Яамаар ч юм бэ дээ

romance-36

Сайн байцгаана уу? Би энэ сайтын байнгын уншигч байнаа. Өөрийнхөө зовлонгоос бага ч гэсэн нимгэлэх боловуу гээд бичиж сууна даа. Би жирийн нэгэн л эмэгтэй төрийн байгууллагад дээгүүр албан тушаал хашдаг. 2 хүүхэдтэй нөхөртэй байртай машинтай гээд л хүний доор орохооргүй л амьдарч байна. Гэхдээ зөвхөн өнгөн талдаа хүн харахад л нэг сайхан хүн. Дотроо бол би өөрөө юу болоод яагаад ийм байдалтай байгаад байгаагаа сайн мэдэхгүй л байна. Хүнээ таниагүй миний л буруу байх л даа. Гэхдээ ганцаараа ингэж зовж байгаагаа бодохоор үнэхээр гутарч амьдрах сонирхол алга даа. Хоёр хүүхдээ л бодож амьд байна.

Би 2007 онд анхныхаа нөхөртэй танилцаж 2009 онд хөөрхөн хүүтэй болсон тэр үед би 23 настай байж. Удаан цуг амьдраагүй ээ. Анхны нөхөр маань нилээн явдалтай хүн байсан бас ганц нэг гар хүрэх гэж үзсэн юм. тэр үед нь л шууд салсан залуу халуун ч байж дээ. Хүүхдээ ой хүрээгүй байхад салсан. Тэрнээс хойш хүүхдээ 5 нас хүртэл би ямар нэгэн хүнтэй болоогүй хүүтэйгээ эрхлээд л ажлаа хийгээд л сайн ээж байж дээ хэхэ тэр үеийг бодохоор маш сайхан санагдаж байна ямар ч зовлон шаналгаа байхгүй. Сэтгэл амар. Хүүгээ 5 нас хүрэхэд нэг хүнтэй болсон юм. их сайхан тайван дөлгөөн гэр бүлийнхэн нь ч ялгаагүй их сайн хүмүүс шиг байдаг байлаа. Тэр үед надад бодогдож байсан бодол бол хүүгийн минь хайрлаж байвал болооо л гэж бодсон бас мэргэжил нэгтэй даруухан дөлгөөхөн хүн байсан. хааяа найз нөхөдтэйгөө уусан байхад нь ч юм боддоггүй байлаа.

За тэгээд амьдарлаа ёс төртэй бэр гуйлгаж айлын бэр боллоо. Эхний 2 жил ч сайхан л байлаа. Хүүхэдтэй боллоо. Анхны хүүхэд нь гээд хүүхэддээ амь. Даан ч архи уугаад л байдаг. Нэг өдөр уулаа, маргааш нь нөгөөдөр нь гээд нэг уухаараа 10аад хоног. Тэгээд дараагийн хэд хоног нь 2, 3 хоног хордлогонд ороод салгалж чичирсэн огисон хүн байна. Тэр үедээ дахиж уухгүй энэ тэр бүх байдаг андгай тангаргаа өгнө. Би итгэнэ. Тэгээд л бие нь гайгүй боллоо л бол дахиад архи. үнэн цэмцгэр архичин. Ажилд нь үглэж дуулж явуулна. Ажилаа таслаад алга болно. Дарга цэрэгтэй нь уйлж дуулж уулзаж байж тушаал бууруулаад үлдээнэ. Хүүхэд өвдөнө архидаад алга болно. Би бүх үх юмаа зохицуулна. Мөнгө төгрөг гэр орон үр хүүхэд. Аргагүй л хэдэн төгрөг нь д ирнэ. За тэгээд хүн амьтан дээр очиж байж  сар гаран уусангүй ээ. Би ч ингээд гарчихлаа гэж бодон их баярлаж байлаа: Уг нь уучихсан байхдаа унтаад л өгнө иймээ тиймээ аашгүй. Тэгээд гэртээ засвар хийн тавилгаа өөрчилж нилээн төгрөгний өр тавилаа.

Би сардаа цалингаа тэр чигээр нь өгч 2 утас гэрийн утас кабелий төлөөд л дуусдаг. нөхрийн цалингаар амьдарч байлаа. Тэгээд дахиад уугаад эхэлсэн одоо бүр хэцүү. энэ тэнд өр тавиад худлаа яриад ажлаа таслаад. Гэрийнхэнд нь хэлэхээр одоо яах вэ хөөгөд явуул бид нарт хамаагүй эсвэл цагдаа дуудаад өгчих л гэж хэлэл юм. нэг нь ч уулаа идлээ гээд хэлчихгүй. Одоо би үнэн залхаж байнаа. Үнэн хэцүү гомдохын дээдээр гомдож байна. Согтуу машин мөргөж баахан өр төлбөрт оруулаад тэрийг нь хүн амьтнаас зээлээд төлсөн юм. тэгсэн одоо арх уугаад бас л 6 дахь хоног дээрээ явж байна. эрүүлд нь уулзаж чадахаа байсан. эрүүл болохоо болисон. 2 дох амьдрал гэж бодож энэ амьдралаа  хадгалахыг л бодсон юм.

Бас нэг хүүхдээ өнчрүүлээд яахав дээ. Архи уухыг нь болиулая л гэж боддог байлаа. одоо бол нөгөө тайван хүн байхгүй. Хэлэх хэлэхгүй үгээр хараана. Гар хүрэх гэж үзнэ. Согтуугаа мэдэхгүй хардана. Ажил дээрээ хэл ам нь ээдэрцэн сууж байна. Салъя гээд таг болоод гэртээ оруулахгүй байхаар хавь ойрын хүмүүсээс санаа зовмоор хаалга балбаад орилоод:. тэгээд л онгойлгоно. Салахгүй дахин дахин яриад л. Ажил руу ч яриад л. Би гэрийнхэндээ хэлээгүй нуугаад л байгаа 2 хөгшинийхөө санааг зовоогоод яахав  гэж бодоод. Хэлэх ч хүнгүй дотроо шаналаад ажил дээрээ худлаа инээгээд явах ямар ч хэцүү юм бэ дээ. Яалт ч үгүй хүүхдээ аваад л гэртээ очихийн өөр хаачих ч юм билээ. Одоо бас л согтуу байгаа. Харих ч сонирхол алга. Яаж жоохон ч гэсэн тайван амьдрах вэ.

19 Comments

  1. 555 says:

    Bi baisan bol salah l yum bna. umhii har arhichinaas salahad horogdood bh yum yu ch bhgui… Heden hunii heden ch huuhedtei bsan yadiin. arhichintai evsdeg amidral gej haa ch bhgui… harin ch haramsah zuilguigeer ergej harah chgui salj chadah gants bolomj ene bna daa… neg uuhaaraa zogsohoo medehgui dampuurdag uugaagui uedee shartdag… tiim amidraliig medne… hol ochij zolbintuul taarna

  2. Lucky says:

    Salsan deeree jhn hetsuuldee tehdeel salaad 2 huuhedteigeee uuriin dyraar jargaltai bsn deer haashdaa 2 huuhed tani uuriig chin tushin shuudeee tiimee zopigtoi shiidemgiii baisan deer bhaaa 

  3. Lucky says:

    Zalsan deeree jhn hetsuuldee tehdeel salaad 2 huuhedteigeee uuriin dyraar jargaltai bsn deer haashdaa 2 huuhed tani uuriig chin tushin shuudeee tiimee zopigtoi shiidemgiii baisan deer bhaaa 

  4. харш says:

    Яамар ч кэцүү хорвоо бээ. хүмүүс хүүхнүүд голдуу гадна төрхөнд даруу ноомой занд хууртах юмда. 2хүүхэд. өөр өөр эцэгийн!  хүнд буруу ойлголт төрүүлхээр байрлал байгаа биз. сал гэхэд хэцүү л юм. архи уухаан байх уул нь тийм хэцүү биш шт. орчин нөхөд их хамааралтай. (би өөрөө гусвал гусчихдаг дориун гар байлаа гж) өөрөө хүсхэд л болоо. архинаас зугтах нь архины найз нараа данс дугуйлна л гэсэн  үг. тэхээр бас хэцүү. гэхдээ 1.2 жилдээ гайнуудыг гайтуулхад яахав дэ. одоо ууж цэнгэж чадах ч үнэн хүсэл бхгүй болдог юм байна. уул нь нээх хэцүү бишдэ.2 өөр эцэгийн 2 хүүхэдтэй бусдад зөв харагдаж ойлгогдох л бэрх санагдаж байна. хүүхдүүд чинь бас насан туршдаа 3н өөр эцэгийн 3 гэхээр. бодвол хүнтэй ахиж суух л байлгүй

  5. Edmondhamilton says:

    Hashraagacheeeee

  6. Tus boliy says:

    Ah bhgui yu yahavdee umguuluh hungui bolhor tgj bgn

  7. jorj says:

    orsuud kodoldgiin 3-5 jileer kodluul 3 say bagtsaand ochno naidwartai

  8. kjh says:

    manai egch uur etsgiinh bi aavgui mani 2 ugiin etseggui l ussun duu, dutaj gandsan zuil alga, hangaluun amidarj baina, bagadaa bur ch saihan amidarj bailaa emee uvuu eejteigee hairlulaad l erhluuled l buun ineed huur minii hamgiin jargaltai ue, heruul uruul bie bienee daramtalj ad uzeh gej yu bdgiig yosto l medehgui ussun duu, ingej usuhiin gants gem n muu sanaa baihgui busad humuus bas yag l iim saihan humuus gej boddogt baidag yum, ih sonin baigaaz etseggui hernee buren hangaluun ussun, aavtai hernee mani 2 shig hangaluun garuud haragdahgui l baisan daa, teheer zaaval etseg ehtei baijiij eleg buten gesen oilgolt buruu shuu, eleg buten hangaluun baihad ger ornii saihan uur amisgal chuhal baidag yum shu, ene zuil hunii tuluvshild mash chuhal baidag, dotroo hangaluun baihad hun ediin yumnii araas guij davhidaggui, hunii amidrald hoshuu durehgui, huntei uuriiguu haritsuulahgui, busdiig ashiglana gesen oilgolt baihgui geh met zuv tuluvshil suudag yum

  9. Saraa says:

    Odriin mend odoo chamd ih hund hetsuu bga oilgoj bna,,naad nohorteigee eruuld in suugaad neg sain yariltsad uzwel yaasui  be?arhi uuh ugui chin chini songolt gehdee uugaad baiwal chi ajil ger bul geed bugdiig aldah gj bna ene ter geed oort in songolt uldeegeed arhinaas gargadag emchilgeend yawuulbal yaasin 2 uulaa hamt cham shig asuudaltau arhinaas hamaaraltau bolchihiid bga humuusiig emchildeg eriuljuuldeg gazar ochij emchluulj uzii 2 huuhdiinhee toloo,oorinhoo toloo gants udaa hicheeged uz geed huuhed yatgaj bgam shig eweer ogt uurlaj uglehguigeer yariltsaad setgetsii  emnelgiin narkologin tasag,,eswel narkollogiin undesnii tow gj bga tedend handdaj AA tsuglan gj bga terend ochwol yaasiin be adilhan asuudaltau humuus 7 honogt hed heden udaa uulzaj setgelee uudalj yaaj uudag yagaad uudag odoo yaaj bolij bga talaara yarilrsaj arhunaas tatgalzah setgelzuin beltgeltei boldog,,,bas nalaihad mongolhan gj hun bdag arhinaas gargdag olon ch hun ochidog buur neg aimgaas suniin darga in awtuus duuren arhu uudag zauuchuuda awchiraad bsniig nudeere harsiim bna,,amjilt tultalaa neg hicheegeed arga hemjee awaad uz ingeeed butehgui bol yostoi ergej haralgyu yawarai0

  10. хм says:

    2 өөр хүний хүүхэд, хэрэв анхны хүүхдийг чинь ад үзээгүй амьдарч ирсэн бол заавал хүнийг орхих хэрэг бна уу. Одоо гэртээ ирсэн бол 2сар хиртээ битгий оч. Тэгээд ирэхээр нь ажлаас гарсан эсэхийг шалгаад, архиа татна гэсэн ам тангарагийг нь аваад, хэрэв ийм байвал дахиж очихгүй бай. Гэхдээ хөл дээрээ тогтохгүй болтлоо уудаггүй бол яахав дээ. Архинд хүрэхээр мөнгө хармаанд нь хэзээ ч бүү байлга. За тэгээд энэ 2сард үхтлээ уугаад биеэ нь өвдөөд архиа татна, чи л очиж бхгүй. 

  11. cekc.mn.guru says:

    Архины эмчилгээнд явуул даа. Наадах чинь өвчин шүү дээ, эмчлэхгүй бол эдгэхгүй. Хүн өөрөө ухаараад л уухгүй гээд больчино гэж байхгүй. Дон буюу өвчин учраас эмчлүүлэхгүйгээр энэ асуудал шийдэгдэхгүй

  12. tewcheer says:

    Bi iim xvniig 18 jil tewchsen. Tewcheed suugaad bsandaa xaramsdag shv. Biegui bolood vhej magadgui yum bna gej naad arhichin chin uuruu aihaaraa l arhinaas gardag yum bnalee. Tvvnees mynga uhaaruulj oilguulah gej oroldood nemergui sanagdsan 

  13. Ээж says:

    Тайландаас орж ирдэг гээд нэг эм бдаг сурагтай. Уухаар бур архины унэр авч чадахгуй шарталтын байдалд ордог.Уухаа больдог гэсэн.Архи уусан хуний хажууд байж чаддаггуй гэсэн хий огиод.Сураглаад огоод туршаад уз.

  14. GegeenCom says:

    Ger buliin zuvluhuud dontolttoi arhi har tamhi muriitei togloomd avtsan bol darui sal gj zuvludiin bn le. Chi nuuh chadal chini hurq bgd bnu. Uul n sanhuugeer haraat bish bolj bgd huuhdiin tetgemj salgaval salgaad heseg tusdaa bgd uzvel yadgiin

  15. Эрэгтэй эмч says:

    Оломгүй далайн ус нь онгоцоо дүүрээд мэлтрэнэ олон хүний дундаас охин үр минь хөөрхий гэдэг дуу шиг эмэгтэй хүний зовлон яасан ч их юм бэ. Дагавар хүүхдээ хөтлөөд хүн царайчилж амьдарна гэдэг хэцүү хэцүү , сална гэдэг тийм амар биш. Салаад бүүр дордоно хоёр өөр эцгийн хоёр хүүхэд хэл амны бай.Эрхүү рүү тэр архины эмчилгээнд манай гурван найз явсан лав гурван жил огт уусангүй нэг нь хотын захиргаанд том ажилтай болсон, нэг нь мөрийтэй тоглоомонд хамаг юмаа алдаад , нөгөөх нь дэлгүүр ажиллуулаад байж байна 1 саяд багтдаг юм байна лээ амьдралаа аврах гээд нэг оролдоод үз дээ дүү минь

  16. amidralaa gej says:

    Hetsuu amidral bn er em bitgii hel uwdug eruu hurtel saldag gee bzdee 

  17. zochin says:

    zorigtoi shiidee, nuugeed hol yavaad, nuur uguhgui bai. butsaj niilmeer bval arhinaas garchihaad heleerei chadahgui bol suraggui zail gej hel.

  18. хэн нэгэн says:

    өөрөө хүсвэл ямар ч хүн ус уугаад л архинаас гардаг.танай нөхөр хийх ажил нь багадаад байна.Сайн эвээр ярьж үзсэн үү?муухай аашлах тусам цаашлах байх.Архинаас гаргадаг ам тариа бүгд худлаа.Зөвхөн өөрийн сэтгэлийн тэвчээр мэднэ.Яамаар юм дээ энэ архичдыг.Чамайг маш сайн ойлгож байна.Ийм амьдрал үнэн хэцүү шүү.

  19. зочин says:

    Салчихвал яасийн бэ.Хүүхдээ.бодох биш шүү энэ бүр дордуулж бна гэсэн л үг.Жаахан гэлтгүй бүгдийг мэддэг  чам шиг л айж зовдөг их өрөвдөлтэй байгаа байх бодвол.Чи нөхөрөө бодоод байгаа юмуу,хүүхдээ өнчрүүлэхгүй гээд байгаа юмуу.Юунд эргэлзээд байгааг ойлгохгүй юмаа.Нөхөртэй хүн болох гэж үү.Балиар архичин юмыг юунд нь боддог юм,дургүй хүрмээр байгаа биз дээ.Бараг чиний өмнөөс уур хүрчихлээшдэ.Өөрийгээ ч гэсэн бодох хэрэгтэй.Яахав дээ дахиж салаа л биз,хүмүүсээс ичиж зовоод ядаоч амьдрах хэрэг байхгүй.Хүүхдүүдээ тэжээх боломжтой ажил төрөлтэй байж гэр ороноос нь  тоохгүй байгаа архичингаас салчихаач,муухай юм бэ хэдэн өдрөөр уугаад байхдах яахав дээ.Ерөнхийдөө жинхэнэ архи уудаг хүний дүр төрх л  дөө Чи ёстой түүнээс болж сэтгэлээр унаад байхдаа яадгийн тэгэх юм бол чамд л бүр хэцүү  хүүхдүүд чинь хажууд нь зовно.мэдээж ийм хүн том хүүхдийг чинь бол үздэггүй биз.Тэгээд сайн бод,амь биш заяа биш ганц амьдрах насаа нэг муу арчаагүй эрд зориулж байвал харамсалтай байна даа Чи буруу сонголт хийснээ ойлгож 2хүүхдэн хайрлаж амьдрах л хэрэгтэй болж дээ.Чи архичинг  тэжээж зовж явах албатай хүн биш үү дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.