/Өрөвдөм бүсгүйн ярианаас сэдэвлэв./
ГЭРИЙН ХОРИОТОЙ БҮСГҮЙ.
Эхнэр нэртэй – эрх мэдэлгүй
Эзэгтэйн ажилтай – цалин хөлсгүй
Тогтмол айдастай – гарах эрхгүй
Торны шувуу шиг – өрөвдөм бүсгүй
Гэргий өргөмжлөлтэй-гэрийн хориотой
Гэмгүй мөртлөө – сэтгэлийн зовиуртай
Ханилсан нөхөр нь – хардах өвчтэй
Хачир нэмэн – буруутгах донтой
Хартай нөхрийн – харцанд ээрэгдэж
Хамаг мөрөөдлөө – хавханд хавчуулаад
Хүсэл зорилгоо – хөсөр гээсэн
Хөөрхий бүсгүйн – тавилан даажинтай
Даапаалж даажигнах – тавиланг сөрж
Дарамт шахалтыг – сэт цохин
Эрх чөлөөтэй – өөрөөрөө байж
Эгэл амьдралаас – хайрыг амтал бүсгүй минь.
Н.ГАНХУЯГ 2016-07-20
2 Comments
Yoo hartai hun yerduu l tamiin togoo beldegch. Amiddaa iim yu uzsen bol bartsad n arilj uridiin uiliin ur tsairsan bha
Zarim hvvhnvvd sain unshmaar l zuil bnda har zalugara iim tawilantai uchirsan olon ohid busguichvvd bnda mmm…….