Өнөө орой романтик орой болохнээ…

love-couple

Би бас хайртайгаа хэрхэн учирч байснаа бичье гэж зориглолоо. Сургуулиа төгсөөд хүссэн ажилдаа орсон юм. Шалгалт өгөөд л гэрээт албан хаагчаар төрд орж байв. Ажлаа хийгээд явж байхад яамны маань залуучууд их эргүүлнээ. Хэн нэгэнд нь нүүр өгөхөөс ч айдаг байлаа. Янз бүрийн ярианд орчих байх гээд эмээнэ. Тэгээд гадагшаа томилолтоор явах болсон юм. Дарга маань хүүдээ юм дайна гээд л надад жижиг бондгор юм өгөв өө. Анхны томилолт, бөөн баяр хөөр болсон хүн яамныхаа хэдэн хүмүүстэй нислээ.

Очоод даргийнхаа хүүгийн юмыг өгнө гээд л утсаар яриад хүү нь ч ирлээ. Тэгсэн чинь нэг намхандуу, туранхай залуу ирлээ. Маш сайхан үнэртэй ус хэрэглэсэн, цэвэрхэн залуу байв. Шууд таалагдсан боловч хамт явж байсан эгч “Наад залуугийн чинь эхнэр нь болох охин мисс шүү дээ” гэдийн. Шууд л зөөз намайг тоохгүй юм байна гээл орхисон. Тэгтэл миний мэссэж бичсэн утсыг хадгалчихсан тэр зун нь амралтаараа ирэхдээ залгаад 1 удаа хамт хоол идээд, 1 удаа вино хувааж уусан. Таалагдсан ч гэсэн тал өгөөгүй.

Найз охинтойгоо байгаа юу гэж асуултай биш. Завгүй энэ тэр гэж уулзалгүй гүрийж байтал намар болоод сургуульдаа буцаад явчихсан. Ингээд бид хоёрын зайн үерхэл эхэлсэн. Хүн гэж сонин шүү. Хажууд байхад нь нүүр өгөхгүй байснаа, байнга яриад, мэссэж бичээд байдаг хүн байхгүй болонгуут үгүйлэгдэж эхэлдэг. Хурим хүртлээ 3 жилийн турш зуныг хамтдаа өнгөрүүлж, намар, өвөл, хаварт нь мэссэждэж, видео колл хийсэн. Одоо сайхан амьдарч байна. Хорвоод хайрлах хүнтэй байх сайхан юм гээл Номин талстыг сонсоод л явж байна даа.

Намайг үргэлж л эрхлүүлж, инээлгэж, баясгаж, хөгжөөж явдаг. 3 жил үерхэж, 4 жил хамт амьдрахдаа элдэв янзын ааш гаргасангүй. Намайг нэг ч гомдоож байсангүй. Би энэ хүнтэй жаргана, жаргаана гэж гэрлэсэн гээд л хичээдэг. Бас энэ амьдралаа хамгаалах тухай хааяа лекц шиг юм нөхөртөө уншина. Намайг байгаагаар минь хүлээн зөвшөөрөөд, дэмжээд амьдарч байна.

Энэ сайтаас хүмүүсийн захидал, сэтгэгдлүүдийг уншаад, амьдралыг эргэцүүлж, хүний алдаан дээрээс суралцахыг хичээж байна.

Сайхан санаа байлаа. Бичиж суухад хамаг дурсамж сэргээд хайртдаа “Чамдаа маш их хайртай шүү. Гэнэт аймаар их саначихлаа. Ажлаа тараад гадуур гоё хоолонд оръё” гээд мэссэж биччихлээ. Өнөө орой романтик орой болохнээ… 😀

18 Comments

  1. Anchin says:

    Aab ni khuudee ekhneriig ni songoj Ogson bna

  2. man says:

    юун 3 жил цаанаасаа заяаны ханиуд 3 цаг болзоод суучихсан хүмүүс байдаг шүү.

  3. xm mini says:

    xm mini 3 baytugay udaan uerheed salsan humuus baydag yum teren deer togtohgui. iluu hoorondoo zohitsson humuus taarsan esvel zohitsoj bayna gesen ug

  4. zochin says:

    Tegeed miss ehner n yu bolov

  5. GegeenCom says:

    Erthen zuvshuurcun bol zaaval zunii 3 sar gehgyi ochood hevtchih bsn bn shd lol.

  6. gotsoo says:

    mongold negen shan ger bul nemegdej de. az jargal husii. hen heniihee hairiig hundelj, itgeliig daaj yawaarai. owor duuren urtei, ger duuren jargaltai bg

  7. нэмэхээ says:

    Гоё юм. Амжилт хүсэе. Чи ухаалаг бүсгүй байна.

  8. 39 тэй аав says:

    Аав ч бодлоготойгоор л юм өгч явуулж дэ.

  9. goy huuhen says:

    zugeer l unuu oroi shaaltsana geech 

  10. man says:

    Харин тиймээ.Өнөө орой ч чиний хувьд романтик болох нь тодорхой боллоо л доо кк

  11. Ataarhaw ?? says:

    goy sanagdchihlaa udahgui bi ch bas ingeel hairtai hunteigee uchraad az jargaltai amidrah bhda ta 2-t az jargal husie.

  12. bolor says:

    saihan hair bdag gdegt bi itgedeg, zahiag ne unshsan dogdlood bh shig kkk, aztai busgui bna, zunduu ih az jargaliig husie,

  13. Матрикс says:

    Ийм эерэг зүйл бичиж байхад хэн ч олигтой үг хэлэхгүй юм уншсан хүн болгон атаархаад үхэх гэж байгаа юм болов уу  та нар битий ийм  өчүүхэн байлдаа амьддаа бие биенээ хайралцгаа.
    Амьдралд чинь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
    Эерэг бодол зөв хандалгаа олон хүнд түгээгээрэй.

  14. Том ах says:

    Олон жил НуА байж чадаж ээ. Надад яг ийм бүсгүй бий. Хэзээ ч суухгүй гэдгийг минь тэр мэдэхгүй лдээ хөөрхий

  15. mergen says:

    Udahgui salahiin hoorond yund ingedeg bnaa

  16. zaluu says:

    Dandaa bolj butehgui gomdson aldsan huursan geed hund zowlonguud unshsaar bgad iim zuil unshsan chini goy bna.sain saihan bolj butej bgaa buhniig ulam delgeruultsgeeye

  17. hdhdfhhf says:

    odoo az jargaltai bwal boloodoo ghde am garch boldogguin bnle

  18. хм says:

    Шууд өврөө нээчээгүй, удаан үерхсний хэрэг гарчээ. Цаг хугацааг тэвчээртэй хүлээж, нэгнийхээ араншинг таних нь зөв. Яарч сексийн харилцаанд ороод аз жаргалыг олдоггүй, хайрыг гүнзгийрүүлдэггүй, нэгнээ таньдаггүй, гэрлэлтийг хурдасгадаггүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.