Бид жирийн нэг гэрийн эзэгтэй, амьдрахын төлөө зүтгэж яваа бүсгүй, бид 1 хүүхэдтэй, нөхөртэйгөө амьдраад 10 жил болж байна. Суусан цагаасаа нөхөртөө доромжлуулж элдвээр хэлүүлж, гуньж гутарч амьдарч байна. Тэрэнд үнэнч байж ирсээн саяхныг хүртэл. Эр хүн тийм л байдаг гэж бодож амьдардаг байж.
Саяхнаас миний ойр дотны нэг хүн надад хайраа илчилсэн, олон жилийн өмнөөс бие биенэээ мэддэг байсан. Намайг зовж жаргаж байхад сайхан муухай бүх үед минь хажуухнаас минь ойрхон харж байдаг байлаа. Тэр хүнийг ахаа л гэж боддог байснаас хэзээч эр хүн гэж илүү харж байгаагүй.
Гэтэл намайг олон жил бодож хүсэж явдагаа хэлсэн, би огтхон ч гайхаагүй бид бие биедээ эрхэлсэн, хамт байсан гэхдээ маш богинохон хугацаанд. Тэрний минь энхрийлэл миний өмнө хэзээ ч амсаагүй тийм сайхан зүйл бөйсан. Би өөрийгөө ямарч мэдрэмжгүй хөлдүү хүүхэн л гэж боддог тэрэнтэйгээ ч эвлэрчихсэн байсан.
Гэтэл эр хүн эмэгтэй хүнийг ямар сайхнаар ямар энхрий зөөлнөөр хайрлаж болдгийг мэдэрсэн. Гэтэл одоо амьдралдаа буцаад ирэхэд түүнийг л бодоод хүсээд байна. Нөхөртэйгөө хийж байхдаа юу ч мэдрэхгүй байна, сэрэл мэдрэмж юу ч алга, яаж энэ хүнтэй насыг барна ч гэж бодогдох.
Анх удаа тэрнийхээ эхнэрт атаархах сэтгэл төрсөн, өмнө хэзээч хүнд атаархаж байгаагүй ч өдөр бүр тэр сайхан хүнээр хайрлуулах эхнэрт нь атаархах гэмгүй цагаан атаархал байсан. Тэглээ гээд тэрэндээ би зөвхөн сайн сайхныг хүснэ, хэзээч гэр бүлд нь муу зүйл хийхгүй, холоос хайрласан ч надад хангалттай. Намайг ойлгож үргэлж хурцалж сэтгэлээр мөн дэмжиж ирсэн энэ олон жилийн дараа надад ийм сайхан зүйл мэдрүүлсэн нь хангалттай.
Би буруу зүйл хийснээ мэдэж байгаа ч огтхон ч гэмшихгүй байгаа. Яагаад гэдгийг ёстой мэдэх юм алга над шиг ийм байдалд ороод буцаж хэвэндээ орж байсан хүн байна уу? Би яаж буцаад хэвийн амьдралдаа орохоо мэдэхгүй сэтгэл минь хоёрдоод түүнийгээ санаад хэзээ ч минийх болохгүй гэдгийн мэдсээр байж хүлээгээд байх юм. Надад зөвлөгөө өгөөч хүмүүсээ бас битгий их буруутгаач…
24 Comments
99**6711 Д гэж хүүхэн яриад байсныгаа энд бичиждээ. Унтсан эрээсээ жирэмслээд эргээд тэрийгээ шантажлаад, хөөрхий эр нөхрөө доромжилж, өөрийнх нь хүүхэд гэж итгүүлсэндээ баярлаад, нөгөө эрээсээ мөнгө авч нөхрийнхөө ажилуулдаг дугуй засварыг өрөгжүүлнэ гээд байсан. Энд бичдэг нь яаж байгаа юм бэ. Завханыхан завхай гэж эр эмгүй банзал байх юмдаа
Эрчүүд нэг шөнө хамт байхын тулд хорвоогийн бүх гоё үгийг бүгдийг цуглуулж хэлдэг юм аа. Тэглээч гэсэн хамт байхад сайхан байгаа бол мэдэгдэлгүй хүссэн болгоноо хий. Эхнэртээ эрчүүд болгоны culture тийм л байдаг. нээг их итгэж найдалгүй би нэг удаа жаргах эрхтэй ш дээ гэж бодоод л хамт байхгүй юу даа
ehner nuhruud bie bienee huurchhaad nogoohoosoo bolloo gej yarih hamgiin muuhai bhaa, ter huurch bgaa ni uuriinh ni l huselshdee bas uuruu l terneesee taashaal avah gej huurdag bizdee, tegcheed nuhur esvel ehnereesee bolj huurch uurtuu taashaal avch bna gej yarih muuhai shuu, hun uur huntei untahdaa uurtuu taashaal avah gej l untdag shuu, ter huuragdaj bgaa humuusee yadaj bitgii ingej bai
Salaad saihan amidar! Gants oldoh amidral.
би яг ингээд баригдаад бан нөхрөөсөө хөөгдөж ядуу аав ээж дээрээ ирсэн 2хүүг минь нөхөр маань авсан харвинтай тарган хараа муутай намайг зөвхөн архичин тоож байна
бид 2 амьдраад 21 жил болж бна үргэлж шинээр амраглаж байгаа 2 шиг л байдаг. Би өөрөө их сахилгагүй л дээ ккк хачин хачин юм сэтгэх дуртай ??
chi er huntei buten 10 jil unguruusen bj erchuudiin talaar yu ch meddeggui yum bna naad chinii durlaad bgaa hun chini uuriin ehnertee tanai nuhur shig l huiten haritsaj bgaa chamtai bol tur zuur ene teneg huuhnii tolgoig erguuledhei gej l huuramch zan gargaj bga yum teglee ch uneheer sain er hun ehneree tegj huurch yavdaggui yum sh dee IQ muutai teneg erchuud l zavhairch yavdag
Нөхрөө чи өөрөө сайн хайрлахгүй байж юун баахан энхрийлэл хүсээд бгаам. Чи өөрөө жоохон сэргэлэн байлдаа яаж нөхрөө өөртөө татах талаар элийрсэн юм яриад сууж байдаг гэр бүлтэй хүний зугаа болчоод тэгээд бас сэтгэл алдраад бгаамдаа. Чи нөхрөө хуурсанаа юман чинээ бодсон юм алгаа.Гэр бүлээ яаж сайхан аз жаргалтай болгох талаар бодохын оронд хоногын зугаагаа бодоод гиюурч суухаа боль. Одоо нөхрөөсөө уучлалт гуйгаад амьдралаа шинээр эхлүүл.
Ул мөргүй ор тас нуугаарай. Нөхөр чинь хайр халамжгүйн дээрээс ийм юм болсныг мэдэх юм бол байгаа зүйл чинь дээрдэх биш оронгоороо эргэнэ. Эмэгтэй хүн эр хүнийг гэхээсээ илүү өөрийгөө нэгт тавьж хайрлаж баярлуулж байх ёстой. Нэг хөрцөн бол гял цал өнгөлөг хүүхэн болоход их хэцүү. Өөрийгөө цоглог найзуудаар хамт олноор хүрээлүүлээд одоо байгаа энэ уйтгалтай байдлаас гарах хэрэгтэй гэж зөвлөх байна.
nugu h n bas neg huuhen ali hediin nairaastai bgaz
Ehnertei erchuud bnga l joohon ohiduud yumuu uurtuu taalagdsan emegteigee nairaal uwurtuu hiih gj yar goe uran ug shideel tei tgel amidriih n hunduurtei hesgiig n harj maraal haha setgeliig n zasch demneel tegenguut nugu nuhurtei huhen yahnuu tolgoin ergeel untaal duusaa.sex taalagdsan bol nemj neh 2uulzaad l martagdaskii. etssiin dund nuguu muuluulaad bsa. nuhur hani tushig bolhig mederdim daa gj amidrald amidraad l uzde.
Чамд нэг л итгэхгүй байна. Нөхрөө хуурч чадсан хүн худлаа ярихаас сийхгүй. Баримттай юманд л итгэнэ хэхэ. Гол нь чи хүнийг гэр бүлээс нь салгав. Дээрээс нь бэлгэвчгүй сексдэж өвчин аваад нөхөртөө халдаачив.
Magadgui naad ahiin chin ehner chinii nuhurtei uchirsan bol yag cham shig yum end bichne dee. Minii nuhur hulduu, ene duu zaluu yamar saihan geech, ehnert n ataarhchihlaa geed l. Minii ehner ch tiim yum bodoj yavaa. Gehdee yaahiim be, neg gert orood negniihee sul taliig olood medehleer ugaasaa serel medremj buurdag shdee. Teglee geed gaduur banzaltaad yavah shaltgaan bish shu
Одоо юу ч гэхэвдэээ муу нөхөртэй бол хэцүүү юмөө. сайн нөхрийг бол хууурч болохгүй л гэж боддымөөө
Eee hoorhii, ene тогтохын даваасүрэн гэж Улиастайн эмэгтэй яриад байсныгаа энд бичжээ дээ янз нь. Яадгым унтсан, би нөхрөөс чинь жирэмсэн болсон хүүхдээ гаргана.гээд эхнэрлүү нь яриад байсан хүн мөн шиг байна. Нууц гэж бодсон зүйлээ найзууддаа ярихаар нууц биш болоод задарчихдаг юм шүүдээ.
tanai nuhur chin bas neg huuhniig yag cham shig bolgoson geed boddoo. Ter saihan geed baigaa ah chin bas ehnertee tanai nuhur shig handdag geed nemeed bod. Amidral iim l bayalag yum shuu dee.
Nuhruusuu bolood araar n tawichihlaa gene uu ugui bhaa ch durtaidaa l hiisen. Tgd bantahdaa ydarsan nuhruu baahan baalj bn . Chinii nuhriig ymar hun be gedgiig bid medehgui . Nuhruu huurdag huuhnii ugend bid itgehgui
За даа өвөртөө хийхийн тулд нилээн хичээл зүтгэл гаргасан байлгүй дээ тэрнийг нь нэг их дандаа тийм байдаг мэтээр андуурч хүний эхнэрт нь атаархаад яахав харин ингэж сэтгэлээ хоёрдуулж өөр хүн хүсэж амьдралаа улам дордуулахгүйн тулд 2 хүнтэй бол хамгийн шилдэг арга шүү амьдрал сэтгэл санаа биеийнхээ дутууг нөгөө хоёроороо нөхчихөнө хэн хэнд нь сэтгэл алдахгүй 1 хүн байхаар яг ийм байдалд орж байгаа юм ш дээ
Bi bas yg cham shig bdald bna. Chamaig ch bas oilgoj bna. Gexdee bi ene doloo xonogoos bie barihiig xicheegeed arai gaigui bolj bna. Zawgui bwal ter xvniig bodood xvseed bh ni bagasdag yum bna. Sain nuhurtei bsan bol yund ingej sain xvnd durlaj archaagaa aldaj bhawdee gej bodoh yumdaa
Яадгийн нөхрөөсөө хариугаа сайхан авсан байна. Харин тэр хүнийг тэгтлээ бодоод хэрэггүйдээ. Цаадуул чинь өвөртөө оруулахын тулд юу гэж ч уран үгсийн чуулган хуруулж мэднэ. Аливаа асуудлыг сайн талаас нь харж бай. Одоо нөхрөө хүн байна чинээ битгий тоо. Юмыг яаж мэдэхэв өөрийг нь тоохгүй болоод ирэхээр эргээд дурлах ч юм билүү. Засрахгүй тэнэгээс бол салж яс амрах л хэрэгтэй.
Бүсгүй минь ийм хүйтэн амьдралаар өөрийгөө зовоон зовоон амьдрах ямар хэрэг байнаа. Биеэ даагаад амьдрах санхүүгийн боломжтой бол (боломжгүй байсан ч туслах ах дүү найз нөхөдтэй бол) нэг хэсэгтээ тусдаа жаргасан ч зовсон ч өөрийнхөө хүссэнээр амьдраад үз л дээ. Хэзээ хойно эргээд харахад бодоход инээмсэглэл тодруулах тийм сайхан нэг өдрийг ч гэсэн зөвхөн өөртөө зориулаад амьдраад үзээрэй. Ямар нэгэн алхам заавал хийж үз.Тэгвэл дараа нь харамсахгүй. Чи бол энэ ертөнцөд зөвхөн хайрлуулах гэж ирсэн юм шүү /Би чиниих тэй төстэй боловч арай өөр замыг туулаад зориглоод шийдээд алхам хийсэн үүндээ ч харамсдаггүй гэхдээ салаагүй, нөхөрт өөрийн байр суурь үнэ цэнийг мэдрүүлсэн.Эр хүн өөртөө гамгүй арчаагүй итгэлгүй эмэгтэйчүүдийг дээрэлхдэг, Иймээс өөртөө 100% итгэл төгс харц дээгүүр алх бүсгүй минь Яадгийн тэр сайхан залуугаа хайрла сана хүс Хайрлаж дурлахгүй бол уйтгартай биз дээ энэ амьдрал чинь Эмэгтэй хүний сэтгэлд заавал хэн нэгэн байж байж тэр эмэгтэй тэмүүлэлтэй ялдам хөөрхөн харагддаг байх АМЖИЛТ ХҮСЬЕ
Надад ийм юм тохиолдоосой. Зүрх сэтгэл бүүр хѳрѳѳд мѳс болж. Барагтай юманд сэтгэл хѳдлѳхѳѳ ч байж. Хайр дурлалын тухай кино үзэхээр шал дургүй хүрээд сувагаа солих жишээтэй. Хандарсан нялуурсан юмнуудыг хараад шууд хүйтэн царайлж гѳлийсѳѳр. Тѳмѳр хатагтай болчоо юу энчдоо.
тэвчээд март аа. тэр хүн чинь үнэнээсээ ч хэлсэн юм уу худлаа панаалдсан юм уу хэн мэдлээ. дүрдээ ороод залгаж, мессэж бичиж шившиг болов доо. нөхрөө харин хашраах хэрэгтэй
Эрхлээд ханадаггүй зүрхээ би яалтай
Энхрий цайлган бүсгүй минь гээд Хурд хамтлагийн бүсгүй гэдэг дуу байгаа тэрийг сонсоод уйлаал уйлаал март даа. Гэнэтийн зүйл хэцүү, зүрх базалж голыг чинь гогдох мэт л өвтгөнө гэхдээ цаг хугацаа чамайг хэвийн байдалд чинь оруулна даа