Сайн байна уу? Би одоо 21-тэй. 6, 7 настай байхдаа анхны хайр гэгч нь надаа тохиолдсон юмаа. Хамгийн гоё нь бид 2 нэг нэгнийхээ анхны хайр нь байсан. Гэхдээ юу гэж тийм жоохон байж үерхэхэв. 14 хүрээд л албан ёсоор үерхсэн. Гэхдээ нэг л сонин санагдаад, бүх зүйл нэг л бүткүү юм шиг санагдаад би салчихсан юмаа. Ер нь бол энэ миний гаргаж байсан хамгийн том алдаа гэхэд болно. За гэхдээ энэ яахав. Салсны дараа нилээн хэдэн жил өнгөрлөө. Дахиж нээх хүнтэй үерхсэн удаа байхгүй. Нэг хүн сонирхлоо гэхэд тэгээд л цаг хугацаа өнгөрөхөөр онц биш санагдана.
Хамгийн гол нь бид 2 зун болгон л хамт байдаг. Нэг зуслан болохоор. Харах бүрдээ нэг л эргэж нийлмээр санагддаг юмаа. Олон жил л эргэж нийлэх бодол толгойд эргэлдэж байна. Гэхдээ зориг гардаггүй. Харамсалтай нь түүнд маань өөр нэг эмэгтэй их таалагддаг болчихож. Хэдэн хоногийн өмнө 3 маань манайд ирсэн юмаа. Тэр маань бас ирсэн. Бид хэд жоохон юм уугаад, халааны л байдалтай. Тэгээд дараа нь тэр миний хажууд ирээд л тэврээд үнсээд. Энэ юу гэсэн үг вэ? 10 хэдэн жил намайг хайрласан тэр сэтгэл нь жоохон ч гэсэн үлдэснийх үү? Аль эсвэл зүгээр л хэдэн пивоноос болж ухаанаа алдаад тэгж тэвэрч үнсэв үү? Гэхдээ түүнд таалагддаг, бүр нилээн таалагддаг эмэгтэй байдаг шүү дээ. Бид 2 эргэж нийлэх боломжтой болвуу? Зөвлөөч…
5 Comments
Hair bishee ulaan mah chinl heregtei bgaa gsn ug za
Lol ene heden nastai huuhduud shagaidag bolciin be iim yumaa uursduu dotroo zohicuulchij boldguimu. Daldiig hardag dalai lam nar n orj irj aildvaraadaa hutsaldana biz. Hunii ugeer amidralaa shiidlee yu. Chi tanihgyi medq bhd komnii caanaas bid nar taalaa yu lol
Гуцаад бай малнуудаа! Хичээл номоо хий
Chmd hairguidee tgsen bn uuchlaarai
Holmochij toglo huuhduud kkk