Рейн Дав гэгч Америкийн загвар өмсөгч бүсгүй өөрийн царайны онцлогоо ашиглан эрэгтэйчүүдийн хувцас өмсөж үзүүлдэг болсноор олны анхаарлын төвд өртжээ. Хөх энэ тэр гээд эмэгтэй хүнд байх ёстой бүх зүйл Рейнд байдаг, хөгжил нь хэвийн. Гэхдээ царай нь эрэгтэй хүнийх шиг өөр.
Иймд тэрээр эрэгтэйчүүдийн дотоож, дотуур хувцас сурталчилдаг болсон. Удалгүй нэр нь түгэхийн хэрээр шаардлагаас хамаараад эрэгтэй, эсвэл эмэгтэй хувцас өмсөдөг болсон гэнэ.
Элдэв шоуны кастингт оролцохдоо ямар хувцас өмсөх шаардлагатай байгаагаас хамаараад өөрийгөө эрэгтэй эсвэл эмэгтэй гэж хэлдэг гэнэ.
Царай төрхнөөсөө болоод ч тэрүү Рейн загвар өмсөгч болохын өмнө гал унтраагчээс эхлээд слесарь хүртэл гол төлөв эрэгтэйчүүдийн хийдэг ажлыг хийдэг байжээ.
3 Comments
Zarim zurgan deer tsarailag zaluu xaragdaj bna shv
AAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAA yuuuuu veeeeeee
Huvirgalt saitai bh sain modeliin gol uzuulelt