олон жил болжээ.Жирийн эмэгтэй шүү.Гэхдээ энд хүмүүс бусдад тэр болгон анхаарал  тавьдаггүйч юм шиг байдаг,зөвхөн өарсдөө маш их хөдөлмөрлөж түүнийхээ хирээр амарч,зугаалж ,наадаж чаддаг.Хүн ямар хувцас өмсөх,хэдэн хүүхэдтэй байх,хэдэн настай тэдэнд сонин биш,бараг зэрэглдээ айлаа ч таньдаггүй юм.Би ч гэсэн бусад надад ямар байх ямарч хамаагүй,хүн гэсэн сэтгэлтэй л байх л хэрэгтэй гэж боддог.40 хүрсэн ганц бие хүмүүсч хүний сонирхол татадггүй байх ёстой биз дээ.Энд баахан нуршчихлаа бна,юу гэх гээд бна гэвэл бусдахс хамааралгүй байж чадах тэвчээртэй бол сэтгэлээр унах юмгүй гэж боддог,заавал ижил хүйстэн гэлтгүй.Тэгээд гомо,лесби гээд ийм хүмүүс бид ийм шүү гээд өөрсдөө бас их сэтгэлийн хөдлөл илүү ихтэй,тэвчээр муутай байхын.Сексдэхгүй үхчихгүйшдэ.Ер нь л хүнээ олохгүй,хүнгүй л бол бараг ертөнц эргэчих юм шиг бичдэг,ярьдаг.Нэг үеээ бодвол бид бхс хүлээж авах чадвартай болоод л байгаа ,дасч эхэлсэн.Энэ дундаас тэр хүнээ олоод л үерхээд л явж бно биз дээ.Тийм хүмүүсийг мөрдөөд мөшгөөд байх биш,нэгэнт нууц юм чинь нууцлаад амьдарч байтал хэн хүнгүй сонирхохгүй болчих юм шиг.Эх ороноос чинь зөөлхөн газар байхгүй,гадаадад тийм хүмүүсийг сайхан хүлээж авдаггүй зүгээр таньдаггүй энэ ямар хүн  байх нь хамаагүй  гэсэн утгаараа л зүгээр юм шиг санагддаг байх,Жирийн бидэнд ч гэсэн түмэн асуудал байдаг,ганцхан бэлгийн амьдралыг эхэндээ тавьдаггүй мартчихсан явж л байдаг шүү гэж хэлэх байна.Монголчууд өр нимгэн улс наанаа тэгэж байвч цаанаа өрөвдөх сэтгэл байж л байдаг гэж боддог,нээх сэтгэлээр унаад амьдралаа утгагүй болгоод байх юмгүй ,өөрөө өөртөө гомдож,дургүй чинь хүрдэг үе байдаг болов уу,зөвхөн бусад хүмүүс хүлээн зөвшөөрсөнгүй гэж гуних нь их болов уу,хорвоо,эцэг эх чинь тийм төрүүлээгүй чиний сэтгэл зүй чинь л чамайг тийм замруу хөтөлсөн байх шүү

  33. hdhdfhhf says:

    gai bolson bga bishdee neeh yum boddogguishd, ooriinho amidraliin talaar bodohguin bj busdiinh ruu ih ongiinoo ba

  34. kjh says:

    bi lav shumjildeggui

  35. даавуумаа says:

    Хүн ганц л амидрана. Бусдад тохируулж биш өөртөө сэтгэл хангалуун байхыг сонгоорой. Монголд чамайг ойлготлоо удах байхаа. Ганц чамд биш, эрэгтэй эмэгтэйгүй бүх л ижил хүйстэнд тохиолдож байгаа. Би монголдоо л ном сонин уншдаг 3 үеэрээ сэхээтэн айлын охин гэхэд анх “хөөх сонин юм” гээд хачирхаж шахуу хүлээж авч байлаа. Харин жаахан ухаан суугаад, гадаад дотоод яваад адилхан хүн, цаанаасаа ингэж төрсөн гэдгийг ойлгосон. Зөндөө ижил хүйстэн найз нартай, маш сонирхолтой хүмүүс байдаг, нийгмээс гадуурхагддаг болохоор өр зөөлөн хүн сонсож чаддаг, мэдлэг чадвартай, өөдрөг, арчаатай гээд үнэхээр өвөрмөц хүмүүс байдаг. Бас их уран бүтээлч сэтгэлгээтэй. 
    Өөрийнхөө төлөө зоригтой амидар, залуу нас ганц л олдоно. Харин халхавч болгож хүний охин зовоож, сэтгэл дундуур байлгаж золиослох хэрэггүй. Сэтгэлээр унах хэрэггүй. Нэгэнт ийм нийгэм цаг үед, ийм сэтгэлгээтэй хүмүүсийн дунд төрсөн чиний буруу биш. 

  36. zochin says:

    bolmoorgui bol yawsan ni deer bizee.

  37. Irgen says:

    Zail mongoloos

  38. mgl says:

    Amjilt husye

  39. Negent ingeed tursun hvniig yalt bilee.hetsuu ch yumaadaa yu gej heleh weedee ???

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.