Миний дүү эхнэрээ хэзээ ч бүү солиорой!

030

Эр хүн бүдрэхэд малгай нь л унах учиртай түүнээс бүхнээ унагана гэдэг. . . . !!!

Би гэрийнхээ ойр автобусны буудал дээр буугаад харихаар алхаж байх замдаа утсаар аав ээжтэйгээ ярин Жуковын хөшөөний хажуудах сандал дээр суулаа.

Ярьж дуусчихаад байж байтал нэг ноорхой хувцастай, нэлээд ядарсан царайтай халамцуухан ах миний дэргэд ирж суугаад маш эелдэгээр надтай яриа өрнүүлж эхлэв.

Эхлээд ойр зуурын юм ярилцаж сууснаа надаас “Ах нь дотор жаахан муу байна, ахдаа дотор засах ганц пивоны мөнгө өгөөч” гэлээ. Би ч анхнаасаа ингэж асуухыг нь мэдэж байсан болохоор “Уучилаарай ахаа, надад мөнгө байхгүй” гэлээ. Ах ч ойлгосон байртай нэхэж шалалгүйгээр яриагаа үргэлжлүүлэв. -Аан за за зүгээр зүгээр… Ахын дүү ч цэвэрхэн сайхан залуу байна. Гаднаасаа ч тэр яриа, хөөрөө нь ч тэр. Ах нь дүүдээ нэг л юм захия. Миний дүү эхнэр хүүхэдтэй юу? гэхэд нь би “Хүүхэдгүй ээ, гэхдээ эхнэртэй” гэлээ.

Тэгсэн “Миний дүү хэзээ ч битгий эхнэрээ солиорой. Ах нь 5 удаа эхнэр авсан хүн. Ах нь залуудаа загвар өмсдөг, бокс тоглодог байлаа. Сайхан залуу байсан болохоор олон ч хүүхэн араас гүйдэг байсан. Залуу явсныг ч хэлэх үү сагсуу тэнэг байсныг ч хэлэх үү, нэг л өдөр эхнэрээсээ салахад босгосон амьдрал минь дахиж хэзээ ч босч ирэхгүйгээр тэр чигтээ нурж унасан даа… Тэрнээс хойш ханилсан хүнээ анхныхаа эхнэртэй жишээд л түүн шиг минь биш болохоор салаад л… Дахиад л нэг хүнтэй учирна, тэгээд дахиад л анхныхаа эхнэртэй жишиж үзнэ. Ингэж явсаар байгаад нэг мэдэхэд л 5 эхнэрийн нүүр үзчихжээ.

Золиг гэж хүүхнүүд ч яасан их гарч ирдэг байсан юм. Одоо эхнэр ч үгүй хүүхэд ч үгүй архичин болчихсон явж байна даа” гэснээ нүдэнд нь нулимс цийлэгнээд, “Миний дүү ахдаа утсаа өгж байгаач. Ах нь эхнэр рүүгээ залгаж үзээдэхье/анхных нь эхнэр/” гээд залгаснаа хоолойг нь сонсоод л салгачихсан…

Эр хүн гэдэг чинь ийм л арчаагүй байх юм даа… Ах нь эхнэр дээрээ “Хайртай” гээд уйлаад очмоор санагдав ч, очиж чадахгүй тийм их гомдоосон хүн. Тиймээс ах нь чамд хэлье. Би чам шиг ийм залуу сайхан явж үзсэн, энэ насан дээрээ л тийм муухай алдаа битгий гаргаарай. Тэр бол эр хүний амьдралдаа гаргаж болох хамгийн том алдаа байдаг юм… гээд гэнэн залуу байсан тэртээх он жилүүдээрээ аялсан юм шиг гуниг харуусал шингэсэн нүдээр над руу эгцлэн хараад “За ах нь явъя даа” гээд гар барьж билээ. Би ч өрөвдсөндөө ч тэр үү эсвэл ямар ч багшийн зааж өгөхгүй амьдралын нэгэн чухал хичээлийг сонссондоо ч тэр үү халаасандаа байсан сүүлчийн 1000₮-өө өөрийн эрхгүй тэр ах руу сунгасансан…

SOURCE: zaluu.com

5 Comments

  1. ВТ says:

    Энэнээс сайхны нь олно гэж явсаар дордуулаад байдаг юм билээ. Тийм хүнийг мэднэ. Их ч олон эхнэр авч сольсон. Урд урдынхаасаа доошлуулаад байдаг юм билээ.Олон тѳрлийн онцгой чанартай хүүхнүүд таарсан.Олон дагавар хүүхэдтэй, архичин, бие муутай унаж тусдаг, банзал араар нь тавьдаг, хулгайч гээд л юун анхны эхнэр. Тэр ах их залуугаараа ѳѳд болсон л доо.

  2. zochin says:

    solilgui yaadiin, shulam taarchuul solihgui eee geed guriigeed bh hereg uu???

  3. zochin says:

    Bi nz zaluugaa anhnii exner deeree och gej xeleed diilehgui l bna. Namaig xoshgoruuldag yum bna odoo l medlee. 

  4. GegeenCom says:

    Hoyordohoo deerduulj chadaagui uuruu ch hicheegeegui azgui tavilantai ah bj de. Saihan turchihuur huseegui anhaaral tataad demii l yum bn da

  5. hdhdfhhf says:

    Ankhnii yum chn ankhniih shuu hamag setgel genen tsagaanhnaar bdag ehner chn dutuu dulimag bj bolno ghde hunii hani gj oor tsaanaal setgel shn shu

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.