Түүнийгээ явуулсан нь дээр бололтой

023

Сайн байцгаана уу? Би та бүхэндээ өөрийн амьдралд тулгараад байгаа асуудлын талаар ярих гэсэн юм. Үнэндээ сэтгэлээ онгойлгохгүй бол маш хүнд байна. Би одоо 27 настай жирийн л нэг эмэгтэй. Одоогоос 6 жилийн өмнэ нэг залуутай танилцаад бараг анхны харцаар дурласан юмаа. Гэхдээ эхний 4 жил нь бид 2 хааяа л уулздаг байлаа. Тэр надад хайртай байгаагүй би уулздаг хүүхнийх нь л нэг байсан. Хайртай болохоороо уулзахгүй байж чаддаггүй байлаа. Тэгээд нэг өдөр би ингэж байхаас залхсан ахиж уулзахгүй байхаар шийдсэн. Гэхдээ хайртай гэдгээ хэлээд сэтгэлээ илчилсэндээ. Утас дугаар гээд бүх юмыг нь блоклосон. Гэтэл хэсэг хугацааны дараа намайг олоод ирсэн. Тэрнээс хойш сүүлийн нэг жил үерхсэн гэтэл байнга л хэрэлдэж таарч тохирохгүй болж өгсөнгүй ээ.

Тэр хэлэхдээ би чамд хайргүй гэхдээ чамд дасах байх хайртай болж магадгүй гэж итгэсээн чи миний бодсоноос шал өөр хүн хоёулаа өөр гэхэд дэндүү өөр гэдгийг ойлголоо би чамтай хэзээ ч суухгүй чи миний хажууд уулзмаар санагдсан үедээ уулзаад явж болно гэхдээ ганцхан үнэн гэвэл би чамтай суухгүй тийм болохоор ингээд салсан нь дээр чамайг чин сэтгэлээсээ хайрлах хүнтэйгээ учирна. Чамд шийдэхэд хэцүү байгаа бол сайн бод хэд хоног сайн бод тэгээд ярилцая гэнэ. Миний хувьд би тэр хүнд маш их хайртай сална гэдэг тэнгэр нурах шигл болж байна. Хоеулаа ахиад хичээгээд үзье гэхэд ийм л юм хэллээ. Би явуулах естой юм шиг байна. би тэр хүнээс хайр халамж нэхэж их уурладаг гомдоллодог байсан. Миний зан чанар гээд бүх зүйл тэр хүнийг залхаасан бололтой. Хүнийг хүчээр хажуудаа байлгаад яахав явуулах хэрэгтэй бололтой…

5 Comments

  1. Uynga says:

     er humuus ymar baidagiig bi medehgui l ym. Minii huvid anh nohorteige uerhej baihda bi chamtai hezeech suuhguie zugeer haya uulzaj baiy gej helj gomdooj hurtel baisan ug ni saihan zaluu ym tuhain ued bi oor hund hairtai ter ni ger bultei baisiin. gantsaardaad l minii araas guigeed baihaar ni uulzaj baigaad suulde hairtai bolool suutsan shde. Odoo bol harah tusam hair hureed l bdiin. . Manai anh nmg haraad l zayanii hani mine mon bn gej bodson gesen kkk.  Er hun chuham ymar bdiin. . .

  2. GegeenCom says:

    Umnu n salj bolson yum chini ahial salq yu buh yumnaasaa blockdood cag hugatsaand naid. Medq ingetel n hair tatah huntei uchirch uzeh yumsan. Chi tegeed hairtai bsn gehed halamj anhaaral neheed ch geh shig yasan zovlontoi shanalgaatai hariu harsan hogiin hair ve dee. Erguulj yum nehehguigeer hairlahiig l hair gediin bh gsn chiniih bol yerduu l uuriin bolgoh gsn shunal yum bishu yerduu ch hairlasan shinj alga. Hair halamjaaraa uyaraaj tataj chadahgui harin ch olon yum shaardaad zugataalgaj bga bol goy hair bish l bn da

  3. hulan says:

    Тэр залуу бүүр чамтай бүүр суухгүй л гэсэн бол тэр залуу чамд хайртай биш бололтой. Наад залуугаа явуулж чи эртхэн өөр чамайг чин зүрхнээсээ хайрлах залууг хайсан нь дээр байх оо.

  4. сараа says:

    Хүн чамд хайргүй ээ гээд байхад чи ойлгохгүй байгаа юмуу. Яах гэж ингэж ѳѳрийгѳѳ үнэ цэнэгүй  нэг хүүхэн болгодог байнаа. 

  5. Зочин says:

    Зөвөө зөв явуул, тэр залуу чинь чамайг явуулсандаа харамсана, тэгээд эмэгтэйчүүдийг сайн сайхнаар бодож, хүндэлдэг болно. Хүндэлдэг болсноор тэр залуу чинь цаашдаа ганц заяасан заяаныхаа ханийг хайдаг болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.