72 цагийн УСТГАЛЫН АРД

00

Нэгэн оюутан 72 цагийн дотор жирэмслэлтээс хамгаалах эмийг ойр ойрхон ууснаас болж сарын тэмдэг нь байнга алдагддаг болсон тухайгаа ярилаа. Түүнийг эмчид үзүүлэхэд жирэмслэлтээс хамгаалах эм уусан уу, эсвэл үр зулбуулсан уу гэж асуужээ.

Оюутан жирэмслэлтээс яаралтай хамгаалах 72 цагийн эмийг хэдэн cap дараалан уусан тухайгаа эмчид ярьсан байна. Уг эмийг дур мэдэн тун хэтрүүлэн хэрэглэвэл олон сөрөг нөлөө үзүүлдэгийг эмэгтэйчүүдийн эмч нар анхааруулдаг.

Жирэмслэлтээс хамгаалах постинорыг уг нь эмчийн зааврын дагуу хэрэглэх ёстой байдаг.

Гэвч манай бүсгүйчүүд үл ойшоосоор. Жирэмслэлтээс хамгаалах постинорыг уг нь эмчийн зааврын дагуу хэрэглэх ёстой байдаг. Постинор нь өндгөн эсийн боловсрох явц болон үр тогтолтыг дарангуйлах үйлчилгээтэй эм юм.

Гэхдээ эмчийн зааврын дагуу уусан тохиолдолд бодисын солилцоо болон гормоны зохицуулалтад үзүүлэх нөлөөлөл нь харьцангуй бага.

Гэтэл манай эмэгтэйчүүд уг эмийг жилд олон удаа хэрэглэснээс өндгөвчний үйл ажиллагаа алдагдах, сарын тэмдгийн мөчлөг өөрчлөгдөх, цус алдах зэрэг эрсдэлтэй тулгардаг байна.

Ийм эрсдэлд орсноор эмэгтэйн биеийн эсэргүүцэл сулрах, цус алдах, аливаа өвчин даамжрах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Мөн элэг цөсний өвчтэй, жирэмсэн, өсвөр насны, чихрийн шижинтэй эмэгтэйчүүдэд энэ эмийг уухыг олон улсад хориглодог аж.

ДЭМБ-ын зөвлөснөөр постинор эмийг зургаан сард ганцхан удаа л уух заавартай. Гэтэл эмийн сангуудад хэн дуртай нь худалддагаас болоод охид, эмэгтэйчүүдийн дунд замбараагүй хэрэглээ бий болжээ.

Хан-Уул дүүргийн 120 мянгатад байрлах эмийн сангаар орж, уг эмийг худалдан авч байгаа хүмүүсийн талаар бүртгэл хөтөлдөг, эсэхийг лавлахад эмийн санч Д “Тийм зүйл байхгүй. Хүмүүс өөрсдөө л сураглаж ирдэг. Постинор эмийн борлуулалт ер нь боломжийн сайн байдаг” гэсэн хариулт өглөө.

Антибиотикийг дэлхийн олон оронд жороор олгодог байтал манай улсад тийм зохицуулалт байхгүй. Үүний дараа орох хяналтгүй зарагддаг эм нь 72 цагийн дотор ууж жирэмслэлтээс яаралтай хамгаалах постинор, прегнон, мадонна орно. Эмийн зохистой хэрэглээг хэвшүүлнэ гэж эрүүл мэндийн салбарынхан байнга ярьдаг ч амьдрал дээр биеллээ олсон нь тун ховор.

Иймд жирэмслэлтээс хамгаалах постинор эмийн худалдан авагчдын талаар эмийн сангууд бүртгэдэг болмоор байна. Жишээлбэл, иргэн Б төдөн оны тавдугаар сард постинор эмийг худалдаж авсан гэсэн цахим бүртгэлийг эмийн сан бүр хөтөлдөг болчихвол энэ замбараагүй хэрэглээг хязгаарлах боломж бүрдэнэ.

Тухайн иргэн гурван сарын дотор уг эмийг дахин худалдаж авахаар эмийн санд очвол өмнөх баримтыг нь харуулж, та зургаан сарын дараа л дахин хэрэглэх боломжтой гэсэн шаардлага тавьж, татгалздаг болгох хэрэгтэй байна.

Монгол Улсын эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд “Эмийн үндэсний бодлого нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах нэгд-мэл бодлогын салшгүй хэсэг” хэмээн заасан ч хэрэгжилт нь тун тааруу. Байшингийн булан бүрт үүдээ нээсэн эмийн сангууд иргэдийн хүссэнийг эмчийн жор шаардахгүйгээр өгөхийн зэрэгцээ, шинээр импортоор оруулж ирсэн эмээ давхар сурталчлаад амжина.

Энэ мэт хяналтгүй байдлаас болоод олон иргэн эрүүл мэндээрээ хохирдгийг эмч нар хэлдэг.

Жирэмслэлтээс хамгаалах 72 цагийн эм, үр зулбуулдаг эмийг хэрэглэснээс болоод олон эмэгтэй эрүүл мэндийн асуудалтай болсон талаар эмч нар хэлж байлаа.

Жирэмслэлтээс хамгаалах постинор эмийн худалдан авагчдын талаар эмийн сангууд бүртгэдэг болмоор байна.​

Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагынхан нас насны төлөөлөл болох 500 эмэгтэйн дунд жирэмслэлтээс хамгаалах ямар арга хэрэглэдэг талаар судалгаа явуулжээ. Уг судалгаанд оролцсон 16-26 насныхны эмэгтэйчүүдийн 49 хувь нь жирэмслэлтээс хамгаалах 72 цагийн эм хэрэглэдэг гэж хариулжээ.

Харин 32 хувь нь cap бүр уудаг эм, есөн хувь нь гурван cap тутам тариа тариулдаг, 10 хувь нь лаа хэрэглэдэг гэж хариулсан байна. 72 цагийн эм буюу постинор уудаг хүмүүсийн дийлэнх нь оюутнууд байгаа нь судалгаанаас анзаарагджээ. Харин 27-36 насныхны 30 хувь нь cap тутам уудаг эм, 28 хувь нь 72 цагийн дотор уудаг эм, 21 хувь нь лаа, 21 хувь нь гурван сарын дотор тариа тариулдаг гэж хариулав.

ЖИРЭМСЛЭЛТЭЭС ХАМГААЛАХ 72 ЦАГИЙН ЭМИЙГ ХУДАЛДАН АВСАН ХҮМҮҮСИЙГ БҮРТГЭДЭГ БОЛЪЁ

Жирэмслэлтээс хамгаалах эм ямар нэг сөрөг нөлөө үзүүлсэн үү гэсэн асуултад судалгаанд оролцсон 500 эмэгтэйн 259 нь тийм гэж хариулсан байна. Энэ хүмүүсийн 33 хувьд нь дотор муухайрах, 20-д нь цус алдах, 18-д нь толгой өвдөх, 12-д бие сульдах шинж тэмдэг илэрсэн байна.

Мөн ярилцлагаар судалгаа явуулсан хүмүүсийн зарим нь таргалсан, ходоод өвддөг болсон хэмээн хариулжээ. Иймд 72 цагийн дотор уудаг эм жирэмслэлтээс хамгаалах “шалгарсан” арга биш төдийгүй ямар их сөрөг үр дагавартай байдгийг эмэгтэйчүүд ойлгон, ухамсарлах нь чухал байна.

НЭГ АСУУЛТ

-Бид 72 цагийн дотор ууж жирэмслэлтээс хамгаалах постинор эмийн талаар эмэгтэйчүүдийн эмч нараас асуулаа.

ХҮҮХНҮҮД ПОСТИНОРЫГ БАЙНГЫН ТҮРГЭН ТУСЛАМЖ МЭТЭЭР ОЙЛГОХ НЬ БУРУУ

Нийслэлийн “Хүрээ” амаржих газрын зөвлөх эмч Ж.Оюунцэцэг:

-Постинор бол нөхөн үржихүйн түргэн тусламж юм даа. Гэхдээ энэ эм бол жирэмслэлтээс хамгаалах арга биш. Би энэ эмийг хэрэглэж, жирэмслэлтээс хамгаал гэж зөвлөдөггүй. Жирэмслэлт явагдах гэж байсан үйл явцыг таслан зогсоодог гээд үзэхээр нэлээд хүчтэй эм л дээ.

Гормоны их өндөр тунтай эм болохоор өндгөвчний үйл ажиллагааг зохиомлоор хямраадаг. Зарим хүнд байнга цус алдах шинж тэмдэг илэрдэг.

Эмэгтэйчүүд сарын тэмдгийн хуанлиг зөв бөгөөд тогтмол хөтөлдөг байх ёстой. Хүүхнүүд энэ эмийг байнгын түргэн тусламж мэтээр ойлгож хэрэглээд байна.

Энэ бол маш буруу. Өндгөвч өндгөн эс боловсруулах гээд л байнгын үйл ажиллагаатай явж байхад гэнэт дундаас нь зохиомол үйл хэрэглэчихээр яаж эрүүл байх вэ.

Гормон бол цусанд ороод бүх эрхтэн системд нөлөөлдөг учраас маш болгоомжтой хандах ёстой. Гормоны найрлагатай эм уусан эмэгтэйн цус зургаан cap болж байж цэвэршинэ. Өөрөөр хэлбэл, зургаан сарын дотор цусанд гормоны агууламж байж л байдаг.

ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭВЭЛ САРЫН ТЭМДЭГ ХЯМАРЧ, ДААВРЫН ТЭНЦВЭР АЛДАГДДАГ

ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Г.Баттулга:

-Жирэмслэлтээс хамгаалах 72 цагийн эм гэж эмэгтэйчүүд яриад байдаг юм. Хэд хэдэн төрлийн нэршлээр оруулж ирдэг л дээ. Дааврын бэлдмэл өндөр тунгаар агуулсан эм учраас жилд дээд тал нь 1-2 удаа л ууж хэрэглэх ёстой.

Гэтэл манай эмэгтэйчүүд хяналтгүй хэрэглээд байна. Замбараагүй хэрэглэвэл сарын тэмдгийн хямрал үүсгэж, дааврын тэнцвэрт байдлыг алдагдуулдаг. Постинор эмийг худалдах бүрт эмэгтэйчүүдийн эмч нар сөрөг нөлөөний талаар ярьдаг.

Өрхийн эмч нар хүртэл өвчтөндөө байнга зөвлөдөг байх.

Дааврын бэлдмэл өндөр тунгаар агуулсан эм учраас жилд дээд тал нь 1-2 удаа л ууж хэрэглэх ёстой.

Олон улсын байгууллагын тусламжаар өрхийн эмнэлгүүдэд жирэмслэлтээс хамгаалах бэлдмэл, бэлгэвч өгдөг шүү дээ.

Тэндээс жирэмслэлтээс хамгаалах бэлдмэл, бэлгэвч авах боломжтой. Гэвч манай эмэгтэйчүүд тэгдэггүй. Заавал эрсдэлтэй зүйлийг л сонгоод байдаг. Нөгөө талаар үйлчлэгч, сувилагч, эх баригч, эмийн санч нар дур мэдэн эм хэрэглэх зөвлөгөө өгдөг. Ийм зүйл байж болохгүй.

ПОСТИНОР, ПРЕГНОН ЗЭРЭГ ЭМИЙГ ОЙРХОН ДАВТАМЖТАЙГААР ХЭРЭГЛЭЖ БОЛОХГҮЙ

Эмэгтэйчүүдийн хавдрын эмч Б.Оюунбилэг:

-Жирэмслэлтээс хамгаалах 72 цагийн эм буюу постинор, прегнон зэрэг эмийг эмчийн хяналтгүй ууж болохгүй. Сүүлийн жилүүдэд энэ эмийг буруу, ойрхон давтамжтайгаар хэрэглэснээс болоод эмэгтэйчүүд өндгөвчний өвчтэй болж байна.

Жирэмслэлтээс яаралтай хамгаалах эмийг ойрхон давтамжтай ууснаас болоод сарын тэмдэг алга болох, эсвэл удаан хугацаагаар ирэх шинж тэмдэг илрэхээс гадна киста буюу уйланхайтай болгодог.

Ямар ч эмэнд гаж нөлөө бий. Гол нь эмчийн хяналттай, заавар, зөвлөмжийнх нь дагуу хэрэглэх хэрэгтэй. Ялангуяа оюутнууд жирэмслэлтээ зохицуулж чадахгүй байна. Үүнээсээ болоод эрүүл мэндээрээ хохирдог.

Постинор, прегнон зэрэг эм нь дааврын өндөр агууламжтай байдаг учраас ойрхон давтамжтайгаар удаан хэрэглэвэл хоргүй хавдар үүсгэдэг. Эмчийн заавар, жороор хэрэглэх ёстой эмийг зүгээр л ашгаа бодоод хяналтгүйгээр борлуулдаг. Эмийн хэрэглээнд цаг алдалгүй хяналт тавихгүй бол хүмүүс эрүүл мэндээрээ хохирсоор байна.

SOURCE: Б.ГАНДОЛГОР, ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

10 Comments

  1. amidralaa gej says:

    H gdg hvn uurlaj vheh niee kk yasan ch ih uurt yum kk buur ineed hurchlee kk?

  2. H says:

    bitii shaa deer bga hun ehelsen baigaa biz dee dorwod gej

  3. H d says:

    Mglchuudiin geniig germanchuud sudlahad 12 nastai huuhed shg genen tsailgan genitei ym bn gj hariu garsan.uuniig n gadnii humuust teneg ym shg sanagddag bh.ternees teneg bsn bol iim tuuhgui l bh bsn.huuhed shg l humuus shu de.harin nuuj irsen nohduud baga yastnuudiig sudalbal mash horon sanaatai zalitai ashig honjooch garna da .ugaasaa tiim bdg ym chn.bitii tegeed halhuuddaa ataarhaj dandaa hel am hiij bai lda.halhuud uul n toidogguishd ta nar l ehleh ym .jishee n baynmonh bohiin holboog avah geel bnga l nogoo hediigee tsugluulj turhiraad bolson boloigui hel am hiigeel yavdag da

  4. H d says:

    Halhuud nutagaa choloolj buuria sahij uldsen uchiraas orosuud hytaduud mash durgui.mgl n mongol oirad geed shal esreg tesreg hoorondoo taardagguig n meddeg uchiraas dorvod tsedenbal buriad choibalsan barga batmonh urvagch nariig toriin terguund tavidag bsn.huvisgaliin anhnii 7 hakh humuus bsn shu.

  5. H d says:

    Halhiin buynaar halhiin havtgai deer bgaadaa bayrla.oiradiin galdan halhuudtai shorgootsoldsonooroo mgliig taraaj butargasnasnaas oor yu ch hojoogui shu.durtai buhen n haan boldogguig haruulsan.halhiin zanabazar manjid dagaar orj geree baiguulsnaaraa mgl huniig hytadad uusahgui bailgaj chadsan.oiraduud oros manjtai huivaldaad gol zorilgo n halhiig nuhchin darah ooroor helbel altan uragiinhnaas haan shireeg bulaah gj bsn.orosuud buriaduudiig baigali nuurtai n tasdaad avahad n halhuud baigali nuuraa butsaaj avah geed mordson hoiguur oiraduud halhiig ezguichlen tuiveesen ymda.opos oirad manj 3 iin dund orson halhuud manjtai geree baiguulahaas oir arga baigaagui shu.mglchuud tenger ugsaa garaltai bol oiraduud n tureg ugsaanii humuus.ingeed hoorhii galdangiin uls odoo hytadiin shinjaan uigart halimag mongold bgada.manjiin enh amgalangiin ued huselt gargaad nutag zaagdan mgliin uvs hovd aimaguudad irj suurishaad 100 orchim jil boloh gj bnda.odoo mgliin tord golduu uvs mafi suljee shahuu garchaad mgliig sonooj mohoohiig yostoi neg uzuulj ogch bnda.jn elbegee dorligjav nyamdorj gh met.za iim l bnda .naad halhuudiig doromjilson amaa tataj yav.oorsdiinhoo gazar nutgaa aldchaad halhuudiig hudlaa bitii zorgooroo doromjil.ah duu nar chn hiliin tsaana zovj bga shu.halh oiradiin gereeg anhlan zorchij hoorondoo dain hiihiig husseneeree oorsdoo l hohirood uldsen shu .

  6. H says:

    Dorwod hun zus gej bichidgui ugiin sand ni tiim ug ch bhgui tsalin tsagaan mongonoos nutgaa hudalddag mulgui xalx pisda naadah chin chinii yaria ooriinhoo ugiin sang mededguimuu

  7. GegeenCom says:

    Omg emiin zohistoi heregleeg ingej olon niites taniulj ireeduin ehchuud emegteichuudiinhee eruul mended sanaa tavij bgarai.

    Emegtei hun uuriinhuu eruul biyeiig er hund zoriulahyg zuvshuurch bga bol saihnaar n hadgalj eldev uvchin jiremslelteer ailgahgui bhyg er hun bol sanaj erhemlej yavuushtai. Ireeduid uiliin ur n ireh uchraas ih olon busguichuudeer toglood hereggui bh.

    Irgeded jiremsleltees hamgaalah goy arguudaas herhen hevshuulehiig n bainga zuvluj baiguushtai. Halisaa sxn uglaad surchdag bol goyoo

  8. H says:

    Haha

  9. amidralaa gej says:

    Ehleed zuw bichcheed emegteichuudiig doromjilooroi ./zus bish.tsus gdg yum t1 har durwuduu kk

  10. buu uzegd aimar yum says:

    муусайн салталзсан эргүй хүүхнүүд, жилд 1 л уудаг эмийг сард хэд хэд ууна гэдэг чинь юу гэсэн үг вэ, хэлэх үг олдохгүй нь. зусаар тээглэмэрүүүд.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.