Гэр бүлийн хүчирхийлэл гэмт хэрэгт тооцогддог. Харин энэ асуудлыг хуульчилж өгснөөр асуудлыг хуулийн хүрээнд шийддэг болсон. Сүүлийн үед гэр бүлийн хүчирхийлэл нийгэмд анхаарал татахуйц асуудал болоод байгаа. Хүчирхийллийн улмаас эрүүл саруул байсан эд эрхтэнээрээ хохирох, цаашлаад амиа алдах хэрэг гарсаар байгаа нь нийгмийг айдаст автуулаад байгаа юм.
Хэн ч ханилсан ханиа зодож нүдэж, тарчлааж, төрүүлсэн үр хүүхдээ яргачилж амийг нь хохирооно гэж санах вэ дээ. Хэн ч хайртай ханийнхаа гарт амиа алдана гэж бодох билээ дээ. Гэтэл сүүлийн үед нийгмийн харилцаа хандлага, ядуурал, ажилгүйдэл, архидалтаас үүдэж стресст их орсон хүмүүс гэр бүлдээ уур омгоо гаргаж, хүчирхийлэл үйлдэх нь эрс нэмэгдсэн. Тиймээс цоожтой хаалганы цаадах хүчирхийлэгч этгээдийг илрүүлж, эрүүгийн хатуу хариуцлага хүлээлгэж байхын тулд төр болон хууль хяналтын байгууллагаас анхаарч эхэлсэн. Тиймдээ ч саяхан Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг шинэчлэн батлаж хэрэгжүүлэхээр болов. Тухайлбал, хүчирхийлэл үйлдсэн этгээдэд хуулийн чанга хатуу хариуцлага хүлээлгэхээс гадна, гэр бүлийн хүчирхийлэгчийг мэдсээр байж хуулийн байгууллагад мэдэгдээгүй иргэнд хариуцлага тооцдог байхаар хуульчилж өгсөн нь их зөв жишиг юмаа. Хажуу айлын чинь нөхөр нь эхнэр хүүхэдээ байнга зоддог бол иргэ заавал мэдээлэх үүрэгтэйг хуульчилжээ. Урьд гэр бүлийн хүрээнд болсон маргаан гээд тоодоггүй байсан бол одоо шууд гэмт хэрэгт тооцох болсон. Энэ хууль ирэх есдүгээр сарын 01-нээс эхлэн хэрэгжиж эхэлнэ. Ийнхүү “эр эмийн хооронд илжиг бүү жороол” гэсэн хэлц үг “баяртай” боллоо. Харин гэр бүлийн хүчирхийллийн улмаас амиа алдсан эмэгтэйчүүд, хүүхдийн тоо нэмэгдсээр байгаа. Өнгөрсөн онд 2013 онд гэр бүлийн хүчирхийллийн улмаас 43 эмэгтэй амиа алдсан билээ. Түүнээс хойш мэдээж энэ тоо тодорхой хувиар өссөн байгаа юм. Тэгвэл өнгөрсөн онд хүчирхийллийн улмаас насанд хүрээгүй таван хүүхэд төрсөн эцэгтээ болон хойд эцэгтээ зодуулж амиа алдсан тоо баримт байна. Тэгвэл гэр бүлийн хүчирхийллийг он удаан жил тэсч тэвчиж байгаад нэг л өдөр тэсэрч хамтран амьдрагч, ханилсан ханийнхаа аминд хүрч, өдгөө эмэгтэйчүүдийн хорих ангид ял эдэлж байгаа 46 эмэгтэй байна.
Тэдний дунд санаатай ч санамсаргүй байдлаар хүний амь хөнөөсөн хүмүүс байгаа юм. Тухайлбал Баянхонгор аймгийн шүүхээс ял сонсч Эмэгтэйчүүдийн хорих ангид ирсэн ялтан Б нь 13 жил хамт амьдарсан ханийнхаа аминд хүрсэн хэргээр 25 жилийн хорих ял эдэлж байна. Түүний ярьснаар “Би нөхөртэйгээ 13 жил хамт амьдарсан. Эхний жилүүдэд бидний амьдрал дардан сайхан байлаа. Харин сүүлийн дөрвөн жил манай хүний ааш авир өөрчлөгдөж, хэдэн хүүхдээ хэмлэж, намайг зодож, савал хийвэл архи дарс ууж, гэр орондоо агсам тавьдаг болсон. Хүүхдүүдийн хажууд намайг элдвээ хэлж, зодож дарамталдаг болсон. Сүүлдээ ажил ч хийлгэхгүй хардаж зовоож эхэлсэн. Өөрөө ажилгүй гэрт байхаар намайг харддаг юм шиг байна лээ. Нэг л өдөр миний тэсвэр тэвчээр барагдаж, “энэ хүнд хэдий болтол дарлуулж, зодуулж дээрэлхүүлж амьдрах вэ дээ” гэсэн бодлоор ийм харамсалтай аймшигтай хэрэг хийсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж харамсаж байна. Хэдэн хүүхдээ л өрөвдөх юм даа. Хэргийн тухайд яриад яах уу, ямар ч байсан би нөхрийнхөө аминд хүрсэн гэдгээр буруутгаж шүүхээс хорих ял сонссон хүн дээ” гэж ярьсан юм.
Ийнхүү эмэгтэй хүн тэвчээр алдрахдаа “тэнэг” үйлдэл гаргадаг гэж битгий андуураарай. Одоогоор 46 эмэгтэй нөхрөө хөнөөсөн хэргээр ял эдэлж байгаа ч харин хүчирхийллийн улмаас эмэгтэй, хүүхдийн аминд хүрч амийг нь болон эрүүл мэндийг нь хохироосон эрчүүд үүнээс олон байгаа юм. Уурын мунхаг, ухааны дутмагаас болж биеэ барьж чадахгүй болчимгүй алдаанаасаа болж хэчнээн хүн амь нас хохироч, эрсдэх ёстой гэж. Түүнээс гадна хүчирхийлэгч этгээдийг мэддэг таньдаг байнга гэр бүлийнхний хүчирхийлж зодож тамладаг хүн байвал цагдаагийн байгууллагад цаг алдалгүй хандаж байгаач дээ. Таны өгсөн дуудлага нэг ч гэсэн хүний амийг аварна, айдсаас салгана гэдгийг иргэн та ухамсарлаж байгаарай.
О.Сайхан
9 Comments
yostoi yarshig l bn shd, hun alsaniigaa iim argaar zuvtguhgui ee hu, salaad tusdaa amidarch bno shd, hun alah chin asuudal shiidverleh arga mun uu? sanaataigaar hun alj bgaa yum chin yaliig ni HUNDRUULJ tsaazaar avdag boloh heregtei. arhi uuj uuriin munhagaar hun alchihaad yallagdah bolohooroo huvhirhiileld bsan gej hudlaa yaritsgaaj bgaa shd, uursdiin chin huvguuded tiim huvi tavilan noogdohgui gej naidahaas.
Zochin guai huchirhiileliin talaar uy ch medehgyi bj bitgii dongos yahaaraa zugataj amidrah estoi uym. Tesehgyi bolood l hunii amind hyrgej bj taaraa t uunees bish huuhdiidiinhee etsegiin a mind hen hurne gej bodohiin yaliig ni hongoryyleh heregtei
ter chin zugeer l yalaas multrah arga, uuriiguu avaad zugataahad bno shd, yasan gej olon jil daramtluulaad yawdag bnaa, bolohgui bol shuud zugataana biz dee, tegvel hun alahgui, shorond orohgui, er nuhur ni ch amid seruun bj hohirogch bolohgui shd.
olon jil huchihiileld ortsn humuus medreeliin saatal buyu setgetsiin uvchin d nervedsn bdag.herg uileh uedee medreliin saatald orsn gsn yug yu hiij bgaa hyanah chadvargui boldog.usa d olon jiliin huchirhiileld ortoj bsn ni notlogdoj setgel medreliin saatald orsn ni togtoogtvol shorond bish setgetsiin emnelegt yaliig ni edluuldeg.ter huniig bas hohirogch gej uzdeg
jinhene HUCHIRHIILEGCH ni er nuhruu hunuugch huuhnuud yum bishuu? dawarsaar dawarsaar buur suuldee hutgaldag aldag bolj bn shd, alj bgaa ni huchirhiilegch uu aluulj bgaa ni huchirhiilegch uu? myysain shulamnuuduuiig dawraahgui, baga deer ni darj awnaa. ERTEEDIIN HUUHEDTEIGEE 33 jil uilzaagui geed bsan awgai 2 hun alchihsan bsn gesen shuu, tegeed bas boloogui huuhdee tejeej chadahgui hund ugchihuud barag l uulzuulaagui uhaanii yum hutsaad bsan dag, muusain aluurchid.
Дарамтлагч хөгийн новшнуудыг анхнаас нь л давраахгүй нам дарж авбал цаашид ахихгүй. Гэнэт нэг л өдөр хүчирхийлэгч болдоггүй, бага багаар ахисаар байдаг юмаа.
yaj ch bodson uuriin munhagaar hun alna gej yu gesen ug ve? olon jil darluulahguigeer hayaad yawah heregtei busuu?
Emegtei hun darluulaad olon jil boluul os hurimtlahdsaar neg odor tesgel aldaj, er hun yaj oilgohow, er hun shuude
uur hilengee barij, uuriiguu hyanaj chadahgui hun alj bgaag zuvtguj, huchirhiilel gedgeer hslhavchilj bolohgui bhaa. salaad, hayaad, zugataad yawj bnoo doo. hunii ami hohirooj bgaag herhevch zuvtguj bolohgui.