Бэлгийн боловсролыг эцэг, эхчүүд олгодог болъё!

Саяхны нэг амралтын өдөр юм. Ягаан даашинзтай цэнхэр нүдтэй хүүхэлдэйгээ тэргэнд түрэн, хажуугаар нь өөр нэг хүүхэлдэйгээ даавуунд хийн өлгийдсөн бяцхан охин минь гэнэт надаас “Ээжээ би ер нь хаанаас чинь гарсан юм бэ” гэж нүдээ эргэлдүүлэн асуув.

Гэнэт юу хэлэх эсэхдээ эргэлзэж “Миний охин чинь ээжийнхээ гэдэснээс төрсөн юм шүү дээ” гээд хэлчихэв. Хариуд нь яагаад? Хэмээн асууна.

Яахав дээ.. гэж эцэг эхчүүд бяцхан үрдээ худал хэлдэг нь нийтлэг жишиг. Ахин дахин шалгаавал зарим нь төвөгшөөнө. Хангалттай хариултаа авч чадаагүй хүүхэд цэцэрлэгт ороод цэцэрлэгийн багшаас, сургуульд ороод бага ангийнхаа багшаас үнэн хариултыг олж сонсохгүй. Энэ асуултын бодит хариултыг мэдэхээр шалгаасан сурагчыг “Чи яасан олон үгтэй хүүхэд вэ” гэж загнах багш нар олон. Одоо ч шүү.

Аливаа улс орны ерөнхий боловсролын сургалт нь зөв төлөвшсөн иргэн бэлтгэхэд чиглэгдсэн байх ёстой. Тэгвэл ийм иргэнийг бэлдэхийн тулд онолын хичээлүүдээс гадна хүний нийгмийн амьдралд хэрэг болохуйц хичээлийг орох ёстой аж. Нэг ёсондоо эдгээр хичээлүүдийг нэмэлт хөтөлбөрөөр сурагчдад хүргэнэ гэсэн үг. Ийм боловсролын нэг нь эрүүл мэнд тэр дундаа нөхөн үржихүйн боловсрол юм.

Эрүүл аж төрөх ёс хангалтгүй байгаагаас өсвөр насныхан эрт бэлгийн харьцаанд орж элдвийн халдварт өвчин тусах нь элбэгшсэн тухай тоог та төсөөлөх ч үгүй биз.

Судалгаанаас харахад жилд 7000-8000 хүн бэлгийн замын өвчнөөр өвчилдөг бөгөөд тэдний 52 хувь нь 25 хүртэлх насны залуучууд байна.

Манай улсын хүн амын 51.4 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг бөгөөд тэдний 17.4 хувь нь өсвөр насны охид байдаг аж. Харин нийт өсвөр насны охидын 48.9 хувь нь 10-19 насны охид эзэлж байна. Сүүлийн жилүүдэд өсвөр насны охид жирэмсэлж, улмаар олон шалтгааны улмаас тээж чадахүйн улмаас үр хөндөлт хийлгэж байна.

Мөн өсвөр насандаа төрсөн охидын дийлэнх нь сургууль завсардаж, боловсролгүй хоцорч байна. Боловсролгүй байна гэдэг ажилд ороход хүндрэл тулгарахын дохио. Хүүхэд төрүүлсэн өсвөр насны охидын 95 хувь нь ажилгүй гэсэн судалгааны дүн байна. Нөгөө талаар, ажилд орлоо ч зөөгч, бармэн, худалдагч зэрэг үнэлэмж багатай албан бус хөдөлмөр эрхэлж байгаа юм. Үүнээс гадна өсвөр насны охид нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар мэдлэггүйгээсээ болоод хүсээгүй жирэмслэлтэд өртөж, жилд 2000 охин үр хөндүүлж байна.

Одоо үед техник технологи хөгжөөд мэдээлэл олж авах суваг нэмэгдсэн ч өсвөр үеийнхний дунд бэлгийн амьдрал, нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар мэдлэг муутай, энэ талаарх үнэн зөв мэдээлэл авах боломж хазгаарлагдмал байна.

Өсвөр үеийнхний нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн амьдралын талаарх мэдлэгийн түвшинг тогтооход 87 хувь нь хангалтгүй байсан ба тэд энэ чиглэлийн мэдээллийг найз нөхөд, телевиз, цахим хуудас зэргээс авдаг байна.

ЕБС-ийн албан ёсны хичээлийн агуулга, хөтөлбөрт эрүүл мэндийн, түүний дотор нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловрол олгох асуудал тусгагдсан боловч, хичээл заах багш бэлтгэгдээгүй, сургалтын гарын авлага, материал хүрэлцээгүй зэрэг шалтгаанаар зарим сургуульд уг хичээл ордоггүй, сургалтын цаг цөөн байгаа юм.

Өсвөр насны хүүхдийн бэлгийн боловсролд эцэг, эхчүүдийн оролцоо хамгийн чухал байдаг.
Нийгмийн амьдралын өөрчлөлт, хувьсалд хамгийн хялбар өртдөг өсвөр насныхныг зөв төлөвшүүлж, амьдралд бэлтгэх нь эцэг, эхчүүдийн үүрэг билээ. Хүүхэдтэйгээ бэлгийн амьдралын талаар ярилцах нь эцэг, эхийн хийх ёстой амаргүй зүйлийн нэг байдаг.

Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар :

Эцэг, эхийн гаргадаг нийтлэг алдаа нь:
• Аав нар нээлттэй ярилцахаас илүү цааргалдаг.
• Аав нар ярилцлагадаа дотно харилцааны асуудлыг хөнддөггүй.
• Ээжүүд охинтойгоо л ярилцдаг.
• Багш нар нь хэлж өгнө гэж боддог учир ярилцдаггүй.
• Ярилцлагаа шүүмжлэл, маргаан болгон хувиргадаг.
• Ичиж зовж буйгаа ярилцах үедээ харуулдаг.

Хүүхдүүдийн хандлага

Бага насны хүүхдүүд эцэг, эхийнхээ яриаг сонирхон сонсдог бол өсвөр насныхан тийм ч дуртай байдаггүй.

• Тэд мэддэг зүйлийг нь ярьж байна гэж боддог.
• Ичиж зовсон хүүхэд дахин ярилцахыг хүсэхгүй.
• Эцэг, эх нь санаачлахгүй бол хүүхэд хэзээ ч эхэлж асуудаггүй.

Хүүхэдтэйгээ нээлттэй ярилцаж, мэдлэг олгож чаддаг гэр бүлийн онцлог нь:

• Хүүхдийнхээ яриаг сайн сонсдог.
• Хүүхдийнхээ асуултад үнэн зөв хариулт өгдөг.
• Хүүхэд нь айдасгүйгээр өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг.
• Эцэг, эхийнхээ дэмжлэгт хүүхэд нь итгэлтэй байдаг.

Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хэрхэн харилцах вэ?
• Мэдэхийг хүсдэг асуудлаар нь аль болох их зүйлийг мэдэж ав.
• Насанд нь тохирсон ном, өгүүллэг зэрэг үзүүлэх мэдээлэлтэй бай.
• Бэлгийн амьдралын асуудлыг байнга ярилцдаг сэдэв болго.
• Хүүхэд асуухгүй байж мэдэх учраас төлөвлөж, санаачил.
• Нөхөрсөг, дотно яриа өрнүүлэхийг хичээ. Хүүхдийнхээ бодол, сэтгэгдлийг асуу.
• Гэр орныхоо ажлыг хийж байхдаа тохиолдлын мэт ярилцахад хялбар байдаг.
• Хүүхдийнхээ нүүр рүү нь харж илэн далангүй байхыг хичээ. Эвгүйрхэж ичих нь “хориотой зүйл” гэсэн ойлголт төрүүлнэ.
• Орчин тойрныхоо жишээг ашигла. Телевизийн кино, танилдаа тохиолдсон зүйлээс эхэлж “Чамд ийм зүйл тохиолдвол яах вэ?” зэргээр асууж яриагаа өрнүүл.
• Туршлагаасаа хуваалцахыг хичээ. Эвгүй биш бол өөрт тохиолдсон зүйлээ ярьж өг.
• Эрхэмлэж явдаг зүйлсээ тайлбарлаж өг. Өсвөр насныхан эцэг, эхийнхээ итгэл үнэмшил, эрхэмлэдэг зүйлийг мэдэхийг хүсдэг.

Соёлжсон хүмүүний наад захын мэдлэгийн нэг нь нөхөн үржихүйн эрүүл мэнд. Гэтэл манайд “Хүн амын эрүүл мэндийн боловсрол олгох хөтөлбөр” батлагдсанаас хойш арав гаруй жилийн дараа эрүүл мэндийн хичээлийг заах багшийг бэлтгэж эхэллээ. Мөн эцэг эхчүүд хүүхэдтэйгээ чөлөөтэй харилцаагүйн улмаас таны хүүхэд л хамгийн ихээр хохирдог гэдгийг ямагт санаж яваарай.

Г.Хулан
Эх сурвалж: www.TODAY.mn

6 Comments

  1. Ezegtei bna uuu ezegtei haij bn bool n

  2. ania says:

    Ene site ve ve ingeed tag gatsah yum yadag yum boldoo. 

  3. Zochin says:

    Huuhduud uursdiiguu iim yum bagshtaigaa yariad suuj baih hemjeend ochtson tom zaluus bolchij gej oilgood eheldeg

  4. Zochin says:

    Bur sonirhliin uduudug tal bas bii l dee. Baruunii ornii huuhduud aihtar zadgai yavdaltai mash ert belgiin hariltsaand ordog

  5. Нээрээ says:

    Би энэ талаар судллаад презентэйшн тавьж байсан. Уг нь бол сургуулийн хөтбөлбөрт хэдхэн цаг багтсан байдаг юмаа. Гэвч багш нар ордоггүй юм. Ихэнхидээ буруугаар буюу хүүхдүүдийн сонирхлыг өдөөнө гэж боддог юм байналээ. Төслөөр хийгдсэн цуврал хөөрхөн ном байдаг. Зурагтай, хүүхдийн сонирхлыг татахуйц. Уг нь бол үнэгүй тараагддаг. Тэр номыг өгөөд асуух юм байвал асуугаарай гэчихвэл бараг буруудахгүй. Өсвөр насныхны дунд маш буруу ойлголтууд одоо хүртэл явж байдгийг мэдэх байх. Жишээ нь: анх унтахад жирэмсэн болдоггүй, гадуур нь тавибал жирэмслэхгүй, олон хүнтэй унтахад үр тогтдоггүй гэх мэт….Насанд хүрсэн хүмүүс ч гэсэн тэр төөрөгдөлтэйгөө явж л байдаг юм байналээ. Хамгийн энгийн буюу бэлгийн замын өвчтэй хүний эрхтнээс нь эвгүй үнэр гардаг, унтахаасаа өмнө эрхтнийг сайтар харах, гуяны булчирхайг нь аяархан цохиж үзэх гэх мэт аргууд бол олон л байдаг.

  6. MglausCom says:

    Eceg eh nariig bas bolovsruulj ehelyaa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.