Уг нь би эрчүүддээ хандах гэсэн юм. Гэтэл чаддаггүй. Ингээд их удаан бодож, их удаан эргэлзэж тээнгэлзсэний эцэст бүсгүйчүүддээ хандах захидал бичихээр шийдсэн маань энэ. Яг үнэдээ бол би өөрийнхөө эхнэртээ ч захидал бичиж үзээгүй хүн. Иймд буруу зөрүү юм байвал өршөөгөөрэй.
Өнөөдөр Монголд 800,0 мянга гаран айл өрх байгаагийн талаас илүүгийнх нь амьдрал ахуйг бүсгүйчүүд маань нуруун дээрээ үүрч гадаа гарч эр, гэрт орж эм болж явна. Үүний цаана 200.0-300 мянган эрчүүд эхнэрээрээ тэжээлгэж 500-600 мянган хүүхдүүд ээжийн олж ирэх мөнгөнөөс шалтгаалж хоолтой хонох эсэх нь шийдэгдэж байгааг харж болохоор байна.
Гэтэл бас зовлон дуусах болоогүй үүнээс 90.0 мянга шахам бүсгүйчүүд маань “өрх толгойлсон эмэгтэй” хэмээн дуудуулж тэдний 80 хувь нь ядуу, нэн ядуу гэсэн ангилалд багтаж байна.
Өнөөдөр Монголд дайн болоогүй атал эрчүүд маань хааччихваа. Монгол эрчүүдийн багагүй хэсгийн маань хийморь, сүр сүлд яахаараа ингэж доройтож эхнэр хүүхдээ ч тэжээж дийлэхээ больж ийм хулхи, хариуцлага хүлээх дургүй, хулчгар, ноён нуруугүй, амьдрах, тэмцэх чадваргүй болчих воо. Энэ явдал нэг хоёр хүний асуудал биш нэг хэсэг Монголчуудын маань зовлон болж байгаа учраас маш нарийн судалж учир шалтгааныг нь тодруулж гарах гарц, өөрчлөх бодлогыг даруй боловсруулан хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Одоохондоо энэ талаар бодох сэтгэлтэй, бас завтай нэг ч улс төрч, улс төрийн нам хүчин байхгүй байгаа тул бүсгүйчүүд та бүхэндээ хандахаас өөр арга алга. Монголын төр, Монгол эрчүүд яг ингэж сульдаж доройтсон үед бүсгүйчүүд маань хатамжлан босч ухаан бодол, хүчин зүтгэлээ эрчүүддээ болон улс орондоо зориулан сэргээн мандуулж байсан түүх хэдэн арваараа байна. Одоо энэ цаг нь ирж. Та нартаа бас л ачаа үүрүүлж нэгийг бодож хоёрыг хийгээч хэмээн уриалж байна.
Учир нь бидний өнгөрсөн 20 гаран жилийн хугацаанд бодож байсан бодол, хийж байсан ажил үйлс, явж байсан зам мөр маань буруу байж хэмээн бодогдох болов.
1. Баян боловсролтой, гайгүй ажил төрөлтэй эрчүүдийн хойноос хүүхнүүд хошуурч байгаа бол яг ийм эмэгтэйчүүдэд нөхөр олдохоо больсон. Иймд айл бүр эрэгтэй хүүхдүүдийнхээ бие бялдар, оюун санаанд хамаг хөрөнгөө оруулсан дээр байна. Охидууд яахав айлын эхнэр хийж амьдарцгаана биз. Эр хүн тэжээх гэж зүтгэж байхаар үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлж нөхөртөө эрхэлж, униж туниж явах нь айл өрхөд ч улс оронд ч тустай.
2. Мэргэжилгүй, боловсролгүй, ажилгүй, бага цалинтай, бүтэлгүйтээд байгаа, ууртай, хартай, архичин 50-иас доош настай бүх эрчүүдийг ямар нэг их дээд сургууль, коллеж, сургалт дамжаа, бясалгалын, бүжгийн клуб, бүр болохгүй бол фитнест явуулж дахин сургаж шинэ мэргэжил эзэмшүүлж орчиныг нь, харьцдаг хүмүүсийг нь, мэдлэг боловсролыг нь, ертөнцийг үзэх үзлийг нь өөрчлөх хэрэгтэй байна. Иймд эр нөхрүүдээ, аавуудаа хөөгөөд, хөтлөөд, чирээд ч болов ямар нэг юманд явуул. Ядаж үр хүүхдүүд нь энд тэнд ажилд орох, анкет бөглөхдөө миний аав ийм, тийм сургууль, сургалт дамжаа дүүргэсэн гээд нүүр бардам бичиж яваг.
3. Эрчүүдийн нуруун дээрхи ачаа нь хөнгөдхөөрөө л хийморь сүлд нь доройтож, архи дарсанд орж, ааш зан нь эвдэрч эхэлдэг. Иймд тэднийг бүү эрхлүүл. Урдуур нь орж мөнгө төгрөг олох гэж зүтгэж гадаа гарч эр болж байгаа бол бүсгүй таны буруу. Тэдэнд итгэж тэдний онгироож чадвал ертөнцийг өөрчлөх хүч эрчүүдэд бий. Тэр галыг нь бадрааж өгөх нь гэргий таны үүрэг. Иймд эр нөхөртэйгөө бүү хэрэлд, тэднийг бүү муул, тэднийг бүү загна, бүү зэмлэ, сурган хүмүүжүүлэх гэж хэзээ ч бүү оролд. Эрэгтэй хүн эхнэрийнхээ үгэнд орж засарч хүмүүжих их дургүй, та нар үүнийг хийж бараг чадахгүй байх. Хэрэв ингэж хүмүүжүүлж чадсан бол нөхөр чинь сургуультай гөлөгнөөс өөрцгүй болсон байгаа байх. Та гөлгөө тэжээх, арчлах, зугаацуулах хэрэгтэй болно. Тэр таныг харахаараа зөвхөн сүүлээ шарвахаас өөр ид шидгүй амьтан болно. Гөлөгтэй амьдармаар байна уу, жинхэнэ эр хүнтэй амьдармаар байна уу гэдгээ сайн бодож байж эр нөхрөө дахин хүмүүжүүлэх оролдлогоо хийх эсэхээ шийдээрэй.
4. Үлгэрт өвгөн шулмас гэж байдаггүй эмгэн шулам гэж гардаг. Төрөл нэгтэнтэйгээ адилхан болчихгүй байхыг хичээргээрэй. Шулмын хажууд хэн ч тогтохгүй. Харин үлгэрт өвлийн өвгөн цасан охидоо дагуулан бэлэг тарааж явдаг биз дээ. Эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийн цаад мөн чанар нь тэс өөр өөр юм шүү. Одоо яригдаад байгаа “жендер” эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тэгш эрх энэ тэр бол тархи угааж бидний тогтоосон соёл уламжлалыг баллуурдаж арилгах гэсэн суртал ухуулга. Аягаа ээлжилж угаах бол тэгш эрх биш, харин завхарал. Харин тэгж ярих юм бол хэдэн арван зууны турш бид бүсгүйчүүддээ давуу эрх эдлүүлж ар гэр, амьдрал ахуй, эд хөрөнгө, төр улсаа хүртэл тэндэндээ итгэж даатгадаг байсан юм шүү. Манайд ирсэн гадны бизнесменүүдийн нэг ойлгодоггүй юм нь нөхөр нь улс төрд орох, амжилтанд хүрэхээрээ хамаг бизнес, үл хөдлөх хөрөнгөө эхнэрийнхээ нэр дээр шилжүүлж эхэлдэг явдал. Баруунд бол ийм юм хэзээ ч байдаггүй. Тэнд хэрэв ингэвэл шууд гудманд хөөгдөөд гардаг гэсэн. Хамгийн наад захын жишээ гэвэл манай залуучуудын ажил үйлс өөдлөөд эхлэхээрээ эхнэртээ машин авч өгдөг. Машинтай бол түүнийг нь томруулж эрхлүүлдэг. Худлаа гэвэл гадаа гудманд гараад хар.
5. Монгол хүндээ хандах, Монгол гэр бүлдээ хандах Монгол төрийн бодлого бүхэлдээ буруу явж ирсэнээс болж хөл толгойгоо олохоо больсон өнөөгийн ийм нөхцөл байдалд бид тулж ирлээ. Өнгөрсөн хугацаанд Монгол төрийн бодлогыг тодорхойлж ирсэн улс төрийн намууд, улс төрчид үүнийг залруулж чадахгүй гэдгийг маш сайн ойлгоорой.
Сайн бодож, их ухаарал, энэрэнгүй нинжин сэтгэлээр эрчүүддээ, эрэгтэй хүүхдүүддээ хандаарай.
Д.Уламбаяр
SOURCE: www.zuvsongolt.mn/
14 Comments
emi Мундаг шүү, өөр хэлэх үг алга да, чамайг дуурайгаад хичээж л бга шүү энд нэг эмэгтэй
Emi chi ymar uhaantaibee haramgui like darmaar bn tolgoiruu ym orchih shg bolloo neere ene talaar bodoj bsngui
Bi nuhruu 20-n jil tewchij bna. Law l Emigiin nuhur shig bolsongui. Xvn xvneeseel boloh bh. Minii ohind umsuh oligtoi xuwtsas alga bna. Yu ch nexexgui bolohoor bolood bna xangalttai bna gej bodood bh shig sanagdax yum. Mi tanidag neg nuhruusuu aimaar yum nexdeg bainga xervvltei bdag ailiig meddeg bsan odoo tedniih shig bayn ail minii taniluud dotor algadaa.
enegteichuudiin jargal ni ihdeheer shulam, oroolon boldog.
Emegtei hun uujuu taivan, huleetstei tevcheertei bh yostoi chihshig, zailaache! Emegtei eregtei gej huvaah Hereg blaa yu? Er ni zaaval hunii tevcheeriig barah shaaragatai yu? Emegtei ni teseel tevcheel uhaan muutai mongol erchuud ni ehner tevchih yum chin yaadiin, bugd l yavaldaj bgam chin yaadgiin gej davarsaar araar tavilt heviin zuil boloh hemjeend ochij bnshuude gej. Uund teseed tevcheed uuchlaad bga huuhnuudiin uursdiih ni buruu!
Niitlel zuw bnaa. Emegtei hun huuhed teej turvvldeg bolhoor byatshan yertunts bidnii dotor boijdog bolhoor bid uertuntsiig uurchluh chadwartai uhaantai. Emegtei hun uujuu taiwan huleetstei tewcheertei bh chadwar erchuudees iluu. Iim bolhoor uls turd orj tom company udird gesen ug bishee. Uujuu uhaanaa gargaj uuriin gesen erhun buriig zuw chigt n zalah uhaanaa gargatsgaayaa. Emegtei hund arga uhaan er hund chadal zorig n bdag. Bgaa heden erchuudee daichlaj chadwal emegteichuud bid iluu amar taiwan az jargaltai eleg buten amidarch chadna. Deer bichsen Emi shig nuhruu uurchluh gehguigeer uursdiiguu ehleed uurchlue bodol sanaa zorilgoo uurchluy. Unshij bgaa erhun ta ch gsn uhaantai ul suuritai hudulj alhaj gishgej bgaarai. Emegteichuud bid hen negen eriig uuriiguu martaad hairldag shuu dee
Ene emi yostoi unen yum bichsen bn, chi uhaantai emegtei bn, cham shig iim emegtei daanch hovor bdag n hetsuu… Eedee ene emegteichuud bas l teneg shu de kkk ingej emi shig bodotloo udna, emee bolchool oilguul oigoh bh kkk gaigui 1 n hamraa suhuud salku dundaj nuhduud n baritsaldaad salku butku garuud
Энд зөв бичсэн зүйл байна. Эр хүнийг нөхрөө хүмүүжүүлэх гэсэ оролдох маш буруу юм билээ. Эхлээд би 7 жил неревтээд стрэсс бухимдал уур шаналалтай явдаг байсан нэг удаа бясалгалд суусан. Бясалгал байнга хийх болсоноос хойш би хүүхдүүд мөнгө аж амьдрал гэж шаналж уурлахаа болиод 2даа зүгээр л өнөө маргаашийн хоолоо олоод л нам гүм аз жаргалтай амьдарч явья гээд нөхөртөө байнга хэлж өөрөө ч больсон. Тэгсэн эхний 1 жил манайх маш хүнд байсан ч бид зүгээр л хэрүүлгүй ямар ч маргалдаангүй байлгах гэж би тайван байсан Орой гарч шөнө дөлөөр ирнэ хааяаа юу ч хийхгүй баяраар бас л нөгөө зангаа гаргадаг хэвээрээ. Би тоогоогүй Харин би үргэлж 2 хүүхэд маань эрүүл саруул би өөрийнхөө хайртай хүнтэй гэрлэж хамт байж байгаа маань надад маш их жаргал гэдгийг чин сэтгэлээсээ итгэж ойлгож үүнийгээ үргэлж илэрхийлдэг болсон. Гэтэл манай хүн маш их өөрчлөгдсөн. Ер зүгээр байхгүй хаана мөнгө хаана боломж тэр болгон луу гүйж явдаг болсон. Юу ч болсон 10000 төг хүртэл би догдолж авч байсанаа санадаг юм. Нөхөр маань 10000 төгрөгөө 100000 болгосон дараа нь 1сая сүүлд 10сая. Би нөхөртөө одоо ч хэлдэг Хүүхдүүдэд маань мөнгө хэрэггүй Эрүүл саруул хайртай аав ээжтэйгээ байх ёстой гээд Тэгэхэд нөхөр үгүй ээ би гэрийн эзэн гээд л дайрдаг болсон Хонуутаар ийш тийшээ явдаг байсанаа болиод гэр лүүгээ яаарч ирээд хийсэн бүтээсэнээ гайхуулж ярьдаг болсон. Би заримдаа баярлаад уйлчихдаг Нөхөр маань инээдэг болсон Хэрэлдэхээ болиод өөрөө гал тогоонд орж ирээд надтай хамт бүх зүйлийг хийхийг хүсдэг болсон.
35настай нөхөр маань 2 жилийн дотор гэнэт ингэж өөрчлөгдсөн 7 жилийн тэр их хэрүүл уруул бухимдал бүхэнээ бодоод би заримдаа гайхдаг Ердөө л эр хүнээс эр хүн байхыг нь өөрөөр нь хийлгэж бүтээлгэх ёстой атал би урдуур хойгуур нь орж янз бүр болж байсанаа бодоод Одоо нэг л юмыг энд бичмээр байна Эмэгтэй хүн нөхөрт гарахаасаа өмнө аз жаргалтай байсан бол нөхөрт гараад ч аз жаргалтай сэтгэл хангалуун бай Амьдралаас нөхрөөсөө битгий өөрийнхөө хүссэн юмаа амаараа нэхэж битгий шаард. Амьдралд мөнгө чухал биш Чиний хажууд байгаа эр хүн бүхэн хүчтэй Гэхдээ тэрийг чи өөрийнхөөрөө өөрчлөх гэж зүтгэх тусам бүх зүйл нурна.
Chingis chalhtai bsn bolu? Lav eregtei irgedee daichid bolgoj usgudug er hunii erelheg chanaruud suulgadag bsn bh shw. Odoo eregtei huuhduudiig anhaardag bsn uye heseg aldagdaad ohidoo olon hel surch gadaad yertunciin medeeleld oirtuulj bolovsruulsanaas bolood huvguudee golood bh shigee.
дээд талын хоёрт хэлэхэд: тэгээд чадалтай чадвартай эрчүүд алга гээд л эмэгтэйчүүдийг уриалан дуудаад байгаа утгыг нь ойлгож уншаач ээ, хэрүүл хийхээ л урьтал болгох юм.
за одоо бас нэг үеэ бодвол хүүхнүүд их дайчин болсон шдээ. бас ч гэж нийгэмд нөлөөлөх нь сайжирч байгаа.
Deed taliin commenttoi sanal neg bna. Muusain chadwargui erchvvdeer mongol maani dvvreed bh yum
Hangalttai mungu olood ger buliinhee heregtseeg asuudalgui hangadag bolchood olon yum muruudvul yamarvee. Ehleed uurgee bieluulcheed, uls ornoo avch yavj chadchaad hundlel edr yarij ehelvel neg uur. Ajil ajil hiij chadahgui, mungu mungu olj chadahgui, yu ch chadahgui hudlaa ulirsan balarsan genghis khan maan yarij soliorson hudlaa eh oronch peediisen zaluuchuud ihenh ni. Bolovsroltoi, soyoltoi,moral tai heseg ni unendee mash baga UB-t. Huduuniihuntei bol iim yaria yariad ch hereggui
ygd gdgiin oilgohgui bgan diilenh erchuud so er shinjgui bolsond
ёстой үнэн сайхан нийтлэл байна… одоогийн эмэгтэйчүүд нээрээ л тэгш эрх энэ тэр ярьж нөхөртэйгээ хоол хийж хувцас угаах дээр барьцдаг болсон. үгүй гэвэл баян залуугийн дэвсгэр болдог… хүүхнүүдийг хархаах бүр зэвүү хүрхийн…