Зөвлөгөө

family-730320_960_720

Мэргэжлийн Сэтгэлзүйч хүний хувьд, бас гэр бүлийн амьдралын 20 жилийн туршлагатай хүний хувьд гэр бүлүүдэд зөвлөх зүйл байх юм. Мэдээж авч гээхийн ухаанаар хандацгаана биздээ.

1.      Хардалт

Хардалт бол хүний төрөлхийн зан чанаруудын нэг. Тиймээс үүнийг нэг талаасаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Нөгөө талаасаа хардаж буй хүн өөрөө хамгийн их зовлонд унадаг. Тэд бие сэтгэлийн болоод эрүүл мэдний хувьд ч эрс мууддаг. Хэт хартай хүмүүс бүр шөнө орой ч унтаж чадахаа байдаг. Үүнээс гарахын тулд цаг хугацаа хэрэгтэй. Нэг төрлийн өвчин ч болж хүндэрч мэднэ. Иймээс амьдралын энгийн нэг дүрмийг маш сайн тогтоох хэрэгтэй. Хэр их буланд шахна тэр хэмжээгээрээ амь тэмцэнэ гэж.  Тиймээс хартай хүний хань харин ч гэмгүй нэгэн байж байгаад үнэхээр гэмтэн болчих нь бий. Манай энийг харж байхгүй бол болохгүй гэдэг үг үнэндээ чи өөрийнхөө унах нүхийг аль эрт бэлдчихсэнтэй ялгаагүй миний хувьд сонсогддог.

2.      Шоудах

Шоудах гэдгийг нас насны онцлогоор яаж ч ойлгож болно. Зарим нь найз нөхөдтэйгээ загас, анд явсаныгаа ч шоудах гэнэ. Зарим нь цэнгээний газар орж тасарталаа уусаныгаа ч хэлнэ. Гэхдээ агуулгын хувьд бидэнд үнэхээр шоу хэрэгтэй. Хэрвээ таны хань сард 1-ээс дээш удааэсвэл  3-аас доош удаа гадуур найз нөхөдтэйгээ цагийг өнгөрөөдөг ба ингэхдээ ямар нэгэн байдлаар асуудал үүсгэлгүй цэмбийгээд гэртээ шөнийн гурваас өмнө орж ирдэг бол болж байна. Ийм хүмүүс стресс, ажлын ачаалал, шийдэж чадахгүй асуудалгүй байдаг.

Учир нь шоудана гэдэг яг үнэндээ хүний тархинд хуримтлагдсан ачааллыг сарниулж, стрессд дарлуулахгүй байхад тусалж байдаг. Шоуддаггүй, найз нөхдөөсөө хол байдаг хүмүүс дуугуй, хүйтэн, харьцахад хэцүү эсвэл эдгээр шинж чанар байхгүй байсан ч нэг тэсрэхээрээ гэмт хэрэг ч үйлдсэн байх тал бий. Тиймээс манай нөхөр, эхнэр ёстой ууж иддэггүй сайн хүн бий гэж байгаа хүн харин ч эсрэгээрээ гар бөмбөг тээж явах нь бий.

3.      Хувиа бодох

Гэр бүл гэдэг багийн ажиллагаа. Гэр бүлд хэн нь орлого олдогоороо эсвэл их ажилладагаараа түрий барих хориотой. Хэрэв чиний ажил энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол багийн бусад гишүүдээ үгүй хийж байгаа хэлбэр. Ийм гэр бүл мөнхийн зөрчилдөөнтэй байдаг. Тиймээс аминчхан үзлийнхээ төлөөсийг гэр бүлээрээ төлж байгаа гэж ойлгох хэрэгтэй. БАс хэт их санаачлагтай байхыг хориглоно. Бусыднхаа тайван байдлыг хадгалахыг хичээх хэрэгтэй. Гэр бүлд нэг нь тайван байх, нэг нь идэвхтэй байхыг бас хориглоно.  Энэ нь яваандаа нэгийгээ празит хэлбэрээр амьдрахад хүргэх талтай.

4.      Ойлго

Бидний мэддэг аав, ээжийн магадгүй ах эгчийн, өвөө, эмээгийн гэр бүл гэдэг ойлголт одоо байхгүй. Яагаад гэвэл бидний авдаг мэдээлэл тэс өөр болсон учираас бид өөрийн мэдэлгүй орчин үеиийн гэр бүлийн хэлбэрт шилжсээр байна. Нөгөөтэйгүүр гэр бүлийн амьдралд гарах сүүдэрт бэлэн байцгаа. Араар тавилт зайлшгүй гэдэгт эхнэр нь ч тэр нөхөр нь ч тэр бэлэн байх шаардлагатай байна.  Санхүүгийн асуудалаа нөхөртөө, эхнэртээ 100 хувь даатгадаг чинь бас празит хэлбэр бөгөөд эрт орой хэзээ нэгэн цагт чи хаалганы гадна талд үлдэхдээ итгэлтэй байж болно. Нэг л зүйл ойлго 21 дүгээр зуун хувь хүнийг дээдэлсэн гэр бүлийн нийгэм. Тйимээс 20 дугаар зууны гэр бүлийг шүтэж, аялдан дагалдах хэрэггүй.

5.      Хүндэл

Чиний нөхөр гаж донтон ч гайтай архичин ч бай хүндэл. Чиний эхнэр мэргэжлийн янхан ч бай, ажилгүй хар авгай байсан ч хүндэл. Учир нь чи хувь хүнийг л сонгосон. Тиймээс эхлээд хүндлэлээ үзүүл дараа нь хүндэтгэлээ буцааж бас нэхэж ав. Ингээд бүтэхгүй бол салахыг зөвлөе. Гэхдээ хоёр дахь амьдрал хэзээ ч эхнийхээс дээр байсан удаагүй. Энэ тал дээр 99% баталгаа өгөх байна мэргэжлийн хүний хувьд!

6.      Бүү яар

Залуучуудад хандаж хэлэхэд бүү яар, битгий оройт. Амьдралаа 26-30 насны хооронд эхлэхийг зөвлөе. Мөн энэ зөвхөн чиний шийдвэр байх ёстойг надаар хэлүүлэх шаардлаггүй биздээ. Хайранд бүү итгэ. Тэрний оронд үйлдэлд итгэл үзүүлж бас түүнийг хайрлаарай.

13 Comments

  1. Jo jo says:

    Яаг хэлчихлээ. Аз жаралгүй ч бай нөхөртэй харагдах гээд зовж яваа хүүхнүүд гэж. Кк

  2. GegeenCom says:

    Az amnii hishig udmiin karma geed yu ch nuluulj bolno. 10 garui jild hun uurchlugduhgui bn gj bhgui. Mongold bol bi sain ehner sain eej bla. Baruund bol unendee mongolyn sain gsn oilgolt buriig evddiin bnoo. Sain ehner shalaa ugaalgahdaa mongol philippinuudiig hulsulchuud uuruu ar gertee cag zarahgui ajil businesstee amjilt gargaad yavj boldog yum bn. Teriig n mongol nuhruud huleen zuvshuurch chadq ataarhaad bgamu ulamjlalt setgehuigeeree neg dor 2 uur hun zereg huseed bdgimu sonin bhymo. Nadad bol chaddag ganc chadvaraa sain zulgeed tuugeeree undur uneluuleed busad unelgee muutai yumnuudadn tuluh zardlaa durtai ajil hobbygooroo olood yavah taalagdaad bhyn. Tegeheer l neg hartai har yum hajuunaas hyanalt tavih geed shaardlaguud n ch amidrald niicq mongol nuhruud uursduu orchin uyejij hugjinu gej udaashraltai bhyma. Hundleliig harin hucheer bii bolgodgyimaa setgelzuich mini.

    Mongolyn hedeer ch yavsan gadnii setgelzuichdeer ch yavsan bugd salchuul deer gej zuvlusun shd haha uul n salaltiin talaar bodoogui yavj bsyn gehdee salchuul yahiin bol neeree geed bodood uzsen chini uuriin erhgui ineed hureed dotroosoo ogshood bayarlaad bgaga medreh aimaar bsn shw. Ternees az jargalgui ch bai mongolchuuddaa nuhurtei yum shig haragdaj amidrah geed zovj guriij yavaa huuhnuud ih bnaa. Huseed bga er n mgld uildverlegdehee ungursun n todorhoi huuhnuud bas bn. Mglchuud mongoloo aldaj bn do 

  3. Klo says:

    30 duhuj baigaa hernee ajilchgui ogtoosoo ch ajil hiij uzeegui, awgai huuhdee tejeeh ni bitgii hel uuriiguu ch tejeej chadku baigaa nuhruu odoo yaahwee? Namaig l haraad suugaad nadad l naidaad amidraad baidiinmuu haashain, huuhdiinhee pampers huwtsas geed bugdiig l manai aaw eej beldej ugdug, terend erusuu ogthon ch sanaa zowj yaarj bushuuhan awgai huuhdee tejeeh yumsan gesen ermelzel baihgui. Word deer mongoloor ch bichij chadadgui excel bol a ch baihgui, tegsen hernwe yum surii uurii chadamjtai bolyo tegj baij amidrah yum baina gesen ymar ch ermelzel baihgui nuhriiguuu odoo yaaahweeeee??? Yagad eregteu humuus iim archaagui bolood baigaan be? Awgai ni huuhdee gargana awgai ni huuhdiinhee hool und huwtsas hunar bugdiig beldene deer ni nuhruu nas uuriiguu ur huuhedteigee tejeeh hereg uuu? Yatsartsan niigem geheeree mongol erchuud ni iim archaagui bolchdin bee? 

  4. munguu says:

    huurhii setgelzuich gene dee tegeed ugch baigaa zuvulgug ni.mongolchuud odoo iim setgel sanaanii doroitold orchihson yum baihdaa tiim humuust l zoriulj bichsen zuil shig snaagdaj baina.haalganii gadna ukdene shuu ch gene uu.

  5. Түвшин says:

    26-аас 30 насанд эхлэж болно гэнэ ээ энийг уншаад нэг л сайхан боллоо би саяхан олон жил үерхсэн охиноосоо салсан юмлдаа тэгээд дахиж хүнд хайртай болж чадахгүй ч юм шиг мэдрэмж төрөөд их айдаг байсан юм  дахин шинээр эхэлхэд нас байгаа гэж бодсон сайхан болчихлоо 😀

  6. sfdsf says:

    Za zovlogoo avah geed ochson iim hun bitgii baygaasay. Mergejliyn yum ashiglasan yum alga. Hairand bitgii itge gej baygaa huntey yu yarih we. Ugend geh gesen bailgui.

  7. tsomo says:

    yagaad 2 dahi amidral anhnii amidraliig guitsehgui gej, zarim humuus 2 dahi gerleltdee ilvv az jargaltai bdg anhnii gheer l …. bhguishde  anhni amidralda aldad dahin shine amidral ehlvlsen humuus saihan l bndag arai tuilshraad bgaamuu hvn hvnii amidral uur 

  8. Зорра says:

    Яг үнэн хэлж. Баярлалаа ?

  9. Vneg shig murtluu baawgai shig bj bgaad bye bye kk

  10. Ali hediin ni zailuultsan kk

  11. Хатан says:

    Хүний амьдрал янз бүр. Туршлага хуримтлууллаа гээд амьдралд зөв сонголт хийдэг гэвэл бас өрөөсгөл. Амьдралд ахмад хүмүүс алдаад явж байгааг зөндөө харж байна. Амьдрал гэдэг бол сугалаа юм гэж боддог. Азтай азгүйг чинь шалгана. Тэхдээ хүний амьдрал нэгнийхээсээ нэг их зөрөхгүй ээ. Баян ч бай, ядуу ч бай адилхан жамаар баярлаж, хайрлаж, өвдөж, зовж, шаналж байдаг. Хүн бүрийн сонголт өөртөө зөв тул давс, чихрийг нь өөрийн амталгаанд тохируулаад амьдрах нь зүйтэй болов уу.

  12. zochin says:

    Bi nuhruu xaalganii gadna vldeexgeel bgaa. Xvn chanar zulgaagaad  bas twan bmaar bga uchraas tewcheed bj bna

  13. guy says:

    manai ehner ali hediin araar taviad ehelsen bna. sanhyygee anhaarahgyi bol yag haalganii gadna yldene shyy

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.