Бор шувууны үүр

868a8798c97492c4great

Эртээ урьдын цагт баян эр ухаан муу ганц хүүтэйгээ амьдран суудаг байжээ. Ухаантай эхнэр авч өгвөл урагшгүй тэнэг хүү минь ухаан суух ч юм билүү гэж баян боддог байсан юмсанж. Тэгээд ажил үйлс, ухаан сана, үзэсгэлэн гоо төгөлдөр нэгэн бүсгүйг богтлон авч өгч гэнэ.

new_banner

Хоног өдрүүд өнгөрөөд байсан боловч бэр нь хөл хүндтэй болохгүй байжээ. Тэгээд баян бэрээсээ учир шалтгааныг эвийг нь тааруулж, эгзгийг нь олж байгаад асуув. Бэр нь, “Бид хоёр тоонот гэрт толгой, тостой тогоонд хошуу холбоод олон жил өнгөрсөн боловч огтхон ч хавьтаж үзээгүй юм чинь яаж танд ач тэврүүлэх билээ дээ гэж үнэн учраа хадам аавдаа ичингүйрэн байж хэлжээ.

Баян эр ч бэрийнхээ хэлэхийг сонсоод, ухаан мунхаг хүүгээ эр эмийн ажлыг огт мэддэггүй болохыг ухаарчээ. Ингээд баян эр хүүдээ эр, эмийн явдлыг алс тойруу замаар ярьж, ойлгуулахыг хичээн чамгүй их тайлбарлаж гарав аа. Хэдхэн хоногийн өмнө хар тарлан бух нь үнээн дээр нь харайж байсныг хамт харснаа санасан баян хүүдээ, “Миний хүү хэд хоногийн өмнө хар тарлан бух яасныг санаж байна уу? Яг тийм юм хийх хэрэгтэй байна” гэж зөвлөж гэнэ. Хүү нь ч “Саналгүй яахав” гээд марсайтал инээжээ.

“Овоодоо, муу хүү минь ойлгож байгаа юм байна” гэж баян дотроо баярлан бодов. Маргааш өглөө нь бэрээсээ шөнө нөхөр нь яасныг асуувал “Дөрвөн хөллөж байгаад бух шиг урамдаад, тулганы үнсийг баахан самардаж хонолоо” гэж гэнэ ээ. Үүнийг сонсоод баян хүүгээ дуудаж, ахиад баахан тайлбарлаж, саяхан төвд гарз (нохой) нь охин жингэртэй наалдаж байхыг хамт харснаа бас санаад “Манай банхар саяхандаа яасныг санаж байна уу?” гэж асуувал “Санаж байна, санаж байна. Үүнийг хийх шиг амархан юм хаа байх вэ” гээд хүү нь инээд алджээ.

Маргааш нь баян бэрээсээ шөнө юу болсныг асуувал “Хадам аав минь, хүү чинь урьд шөнө хөнжил сөхөж орж ирээд, хөлөө өргөн нохой шиг сарьчихаад яваад өгсөн дөө” гэж янз муутайхан хэлжээ. Хүний л эцэг болсон хойно хөөрхий аав санааширч гүйцжээ. Тэгээд бодитоор нь үзүүлэхээр шийдэж, адуучин залуугаа дууджээ. “За, чи өнөө шөнө хойд айлын бүсгүйг чангаа, би хүүтэйгээ очиж харна” гэжээ. Мэл гайхаж, цэл хөхөрсөн адуучин залуу баяныг саналыг огт зөвшөөрөхгүй байхаар нь алт мөнгө, адуу мал амлаж байгаад арайхийн зөвшөөрүүлэв.

Адуучин залуу, бүсгүй хоёрыг үүлэн борооны явдлаа үүсгэж байхад нь хүүдэ дэн бариулаад гэр рүү оруулж гэнэ. Хүү ч нөгө хоёрыг харж харж гарч иржээ. “За, одоо миний хүү лав ойлгосон уу?” гэвэл “Одоо л ойлголоо, аав аа” гэж хүү нь мөн л инээн хэлжэ. Харин хэд хоногийн дараа бэр нь их л ууртай орж ирснээ “За, аав минь хүү тань хэрээс хэтэрсэн тэнэг үйл хийх гэж намайг шахлаа” гэжээ. Баян эр юу болсныг нь тодруулбал, “Адуучин залууг шөнө дөлөөр өвөрт минь оруулаад өөрөө дэн бариад зогсоод байх юм” гэв.

Аргаа барсан баян “Бэр минь, чи л цаадахдаа ор хөнжлийн ажлыг зааж өг” гэж уйлах шахам гуйж дээ. Бэр нь “Нэгэнт л ёсолж авсан эр нөхөр минь юм хойно яая гэхэв. Өөрөө л нэг аргалахаас” гэв. Тэгээд шөнө болохоор нөхрөө өвөртөө оруулж, тоглоом зааж өгье гэхэд нөхөр нь бөөн баяр болон “Тэгье, тэгье” гэжээ. Тэгээд хүзүүгээ зааж “Энэ юу вэ?” гэхэд нөхөр нь “Хүзүү” гэж. Мөрөө зааж “Энэ юу вэ?” гэхэд нөхөр нь “Мөр” гэв. Хөхөө зааж “Энэ юу вэ?” гэтэл нөхөр нь “Мөөм” гэж гэнэ. Тэгээд улам доошилсоор өөрийн нуудгайгаа зааж “Энэ юу вэ?” гэжээ. Нөхөр нь “Мэдэхгүй” гэв. “Энэ болбор шувууны үүр” гээд нөхрийнхөө эрхтнийг зааж “Энэ бол бор шувуу нь. Харин одоо “Бор шууугаа үүрэнд нь орууллаа, гаргалаа” гэдэг тоглоомоо эхэлье” гээд тоглож гарчээ.

Энэ үед хөөрхий баян эр хүүгээ яаж байгаа бол гээд гэрийн гаднаас сэм сонсож байжээ. Тэгтэл хүү нь орчлонгийн амар амгалан эдлэх дөхөөд сандарч “Яана аа, яана аа бор шувуу үүрэндээ баах нь ээ” гэж хашгирав. Үүнийг сонссон баян эр сэм сонсож байгаагаа ч умартан “Тэгдэг юм аа, тэгдэг юм. Одоо л бор шувуугаа баалгаа, баалга” гэсэн гэдэг.

Түүх судлаач С.Оч “Үдшийн хууч” номоос

13 Comments

  1. Partizan says:

    xaxaxa dorlig nimon 2oo elgeer yawax shaxlaa…

  2. Agii says:

    Ene Dorlig Nimon 2 yamar ineedtein be? Zohiolch yumuu haashaa yiin

  3. harley88888yahoo says:

    dorlig nimon 2 sanasniig bodhod setgejee…
    zaaz shuvuugaa uurend n baalgachaad untii daa

  4. Nomin says:

    ineedtei ch yumshig emgenrltri ch yumshig .

  5. GegeenCom says:

    Uur uurnees uvchtei boljook bolj garch irvel ur huuhed manatai uuriin uuree ch shataah yum bolno shw

  6. НИМОН says:

    ДОРЛИГ – Бор шувуу үүрээ олсон л бол тэр үүртэйгээ л бсан дээр бхөө..

  7. tuugi says:

    zurag bol jinhene em hunii goo uzesgelen

  8. zochinxvv says:

    Dorlig ahiin booviig baalgaya baiz.

  9. dorlig says:

    НИМОН ..-Гэмгүй амьтны боов тасдаж явснаас тэр нь дээр юм уу л гэж бодлоо.

  10. НИМОН says:

    ДОРЛИГ – Эхнэрээ хуурахын дон туссан???

  11. dorlig says:

    Үргэлжлэл…
    Тэнэг эр бор шувуу руугаа хартал нээрэн үс нь шатчихсан цус нь урсчихсан нойт оргиод явчихаар нь хайран бор шувуу гэж санан харамсаад муухай орилтол хар дарсан зүүднээсээ сэрж гэнэ. Тэгтэл үнэхээр нойт оргиж байна гэнэ шүү тэгэхээр сандран хартал эхнэр нь бор шувууг нь амаараа таалан үмхэж долоон байна гэнээ. Тэгээд эхнэр нь одоо бор шувууг үүрэндээ хийх боллоо гэж гэнэ. Тэнэг эр үүр нь шатаагүй бор шувуу нь бүтэн байсанд ихэд баярлан шөнөжин шувуугаа үүрэнд нь оруулж гарган олон удаа баалгажээ. Тэр цагаас хойш тэнэг эр ухаан сууж олон ч хүүхэдтэй болж олон өөр айлын бор шувууны үүрэнд бааж амар сайхандаа жаргаж гэнэ.

  12. НИМОН says:

    Үргэлжлэл…
    Тэнэг эр азаар үрийн зулай үнэрлэж хүүтэй болов оо…Үүнээс хойш нилээд хэдэн жилийг ардаа үдэж гэнэ.
    Нэг өдөр тэнэг эр гэртээ доогуураа нүцгэн согтуу унтаж байтал хүү нь ирээд нөгөөдхийг нь хараад ааваасаа – Энэ юу вэ? гэж асуужээ. Тэгэхээр нь тэнэг эр БОР ШУВУУ байгаа юмаа. Өндөг нь энэ 2 /2 төмсөг/, үүр нь энэ /үс/ гэж хэлчихээд унтаад өгч гэнэ.
    Нэг сэрсэн чинь баахан хүмүүс өөр дээр нь шавчихсан ус, боолт гэж сандралдаад бөөн юм болж бна гэнэ шүү. Тэнэг эр гайхан юу болсон талаар хүүгээсээ асуутал:
    – Би таны бор шувуугаар тоглож байсан чинь өөдөөс босож ирээд нулимчихаар нь уур хүрээд үүрийг нь шатаагаад, өндөгнүүдийг нь хагалаад, бор шувууны чинь хүзүүг хуга мушигчихсан гэсэн гэдэг

  13. haha says:

    Yamar ineeedtein bee. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.