Энэтхэгчүүдийн хувьд бэлэвсэн эхнэр гэдэг нь нөхрөө өөрөөсөө түрүүлж үхүүлсэн нүгэлтэй, бузар хүмүүс байдаг гэнэ. Ийм учраас олон нийтийн элдэв арга хэмжээнд оролцох цээртэй.
Цээртэй төдийгүй ар гэр, хамаатан садан нь тэднийг орхин явж золигт гаргадаг юм байна.
Харин “Sulabh International” нэртэй хүний эрхийг хамгаалах байгууллагынхан Энэтхэгийн бэлэвсэн эмэгтэйчүүдийг дарамттай нууцлаг амьдралаас нь гаргаж нийгэмшүүлэх чухал алхам хийжээ.
Тэд бэлэвсэн эхнэрүүдийг Холи нэртэй их наадамд оролцуулж чадсан байна.
Хальт харахад энгийн зүйл мэт санагдаж болох ч олон зууныг дамнан нийгэмд тогтсон ягшмал үзлийг өөрчилнө гэдэг маш чухал үйл явдал юм. Бэлэвсэн эмэгтэйчүүд ингэж баярлахаас өөр аргагүй.
3 Comments
хөөрхөн харагдаж байна. Тэд ч бас баярлах эрхтэй.
Балай улсууд. Хятадуудаас ч долоон дор мод хад, могойтой гэрэллээ ч гэх шиг. Талийгаачаа гол мерендее урсгаад тэр усаа уугаад естой “тvй чорт”
Yamar aimaar xaragdaj bnaa, yag zombie shg..