Төрсөн өдрөөрөө бэлгэнд авсан Хятадын хямд сандаль ердөө хагас цаг өмссөн охин хөлөөр яр гарч балрах дөхжээ.
Британийн Блэкпул хотод амьдардаг Лиза Коннор гэгч эмэгтэй охиныхоо төрсөн өдөрт зориулж дэлгүүрээс хамгийн хямд хятад сандаль авч өгснөөр хэрэг мандсан байна.
Охин нь сандалийг ердөө 30 минут өмсөж явсны дараа уйлж эхлэхэд Коннор гайхан гутлыг нь тайлтал цус шүүрч, шархалсан байжээ.
Сандлийг зарсан дэлгүүрийнхэн Коннорын мөнгийг эргүүлэн өгч, сандалийг хийсэн хуванцарт шинжилгээ хийнэ гээд хурааж авснаар төдийгүй худалдаанд байгаа бүх л адил сандалиудыг татаж авсан байна.
1 Comment
hyataduud iim l uym hiine doo yer n bolomj bwal hyatad baraa hool undnaas tatgalzah heregtei