Евро-2016 тэмцээний “B” хэсгийн хамгийн сонирхолтой тоглолтоор нэрлэгдэж байсан Англи болон ОХУ-ын шигшээ багуудын тоглолт сонирхолтой болж 1-1 харьцаатай тэнцээгээр өндөрлөсөн билээ. Тэгвэл хоёр багийн тоглолтоос гадна хөгжөөн дэмжигчдийн үймээн зодоон олны анхаарлын төвд байлаа.
Тоглолт эхлэхийн өмнө хоёр багийн хөгжөөн дэмжигчид Марсель хотын төвд үймээн дэгдээж зодолдож эхэлсэн бөгөөд тоглолтын дараа ч мөн адил энэ байдал цэнгэлдэхэд давтагдсан байна. Үүний улмаас 100 гаруй хүн гэмтэж бэртжээ.