Зургаан хүүхдийн эцэг, найман хүүхдийн өвөө 65 настай хүн дунд сургуульд оржээ

0

Балбын бөглүү хөдөө амьдардаг зургаан хүүхдийн эцэг, найман ачийн өвөө Дурга Ками гэгч 68 настай энэ хүн бүрэн дунд боловсролын гэрчилгээтэй болохын тулд дунд сургуулийн 10-р ангид элсэн суралцаж байна.

Хүүхдүүд нь том болж хот суурийн газар бараадсан тул Ками нь эмгэнтэйгээ хоёул үлдсэн байж. Гэтэл олон арван жил хамт амьдарсан хань хорвоог орхиход маш их ганцаардах болсон нь ойлгомжтой.

Ийм Ками нь ганцаардлаас гарах, залуудаа олж чадаагүй боловсролоо олж авах зорилгоор дунд сургуульд элсэн суралцжээ.

Тун удахгүй тэрээр Балбын дунд сургуулийн төгсөх ангийн олон мянган хүүхдүүдтэй хамт улсын шалгалт өгч бүрээн дунд боловсролтой гэсэн гэрчилгээ гардан авна.

1 Comment

  1. Sahalt says:

    Tsoglog

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.