Үргэлж эмэгтэй хүнийг хайрлаж хүндэлж яваарай

027

Би нэг охинтой үерхээд 3 жил болсон бүүр хамт амьдардаг байсан гэхдээ надад огт хайргүй байсан юм байна лээ. Энэ бүх хугацаанд өнгөрүүлсэн үеэ орхиод одоо өөр хүний эхнэр болчихсоон. Түүнээс салаад би гэж нэг юм хүнээ байсандаа зугаа цэнгэл шоу нтр хөөгөөд эмэгтэй хүмүүсийг бүгдийг нь л ашигч шуналтай хүмүүс гэж боддог болчихсон олон ч охидуудаар тоглосон доо.

Нэг өдөр найз маань нэг уулзалтанд дуудаад очсон юм олон хүмүүс байсаан ороод л шууд нүдэнд туссан гэрэл цацруулсан нэг хөөрхөн охин байсан юм хажууд нь очоод суулаа. Ажиглах тусам үзэсгэлэнтэй, даруу төлөв, дөлгөөн инээмсэглэлтэй яг л сахиусан тэнгэр шиг охин байсан. Миний бодол юу бgaсан гээч энэ охиныг банинаа гэсэн л бодолтой байсан найзаасаа асуутал манай сургуулийн охион Н гэдгийн мань чинь бас сайн танихгүй ээ хөөрхөн байгаа биздээ найз залуутай байх өө. Намайг очоод удаачгүй нөгөө охин явчихсаан би ямар ирээд удаагүй байж явалтай нь биш жоохон сууж байгаад нээх удаагүй гараад гэртээ очоод нэрээр нь фб-г нь хайсан чинь гараад ирдгийн.

Бурхан минь од гэж жигтэйхэн намайг тоохгүй гэж бодсон хэрнээ дотроо өөрөө өөртэй энэ охиныг заавал банинаа гэсэн амлалт өгөөд чат бичсэн чинь хариу бичиж байнаа тэгээд л харьцдаг болоод намайг уулзая гэхээр огт уулздаггүй байсан юм. Харьцаад бараг 2 сар болчихсон байсан тэгсэн нэг өдөр өнөөдөр би чамтай уулзмаар байнаа чи завтай юу гэлээ. Би ч баярлаад л хамаг гоё дээрээ тавиад нэг цэцэг бариад уулзахаар мордлоо бурхан минь ямар гоё хоолойтой яасан үзэсгэлэнтэй охин бэ! Ярилцах тусам улам их таалагдаад гэхдээ л би эмэгтэй хүнд итгэдэггүй хэвээрээ л байсан. Жоохон юм ярьж суугаад гэрт нь хүргэж өгье гэтэл би таксидаад яг байрныхаа гадаа буучихнаа санаа зоволтгүй гээд такси бариад яваад өгсөн.

Нээх тийм хөөрхөн, эелдэг, даруухан хэрнээ бас их яриасаг охин байсаан. Хамгийн гайхалтай нь тэр охин огт үерхэж үзээгүй. Бид 2 харьцаад 6 сар болсны дараа би түүнд үерхэх санал тавьсан. Тэр “чи надад таалагддаг чи их сайн залуу бас би чамд үргэлж итгэдэг учраас найз охиноо хэзээ ч битгий гомдоогоорой” гэж хэлэхэд би дотроо бурхан минь би чинь ямар айлын ямар сайхан сэтгэлтэй охинг яг өөр шигээ адгийн амьтан болгох гээд байнаа гэж бодсон ч гэсэн би түүнийг алдахыг бас хүсээгүй ээ. Үерхэж эхлээд миний банинаа гэсэн бодол алга болж би түүнийг чин сэтгэлээсээ хайрлахаар шийдсээн.

Гэхдээ л би их муу залуу шөнөжингөө шоудчихаад шөнө залгаал унтуулахгүй хэдэн цаг болж байсан ч хамаагүй миний дуудлагыг аваад согтуу ярьж байхад минь огт загнадаггүй чи яагаад уучихсан юм бэ? Болгоомжтой яваарай их согтоогүй биздээ хэзээ харих вэ? гэсэн хэдэн үгийг л согтох болгонд минь хэлдэг байлаа тэр үнэхээр гайхалтай. Нэг удаа зодоон хийгээд гэмтэхэд минь яг л ээж шиг минь өөрөө өвдчихсөн юм шиг халамжлаад зүгээр болох бүх л эм танг авч өгч зүгээр болгосон доо. Муудалцах болгонд надаас түрүүлж уучлалт гуйдаг байлаа.

Нэг удаа миний буруугаас болж хэрэлдээд би хэрэлдсэнээ юманд бодохгүй тэгэж байгаад эвлэрэх байлгүй дээ эвлэрэхгүй байсан ч яахав дээ ухааны юм бодоод сайхан гар шоудаад орой очиход байрны гадаа намайг уучлаарай гээд өдөржингөө хүлээсэн юм зогсож байсан үнэхээр хайрлахгүй байхын аргагүй хайр хүрмээр охин байсан ч би хайрлаж чадаагүй ээ одоо бодохнээ тэр л миний төлөө бүх зүйлийг хийж тэр л намайг хайрладаг байсан юм байна лээ. Өнгөрсөн цаг дээр ярихыг минь анзаарсан уу? Одоо бид холбоогүй хүмүүс болсоон яагаад гэж үү эмэгтэй хүн эд зүйлийг тэгтлээ их авахыг хүсээд авсан хойноо уйддаг шиг эрэгтэй хүн эмэгтэй хүний гоо үзэсгэлэнд шунаад өөрийн болгочихоод дараа нь хаячихдаг 2 яг адилхан юм шигээ. Өөрийн болгочихоод тоохоо байж халамжлахаа болчихсон нэг тийм хайрламаар байгаа ч чадахгүй зүгээр л хажуудаа байлгадаг байсан юм.

Анхаарал халамж тавихгүй байхыг минь тэвчиж чадаагүй байхаа миний дуудлагыг авахаа больж уулзаж, мессэж бичиж, ярих нь багасч хөндийрч эхэлсээн яагаад намайг юу ч хийгээгүй юм бэ гэж үү учир нь тэр их ухаалаг охин түүний сонголт бүр үргэлж зөв гэдэгт би итгэдэг хэзээ ч тэр худлаа хэлдэггүй бусад охид шиг санаж байж санахгүй байна гэж ярьмаар байж ярьмааргүй байна гэж хэзээ ч хэлдэггүй санаж байвал санаж байна гээд хэлчихдэг тийм л охин. Тийм болохоор харьцахгүй утсаа авахгүй байгаа нь шалтгаантай л болоод тэгэж байгаа. Үерхэж байгаа үерхэхгүй 2-н голд байсаар нилээд хугацаа өнгөрсөний дараа надад түүнээс мессэж ирсээн би чамтай ярих юм байна. Тэнд хүрээд ир гэж 2 цагийн дараа очоод залгатал найз нь аваад Н согтчихсон байнаа (бурхан минь согтуу байхыг нь анх удаа сонсож, анх удаа харж, анх удаа мэдэрсээн) орж ирээд авчих гээд ороод аваад машиндаа суулгаад гэрлүү нь хүргэж өгөхөөр явтал би гэртээ яаж согтуу орох юм бэ гэхээр нь найз руу нь залгаад найзынд нь хүргэж өгөхөөр болоод замдаа явж байхдаа юу хэлэх гэсэн юм хэлэлдээ гэтэл нулимс унагаагаад чи яагаад хурдан ирээгүй юм бэ согтуу болохоор ярьмааргүй байна гээд уйллаа

-Яагаад чи уучихсан юм бээ?
-Яагаад аа яагаад гэсэн үү? Чамд хамаатай юмуу миний юу хийхийг чи хэзээ асуудаг болчихсон юм бэ! Би бас чам шиг согтоод чам руу залгаж чамайг зовоож чадаж байгаа биздээ гэхдээ би тэгдэггүй байсаан яагаад гэвэл надад чамтай хамт байгаа ирээдүй харагддаг учраас харин одоо юу ч харагдахгүй байна тэгээд л яг чам шиг согтсон юм.
-Намайг уучлаарай
-Чи яагаад намайг хүндэлдэггүй юм бэ? Яагаад хамтран амьдрагчдаа гаргаж байсан сэтгэлийнхээ өчүүхэн хэсгийг надад гаргадаггүй юм бэ? гэж асуухад нь өө бурхан минь хамтран амьдрагчааа тэр яаж мэдсэн юм бол тэгээд хөндий болчихсон юм байх даа гэж бодонгоо юу гэсэн гээч тийм сэтгэл ямар их хугацаанд бий болдгийг чи мэдэх юмуу! гэж хариулж т1тсэн тэр минь уйлаад л тийм үү? Тийм гэж үү тэгвэл миний чамд гаргадаг сэтгэл хурдан хугацаанд бий болсон болохоор хуурамч гэсэн үг үү юу гээч сэтгэл гээч зүйл хэзээч хугацаа шаардаж гардаггүй юм. Надтай үүрд хамт байх хүнийг чамайг байгаасай гэж би хүссэн гэхдээ би буруу боджээ өөр хүнд сэтгэлтэй хүнээр өөрийг минь хайрлах хүний орон зайг бөглүүлмээргүй байна намайг одоо орхидоо 2-лаа больцгооё машинаа зогсоо гээд л яваад өгсөөн тэгээд л бид 2 салсан.

Хамгийн гол нь юу гээч би түүнд маш их хайртай болчихсон бсаан. Амьдралдаа хийсэн хамгийн том алдаа маань түүнийг алдах байсан. Үгээр хэлж барамгүй ухаантай, үзэсгэлэнтэй, надад хайр гээч зүйл юу байдгийг мэдрүүлсэн, сэтгэлийн минь шархыг эдгээсэн сахиусан тэнгэр. Өмнөх хамтран амьдрагч гээд байгаа эмэгтэй маань надад юу ч үлдээлгүй бүх зүйлийг минь амьдралыг минь, эмэгтэй хүнд итгэх итгэлийг минь аваад явсан бол энэ охин надад бүх зүйлийг өгсөөн. Хамгийн чухал нь намайг яаж амьдрахыг ойлгуулж, эмэгтэй хүн ямар вэ гэдгийг мэдрүүлж хорвоогийн бүх эмэгтэйг хайрламаар тийм их сэтгэлийг надад бий болгосон. Тавьж явуулмааргүй залгаж хоолойг нь сонсож, уулзмаар байсан ч би огт залгаагүй ээ учир нь би түүнийг хайрлах эрхгүй хүн.

Цайлган цагаан сэтгэлтэй үзэсгэлэнт төгөлдөр ухаалаг эмэгтэйг би үргэлж инээлгэж чадах эсэхтэй эргэлзсэн юм. Түүний нүднээс хэзээ ч нулимс унагахгүй гэдэгтээ итгэж чадаагүй юм. Над шиг адгийн залуу түүнд тохирохгүй. Эцэст нь хэрвээ чи энийг уншиж байвал чи бол гайхалтай охин миний чамайг хайрлах хайр хэзээч алга болохгүй ээ үргэлж зүрхэндээ хадгалж чамд сайн сайхан бүхнийг хүсэж амьдрах болноо. Тиймээс чамайг үргэлж инээлгэдэг, чиний нүднээс хэзээч нулимс унагахгүй тийм залууг хайрлаарай.

Бас залуучууд минь үргэлж эмэгтэй хүнийг хайрлаж хүндэлж яваарай. Чамд цаг хугацаа, залуу нас, үнэ цэнээ бүгдийг нь зориулж байгаа эмэгтэйгээ чин сэтгэлээсээ хайрлаарай эмэгтэй хүн хайр, халамж дутагдсан тэр үед л чамайг орхиж явдаг юм шүү алдсаныхаа дараа харамсахгүйн тулд өдөр бүр цаг тутам хайртай гэдгээ мэдрүүлээрэй. Тэд биднээс ч илүү тэвчээртэй биднээс ч илүү хүчтэй биднээс хамаагүй илүү ухаантай хүмүүс байдаг юм шүү. Найз охин, хайртай эхнэр чинь байгаа учраас л та байгаа тэд биднийг чиглүүлэгч зам тиймээс үргэлж гэрэлтүүлж яваарай.

17 Comments

  1. Су says:

    Энийг манай найз залуу уншаад ухаан ордог ч болоосой өөрт нь бусад эрчүүдийн хүсээд хүсээд олдохгүй хүн байгааг мэддэг болов уу улам л даврах юм даа тэгээд эр хүн 

  2. GegeenCom says:

    Uchrah tavilantai uls uchirdag. Chi tuund surgamj ugchde

  3. ... says:

    Одоо харамслаа гээд буцаад нийлэх биш. 3 жил гэдэг чинь бага хугацаа биш шүү. Тэр охины хувьд бол хайран 3 жил. Чи тэр хүний бараг сайн сайхан бүхнийг сорсон байна. Чам шиг муу залуучууд эмэгтэй хүнийг эвдэнэ л гэхээс биш сайжруулахгүй.

  4. X men says:

    Erguu dagz bnda chi, ghde hun dandaa boloh yumnaasaa zugtaaj yavdag yum shigee … Hunii gem bish zan

  5. S_S says:

    Над шиг юу бодож санасанаа хэлдэг сайн охин байсан байна. Би бас юу бодоод хэлэх гээд байгаагаа хэлдэггүй яах гээд байгаа хүмүүст дургүй гэж.

  6. Uka says:

    Emegteichud bid chin erchuudiig chigluulj avch yvdag ni uneen unen manai hun bas hajin shouchin ym bsn nadtai suugaad uuj idehgui saihan l amidarch bn chi mine minii amidral nmg chigluulsen hun bolgoson chamda bayrlaa. . Amidraliin mine hamgiin unetei hun gej l baidiin kk.

  7. kaka says:

    erguu min yu tarina teriigee avna gj ug medhuu 

  8. оооооооогийййй says:

    эрчүүдэд эмэгтэй хүнийг өшөө илүү хайрлах урам өгсөн л бна… гэхдээ эмэгтэй хүн, эхнэрийг хэтэрхий хайрлаад халамжлаад хошуу дэвшээд бхаар улам л давраад бадын бна лээ. жаргалтай газар хүн тогтохгүй гэж схан үг байдаг даа. яг л тэр үнэн шүү. хааяа жаахан зовоож байсан нь зүгээр ч юм шиг кк

  9. Erka says:

    Tegeed banisiimuu?!

  10. kjh emegtei 29 says:

    baninaa gej u gej bgan?

  11. hdhdfhhf says:

    Za bi ch iim blaa yron emegtei hun amidrald nuhlagdaad zowlon uzeheer aash gltgui jhn ewdrehgeed bdg, yuch glee itgelee olj awsand sn bn, ankh ymar bsn tiim bhiig hicheegeerei 

  12. indra says:

    yu hachin shalchignasan huuhed shig yum bichdegiin,yun baninaaa ve yu bichee ve

  13. bolor says:

    Unen emegtei huniig hairlaj yavaarai.

  14. тас says:

    Чи заяа муутай юм байнаа.Ханийн тэнгэргүй эр байна. Нѳгѳѳ охин азтай юмаа чамаас холддог нь. Чамаас юм юмаараа илүү тасархай залуутай сууна даа тийм тасархай хүүхэн бол. Чамд бол нэг яг чамтай таарсан нэг явдалтай хүүхэн л сууна даа.

  15. zochin says:

    hun shig huniig hairlah ni zuv shuu, shulmasnuud tsaashaa.

  16. londonskii says:

    Аа чи битгий шалчиганаад бай… Алдсан бол алдсанаараа л байхгүй юу

  17. Үнэн says:

    Chinii eej aav iim l uls ym bjldee. tegeel chi ene

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.