Хүн бүхэн өөртөө тохирсон, давтагдашгүй царайны төрхтэй.
Эцэг эхээс заяасан нүүр царайны хэлбэр, тэр ч бүү хэл хамрын хэлбэрээр тухайн хүний ерөнхий төлөв байдал, зан аашийг тодорхойлж болдог аж. Ингээд Израилийн эрдэмтэн судлаач Абрахам Тамир (Abraham Tamir)-ийн судалгааны ажлыг хамтдаа сонирхоё.
1. Унжуу хамар
Унжуу хамрыг урт шулуун нуруу, унжгар үзүүрээр нь таниж болно. Ийм хамартай хүмүүс ихэвчлэн маш сониуч зантай, өөдрөг хүмүүс байдаг. Түүнчлэн бусдад туслахын тулд бүхнээ зориулахад бэлэн гэнэн хүмүүс ажээ. Мөн тулгарсан асуудлаа үргэлж хялбархаан зохицуулж чаддаг гэнэ.
2. Шонтгор хамар
Та анзаарч байсан бол эртний Грек хүмүүсийн уран баримал дээр тэдний хамрыг ихэвчлэн урт нарийн шулуун нуруу, шонтгор үзүүртэйгээр дүрсэлдэг. Ийм төрлийн хамартай хүмүүс, олны анхаарлын төвд байх дургүй ч хэнээс ч илүү хайр татам, дурлалдаа үнэнч, өөрийгөө илэрхийлэх тал дээр бусдыг бодвол харьцангүй хаалттай байдаг.
3. Дэгээн хамар
Дэгээн хамрыг ихэвчлэн шувууны хамартай зүйрлэдэг. Тэд бүтээлч сэтгэлгээтэй, амиа бодсон хүмүүс байдаг. Тэд өөрсдийн зорьсон зорилгынхоо төлөө юуг ч хийхээс буцдаггүй, дайчин, зоригтой зан чанартай байх нь элбэг. Түүнчлэн маш ховор авьяастай, жинтэй үг хэлдэг гэнэ шүү.
4. Нуман хамар
Нуман хамрын хэлбэр нь дэгээн хамартай төстэй боловч, үзүүр нь нарийн шовх хэлбэртэй. Ийм хамартай хүмүүс төрөлхийн зохион байгуулагч, удирдагч хүмүүс байдаг. Тэд маш шударга, ажилдаа хариуцлагатай, ерөнхийдөө үнэнч боловч аливааг хурдан шуурхай бүтээхийн тулд багахан заль хэрэглэх нь бий ажээ.
5. Товчин хамар
Үл ялиг хотгор нуруутай, бөөрөнхий үзүүртэй жижигхэн хамар нь хамгийн түгээмэл, хүмүүсийн таашаадаг хэлбэрийн нэг юм. Тэд хэзээд өөрийн үзэл бодолдоо хатуу байр суурьтай, хүмүүсийн бодлыг төдийлөн ойшоодоггүй байна. Харин хайр дурлалын тал дээр бага зэрэг хөнгөндүү ч нэг хайрлавал үхэн үхтлээ үнэнч байж чадах хүмүүс.
6. Шулуун хамар
Ихэвчлэн Азиуд ийм шулуун хамартай байдаг. Нуруу бага, өргөн шулуун хамартай хүмүүс ихэвчлэн сэтгэл хөдлөл ихтэй, түргэн ууртай хүмүүс байдаг. Хүмүүстэй ойлголцох тал дээр асуудалгүй боловч, мөдхөн үзэл бодол зөрчилддөг. Учир нь тэд өөрийн байр суурьдаа бат итгэлтэй хүмүүс юм.
7. Шоргоолжин хамар
Иймэрхүү хамартай хүмүүс маш өгөөмөр хүмүүс юм. Тэд үнэхээр мэдрэмжтэй, сайхан сэтгэлтэй байдаг. Түүнчлэн бусдын хэлсэн хатуу үгсэд эмзэглэх хандлагатай, зөөлөн мэдрэг зан ааштай. Тиймээс ийм хүмүүстэй маргаад амжилт олно гэж санахын ч хэрэггүй.
8. Муруй хамар
Эдгээр хүмүүс маш зөөлөн, сайхан сэтгэлтэй өрөвч хүмүүс байдаг ажээ. Түүнчлэн хүмүүсийн хайрыг татах авьяастай. Тэд хэн нэгний сайн найз, сонсогч болдог бөгөөд бизнесийн тал дээр шилдэг түнш болдог гэнэ.
4 Comments
Mahiisan hereeniih shig monhor hamar uneheer muuhai shu. Tiim hamartai humuus darui goo saihani hagalgaand orj hamaraa shuluun bolgoh heregtei
End mongol hAmar algaa. Helber muutai baga zereg sartgar
miniix yg 8
Mongolchuudiin hamar haana bainaa. Navtgar hernee nuh ni sarhagar duu