Хамгийн бакь эмээ 80 нас хүрлээ

0

Энэ зураг дээрх эмээг Эрнэстина Шепарт гэдэг. Тэрээр Америкийн Балтимор хотод амьдардаг бөгөөд хэдхэн өдрийн өмнө 80 нас хүрчээ.

Нас ийм дээр гарсан ч тэрээр бодибилдингээр хичээллэсэн хэвээр бөгөөд албан ёсоор дэлхийн хамгийн хижээл настай тэмцээнд оролцогч бодибилдчин гэдэг цолтой. Үүгээрээ Гиннесийн амжилтын номонд орсон хүн.

Тэрээр 56 нас хүртлээ спортыг сонирходоггүй байж. Нэлээд махлаг ч байсан гэнэ. Тэгээд 56 настайдаа найз хүүхнийхээ хамтаар дэлгүүрээс наран шарлагын хувцас авахаар орсон аж.

Ингээд наран шарлагын хувцас тааруулан өмсөж байхдаа найз эмээтэйгээ хамт нэгнийхээ бие хааг баахан шоолж инээлдсэн юм байх.

Тэр цагаас хойш биеэ өөрчлөх хэрэгтэй юм байна гэж шийдэн бодибилдингээр идэвхтэй хичээллэсээр өдгөө 24 жил болж байна.

Тэрээр бодибилдингээр хичээллэдэг төдийгүй марафон гүйлтийн тэмцээнд тогтмол оролцдог. Өглөө болгон 16 км гүйдэг.

71 настайдаа “Natural East Coast Tournament of Champions” гэдэг анхны тэмцээндээ орж насны ангилалдаа өөрөөсөө олон арван насаар дүү эмэгтэйчүүдийг ардаа орхин түрүүлжээ.

Тэрээр 165 см өндөр, 59 кг жинтэй.

1 Comment

  1. MglausCom says:

    56 hureheeree 24 jil hobbytoh iim yum bodoj olj bdg uyeiinhendee ulgerlej yavaa coglog chavka bn. Arisaa tatuulj bsn bn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.