Үхрийн сүүлэн дээр хутга гэгчээр…

352

Сайн байцгаана уу? Сайтын уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргье. Та бүхэнтэйгээ өөрийн хайрын түүхээс хуваалцая. Би гадаадад сурдаг оюутан. Уг нь энэ хавар төгсөх байсан юм. Одоогоос яг нэг жилийн өмнө файс чатаар нэг бүсгүйтэй танилцсан нилээн дотносоллоо. Би гэдэг хүн 6 сарын дундуур Монголд ирсэн юм. Уулзах гээд уулзаж чаддаггүй нилээн бэрэгшээгээд л, тэгээд ер нь санаанд багтддаггүй ээ. Тэгж тэгж нэг юм 7 сарын эхээр уулзаваа ирснээсээ хойш 2 долоо хоногийн дараа. Би өөрөө ч ичимхийг хэлэх үү олигтой юм ярьж чаддаггүй нүүр луу нь харж чаддаггүй. Манай хүн надаас яагаад алга болсон ягаад намайг орхисын гээд л шалгаагаад л байдаг.

Тэгээд тэр өдрөөс хойш бид хоёр намайг буцаад явтал хоёр биенээсээ холдоогүй ээ. Миний амьдралын хамгийн гайхамшигтай гайхалтай зун байсан. Дэндү гоё яг л үлгэрт гардаг шиг. Хоюлхнаа Монголоор тэнээд л ийш тийшээ зугаалаад л. Нэг ч хором бие биенээсээ холдоогүй. Намар болж би ч буцлаа. Онгоцондоо суугаад л яг ниссэн чинь хамаг бие салгалаад л хоргодоод өөрийн эрхгүй хоолой дээр юм тээглээд л… ирээд хэд хонолоо. 24 цаг скайпаас зүүгдээстэй. Юун нөгөө цагийн зүрүү мүрүү мань хоёрт ямар ч үйлчлэлгүй байгаа юм чинь.

10 хоноснуу яасан санаад бүр тэсэхгүй шинжтэй болохоор буцаад Монгол руу нислээ. Сар хагас цуг байж байгаад буцлаа. Шинэ жилээр бас Монгол руу хайрт руугаа нислээ. Хамтдаа шинэ оноо угтаад л цагаан сараар хамтдаа шинэлээд л. Харин энэ тухай эцэг эхдээ би юу ч хэлээгүй ер нь бол нууцаар л Монголд ирээд байсан хэрэг л дээ. Тэгээд нилээн байж байгаад саяхан буцаад ирсэн юм. Тэгсэн сургуулиас намайг хөөчихсөн. Үхрийн сүүлэн дээр хутга гэгчээр. Нээх сайхан хайртайгаа учраад л одоо л бүх юм сайхан болох нь дээ гэтэл ийм балай юм болох гэж. Яах уу хүмүүсээ зөвлөөч.

23 Comments

  1. Эр хүн says:

    Одоо нэгэнтээ хөөгдсөн юм чинь хүүхэнтэйгээ тулж ажиллахгүй юу. Хүүхнээсээ ч бас хөөгдчихвөл хэцүү юм болно шүү андаа

  2. Jaguar says:

    Huhur bol joke l hiisen baina shd! Teneg garuud zairmagtaigaa adilhan zairmagtsan tarhi n oligtoihon setgeed oilgochihgui ahli deer uyiin 10 zairmag avch ugdug baisan ahiigaa yariad dursamjaa segreegeed shaachhiimaa. Zahidliin ezen zairmagtsan tarhit ch oilgoogui l baihdaa. Fuck

  3. Jaguar says:

    Etseg eheesee iluu em hun hairlaad ovoo teneg garuu gui yu chi! Altsaganaj 2 ulsiin hoorond yavj baij amidraliin zorilgoosoo hazaigaad yavchih yum. Chamaig uruu tataad baigaa naad hair geed baigaa huuhen chine ch neeh oligtoi gar bish baina daa. Hureed hairaa mairaa blabla geed l chi ch bas guigeed ochdog teneg novsh ve? 

  4. Huhur guay says:

    chinii sogtuu jargalaas bolj hun amitan gemtej aluulbal yah yum. Unendee manay ah sogtuu joloochid dayruulj aluulsan. ih sayhan zaluu baysan daa. Manay ah ih hogjiltey sayhnaas gadna sayn hun baysan bolohoor unendee odoo olon jil ongorson ch sanadag. Amid baysan bol amidral uunees ch goyo bayh baysan daa. Ineegeed l gej boddog. Manay ah hogjiltey hun bolohoor bureg namayg baynga ineelgehiig orolddog baysan. gartaa 10 zayrmag awaad zamaar jijighen namayg dagaad alhdag baysan yum. Hurdan idehgui bol hayllaa geed. Nadad 2 gart maani 2-iig bariulchihsan ooroo 8-iig 2 gartaa barichihsan. Odoo boltol ter muu joloochiig boddog , yamarshuu amitan baydag bol yu hiij arhi uusan bol ter odor geed. Cham shig l yum baysan bayh. odoonoos l ter huniig olj awah medeelel tsugluulah tuhay bodoj bayna. Muu gahay hunii sayhan ur alchihaad ichihgui ineegeed yawj baygaa biz. Busad n yadgiig medehgui minii huwid gadaadad ireed ahtaygaa aymaar adilhan aranshintay huntey taarsnaas hoish ergeed ih sanadag bolson.

  5. Unenu says:

    Ханьтайгаа анх үерхэдэг байхдаа хоёр өөр улсад сурдаг байлаа. 2 жил болоод нэг уулзана уулзахаараа салж хагацахаа мэдэхгүй ээ. 3 сар хүрэхгүй үгүй байж байгаад буцахаар онгоцонд сууж эхлэх мөчөөс л санана. Буцмаар санагдана. Харь улсад ганцаараа байх хэцүү. Дэвхцмээр уйлмаар үхмээр гэхдээ зорилгодоо үнэнч байж сургуулиа сайн төгссөн учир нь би хайртынхаа одоо тэр үед үнэнч байхаас гаднө ирээдүйд нь хариуцлагатай эр хүн байхыг хүссэн. Зорилго маань хэцүү байсан ч давсан. Одоо бид хоёр сайхан амьдарч байна аа. Тэр үед хэзээ авах нь мэдэгдэхгүй байсан диплом одоо намайг гэр бүлийг минь тэжээж байна даа. Ирээдүйдээ харицулагатай эр хүн бай. 

  6. Huhur says:

    Надтай яг адилхан түүх байна, архи уучихаад машин барьж болохгүй гээд байхад нь тэсэлгүй нэг уугаад баригдлаа, дахиад би бас л тэссэнгүй согтуу бариад одоо эрхээ 3 жилээр хасуулсан. Эрхгүй мөртлөө согтуу бариад л байгаа, даанч дуртай юмдаа, согтуу машинтайгаа давхиж байхын жаргалгүйгээр амьдарлаа төсөөл ч чадашгүй нь….

  7. мими says:

    sanaan zorgoor irj butsaj baidag yaasanch ih mungutein, ymarch zorilgogui, ymni etssiig uzej chadku, tuilbargui, erheeree hatsan etseg ehiin buurund naaldsan erguu ym be chi. heleh ch ug alga!

  8. Загасарцан царай says:

    tlll, teneg batsaan , haa gazar l neg iim heden gar baihiimaa, buteesen yumgui sursan zuilgui, neg yumtai orootsoldoj orootsoldoj hamag yumaa tsalgarduulaal , jiliin chuluu , huugduh deeree tulchdag… TEGEED BUR HUUGDCHDUG, mal yum ch baihiimdaa

  9. odoo yhv dee. says:

    MAL

  10. kjdfg says:

    omgoologch sudlaad uz. tanay tend yadgiig medehgui ug n oyutnuudad unegui huuliin zowlogoo ogdog neg tsag baydag tend ochood ehleed uzeheer ayndaa yaj hootsoldoh zam n garah bayh. omgoologch chamaig butsaagaad oruulchihna. tegeed butehgui bol oor surguuli ruu shiljeech. Hurdan hodlohgui bol huuliin hugatsaa baydag. Yag hezee hooson ter albanii bichgiinhee hugatsaag haraad sariin dotor yadaj l ooroo esvel omgoologchoor ehnii udaad eserguutssen huuliin daguu hootsoldoh hariu bichig yawuulah heregtei. Gadaadad etseg ehchuud bur dund surguuliin shalgaltiin dungiin hoinoos hurtel omgoologchoor zargalddag yum bilee, tanay hotod chini omgoologchdiin holboo baydag bol tend unegui zowlogoo ehleed ogoh gazar bayna uu har. Omgoologch hootsoldohdoo ooriinhoo ene tohioldliin huuliin neriig n sayn medej awaad yag tuugeer mergeshsen omgoologchid l handana. Uun deer jishee n chi ger bul salalt ed horongoor mergeshssen omgoologchid handval ted yu ch medehgui. usreed l ter hariu zahiag chini bol hugatsaa tulsan bol bicheed ogno gej hariulna. Tanay baydag gazriin chini huuliin sistem yamar yum sudlah heregtey bolj. ooroo tiim sudlah markiin hun bish bol ehleed surguuliinhaa unegui zowlogoog ashiglaj saynchigee gargauulj awsan n deer.

  11. Хатан says:

    Сургуульдаа дахин өргөдөл гарга. Буруугаа хүлээсэн захидал бич. Бүр болохгүй бол өмгөөлөгч хөлслөөд сургуулийнхаа шийдвэрийг буцаалгах арга хэмжээ ав. Боломж байж л таараа. Шууд хөөсөн гэдэг шийдвэрийг нь хүлээж аваад буцаад явж болохгүй. 
    Манай нөхөр бас байсхийгээд тэвчээр алдаад л би Монгол явъя, санаад үхлээ гэдэг байсан. Би өөдөөс нь чи ирвэл би чамтай уулзахгүй шүү, аавд чинь хэлнэ, чи сургуулиа төгсөхгүй бол би чиний эхнэр болохгүй гээд л загнаж нэг үзээд, аргадаж нэг үзсээр төгсгөж билээ. ккк. 

  12. zzzzzzzzzz says:

    ee huurhii chi ch sain aav eejiin buyand l gadaad ruu surguuli avaad yavsan nuhur shig bna daa,yu geech mani met ni surah gej ochood ajil hiij oir zuuriin yummaa oloh gej gants shalgaltan deer ch unah erhgui guriij yavsan,getel chini mini hed hed niseh zamiin zardaltaigaa bgaad bnaa gedeg chini eej aaviin buyan shuu dee

  13. GegeenCom says:

    Irts chini visanyhe nuhculiig hangahaargui dooshilconu. Mongold ochihdoo haaguur buudallaad bsyn be. Ter ohin ardaa amidraltai zorison yumtai huniig n medeed uhaan zaraad huleetstei bj bolooguinbbhda. Chi ch ugaasaa eceg ehiin easy olson mungiig easy cacdag l jaal bn amid deer n aav eejiin buyaniig tultal n edeljde. Hoishid bodoltoi amidar. Gehdee ihenhed n zayadaggui buhneer hangagdaagd amnii hishigtein bnoo. Hairiigaa sanaad hayaad irlee surguulia l gehgui yudo. Hani ijiltei boloh gj bga hun bn da hairtiigaa dergedee tataad surguulia argalaad tugsuhiig bod esvel mgld ireed hamtdaa l zurgehgui yu gadaadiin bolovsrol amidrah zardliig chini diilj bga ulsuud ganc ohin nemeed chirchihiin bgaz tiim humuus zunduu l harj bsn. Huu n hugiin surah motivatsgui naiz ohin n hunii munguur hovor bolomj uchraas hicheej surdag bh n golduu. Ohiduud yer n mongol bh tusmaa gurger daichin bolomjiig n tultal n ugvul hunii sain hani itgelt hamtragch huchirheg mergejilten boldog

  14. нэмэхээ says:

    Ха ха ха аймар гое рамонтик юм уншаад сууж байсан чинь гэнэт хөөчихсөн гэсэн чинь пиррррррррррр хийтэл инээчихлэээ. Му дүү хэдэн настай юм. Юун жаахан хүүхэд шиг бичдэг юм. Тэгнэ ш дээ. Гадаадад сурна гэдэг чинь монголд сурж байгаа юм шиг амархан биш шдээ. Монголд л хүмүүс сураад хүүхэд гаргаад суугаад бас сургуулиа төгсөөд яваад байдаг юм.

  15. zochin says:

    uuruu uuriinhuuruu amidralaar togloh hemjeenii uhaantai hun bna, 

  16. хм says:

    за чи ч дээ айлын нэг эрх хүү юм.Ямарч сэтгэлийн зориг тэвчээр бхгүй. Хэрэв би бсан бол чамайг сонгохгүй. Эр хүн ар гэрээ тэжээх чадвараа эхлээд өөртөө суулгах хэрэгтэй. Юун ч наашаа цаашаа зорчсон бэлэн мөнгө вэ, бодвол гэрийнхнээсээ аваа биз. Хэрэв тэд нь үнэхээр их хөдөлмөрлөж олсон бол чи арай ч ингэж үрэхгүй биз. Ноотой. Өөрөө унасан хүн уйлаад яахав наад сургуулиасаа кредитээ цуглуулаад өөр сургуультай яриад төгс

  17. emegtei says:

    Yasan ch ih hair ve,yasan ch ih mungu zardal bolomj ve.Hairan um.

  18. зочин says:

    Наад бүсгүйд чинь  чиний гадаадад сурдаг чинь нэлээд том үнэлэлт байсан даа.Нялцагнаж байж ,хайран сургууль.Иймэрхүү маягтай байх юм бол бүр юу юучгүй болох байлгүй.Хөөрхий аав ээж нь хүүхдээ ингэж тэнэгтэж монголд ирж хүүхэн эрхлүүлчихээд явж байгааг мэдвэл ухаан алдах байх даа.Чи маш онцгүй хүү эцэг эхээ хуурсан

  19. mal says:

    chi sursan l unen yum chini tugsuugui baih yamar hamaa b.a harin eej aabdaa unenee hel ted chamaig yabuulsan uls uchriig ni olno bolohgui bol mongoloosoo diplom olood ab

  20. d says:

    Яахав гэж одоо бүр эрх чөлөөтэй болсон юм чинь үргэлж цуг байхгүй юу :D.

  21. zaluu says:

    юундаа үхрийн сүүлэн дээр хутга байхав дээ.Чи өөрөө л ирж очоод байхаар тэр сургууль хөөлхгүй яадын.Ямар монголын сургууль байгаа биш. Жоохон бодолтой баймаар юм.Удахгүй наад охин чинь хаяна даа чамайг. Энд байгаа хэдэн дэмий ажилгүй залууг бодвол овоо цагийн зөрүү мөрүүтэй улсад сурдаг боловсролтой залуу байна гээл чамайг сонгоо биз.Гайхалтай сайхан байсныг бодвол гайхалтай л бүсгүй байлгүй. Өдөр бүр эргүүлдэг залуусыг тоолгүй чамайг л сонгосон байж. Харин чи одоо ажилгүйчүүдийн ангийг нэгээр нэмээд амьдралын нугачаанд орон болж дээ. Дахин сурна гэдэг бөөн л зардал бас  цаг алдсан зүйл. Сэтгэлийн хөдөлгөөнөөр хөдлөхийг бодоход чи их хөнгөн л байна.Одоо сайн сургамж ав.Сургамж авахгүй бол дараа бүр том зүйл алдах вий.Алддаггүй хүн гж юу байхав алдаагаа л бүү давт.Эр нэг алдаа л биз эрэг нэг нураа л биз урагш тэмүүл гэрлэ, амьдар зүтгэ.

  22. enkuush says:

    арай л хариуцлагагүй зүйл болжээ

  23. dorlig says:

    Mongol hun l iim hariutslagagui bdag yum. Naanaa bgaa deeree oor surguulid or teel boloo. Mongol hun l turgen horvoh chadvartai yug ch hiih uhaantai bdag yum.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.