Сайн байна уу? Миний эцэг эх намайг бага байхад салсан юм одоо тус тусдаа амьдарцгаадаг би ээждээ их хайртай намайг ажилд явахын өмнө амттай хоол хийж хувцасыг маань угааж өгч хажууд нь байхад маш сайхан байдаг байсан. Харин энэ явдал 3 жилийн өмнөөс эхэлсэн юм. Манай ээжийн эгч нь эхийг маань нэг бөө дээр дагуулж очсоноор энэ асуудал эхэлсэн тэр бөө нь манай ээжийг бөө бол хэрвээ бөө болохгүй бол өвдөнө муу зүйл тохиолдоно нтр гэж хэлсэн байгаам би ч бөө болъя гэхэд нь тэр үедээ дургуйцаагүй харин бөө болж эхэлсэн өдрөөс ээж энд ч тийм сүнс ийм ч сүнс ирсэн байна тэр тийм сүнс хажууд чинь байна гээд л жоохон байж байснаа өөр хоолойгоор яриад сонин сонин хараад л ээжийнхээ дэргэд биш өөр хүний дэргэд байгаа юм шиг.
Тэгээд сүнс гэж байдаг бол сүнс юу хүсдэг вэ гэж бодохоор мэдээж хүн болж төрөхийг хүний мэдэрдэг тэр бүх сайхан зүйлийг мэдэрхийг хүсдэг байх тэгээд аягүй л бол ээжийн биед өөр сүнс орчоод ашиглаад гарахгүй байгаа ч юм болов уу гэх зэрэг олон асуултууд ургасан юм мөн ээжийн бие их өвддөг болж бараг л хэвтрийн болсон. Яриаг нь сонсоод дэргэд нь суухаар нээрээ ч тийм сүнс хажууд байгаа ч юм шиг санагдаад хэлсэн царай зүсийг нь төсөөлж бодохоор яг нүдэнд харагдаад ч байгаа юм шиг санагдах болсон. Гэтэл удалгүй ээжийн яриад байдаг зүйлийг би хараад ч байгаа юм шиг толинд хүний царай тусаад ч байгаа юм шиг гэртээ байхад ялангуяа ээжийн дэргэд байхад их тавгүй байдаг болсон удалгүй би гэртээ байсан бүх толио авч хаяад ганцаараа байхаас ч их айдаг болсон бүр байнгын шөнө хар дарж зүүдэлдэг болсон байсан.
Харин тэр үед надад цэргийн зарлан ирсэн юм цэрэгт очоод юун тэр сүнсний талаар бодох манатай өдөржингөө завгүй байсаар байгаад нэг мэдэхэд цэргээс халагдсан сүнсний талаар бодолууд ор тас арилсан байлаа. Харамсалтай зүйл нь одоо ч би ээжийн дэргэд удаан байж чаддаггүй хийсэн амттай хоолыг нь хурдан идчээд л бушуухан гэрээс нь гараад явчихдаг болсон үүнээс болоод ээжээсээ их л холдоод байгаагаа мэдэрч байна. Галзуугын эмнэлэгт очиж хэвтэж биеэ эмчлүүл гэхээр үгүй би бол бурханлаг хүн сүнс хардаг авъяас бол хэр баргын хүнд байхгүй тийм бэлэг мэтээр өөрийгөө бурхантай зүйрлэж ярина тэгсэнээ нэг өдөр намайг бөө бол нтр гэдэг байгаа би ч болихуудаа л гэсэн сүнс байна гэж ургуулан харж хажууд нь хэнч байхгүй байхад өөр өөртэйгээ ярилцаж, өөр хүн болж амьдрах шиг утгаггүй амьдрал байхгүй юм билээ. Би хэзээ ч бөө болохгүй гэж бодож байгаа, хүн галзууу болно гэдэг чинь эмгэнэл, заримдаа ээжийн бөөгийнхөн багш гэдэг хүнийг бодохоор гомдох юм хэрвээ ээж маань бөө болж галзуураагүй байсан бол өмнөх шигээ ямар сайхан байх байсан болоо. Цаг хугацааг ухрааж болдог бол ээжийгээ бөө болохоос нь өмнө болиулах юмсан. Ээжийгээ урьдынх шигээ эрүүл саруул яаж болгох вэ хүмүүсээ надад туслаач…
10 Comments
Зарим бөө болчихсон охид хүүхнүүд чинь тэр чадвараа эр хүниййг өөрийн болгоход, өөрийн дургүй хүнээ хорлоход гэх мэт өөрийнхөө төлөө л ашиглаад байх юм байнашд аймар.
albin oruulchihsan bh shig bn. Buu boloh uchirtai bsn bj bolno. gehdee hussen hun bur ni tengerees sahius buulgaj hunii biyed orshooj chaddaggui yum. chadalgui hun tiim uil hiiheer sahiusiig ni bish harin zavsriin albin tiirneg biyed ni oruulchihdag. ene uyed hunii amidral uudluh bish uruudaj, biye edgereh bish uvduj eheldeg. Buruu nom jaygaar, buruu bagshaar zaluulsan bolohoor chi eejiinhee tuluu uur hun amitand uzuulj haruul. yah yostoig ni asuu. Minii l medeheer tseer gargaj, biyes ni albing ni huuj gargaad, umsgul tahil geh met buh zuiliig ni shataah bh. tegeed zasal hiij bj ergeed hevendee orno. Sahius shuteentei ulaach hun suns hardag ch gsn uchirgui bainga end bn tend bn geh meteer yariad, biye ni uvduud hachin hachin bolood bhgui. Chi uzuulj haruulah hun haisan ni deer bhaa. ene maygaaraa albin biyendeh hamag erch huch suns suldiig ni ugui hiij, zugeer neg sug bolgood hayna. tegeed l ungurnu shu. tiim bolohoor erthen shig l hun hard uzuul gej zuvluy du
Юуны түрүүнд ээж чинь ийм үеийг өнгөрөөх тавилантай гэдгийг ойлгож өөрийгөө болон аливааг битгий хүндээр хүлээж ав. Сүнстэй шууд харьцдаг олон хүн заримдаа солиорлын байдалд, хажуугаас харахад галзуурсан мэт харагддаг. Энийг энгийн хардаггүй хүмүүс ойлгохгүй. Чиний ээждээ туслах ганц зүйл бол тэр хүнийг зүгээр л өөрийнх нь ертөнцөд орхи хэсэгтээ, эсвэл онгодыг нь нэг хэсэгтээ 1-2 жил битгий дуудуул. Жинхэнэ онгодоо авсан эсэхийг нь үнэхээр сайн зөнчөөр үзүүлээрэй. Янз бүрийн тэнэмэл сүнс хорвоогоор дүүрэн, тэдэнд ашиглуулж байгаа байх гэдэг хардалт ч үнэн шүү. Гэхдээ жинхэнэ онгод нь орсон бол тусална. Ер нь л чамд гэж хэлэхэд жинхэнэ онгодтой ч хажуугаас харахад солиорлын байдалтай хааяахан учирч мэдэх тул наанатай цаанатай ойлгож харьцаад ээжтэйгээ ойр харьцаатай бай. Харин хэлэх үгийг заавал дагах албагүй, хаях гээхийн ухаанаар хандана шүүдээ учир нь заримдаа ээж чинь биш огт өөр юм биеийг хэсэгтээ эзэмшсэн гэдгийг мартаж болохгүй.
Бөө дэмий гэдэгийг олон ном зохиолоос уншиж мэдлээ, олон ч том лам нарын амнаас сонслоо.
hunees yum salgah geed adchihdag yum bilee, aimaar aimaar yum heleed iim tiim yum avchir, ingej tegj zasal hiine geed neheed bdg huvlznuud. Anhnaasaa l tiim humuusees zai barih heregtei esvel ediin shunalgui zuv huniig ni oloh heregtei.
Buu nertei baagiinuudaas unen zalhaj bnaa. Dandaa ydarsan humuusiig holgoj hool olj idne.
Haramsaltaimaa. Medq yumaa uguisgehgui ch neg ger buliin amidraliig ingej suitgeh gej. Chi buu bolq bol bas uhchihiin bish bizde. Manai egchiig bas udgan ch geluu zairan ch geluu bol gesiim gsn bolooguil bn. Zarim hunii business buur amidral orvongooroo uurchlugdtul nuluuluh gj. Buu bolloo geed amidral n deeshilsen saihan yavaa ail bdg l bhda bodvol. Huviin amidral n zolioslogdono gsn ug bizde.
Yer n bolj butq hetsuu amidraad bga ulsad uur yamar neg gadnii yumand itgej naidaj shuteh heregtsee bdg l bh bolood bga ulsuud uursdiin huch chadal zun sovindoo naidaj yavdag
Бее нарын фэйсбvvк группууд олон байдаг юм шиг билээ. Vvнийгээ тvvн дээр тависан бол бее нар сайн зевлех байхаа. Миний мэдэхийн беегийн тавилан билvv тийм групп байдаг.
Myy boo xvniig byryy zalj albin bolgoj bgaan ter. Chi eejee vzdeg xardag sain xvnd vzvvl. Er n bol boogiin shashind xvn galzyyrsani daraa boo bolox yostoi bdag. Tvvnees bish eb ervvl bsan xvn boo bolsonixoo daraa galzyyrchlaa gebel neg bol albin byylgaad bdag neg bol boo bolox yosgvi bsan xvn. Sain sydal mash sain xvchtei ongodtei xvn deer ochij vzvvl. Xajyyd n baix dyrgvi bna gedeg bol albintchij gesen vg. Xotiin boo nar er n bol demii. Xvmvvsees sain asyyj syr. Boo nariin olgii Xobsgol yabsan n deer bx.
Hmm. Ene boo gej balai zuil olon humuusiin amidraliig busniulj bainaa