Асуудлууд

sdm-diyeti-artik-turkiye-de-6598549

Сайн байн уу та бүхэнд энэ өдрийн мэнд. Би 27 настай энгийн эмэгтэй. Найз залуу маань 28-тай бид 2 анх 4 жилийн өмнө намайг гадаадад сурч байх үед танилцаад дотносч үерхсэн. Манай найз залуу их сайн хүн байдаг юмаа. Зан ааш сайтай тусархуу дөлгөөн хүн байдаг. Бид 2 тус тусдаа өөрсдийн гэсэн байртай амьдрал маань тун боломжийн. Харин гэрлэх суух тухай ер ярихгүй бодохгүй болохоор нь харилцаагаа дуусгая гээд салсан.

Тэгсэн аавынх нь бие нь өвдөөд өнөө маргаашгүй болсон надтай уулзаач гээд гуйгаад байхаар нь би өрөвдөөд уулзаж санаа сэтгэлийг нь тайвшруулж бас мөнгө өгсөн. Би бодохдоо хэдийгээр салсан ч гэсэн өвчин зовлон тохиолдсон үед нь чадлаараа туслаж дэмжье гээд л хичээсэн. Амьдралд юу ч тохиолдохыг хэлж чадахгүй. Хүн хүн шиг хүнлэг сайхан сэтгэлээ гээж болохгүй гэж би байнга боддог. Тэрнээс  би ойртоод эргээд нийлье гэж бодоогүй.

Угаасаа найз залуу маань сонин секс хийж чаддаггүй юм. Яг секс хийх гэхээр нөгөөх нь буучихдаг эсвэл босдоггүй. Заримдаа ер тавихгүй тэгээд сексийн оршил энхрийлэл ер мэдэхгүй хийдэггүй байсан. Тухайн үед ажил хийгээд ядраад гээд л байдаг байсан. Тэгсэн Монголдоо ирэх үед ч гэсэн яг хэвээрээ. Дээр нь илүүдэл жинтэй нэлээд тарган. Би өөрөө фитнэсээр хичээллэдэг гүйж харайдаг болохоор найз залуудаа 2-лаа жаахан гүйх үү гэхээр үгүй гээд дургүйцдэг.

Ер нь спорт сонирхдоггүй. За бүдүүн  секс хийж чаддагүй ч бай хамаа алгаа. Гол нь сайхан сэтгэл тэвчээртэй бас дөлгөөхөн болохоор нь би хайрлаад сууна гэж боддог байсан. Юманд маш тайван удаан нухацтай хөдөлдөг алгуур зантай алхаж явахдаа ч яст мэлхий шиг дотны найзууд нь хүртэл яг тийм дуугай намуун хүмүүс. Харин би  маш хурдан юм юман дээр. Ажлынхаа хажуугаар гүйдэг харайдаг спортоор хичээллэдэг найзууд маань галтай цогтой бөөн л шуугиан болсон хүмүүс.

Даанч гэрлэлт хурим гэр бүл гэхээр зугтаад байдаг. Бид нар өнөө маргааш хэдэн хүүхэдтэй болсон ч мөнгө санхүү дээр асуудал болоод байхааргүй хүмүүс шүү дээ. Хүний аав эцэг нь өвчтэй байхад би хөөе гэрлэж суухгүй бол чамтай баймааргүй байна гэж хэлэлтэй биш дуугай л байгаа. Хайрласан хүнээ хаяад өвчтэй зовлонтой үед нь орхиж болохгүй гээд л явж л байна даа…

21 Comments

  1. Gerel says:

    Bi l bol tiim hunii hajuud buten 1 udur ch bolj chadahguim bna. hiij bhad buulaa bol shuud bosood yvaad ugnu ymar BANDIIN yum be gdg shig l zevuu hurehiim bna. Chi harin yaj tevcheed bgaad bdiin. teheer chmg tatah ymar 1 zuil bgaad l bna daa

  2. baterdene198010@yahoo.com says:

    Chi nogoo 13r xoroololiin 7a bairnii suxeegiin nz oxin haliunaa mon uu hahaha

  3. oogii says:

    танай найз залууг Сүхээ гэдэг үү яриа чинь яг л тэр хүний тухай яриад байх шиг байна

  4. Загасарцан царай says:

    САЙНА УУ НОВОГЫН ХАЛИУНАА ^_^ таньчлаа хүүр гэж :)))

  5. cahirmaa says:

    Аав өвчтэй байхад чамтай нийлье гэдэг нь ямар учир холбогдолтой юм, тус тусдаа ойлголт биздээ

  6. hdhdfhhf says:

    Sex chuhal blgui yahawde hetsuuhen zaluu bn ywaanda uidchih yum bno

  7. ... says:

    Хаха би яг тийм найз залуутай байсан. Бүр намайг бичсэн юм шиг санагдлаашд. Би өөрөө асар юманд хурдтай ханддаг амьдарлын идэвх хурд сайтай. Хуучин найз залуу маань над шиг сэтгэлийн хөөрөлтэй биш сэтгэлээсээ хандаад байдаггүй бодож шийд гаргадаг байсан. Бид 2-рын хол асуудал секс байсан. Анхнаасаа хайргүй байсаар байгаад дасаад үерхээд сайн болцон. Тэгээд өнгөөх нь хийх гэхээр буудаг эсвэл хийж байхад сулраад буучдаг. Намайг нүцгэн хараад ч сайн босдоггүй толгойндоо асуудалтай нөхөр байсан. Үнэндээ тэр залуутайгаа сексээр дутагдсан ч нэг өдөр дасаад гайгүй болох байх гэж хуурсаар байгаад 4 жил болсон. Гадаад яваад ирсэн ч бас л тийм хэвээрээ байсан. Хамт амьдраад үзсэн чинь бид 2 шал эсрэг тэсрэг хүн болж таараад салсан. Ямартайч тэрүүнээс хойш өөр залуустай учираад сэтгэл сайтай эрэгтэй хүн шал өөр байдгийг ойлгосон. Амьдралын темп ялгаатай секс таарахгүй бол угаасаа худлаа юм байналээ. Хайран 4 жил гэж бодогддог. Гэхдээ учирч тодорхой ухаарал өгсөн.

  8. Mongoljin says:

    Чи юунд нь татагдаад байдын. Намуун, дөлгөөн удаан зан ааш нь юм уу? Нэг татаад байгаа юм байгаа л юм шиг байна. Тиймээс шулуухан асуудлыг гартаа аваач. Нэг бол гэрлэе, үгүй гэвэл салья. Амьдралын хэмнэл таарахгүй, сексгүй шахам гэр бүлийн харилцааг зохицуулахад чамаас их л ухаан, тэвчээр гарах байх даа.

  9. багий says:

    Zan adil humuus hetsuu tas nys geed l

  10. zochin says:

    энэ захидлын эзэнтэй нэг уулзмаар санагдчихлаа. надтай нилээн их төстэй юм байна . Зан ааш санаа нийлдэг хүнтэй уулзах бас зүгээр байдаг шүү.

  11. Хатан says:

    Хүнийг өрөвдөж, эсвэл зөвхөн нэг талыг нь харж гэрлэнэ гэж юу байсын бэ? Хүн өөртэйгөө бүх талаараа ойролцоо хүнтэй суух хэрэгтэй. Тэгж чадвал ихэнх зүйл дээр санал нэгдэнэ, амьдрал жаргалтай санагдана. Хамт гүйнэ, төстэй амт чанарын хоол иднэ гэх мэтчилэн. Цаашид зөндөө олон залуучууд тааралдана, чамайг эргүүлнэ. Тэдэн дундаас л шил дээ. Наад залуудаа өөртөө тохирсон хүнийг олох боломжийг нь олгоод орхи.

  12. todorhoi says:

    salsan l bol shiidver gargaad salsan gesen ug. Zan aash oor geed zondoo asuudal bayna. Ooretigoo adilgalzuu hurdan hunee olooch. Tegeed hoyulaa urdaldaad jiriigeed ijil bolohoor nogoo talaa sayn medeh bayh. Odoo boltol gerlene barina gehgui baygaa bol chi mod gerlehgui ene ter gej yarij baygaagui bol tegeed suuh hun n chi bish l bayna.

  13. Esergene says:

    Свйхан сэтгэл хайр 2 еер байхаа. Хайртайгаа учиртал хvлээсэн нь дээр байх. 

  14. kjh emegtei 29 says:

    iim iim tiim tiim bolhoor bi hamt baigaa gedeg tootsoogoo bolildoo, chamaig ingej tootsootoi handahad ter hun ch gesen ter hemjeenii hariug l ugnu shuu dee, neg ch setgeliin ug unshsangui shuvtan tootsoo, golood baigaa yum bol bitgii hajuud n bai, namaig neg hun dotroo golood tsaanaa myangan yum bodood hervee targalaad ehelbel fitness-d yavuulah gd l ehelbel medehgui ee minii durgui aimar l hureh yum bn, hervee mani hun baki baigaagaaraa chamd taalagdahgui baigaa bol haya, uuriin setgeld niitsuulehiin tuld uurchlunu muurchlunu gej bitgii tom tenegtej bai, shuluun bai, aimar egoistka

  15. bbayaraabb@yahoo.com says:

    Zam zamaa huusun ni deer ym bnda.

  16. sxxf says:

    sal chi buruu zamaar yavj baina naad zaluutaitaigaa suubal chamaig mash muu amidiin tam gedeg ireedui xvleej baina

  17. undur zaluu says:

    Uitgartai zaluu ymdaa huurhii

  18. Ih medegch says:

    Gerleltend ugzug shigee ugaan zalhuu handdag nuhur l yum bna, shiidwergui er hun hamgiin demii! 

  19. hue says:

    та хоёр хэн хэндээ хайргүй, наад залуу чинь чамайг арай гайгүй нааштай болохоор зүгээр хань хийдэг, чи болохоор тэрийг дөлгөөн тайван, боломжтой, элдэв зангүй гээд л уулздаг бололтой. угаасаа таарсан дугуйнууд байна

  20. MglausCom says:

    Gui ee teed belgiin zohicol bhguin bol yer n shudarga l handsan n deer bishu

  21. ... says:

    Boov huutsulduj yavaad bur dorduulchav da

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.