Хөндүүлсэн, зулбасан үрсийн оршууулга

0

Эдгээр зураг зүйлс бол тээж явсан эх нар нь хөндүүлсэн эсвэл зулбуулсан үрсийн оршуулга. Улс болгонд байвал зохих ёстой энэхүү оршуулгын газрыг Вьетнам эр зориглон байгуулжээ. Тонг Фуок Фук гэдэг вьетнам эрийн эхнэр нь хөл хүнд болж шинжилгээ өгөхөөр эмнэлэг ороход мань эр үүдэнд нь хүлээж сууж байсан юм байна. Гэтэл хорвоод хүүхэдтэй болсондоо баярлах ёстой эмэгтэйчүүд эхнэрийнх нь орсноос өөр нэг өрөөнөөс гарах болгондоо уйлж, харууссан, хүмүүс загнуулсан байдалтай байхыг хараад ихэд гайхсан юм гэнэ. Тэгээд тодруулан асуутал тэр өрөөнд нь хүсээгүй хүүхдээ зулбуулдаг, үр хөндүүлдэг байсан аж.

new_banner

Хүүхэдтэй болохыг маш ихээр мөрөөддөг байсан Тонг Фуок Фук энэ бүхнийг олж мэдээд маш ихээр цочирдохтой зэрэгцэн, нэгэнт өөрийн хүслээр алсан хүүхдээ хэнд ч хэрэггүй хог болгон оршуулалгүй хаядаг гэдгийг мэдээ бүр ч ихээр цочирдсон гэнэ.

Үүний дараа дараа тэрээр бүх хадгаламжаа зарцуулан байж газар худалдан аваад эцэг, эх эсвэл эмээ, өвөө, эсвэл бүр өр зээлийн улмаас ертөнцөд мэндлэх хувьгүй байсан хүүхдүүдэд зориулсан оршуулгын газар байгуулжээ.

Ийм оршуулгын газрыг харсан ирээдүйн ээж нар цаашид үр хөн.дөх, зулбуулах гэх мэт ёс бус зүйл хийхгүй байх гэж найдсан гэнэ.

Тонг Фуок Фукийн худалдан авсан энэ газар хэдхэн жилийн дотор хүн болох тавиланг нь тасалсан 10 мянган хүүхдийг оршуулах боломжтой аж.

Оршуулгын газар байгуулснаас хойш хэдхэн жилийн дараанаас хүүхдээ тэжээх хоол унд, хөрөнгө мөнгөгүй болсон нярай хүүхэдтэй эхчүүд Тонг Фуок Фукт хандаж эхэлжээ.

Иймд вьетнам эр зориг гарган өвөрмөц шийдвэр гаргасан нь өлбөрч үхэх эсвэл хүрдэн дээр хаягдах гэсэн хоёрхон сонголттой нярай хүүхдүүдийн асрах газар байгуулахаар шийдсэн байна. Зүгээр нэг асрах газар бус тэднийг бүгдийг нь үрчлэн авсан гэдгийг хэлэх ёстой.

Ингээд хүн болох тавилангаа эвдүүлсэн хүүхдүүдийн оршуулгын газраас холгүй хорвоогийн тоосыг хөдөлгөх хувьтай нярай хүүхдүүдийн асрах газар нээгдсэн байна.

Одоо энэ асрах газар түүний аварсан зуу гаруй нярай хүүхэд амьдарч байна. Тэд бүгд Тонг овогтой.

Гэхдээ эхчүүд орлогын эх үүсвэр, орон гэрийнхээ асуудлыг шийдээд хүүхдээ буцааж авъя гэхэд Тонг хэзээ ч элдэв янз болдоггүй аж.

6 Comments

  1. ttttt says:

    hunii naimaachin bh vii nuguu bariin sum shig.ternees bish mundag hun bno

  2. ih l bayan hun bnada says:

    saihan setgeltei hunbe! Uruwdmuur huuhduud bh yumda. :(((((        hariutslagaa medej saltaganaj bmaar yum “huuhnuud”. Nugelgui amitadiig yasan gj amid yawah erhend ni haldaj,mash ih hohirooj yaj chadaj bnaa

  3. сонс says:

    Air setgel shimshreel doglool bjesen chin doroosoo 3dah zurag bag alaad haychdiin hehe .ene hun horwood iim l uil uildej olon huniig uhaaruulah gj irsen buyntai hun bn munndag umo

  4. Fan says:

    Ee zayaa ni delger. Yaasan hun chanartai buyantai burhan be ene hun chini.

  5. Sahalt says:

    Jinhene er hun bndaa . Buyn kh huraaj bn

  6. GegeenCom says:

    Sanhuujilt n haanaas ve. 100 nyaraid ganc asragch aav hurelcq n tod

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.