Хүчирхийллийн улмаас 88 хүн амиа алдсаны 98 хувь нь хүүхэд эмэгтэйчүүд байна

1459818760570311086973d

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг өөрчилж, шинэчлэх ёстой гэсэн асуудлыг эмэгтэй гишүүд болон Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Ганбат ярьсаар байгаа. Эл хуулийг өөрчилж, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг гэмт этгээдэд эрүүгийн хатуу хариуцлага тооцож байхгүй бол харгис хэрцгий тамлагчдын гар гайгаар эх, хүүхдүүд эрүүл мэндээрээ хохирох, цаашлаад амь насаараа эндэх тохиолдол гарсаар байна. Тухайлбал сүүлийн зургаан жилийн хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн улмаас 88 хүн амиа алдсаны 98 хувь нь хүүхэд, эмэгтэйчүүд байна.

Өнгөрсөн онд гэхэд гэр бүлийн хүчирхийллийн улмаас бага насны дөрвөн хүүхэд амиа алдсан харамсалтай тоо баримт бий. Тиймээс 2004 онд батлагдсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг өөрчлөхөөс өөр аргагүй болоод байгаа юм. Хүүхэд, эмэгтэйчүүд бэлгийн хүчирхийллийн золиос болох нь олонтаа байдаг бол эрчүүд, ахмад настанууд эдийн засгийн шинжтэй хүчирхийлэлд мөн өртдөг нь судалгаагаар тодорхой болжээ. Эрчүүдэд гэр бүлийнх нь зүгээс мөнгө төгрөг олж ирэхгүй байна хэмээн дарамт учруулдаг бол ахмад настанууд хүүхдүүдийнхээ шахалтад орж хэдэн сар, жилээр тэтгэврийн зээл авч өгөөд өөрөө түүнийгээ захиран зарцуулах эрхгүй болдог байна гэсэн судалгааг ч гаргажээ.

О.Сайхан

1 Comment

  1. GegeenCom says:

    Uu hugshchuudiinhee tetgevriig yahnude

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.