Африкийн хамгийн хуурай, хатуун ширүүн амьсгалтай хэсэгт амьдардаг Воодабе омгийнхон их өвөрмөц амьдралтай.
Жишээлбэл, энд эцэг, эхчүүд анхны хүүхдийгээ насанд хүрэхээс нааш ярих хориотой байдаг. Ингэвэл айлын анхны эрэгтэй хүүхэд зориг хатуужилтай жинхэнэ эр хүн болж өсдөг гэж үздэг.
Өөр нэг онцлог нь насанд хүрсэн эрэгтэйчүүдийн дунд Йереол нэртэй гоо сайхны тэмцээн зохиодог.
Долоо хоногийн турш үргэлжилдэг энэ тэмцээний үеэр омгийн охид бүсгүйчүүд өөрт таалагдсан эр хүнээ нөхөр болгон сонгон авдаг юм байна.
Охид бүсгүйчүүдээс гадна тусгай шүүгчид залуучуудыг олон шалгуураар шүүдэг. Тухайлбал, нүд аль болох гялалзсан тод, танан цагаан шүдээр инээмсэглэсэн, хамар өндөр ба тэгш байх ёстойгоос гадна яаке нэртэй тусгай бүжиг хийж булчин шөрмөсийн хөгжил, хөдөлгөөний эвслээ харуулдаг гэнэ.
1 Comment
End chini emegteichuud bish erchuud ni nuuree buddag um bna he he