Өрөвдөх сэтгэл л үлдэж

f030fc8bbb71

Сайн байна уу? Өдрийн мэнд яагаад ч юм захиа бичмээр, сэтгэлээ онгойтол инээж, ярилцмаар өдөр байна. Хүн болгон л өөрийн заяа төөрөг, тавилангаараа амьдарч яваа. Би ч гэсэн одоогийн амьдралаа өнгөрсөнтэйгөө эргэцүүлээд бичиж байна. Миний охин одоо 4 настай, амийг минь чангаасан үр минь байгаа юм. Бидний гэр бүлийн өрхийн тэргүүний орон тоо сулраад 2 жил болж байна. Ажил үүргээ ухамсарлаагүйд нь тэр хүнд эхэн үедээ гомддог л байсан. Шаналал хамгийн аймшигтай нь дуусдаггүй, улам л идээд хүнийг хүн биш өөр дүртэй болгодог юм билээ. Нэг ухаантай үгийг л би уншаад гэнэт тайвширсан. Цагийн юм цагтаа болноо, өвөл зун болдгоороо болж цэцэг навч дэлгэрдэгээрээ дэлгэрч, цас ордогоороо  орноо гэж…

Одоо би жаргалтай байдаг болсон. Охиноо өглөө сэрээд харах, цэцэрлэгт нь хүргэх, хамтдаа бүхий л зүйлийг хийж зааж сургах гээд л. Хүүхдийнхээ нүдээр өөрийгөө хараад би сайн ээж мөн үү гэж асуудаг. Хүссэн болгоныг нь биелүүлэхдээ биш амьдралын ухаантай, хэрсүү, өгөөмөр хүн л болгохыг хичээх  юм. Уншигч та намайг өөрийгөө сайн ээж гэж магтаад л бичээд байна гэж бүү эгдүүцээрэй. Хорвоогийн хүн л болсон хойно алдана, босно. Гэхдээ юманд учир байдаг болохоор зүрх сэтгэлийнхээ бодлыг хүнтэй хуваалцаж буруу зөвөө шүүн тунгаах хэрэгтэй байх. Охины минь аав намайг юу ч хийж чадахгүй, арчаагүй дорой болохоор салж байгаа юм гэж эгчид яриад явсан байсан. Тэр үед зүрхэнд л тэр үг тусаж байснаас биш нягталж бодож байсангүй.

Саяхан охины аавтай уулзлаа буцаад гэрлэнэ гэнээ. Биднийг орхиод явахдаа гай болох юмнууд л гэж бодож байсан байхдаа. Гэтэл бид 2 одоо хэнээс ч гуйхгүй сайхан амьдарч байна. Сайхан гэх амьдралыг хүн зүгээр сууж байгаад бүтээхгүй  шүү дээ. Нөхөр бидэнд санхүүгээр тусалж байгаагүй ээ. Би охиноо цэцэрлэгт өгөөд бусад цагт ээжээрээ харуулаад л ажилдаа зүтгэдэг байсан. Хичээл зүтгэл, оролдлого минь талаар болоогүй. Хүн өөртөө баярлаж, талархах их сайхан зүйл байдаг юм байна. Магадгүй зүрхэнд туссан тэр л үгийн ачаар би хатуужиж, амьдралын ухаантай болсон гэж одоо боддог юм. Би охиноо аавтай байлгах уу үгүй юу гэдгээ бодоод тэр хүнийг уучилж чадахгүй юм шиг байна. Гэтэл тэр хүн өвдөөд, ер нь бол хэцүү л байдалтай байгаа юм байна. Ийм үед нь үгүй гэх хэцүү юм даа. Хайр дурлал минь хөрөөд аль хэдийн байхгүй болсон байна…

23 Comments

  1. mimi says:

    buhel buten tursun ohinoo hayj yvchihaad zugaalj zugaatsaj dund chumguu dundaa hiij duraaraa durgij guitseed ta 2 deer irj bgaa tsarai ni ter. uuruu bolhooor dotroo uhaaraad ehner oin 2 mini l nadad heregtei ym bna gej bodood huvia hicheegeed irj bgaa bhgui yu. iim uyd anh tiim hogiin zan gargaj chadsan huniig evii naashir geed tosood avch l boldoggui ym shuu. hichneen udaan yvchihaad irj bgaa muu huur ve! 1-3 sar bol yaay gehsen!!! 

  2. Jaguar says:

    Hmm chamaig uruvduugui ur huuhedtei chine hayaj yavaad jargaj jargaj dampuurch dampuurch biye n diilehgui sapiraad ireheeree l hudlaa hutsaj baigaa baihgui yu! Er huniig bitgii ueuvd hay zugeer tugeer yavsan gaig uugeer chireed uurtuu naah hereg ogt baihgui!

  3. 789 says:

    БӨӨЛЖСӨН БОЛ БӨӨЛЖСӨӨ БУЦААЖ БҮҮ ИД

  4. Сараа says:

    Өрөвдөж болно тусалж болно хамт амьдарч болохгүй шүү

  5. Fhh says:

    Захиаг чинь уншаад хүүхдүүдээ бодоод уйлчихлаа ямар мундаг эмэгтэй вэ ээж хүн байна гэдэг аз жаргал шүүдээ

  6. ООГИЙ says:

    БАЛИАР ЮМНУУД ӨВДӨӨД ИРХЭЭРЭЭ ЭНЭЛ НАМАЙГ АСРАХ БАЙХ ГЭЖ БОДОЖ БАЙГААН БИТГИЙ ХҮЛЭЭЖ АВ. ЭМЭГТЭЙ ХҮН НЭГ ХАЯГДСАН БОЛ БОЛООШД. ЧАМАЙГ БАС ДАЖГҮЙ АМЬДРААД ИРХЭЭР ТЭГЖ БАЙГААН. ХЭРВЭЭ САЛСАН Ч ГЭСЭН ГАНЦ ОХИНОО ГЭЖ БОДДОГ БАЙСАН БОЛ ТА ХОЁРТ ЯДАЖ ТУС ДЭМТЭЙ ХОЛБООТОЙ ЯВАХ БАЙСАН. САЛСАН ХОЙНОО ХҮҮХНҮҮДТЭЙ БААХАН ЗАВААРАА БИЗ. ТЭГЭЭД ОДОО ЯАХ ГЭЭ БАЙГААН. БҮСГҮЙ МИНЬ СЭХҮҮН САЛХИ МЭТ АМЬДАР. МУУСАЙН ЭРЧҮҮД ДОРД ОРООД ИРХЭЭРЭЭ ТЭГЖ ЭРГҮҮТДЭГ БАЙХГҮЙ ЮУ………….

  7. Sun says:

    Чи ялсан бна. Тэр хүн ойлгосон цөхөрсөн бна. Тэгээ ллл болоо. Одоо өөр юууч хэрэггүй. Тэр хүнийг тавинланд нь үлдээгээд охинтойгоо сайхан амьдар

  8. GegeenCom says:

    Tegj l bdyn. Chi bucaaj avahaargui uhaan suusan blguide. Uvchtei bolonguutaa umnuhiiguu ain yasan ichih nuurgui bardam setgelee ulandaa gishgesen etgeed ve

  9. undur zaluu says:

    Golson ym gold orj bh shig bn. Ene huuhen ene zaluugui bol shn amidrah shinjtei . 

  10. annabelle says:

    Ehneree hayj yvsan er hun 2 shaltgaanaar l butsaj irdeg. 1t urund orson ,mungugui bolson 2t uvduj zovson uedee. Emegtei huniig tsetseg shig uslaj tordoh yostoigoos bish , hogiin urgamal shig haritsaj boldoggui l bhgvi yu. Uragshaa Haraad amidar,  uharch bolohgui hurdnii zam deer bgaagaa oilgo

  11. baataraa says:

    demii baha chamas neg undiirsun hun ahiad hudiirun shu de ahidl chamaig zovondoo chinhen tsaisan gar bna da

  12. deli says:

    manai zaluus yagaad iim muuhai bdag yum boloo hun yadarch yavahad shuud l hayad yavna gaigui bolohoor hureed irdeg hair gej helehed uneheer hetsuu l yum 

  13. zochin says:

    Tiimerhuu yumnuudiig uruvduj boldoggui yumoo, uvchtei zowlontoi bgaa yum bol busad argaar tuslahgui yu, tiim ih uruvduud bgaa chin unen bol. 

  14. hgjf says:

    ovdson yum bol tegeed asuudal shiidegdsen baina. niilj hereggui. ter chamaig huuhdee hund ch yum tohioldoogui baihad hayad yavj baisan gedgiig bitgii mart! Zugeer l huuhed chini husvel uulzuul tegeed boloo!

  15. Ih medegch says:

    Er nuhuriig uruwduj hairladaggui yuma, hereggui shu. Uneheer hereggui

  16. Нээрээ says:

    Уг нь зөв замаараа явж эхэлж байснаа буцаад буруу замаараа зовлонгоо хайгаад явах гээд байна уу даа бүсгүй минь. Өвчтэй гээд өрөвдөх шалтгаан олж харахгүй байна. Хэрвээ тэр хүн чамайг гомдоогоогүй, та 2ыг голоод орхиод яваагүй эр хүний дайтай орон гэр, аж амьдралаа авч явж байгаад өвдсөн бол хүний хань юм чинь чи зовж зүдэрсэн цагт нь түшээд явах үүрэгтэй. Гэтэл одоо өвчтэй болчихоод буцаад очиход тосоод авахгүй яадгийн гэж даиж зовоох санаатай байгаа юм биш үү? Зарим тохиолдолд нэг явсан замаараа дахиж явах огт хэрэггүй байдаг. Ялангуяа чи өөрөө сэтгэлгүй бол.

  17. mgl says:

    Hairgvin bol orowdoj hamt amidraad yah gsiin beeee oilgohgv bn hvvhed chin derged chin chamg gd baij bhad hayad golood ywsan hvniig zvger l amidraldaa dahij bvv oruul l gj helmeer bn

  18. hdhdfhhf says:

    ygd ch yum uilchihlaa 

  19. сэтгэгдэл13 says:

    үйлийн үр хурдан ирж дээ

  20. mal says:

    URUBDUJ UL BOLNO TIIM HUN UR USHUGLUDUG YUM ZUGEER OHINIIGOO HAAYAHAN UULZUULDAG L BAI TERNEES UL HETER

  21. xxx says:

    хүнийг өрөвдөж биш хайрлаж л хамт амьдардаг юм. Тэр хүндээ тусалж болноо. гэхдээ амьдарч болохгүй  ээ Хүүхдээ ааваар нь овоглож болноо гэхдээ л хатуу занг нь мартаж болохгүй ээ

  22. bileg says:

    naadhiig chini erthen uhaaraad ehner hyyhed deeree butsaj ochson Yr hyyhed eleg byten baih yostoi

  23. ВТ says:

    Хэрэггүй дээ. Нэгэнт чамайг голоод явсан хүн амьдралыг чинь буцаагаад л сүйрүүлнэ дээ. Битгий харьц. тэгэсгээд таг болчих. Ѳѳрийнхѳѳ зѳн совингоо дага. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.