Евро-2016-д гутамшигтайгаар хожигдсоны дараа дэлхий нийтээр Оросын хөлбөмбөгийн шигшээг сайн үгээр дурдахаа болиод байгаа. Спортын сайд нь гэхэд л шигшээ багийг эмэгтэй дасгалжуулагч удирдаж болох юм гэж хэлсэн нь үүний нэг жишээ.
Оросуудыг даапаалах энэхүү давалгааг зарим хүн өөрийнхө рейтингийг өсгөх боломж гэж харсан байна.
Жишээлэхэд, өөрийгөө хөлбөмбөгийн маш сайн дасгалжуулагч гэж тодорхойлсон хорват загвар өмсөгч Тихана Немчич гэгч энэ хүүхэн байна.
Тэрээр өөрт нь санал тавимагц Оросын хөлбөмбөгийн шигшээг нэн даруй дасгалжуулч эхлэхэд бэлэн гэдгээ мэдэгдэн олон янзын зургаа интернэтээр байрлуулсан төдийгүй оросуудад зөвлөгөө өгөөд эхэлсэн нь манай хойд хөршийн хөгжөөн дэмжигчдийн уурыг багагүй хүргэсэн гэнэ.
Энэ бүсгүйн бодлоор оросууд тоглолтын үеэр талбай дээр тоглогчдоо зөв байрлуулж чадахгүй ямар ч мэдрэмжгүй байгаа тул хожигдож байгаа гэнэ. Иймд Оросын хөлбөмбөгийн шигшээгийн дасгалжуулагч болвол юуны өмнө оросуудыг талбай дээр ямар байрлалд тоглох ёстой заана гэдгээ албан ёсоор мэдэгджээ.