15 сартай Шивани гэдэг энэ охин өдөр болгон 40 хэмийн халуунд гудамжинд хөлөөсөө уяатай сууж өнгөрүүлдэг. Түүний эцэг, эх хоёр нь Энэтхэгийн баруун мужид байрладаг нэгэн барилга дээр ажилладаг аж.
Амь зуухын эрхэнд хоёул барилгын цахилгааны утас явах шуудуу ухдаг. Өдөрт 9 цаг шуудуу ухаад 3,5 евро буюу 250 рупигийн цалин авдаг. Охиныг нь харах хүн байхгүй, эцэг, эх хоёр хоёулаа зэрэг ажиллаж байж л хоол, ундтай байдаг гэнэ. Иймээс аргагүйн эрхэнд 1,5 м орчим уяаг охины хөлнөөс уяад гудамжинд үлдээдэг гэж ээж нь тайлбарлажээ.
Энэтхэгт барилгын хар ажил дээр 40 сая гаруй хүн ажилладгаас хамгийн багаар бодож 8 сая нь эмэгтэйчүүд байдаг аж. Тэд хөдөө орон нутгаас орж ирсэн хүмүүс байдаг бөгөөд барилгаас барилга дамжин хамгийн хямд, хүнд хар ажил хийж гол зогоодог.
4 Comments
sex hiihee l bolichildoo
sda hoorhii huuhed , yagaad huuhed ingej haa saigui zovj bh yostoi yum ve, bitgii toruuleech de ingej bsan bol
Yasan uruvdmuur umbe. Yamaar ch um.
Хөөрхийдөө. Гэхдээ бодлого зөв баримтлаагүйгээс хүн амын хэт өсөлт энэ орны олон арван сая хүнийг өлөн зэлмүүн амьдрахад хүргэж байна.