Эгээтэй л эргэж харахын завдалгүй хальж дэвэрдэг шүү шиг огцом ууртай залуус энэ нийгэмд олширчээ. Нийгэм, эдийн засгийн хүнд нөхцөл байдал, элдэв бухимдлаас үүдсэн стресс их байлаа ч бусдыг хүндэлж хүндэтгэнэ, аливаа асуудалд хүлээцтэй хандана гэсэн ойлголт манайханд ер байхаа больжээ.
Сав хийвэл нэгнийхээ мууг үзэж, муухайг нь илчлэх гэж дайрна. Элдэв үг хэл амаараа эрээ цээргүй доромжилно, цаашлаад зодож дарамталж эрүүл мэнд, эд хөрөнгөөр нь хохихоор асуудал энүүхэнд. Одоо бүр сүүлийн үед “Зам тавьж өгсөнгүй, хурдан явсангүй” зэргээр шалтгалж харааж ерөөж, зодож нүддэг болсон асуудал нүдэнд ил харагддаг болов. Тиймдээ манайхныг ямаан омогтой гэж ярьдаг нь үнэн.
Ялангуяа залуус маань хүмүүжлийн асар их доголдолтой, хүн хүнээ гэх сэтгэлгүй, хүрэн зүрхний хайргүй, харилцааны ямар ч соёлгүй, хараалыг амны уншлагаа болгосон, ахмад настнаа хүндэлдэггүй, ах захаа мэддэггүй болсон цаг. Ёстой нөгөө нь хүн нь зэвүүн цаг нь цөвүүн болсон гэж үнэн бололтой. Юу ч хийхээс буцахгүй бузар булай үйлтэй, буруу үлгэр дууриалалтай залуус олон болжээ. Цагдаагийн байгууллагад үл ойлголцлын улмаас зодолдож нэгнийгээ бэртээх гэмтээлээ гэх дуудлага өдөрт 2-3 удаа ирдэг байна.
Ердөө жижиг асуудлаас болж биенээ үг хэл амаараа доромжилж зоддог байна. Өнгөрсөн өвөл гэхэд машины жолооч хүүхдээ хөтөлж явсан залууг “машин өшиглөлөө” гэсэн шалтгаанаар зодсон хэрэг цагдаагийн байгууллагад шалгагдаад явж байна. Мөн хэдхэн хоногийн өмнө “гэрлэн хурдан гарсангүй” гэсэн шалтгаанаар нэгэн эмэгтэй бага насны хүүхдээ дагуулаад зам хөндлөн гарч явсан залуусыг элдэвлэж, хүүхдийг нь алгадаж цохисон асуудал мөн л цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа юм байна.
Тэгвэл өчигдөр гэхэд цагдаагийн байгууллагад маргаанаас үүдэж зодолдсон гэх хоёр хэрэг бүртгэгджээ.
Тодруулбал, БГД-20 “Петровис” ШТС-ын гадна үл таних хүмүүс зодолдоод байна” гэсэн мэдээллийг шалгахад, тус ШТС-ын хамгаалагч ажилтай 31 настай эрэгтэй Б нь ЧД-20 хороонд оршин суух Б нар нь автомашины зогсоолоос болж марган зодолдсон хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Мөн түүнчлэн Налайх дүүргийн 2 дугаар хороонд “3, 4-р байрны дунд манай хүүхэд зодуулсан байна“ гэсэн мэдээллийг шалгахад… тоотод суух Т /эр.24н/-г НД-1 хороонд суух З нь автозам хааж, автомашинаа зогсоолоо гэж хэвлий рүү өшиглөж танхайрсаныг цагдаагийн байгууллагаас таслан зогсоожээ. Нэгнээ зам хааж зогслоо гэх шалтгаанаар биед нь гэмтэл учруултал зодно гэсэн чинь юу гэсэн үг юм бэ. Энэ мэтчилэн өөр хоорондоо өстөн дайсан мэт арсалдан зодолдож эрүүл мэндээр нь хохироох цаашлаад амь насаар нь хохироох аюултай зүйл болохыг үгүйсгэхгүй юмаа. Залуусаа тэр дундаа ноён нуруутай байх эрчүүдээс хамгийн муухай увайгүй хүн чанаргүй үйлдэл хэтэрхий их харгислал гарах юмаа. Тиймээс монгол хүмүүс байна даа аливаа асуудалд уужуу тайван ухаантай хандаж, ул суурьтай хандаж байгаарай гэж захимаар байна.
О.Сайхан
12 Comments
Дорлигоо чамд хүн зодох чадал зүрх байхуу даа? Комментын цаанаас арайхийж зүрх гаргаж хэдэн том үг биччихээд шөнө нойр нь хүрээгүй биз айгаад айн
Монголчууд угаасаа ямаан омогтой бөөн уур уцаар болсон сонин хүмүүс. Үрчийчээд ямар ч инээд хөөр байхгүй. Өөдөөс нь хараад инээмсэглэвэл үхсэндээ инээгээд байгаа юм гэж тэнэгтэнэ. Амь аь хаана байна гэмээр хөгийн чурчийсан юм ална шулна гээд агсраад байхыг нь яана. Хүчтэйхэн салхинд хийсчмээр үхэл царайлсан юм байж бөөн атаман
Энэ дээгүүр сэтгэгдэл бичсэн хүмүүс эр эмгүй ямар бүдүүлэг юм бэ, ямаан омгоо яг гаргаж байна шд. Өөрчлөлтийг өөрөөсөө гэдэг юм, эхлээд өөртөө анхаарч соёлжихоо бод.
Omg
Ene bol niisleleer duuren khuduugiin malnaasaa dor nukhduud malaa zarj mashin bolgoj khaa khamaagui belchdegees bolj bga yumoo khuduugiin orkuud khuduuduu l baimaar yum khotod ajillaj amidarch chadakhgui bol
Ажил амьдралаа хүн шиг авч яваад, зөв сэтгэлтэй зөв бодолтой, ухамсартай соёлтой эрчүүд бас зөндөө байнаа. Мундаг хөгжсөн эрчүүд бас олон байна. Тэднийг хараад өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрөх юм. Эр хүн гэдэг ийм л сайхан байдаг даа уг нь… Эр хүний нэр сэвтэхдээ эмэгтэй хүнээс амархан юмдаа. Сайхан эрчүүд минь улам хичээж амьдралаа цэцэглүүлж, эхнэр хүүхдээ жаргааж, эр хүний нэрийг өндөрт авч явсныхаа шагналыг энэ насандаа ч үхсэн хойноо ч үргэлж дуурсгаж яваарай
Хүн шиг эрчүүд нь бүгд дээшээ гараад явж байхад хий хоосон улстөрөө хараасан лалрууд наад захын ажил өчнөөн байсаар байтал бас голно тав аравхан хошногоны цаас авч хүрэхгүй мөнгө олдгоо банкны захирал шиг санаж эхнэр хүүхдээсээ харамлаж дохтой янхан худаддаж аваад байхаар чинь чаж ч олигтой амьдрах вэ дээ өөрсдинхөө төлөө гэр бүлийнхээ явдгүй ийм тэнэгүүд өөрөө өөрсдийгөө бодку байхад дээр байгаанууд нь бүр яг бодож харагдаач хүн хүний амьдралд санаа тавьж харагдаач эцсийн эцэст төр засгийг буруутгаж ажил голж бэлэн хоод горьдсон ангаахай шиг явлаа насны эцэст өөрөө л өнчин улиас шиг өвгөн болоод хээр үхнүү гэхээсөөр хэн ч хохьрохгүй л дээ гол нь хүний өмнөөс амьдарч хүний өмнөөс хоол идэж хүний өмнөөс авгай авч секс хийгээд хүний хүүхдийг гаргасан аятай малан толгойтой адгууснууд майр их байнаа нохой шиг л үхнэ биз буруу явсан хүн сайнаар төгссөн түүх дэлхий дээр ганц ч байхгүй л дээ
Ийм тэнэг бүх арчаагүй байдлаа төр засаг руу чихдэг адгууснууд байхад төр засгийнхан нь идэхээс яах вэ дээ арчаагүй тэнэгүүд салтаан дах жижкэнээ ууртайгаа захирч чадахаа байсан бол өөрсдийгөө хүний тооноос хас ямар ч ирээдүй байхгүй хог дэээр үхэцгээнэ гэж бодож одооноос хувь тавьлантайгаа эвлэр гүй бол хүн шиг ухаантай оюунтай байж уураараа биш ухаанааараа боовоороо биш сэтгэлээрээ амьдар сдакууд бүгдийг цаазлаад алч,х юмсан
Zam haaj mashinaa taviul zodiishdee t1 pizdag
Төр засгийн байж байгааг харахаар л хар зөндөө ур хүрээд явчих юм. Улайм цайм нүүрний хувиралгүй худлаа яриад байгаа улс төрчдийг бодохоор бас уур хүрээд явчихна.Нийгмийг удирдаж байгаа хүмүүс нь улс эх орондоо, ард түмэндээ үнэн сэтгэлээсээ хандаж, хэлсэн ярьсандаа хүрдэг, шудрагаар алдаагаа хүлээн зөвшөөрч хариуцлагаа үүрч, ард түмэндээ сайн сайхан зүйлийг уриалж өөрөө биеэрээ үлгэрлээд байвал ард олных уур бухимдал намжиж харьцаа нь сайжрах болов уу
Az jargaliin indeks gej bdag gsn. Songuulias songuuliin hoorond hyamarch bhaar ed hurungu mungu gej bhaar engiin zuileer jargaltai bailgah zuiluudiig sanaachilbal yasan yumbe. Niigmiin humuujil olgomoor yum. Haashaa ch harsan uurtai humuus hetsuu bna shuu. Gertee bugeed face uhaad suuhaas uur arga alga
Ene buhimdal n amidral hund bgaagaas l tiim bgaa. Amidral saihan bolchuul buhimdahaa bolino. Bas uls tur yarihaach bolino. Yamaan omog gejdee hil davaad l gulug bolchdog humuus shuudee bid. Bas hulgaich bolchdog.