ЭМЭГТЭЙ ХҮНИЙГ БУРУУТГАХ 10 ШАЛТАГ

V9jQMBgV

“Эмэгтэй хүн байж” гэдэг үг эерэг сонсогдож байна уу?

Энэ хорвоо дээр саармаг хүйсийг эс тооцвол эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёр төрлийн л хүн бий. Хэн хэнээсээ илүү ч үгүй, дутуу ч үгүй энэ хоёр төрөл бие биеэсээ тэс өөр. Тиймээс л “эмэгтэй хүн болохоор чинь”, “эр хүн байж” гэхчилэн түмэн шалтагийг олдог. Бүр эрэгтэй нь эрэгтэйгээсээ, эмэгтэй нь эмэгтэйгээсээ хүртэл олдог шүү. Тэгвэл эмэгтэй хүнээс “олдог” хэд хэдэн хөгжилтэй шалтагийг дурдъя. Буруутны буруу заримдаа түүнийг харах бусдын буруутгалаас төрдөг.

  1. ЭМЭГТЭЙ ХҮН АЛДАР НЭРТЭЙ БАЙВАЛ

Ажил нь амжилттай, алдар нэр нь түгсэн өөрөөр хэлбэл гялалзсан карьертэй эмэгтэйчүүд олон. Алдар суу анхнаасаа эрэгтэй хүнд байх ёстой мэт бодол ч түүнээс дутахгүй олон. Тиймээс л амжилттай яваа эмэгтэй хүнийг “айхтар хүүхэн” гэх нэр дагадаг. Айхтар гэдэг нь арга зальтай гэдэг далд утгыг дандаа тээнэ. Энэ нь цаанаа хэн нэгэн даргаар дэмжүүлж “татуулсан” гэсэн давхар агуулгатай.

2. ЭМЭГТЭЙ ХҮН ЧИНЭЭЛЭГ БАЙВАЛ

Хөрөнгөлөг, чинээлэг өөрөөр хэлбэл өнгөлөг, мөнгөлөг бүсгүйчүүд өнөө цагт олон. Хөрөнгө бэлийг эмэгтэй хүн өөрөө бүтээсэн гэж шууд утгаар нь ойлгоход их хэцүү ажээ. Эмэгтэй хүн хөрөнгийг зөвхөн эдэлдэг биш эзэмшиж болдоггүй юм болов уу? Чинээлэг эрэгтэйг бэлтэй эр хүн гэнэ, хөрөнгөтэй эмэгтэйг “баян авгай” хэмээн таагүй өнгөөр хэлнэ. Энэ нь цаанаа эцэг эхийн эсвэл эр нөхрийн үгүй бол ивээн тэтггэгчийн угшилтай хөрөнгө мөнгө гэсэн хардлагатай.

3. ЭМЭГТЭЙ ХҮН ЦАРАЙЛАГ БАЙВАЛ

“Царайны сайхнаар цай сүлэхгүй ээ” гээд шууд хэлчихсэн. “Сайхан хүүхэн хуримгүй ээ” гээд бас нэг үг бий. Царайлаг байх нь ямар нэгэн гай түүтгэр дуудах мэт. Гэхдээ царайлаг эмэгтэйд бүгд дуртай. Харин өнөө үед царайлаг байхын буруутгал нь мэс засал. Сайхан царай зүсний талаар хамар нь жинхэнэ үү, давхраа нь үнэн үү, шүд нь хиймэл үү гэх мэт ямар нэгэн буруутгалыг хүмүүс түүнээс хайна.

4. ЭМЭГТЭЙ ХҮН ГООЛИГ БАЙВАЛ

Эмэгтэйчүүд тарган байх дургүй. Харин гоолиг байх нь гоочлуулах шалтагийг эзэндээ олж өгнө. “Чи юу идсэн ч таргалах биш” эсвэл “ингэж өөрийгөө зовоож үхсэнээ хийдэг байнаа”…үгүй бол идэж уудаг нууц жороосоо хуваалцахыг хүснэ. Улмаар хамаг цаг, мөнгөө зөвхөн өөртөө зарцуулдаг амиа бодогч нэгнээр шалгаруулна. Гоолиг байх нь ямар нэгэн далд нууц аргыг ганцаараа эзэмшиж байгаагаас ялгаагүй.

5. ЭМЭГТЭЙ ХҮН ЭНГИЙН БАЙВАЛ

Эмэгтэй хүн энгийн даруухан хувцаслаж, илүү дутуу хэв маяггүй байх нь эрчүүдэд үнэндээ таалагддаг гэдэг. Гэхдээ л хайш яйш, мэдрэмжгүй мөнгөндөө нарийн бүр цаашилвал арчаа муутай нэрийг төвөггүй олно. Түүгээр ч барахгүй “хормойгоо чирсэн” гэх хоч хүртэл байдаг гэнэ шүү. Дуугүй, лойчихсон, тэнэгдүүхэн гээд буруутгалын шалтаг “бум түм”.

6. ЭМЭГТЭЙ ХҮН ДЭГЖИН БАЙВАЛ

Эсрэгээрээ эмэгтэй хүн хээнцэр, дэгжин байвал шуналтай, маягтай, аальгүй алдрыг олно. Гангалахаас өөрийг мэддэггүй, хоосон толгойтой, хэлбэр гэхчилэн хоч хаа мундахав ээ. Өмссөн зүүснийг нь чимээгүйхэн бүгд дууриадаг ч үнэндээ эзэндээ далдуур сайхан алдрыг дандаа авчраад байдаггүй.

7. ЭМЭГТЭЙ ХҮН АВЪЯАСЛАГ БАЙВАЛ

Эмэгтэй хүн авъяаслаг байх нь гайхалтай сайхан. Түүний авъяас олны нүднээ ил болох тусам дагаад амьдрал нь алдаа, оноо нь ил болно. Ингээд л хөвөрч өгнө. Ахтайгаа авахуулсан зургаа ч ил гаргаж болохгүй. Амрагийн явдал олонтойгоос эхлээд авъяасгүй хүртэлх цолыг олно.

8. ЭМЭГТЭЙ ХҮН САЙН НӨХӨРТЭЙ БАЙВАЛ

“Азтай хүүхэн” нэртэй эмэгтэйчүүд ихэвчлэн нэр алдартай, халамжтай, хөрөнгөтэй ямар нэгэн атаархлын бай болох хүнтэй амьдардаг. Түүний араас нөхрийнхөө буянд гэдэг үг ёс мэт дагана. Сайн явахад хүртэл ямар нэгэн тодотгол хэрэгтэй. Тэр эмэгтэй энгийн байж болохгүй азтай учраас л сайн нөхөртэй…

9. ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ААВ, ЭЭЖ АЛДАРТАЙ БОЛ

Олонд танигдсан эцэг, эхтэй эмэгтэйн нэрд наалдах юм бага. Хөдөлмөрч шаргуу бол эцэг эхийн хүмүүжил, мэдлэг боловсролтой бол аав ээжийн буян, хөрөнгө мөнгийг бүтээсэн бол үе залгамжилсан гэх мэт. Муу муухай явбал эцэг эхийнхээ нэрийг гутаасан.

10. ЭМЭГТЭЙ ХҮН АМЖИЛТТАЙ БАС НӨХӨРГҮЙ БАЙВАЛ

Эмэгтэй хүн ганцаараа амжилтад хүрэх учиргүй. Их онцгүй сонсогдож байна уу? Нөхөргүй эмэгтэйгээс бусдаас бүр олон буруутгалын шалтагийг олох боломжтой. Магадгүй хэтрүүлэн хэлэхэд дээрх 9-ийг бүгдийг багтаасан ч байж болно. Гэхдээ эцэст нь буруутгалын буман шалтагийг эмэгтэй хүнээс олдог ч сайшаалын түмэн талархлыг хүртэх эрх тэдэнд бий. Хүртсээр ч ирсэн.

Эх сурвалж: profile.mn

7 Comments

  1. muugi says:

    Ж.БАТЖАРГАЛ мэтийн эр янхануудад л хэрэгтэй мэдээлэл байна

  2. olonoo says:

    Hen yu vej hutsah ni hend hamaatain

  3. чононгоо says:

    5s busad ni yagoo yag

  4. zochon says:

    emegteileg, uhaalag bas diilenh busguichuud shig aimaar aimaar aashlaad baidaggui bol erchuudiin nar garch naaldan pad, shulam bol salan pad, zugataana shd shulamnuudaas, tiimuu ? 

  5. Busgui says:

    Unheer huurhun huuhniig bol bugd l huleen zuvshuurdug shde.  Huurhun hernee tseverhen emegtei hamgiin lag ni 

  6. Хатан says:

    10хан шалтгаанаас нэлээдээр нь хэлүүлээд амжжээ. Машин аваад унасан ч ивээн тэтгэгчтэй гэдэг ш д. Монголчуудын атаархуу зангаас л болж ийм үгнүүд гардаг байх. 

  7. GegeenCom says:

    Hilarious yamraar ch bsn helegdej toogdoj bga n daj bho

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.