Монголчууддаа их л санаа зовж байна даа…

Mongolia_Flag2

За юуны өмнө та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье!!! Миний энэ бичиж буй захиа дундаж амьдралтай болон түүнээс доош амьдралтай монголчууддааа зориулж санаа зовж бичиж байгаа юм шүү. Энэ дунджаас дээгүүр амьдаралтай хүмүүс нь яахав гэдэс цагтгалан, өнөөдөр маргаашийнхаа хоол, үр хүүхдийнхээ сургалт, хэрэгцээний мөнгөнд толгой өвдөхөөргүй учраас энэ захиа тэдэнд зориулагдаагүй болно. Админаас хүсэхэд энэ захиаг заавал нийтэлж өгөөрэй…

new_banner

Юуны өмнө Монголчууддаа хэлэхэд хэрэв та бүхэн үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө санаа зовдог, маргаашийн цаадах маргаашаа харахыг хүсэж байгаа бол боломж л гарах юм бол гадагшаа гарч амьдарч үр хүүхдийнхээ ирээдүйг баталгаатай болгоосой гэж хэлмээр байна. Гэхдээ гадагшаа гарахдаа хаашаа вэ гэдэг асуудал чухал…

1. Юуны өмнө АНУ, Канад, Австралиа, Англи, Норвег руу гарахыг нэн түрүүний зорилго болго. Ийшээ ирэх нь их хэцүү гэдгийг мэдэж байна л даа гэхдээ хичээгээд үз!!!
Яагаад гэвэл эдгээр улсуудад хөдөлмөрийн хөлсний үнэлэмж дээгүүр, та зогсолтгүй хөдөлмөрлөж, хамгийн муу ажлыг хийлээ ч гэсэн та монголд одоогоор хийж байгаа ажлаас чинь хамаагүй илүүг олж хуримтлал үүсгэх боломжтой. Гэхдээ хамгийн чухал зүйл бол усыг нь уувал ёсыг нь дагана гэдэг шиг хуулийг ягштал биелүүүлж, ямар нэг хэрэг төвөгт орохгүй байх, архи уухгүй, өөрөө өөртөө эзэн, өөрийгөө хэн бэ гэдгийг ажил олгогчдооо мэдрүүлэх хэрэгтэй.

2. За хэрэв та бүхэн дээрх улсуудад ирэх боломжгүй бол гадагшаа гарч амьдрах талаараа сайн бодож байж шийдвэр гаргаарай. Солонгос, Жапаанаас бусад улсууд руу бол яваад хэрэггүй байхаа. Яагаад гэвэл өнөө үед хүний наймаа, эд эрхтэн, хар тамхины наймаа газар авч байна шүү дээ. Тийм болохоор маш болгоомжтой байх хэрэгтэй.

3. За дээрх улсуудад ирэх боломжтой болж визагаа авчлаа гэхэд битгий сэтгэлийн хөөрөлд автаарай. Бүгдийг нь сайхнаар бодож сэтгэж төсөөлж болохгүй шүү. Хүний нутаг л бол хүний нутаг. Адаглаад хэл уснаас авахуулаад ажил хайхаас эхлээд зөндөө юмтай тулгарна шүү. Ялангуяа Монголд оффисийн ажил хийж байгаад гадаадад гарчаад хар ажил хийгээд сэтгэл санаагаар унах юм бол гадагшаа гараад хэрэггүй ээ. Хэдийгээр хар ажил хийж байгаа ч гэсэн сэтгэлийн хаттай, гол нь зорилготой байх хэрэгтэй. Өнөөдөр та энд цэвэрлэгч хийж байлаа ч гэсэн 10 жилийн дараа энд та мэнэжэр болох бололмжтой юм шүү. Гол нь та хэн бэ гэдгээ харуулах хэрэгтэй…

За жижигхэн тооцоо хийж үзий. Миний бодож байгаагаар дунджаар Монголын оффисийн ажлын цалин 300-400 доллар буюу 600-800 мянган төгрөг. Би хувьдаа бодохдоо энэ мөнгө үр хүүхэдтэй айлуудад бол яагаад ч амжихгүй орлого гэж бодож байна. Хэдийгээр ахиад эхнэр юмуу нөхрийн цалинг нэмсэн ч гэсэн. За хүрлээ гэхэд зээл, төлбөр гээд л дуусна байх гэж бодож байна. За тэгвэл дээр дурдсан улс орнуудад дунджаар нэг хүний 2500-3000 доллар, хэрэв эхнэр нөхөр цугтаа ажиллахад 5000-6000 доллар олоод нэгийнхээ цалинг идээд нөгөөхөө хураахад овоо л юм болохоор шинжтэй байгаа юм.

4. За тэгээд чадвал үр хүүхдээ авчраад үнэгүй сургууль соёлд нь сургаад эрдэм мэдлэг олгочихвол их дээд сургуулийн төрбөрийн тал дээр нэг их толгой өвдөхгүй. Яагаад гэвэл янз бүрийн тэтгэлгүүд байна, бүүр хамгийн муугаар бодоход 20-30 жилийн хугацаатай оюутны төлбөрийн зээл байна. Хүүхэд чинь сургуулиа төгсчөөд ажил очоод өөрөө төлөөд явах бололцооотой юм. Өөрөөр хэлбэл хүүхэд чинь өөрөө өөрийнхөө төлөө сууж, ажиллаж байна гэдгийг маш сайн ойлгуулдаг тогтолцоотой юм.

5. Монгол залуучууддаа хэлэхэд БИТГИЙ амар хялбараар мөнгө олдоно гэж найдаж итгэж гадаад улс руу ир л дээ. Ялангуяа ЗАРИМ охид бүсгүйчүүддээ гадаадад ирчээд битгий монгол охидуудынхааа үнэ цэнэ, нэр хүндийг унагаад бай л даа. Хааяа харахад л нэг хачин хөгшин шар, эмвэл нэг халтарын хүзүүнээс зүүгдсэн байхын. Тэр нар чинь толгойдооо яаж нэг энийг хэдэн удаа ашиглаад хаях уу л гэсэн юм бодсон байгаа шдээ. Би эдний залуучуудтай ажиллаж л байсан. Ярьдаг юм нь л asian women are so easy л гэж ярьдийшдээ. Би бодохдоо тэр гадныхны тэгэж ярьж байгааг бол буруу гэж бодохгүй байна. Гол бурууг нь бид өөрсдөөсөө хайх хэрэгтэй. Бид л тэдний нүдэнд байгаа байдал, гаргаж буй ааш аяг тэгэж харагдаад байна шүү дээ. Бас охидууд минь гадныхан л гэхээрээ баян, мундаг, лаг, боловсролтой гэж ойлгож болохгүй шдээ. Энэ олон дунд чинь гаднаа лаг юм шиг харагддаг, шаруудыг лаг гэж боддог хүмүүсийн оюун ухаан дээр тоглодог хогийн новшнууд зөндөө байдаг юм шүү дээ. Зарим нь үнэхээр мундаг, зарим нь ч хогийн новшнууд байдаг юм шүү…

Саарын хажуугаар бас сайн юм байнаа. Монгол гэсэн нэрийг өндөрт гаргаж яваа, үнэхээр сайхан хань ижлээ хайр сэтгэлээрээ олоод авчихсан охид бүсгүйчүүд байгааг хэлэхгүй байхын аргаггүй. Тэд нартаа амьжилт хүсэж байна.

Миний гол санаа бол хичнээн чиний амьдрал хэцүү байлаа ч гэсэн мөнгөний төлөө хүнтэй танилцаж, нөхөрлөж, дотносож болохгүй шүү. Тэр бүхнийхээ золиос ЧИ өөрөө л болно. Хэдийгээр өнөөдөр чамд хэцүү байлаа ч гэсэн хүний нутагт, хэрвээ чи үнэхээр чи бууж өгөлгүй зөв замаар зүтгэх юм бол чи удаан ч гэсэн урагшилдаг юм шүү дээ. Үүнийхээ үр шимийг чи өөрөө хүртэж улам бүр урам зоригтой болох болно.

Залуучууддаа хэдэн юм хэлмээр байх юм. ХҮНИЙ НУТАГТ ИРЧЭЭД АРХИ УУЖ АМЬТАН ХҮНИЙ ДУРГҮЙ ХҮРГЭЖ АРЧААГҮЙГЭЭ ХАРУУЛЧААД БЭ ЧИНГИС ХААНЫ ҮР САД ГЭЖ ХЭЛДЭГЭЭ БОЛИОЧЭЭ СНААА ЗОВМООР. ЭНЭ ГАДНЫХАН ДООГ ТОХУУ ШООЛДОГ ЮМ ШҮҮ ДЭЭ. ТЭДНИЙ ОРОНД ЧИМЭЭГҮЙ ДУУГАЙ БАЙЧААД ХИЙДГЭЭ ХИЙЖ, ЮУ ЧАДДАГАА БУСДАД ХАРУУЛЧААД ИХ ХААНЫХАА НЭРЭЭР ОНГИРООЧЭЭ..

Миний зүгээс Монголынхоо нийгмийн байдлыг дүгнээд үзэхэд монголчуудын маань амьдрал улам л уруудан доротойх шинжтэй. Энэ дээр суусан болон суух гэж байгаа нөхдүүд ядарсан, өслссөн, туйлдсан монголчуудын маань өлсгөлөн ходоод, мэдлэг боловсролгүй оюун ухаан дээр тоглоод л байхын. Монгол улам бүр хэцүү болоход наадуул чинь та нарыг хаяад л явна шүү дээ. Бүгдээрээ аль хэдийнэ нэг нэг газар хөлсөлэ аваад нүхээ ухсан л байгаа. Хэдэн сая хэдэн сая доллар цаанаа хийж аваа биз. Наадуул чинь та нарыг аль болох мэдлэг боловсролгүй байлгахыг л хичээж байгаа. Та нар аль болох их юм дуулаагүй сонссгүй байх тусмаа л наад муу хувалзнуудад чинь ашигтай юм шүү дэээ…

Уг нь миний бодлоор сая сонгууль өгөхдөө намыг нь биш хүнийг нь харж л өгөх ёстой байсан юм даа. Шинэ залуучууд гарч ирлээ л гэнэ. Бүгд л амьдрал үзээгүй аав ээжийнхээ мөнгөн дээр туйлж гадаадад нэг боловсрол эзэмшсэн нэртэй, өлсөж ядарч үзээгүй нөхдүүд л гараад ирсэн байна лээшд. Ядарч өлсөж, шал угааж, хүнд хараалгуулж, загнуулж, нойр хоолгүй зүтгэж үзээгүй хүн та нарын амьдралыг ойлгоно гэдэгт бол би итгэхгүй л байна шүү.

За юу ч гэсэн Монголчуудын маань хийморь лундаа нь дээшээ байг гэж хүсэн ерөөж, амьдралдаа өнөөдөр маргаашаа биш 10- 20 жилийн цаадахаа харж зорилгоо тодорхойлж амьдарахыг хүсий!!!

34 Comments

  1. Zochin says:

    Chi uuruu  muhuj baindaa

  2. zochin says:

    Mongol khezee ch khugjikhgui shuu mukhuj bgs uls 

  3. zochin says:

    Za mongold myanga khudulmurluud saikhan amidrakh bolomjgui novshiin ene delkhiin khamgiin lalariin gazar zaluuchuud yaj iij bgad gadagshaa gar  khunii khudulmur unelegddeggui gazar yugaa khiikhev kheden uls turchid bussinesmen nertei shulaachdiig uldeegeed boldog bol yaj iigeed gar zuv yum bichij 100 khuvi demjij bna

  4. хм says:

    хэдэн зүйл хэлчье
    1. Хөдөлмөрлөхгүйгээр сайхан амьдралыг мөрөөдөөд яахав.
    2. Гадаадад гарж мөнгө, туршлага, ухаан суунаа.
    3. Мэдээж Монголд ч хөдөлмөрлөсөн хүн сайхан л амьдарчихна
    Тэгэхээр ажилдаггүй хүн л ядуу амьдардаг. Бид нийгмээ хурдан өөрчилж, хүн сайхан амьдрах нөхцлийг бий болгохын төлөө зүтгэх хэрэгтэй.

  5. hi says:

    bool met yavsanaas haan met amidarsan ni deer !!

  6. Huga says:

    Uneen unen.mongold zugeer amidarsaar l nasiig barna.yag melhii shig omhii nuurandaa bie bienee muu helseer nasiig eleene 

  7. Эр хүн says:

    Ажил хүнийг голдоггүй, Хүн ажилыг голдог гэж үг бий. Боолын хөдөлмөр хийж бна гэж ярьж бгаа хүн өөрийнхөө ямар ухамсар муутайгаа харуулж бгаагийн л шинж.

  8. zuw says:

    zuv yum bichsen bn dag, unen ugend unduutsaad yahnaw dee, hurteemjtei tsalintai bh ch saihan shuu dee.

  9. MOnhuu says:

    Өөрийгөө их л зөв юм бичлээ, хүмүүст тустай мэдээлэл өглөө гэж бодож байгаа байхдаа. Монголчуудыг хэт ингэж басамжилж өөр шигээ тэнэг гэж бодож болохгүй байхаа.

  10. vaar says:

    unen bichsen bna. hund n l uguh baisan um. odoo ulam l ih daramt shahalt stress gazar avna.gadagshaa garah tyhai ih l bodoh um daa

  11. zochin says:

    Donald Tramp Estee Laúder,Paris Hilton geed bugd l tsagaachidiin 2,3 r uei-iinhen shuu dee

  12. zochin says:

    Yund ni uurlaad haraagaad bnaa humuus mini mongold amidral alga geed l uchnuunuuruu lene europ-d yu ch medehgui ur zeel taviad irj bgaa humuus bna sh dee,bi ch gesen ar gerees namaig avaad yavchih ah duugui bugd l uursdiiguu yaya gej bgaa humuus,za tegeed yaduu ailiin huuhed deerees ni tolgoi muutai 10 jil muu sursan hun. harin sohor azaar gadaadad ireed uuriin gesen baishin house-tai uuguul irgedtei en zeregtseed ajillaj amidarch yavaa 30 garan nasnii zaluu bnaa.

  13. NNN says:

    Ajil huniig godog bolohoos ajliig hun hezeech golj chaddaggui yum shdee…. ene booliin ajil gej yamar ajil baidiin….. booliin ch baina uu haanii ch bainuu.. ajil bol ajil shd….Buyan Jagaa ah maani l unen yarih yum daaa…..

  14. zochin says:

    Nuguu email.ee uldeegeed baidag heden gigolo (er yanhan)uud l baahan gadagshaa saihan geed bichij dee. Arga ch ugui bh l daa. End biye unelj bgaa ajil hiij uzeegui garuud gadaad garaad ajil hiij chadna l gej bodood baih shig bn. Mongoldoo ajliin durtei bolson hun l gadaadad ajliig sain hiigeed bgaam shdee

  15. jjjj says:

    Hvvhdee l bodh um.tetgemjiin mungiig n l tsugluulj syrgaltiin tulburiig l hiigd odoo heregtseegee hangaad l yawj baital boloh bailgvi.gadaad ryy yawj hamag ger bvleesee holdood herggvi bizdee.Amidraliin hamgiin gol ytga n az jargaltai bh bizdee.tiim bolhr mungunuus bolj hamag umnaasaa holdoh happy gj vv mungu bol tsaas hudulmur bol amidraliin heregtsee

  16. GegeenCom says:

    Za ene buhnees dugnehed mongolyn iim negen sited bayalag buteegchid bolon ajliin bair bii bolgogchid seegii uldeedguin bnaa. Yum jamaaraa l yavdag. 80-aad oniihon bol sorry hurungutei eceg ehiin derged usuugui biznes gej yu ve talaar oilgoltgui uursduu l uursdiiguu bii bolgoj ulaan garaaraa orgui hoosnoos bosch irtsen tsuunh bolon niigmiin zolios bolson heden hund garuudaas burdegceej bn. Haa ochij harin bolovsroh heregtei huvi hunee hugjuuleh heregtei gedgiig halit uhamsarlaad bga ch booliin bolon hurungutnii bus setgelgeegee buren zadalj chadq hugjliin yavc mash udaan ahictai bga bh.
    90-eed oniihon odoo huchee avah cag bolj bn ted l hiij buteeh suuritaigaas ehelj hen yug yaj shiideed bn hurungu gj yu ve metiin talaar delhii niitiin medeeleld sorgog bh bolomj saitai bn.

    Zaaval gadaad geltgui uurchlun baiguulaltiig zorigtoi shiideh zaluu uyeiinhenee demjij ulger duurail bolj barq ch gadaad zah zeeluudtei yer n oirtuulj sain medeeleljuulj bh heregtei. 

    Chadvartai bolloo geed shildeg guicetgegchid bolj beltgegdehgui jinhene tolgoi n bj tarhi n bolj niigemd huchtei nuluu uzuulj ulsaa gadaadad une hundtei bolgoh yum setgedeg hiideg ulsuud heregtei bn.

    Het gadaadiig shuteed hereglegch uls bolood dotooddoo buteelch bj chadq gees bolood uruugaa alhaad bn. Ternees nuhun sergeegdehgui yumaaraa argacaah bish irgediinhee bii bolgoson sanaachilsan yumiig delhiid zarj dotoodiin zah zeelee zuv hamgaaldag ulsuudaas suralcah zuil ih bga shw naizuudaa

  17. Odno says:

    Alban hucheer ajilluulaad bgnmu? Mgld geden tseverlegch uschin togooch ugaagch bugd bga bizde? Yduu muugaa medehgui munhag mongolchuud iim mal shig teneg humuus hezee hogjnoo

  18. Odno says:

    Gadaadad irheer l booliin ajil hiine gej yu baisiin? Hiisniihee hireeer tsalinjij bn. Mgld bol hunii hodolmoriig hezee uneldeg bsiin hamgiin hund ajliig l hiideg shde. Haana ch amidarsan bai ajil hiihgui hun yaj amidrah ym be? Booliin ajil geheer ymar ajil baidiin? 

  19. goy huuhen says:

    tantai sanal neg baina ,yvsan nohoi ys zuuna gj , hudlaa end tsetserhej , iish tiishee yvj amidralaa uud ni tatah gj yvaa negnee doosh changaaj husel muruudliig ni untraagaad ch yahav , tusalj chadahgui bol ydaj uram hairla, chadahgui bol duugai l bai (dorligt handaj helehed) suusan tsetsnees ycsan tenegee gj

  20. Нээрээ says:

    төрийн албаны цалингийн шатлалаар бол ихэнхи нь гар дээрээ 400 мянгыг л авдаг юмшдээ. 20 жил ажилласан хүн л 800 мянгыг авч байгаа.

  21. dorligmaa zailooo says:

    chi gadaad yavj uzeech

  22. zochin says:

    uneheer unen l bichsen bn dag. odoo mongol ulsad ajillaj amidraad ger buliin heregtseegee hangaj amidarna gedeg butehgui sanaa boljee, diilenh humuus 5/600 myangan tugrug vdag boltoi yum, terend orvol tsuun huuhedtei angid, sain bolovsrol olgodog surgalttai gazar huuhdiinhee ireeduig bodoh ni zuv. 

    yaj iigeed yavsan hun hojdog shuu, oir zuuriin har ajil hiisen ch gesen ub t tsagaan zahtanii ajil hiisnees ch deer. 7 honogt 4 udur 20 tsag ajillahad 1000$ orchim awna shuu dee.

  23. dorlig says:

    Hoorhii gadaadad l mongo olj bolno gesen bodoltoi bandi l bn. Ooroor harah uhaan dutaj bn daa. Uhaan suuh heregtei tehiin tuld hogshroh heregtei chi yagaachgui bn oo.

  24. сэтгэгдэл13 says:

    хэхэ баячуудын хүүхдүүд болсон гэнэ үү угаасаа наад баруунд чинь англи гэхэд лордын хүүхэд лорд л болдог байхгүй юу америкт санатчийн хүүхэд санетч хамгийн том жишээ нь том буш бага буш 16 жил төр барьж дайн хийсэн 2016 сонгуулиар харин ч монголыг авч явах хүмүүсээс бүрдсэн маш их талархаж байгаа учир нь залуус нь 3дагч буюу баруунд сургууль төгссөн тэдний хүсэл сонирхолд нийцнэ хөгшин бурхинууд нь коммунист гэгдэх 2 хөршид нийцнэ энэ удаа л монгол улс хөгжих хамгийн таатай боломж бүрдсэн байна харин үүнийг саармагжуулах шантаачийг ан тэргүүтэй хоосон чалчигчид битгий хийгээсэй ядаж эхний 2 жил дараа нь угаасаа өмнө нь 4 жил ан төр барьж хэрхэн монголчууд доройтсноо мартаагүй учир хугацаанаас нь өмнө буулгаж чадна чиний бичсэн улс оронд хэн чамд 2500-3000 цалин авдаг гэж байнаа норвеги хэлгүй швед хэлгүй англи хэлгүй бол хэн тийм цалин өгөх үү хэлтэй байлаа гэхэд мэргэжилийн чадвар дипломтой байх хэрэгтэй асрагч цэвэрлэгч угаагч туслах л голдуу хийдэг хэрэв үнэхээр ийм ажил хийгээд 5-6 саяыг авдаг бол тэдгээр улсын шаардлагад нийцэх хүн монголдоо байгаад байх уу миний мэдэж байгаагаар японд сургууль төгссөн орчуулга математикийн мэдлэг өндөр хүн япончуудтай өрсөлдөөд тэндээ машин байртай амьдарч байгааг мэднэ иймэрхүү залуус олон байгаа энэ нь бүх япон эсвэл америк швед… ажилладаг ядаж дийлэнх олонх нь тийм биш шүү дээ бас энэ нь монголдоо ямар ч арчаагүй сургууль төгсөөгүй олигтой ажил хийж байгаагүй хэл усгүй хүн хоосон мөрөөдөж очиж сайхан амьдарна гэж юу байхав дээ чиний бичсэн зүйл бол дундаж давхаргын нэгэнт байраа олчихсон хүмүүст зориулжээ монголд гол нь монгол хүнээ үнэлэх үнэлэмж л дутаж байна жишээ нь номин гэхэд өөрийгөө корпораци гэдэг мөртлөө муу цалин өгдөг эмэгтэйчүүдийн хамгийн их ажилладаг оёдол гэхэд пакистан индонез мэтийн хямд ажиллах хүчтэй адилхан цалин өгдөг америкчууд дандаа эдгээр улсуудаар хувцасаа хийлгэдэг учир нь америктаа хийвэл их цалин өгөх шаардлагатай болдог эндээс ерөөсөө монголчууд барууны замаар явж байгаа бол баруун шиг сэтгэхийн оронд 3хан сая монголчууд нэгнэээ боол болгох гээд л үзээд байгаа юм

  25. ulemj.s@yahoo.com says:

    Монголд бор зүрхээрээ явна гэдэг бол үнэндээ хэцүү байна.Зүгээр л дуртай юмаа хийгээд хэнээс гуйхгүй тайван даруу амьдармаар байхад хүртэл гай болж байгааг хүн бүр мэдмээр юм.Ер нь монголчууд ингэж өлмүү зөлмүү амьдрах ёстой гэж.Бүх зүйлийг өөрчлөх ёстой юм.Би гадаад явж үзээгүй ч гэсэн гадаад хүмүүстэй ажилдаг.Тэд бол ардаа жинхэнэ гэр оронтой хууль дүрэмтэй,хангалттай ажил орлоготой санаа зовох зүйлгүй байдаг.Гэтэл би лав ирээдүйдээ итгэлгүй маргааш юу болохийг ч мэдэхгүй амьдарч байна

  26. Curtei says:

    Хоорхиидоо монгол залуусаа бодож бичсэн бнаштэ битгии хараа чиний толоо юм хэлж бхад ингэж болку

  27. NEWHOUSE says:

    Hamgiin gol ni huuhdee hajuudaa avaad gadnii surguulid surgaad bolovsroltoi, gegeeleg ireeduig huuhduuddee beleglej bgaa yum. Neg yosondoo uuriinhoo neg amidraliig zoliosloj bgaa hereg l dee.

  28. temuulel says:

      shn heljeee   taalagdaj bn 

  29. Mongold bolomj zunduu bii. Zaaval gadagshaa garch saihan bna gesen um bhgui shuu.

  30. mash says:

    Заавал гадагшаа гар гэж уриалаад яахав дээ. Монголдоо зүтгэж болно шүү дээ. Гадаадад ирж байгаа залуу үеийнхэн байнаа. Нэг хэсэг нь үнэхээр сурч боловсроод хажуугаар нь ажил тѳрѳл хийгээд зорилготой сайхан явж байгаа охид хѳвгүүдийг харахаар бахадмаар. Зарим нэг хэсэг нь хэцүүхэн харагдаж байгаа шүү. Зорилгогүй, амар аргаар мѳнгѳ олно гэсэн бодолтой. Шантрамтгай, ажил хийж чадахгүй, хүнтэй харьцаж чадахгүй. Гэх мэт…. яриад байвал их юм байнаа.

  31. Emma says:

    Uuruu songuulia ugch chadahgui bol ard tumniig buu shuuljilj baigaarai. Cham hun olon bolhoor iim ur dun garch baigaa yum.

  32. Emma says:

    Za uurt chini uuchlaarai gej helmeer baina. Mongoldoo shingej chadahgui gadnii ulsad booliin hudulmur erhelj baigaa humuusiig bi gaihdag. Yund heregtei yum? Shal ugaaj baigaa l biz de unendee. Usa, england d baidag olon hun medne uneheer mergejleeree ajillaad sain saihan yavaa humuus bii gevch 70 huvi ni uilchilgeenii salbart nasaa eleeh songolt hiicheed chamaas deer tsalin avch baina gj heldeg baby english ee gaihuulsan udur honogoo uitgartai unguruuj bui eh ornoo hugjuulehed dusal nemergui baij ichihgui utul nasandaa mgl mini geed ireh huurhiis iig haraad uruvdduv shu. Surch ireed eh orondoo buteen baiguulalt hiihgui yum bol hen ene eh orniig hugjuuleh yum be. Baga tsalintai tgd yu gej bi ydaj l mergejleeree ajilladag gadaadad shal ugaadaggui yah yum. Bugd garaad yavchihval end hen baih yum. Bi England d 5 jil sursan uldvel uldeh baisan eh orondoo heregtei hun ni baiy geed irsen. Bitgii usan tolgoigoo gaihuulj bai.

  33. fin says:

    их ядмаг юм бичиж. амьдрал баялаг шүү дээ, өөр зөндөө боломж байна. тэгээд наана чинь менежэр төдий болох гээд 10 жил цэвэрлэгч хийх үү тээ

  34. zochin says:

    Hutsaa huts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.