…Өлзий салахдаа дараа уулзах тухай асуух гэсэн боловч Заяа эргэж ч харалгүй гэртээ орчихлоо. Түүнд бүх юм ойлгомжгүй байв. Заяа өнөөх газрын хаалгаар орохдоо ганцхан сар л хийнэ гэж өөрөө өөртөө хэлээд орлоо…
Тэр өдрөөс хойш 3 сар өнгөрчээ. Тэр тэнд ажиллахдаа өөр бусад охидтой нийлдэггүй байв. Тэнд ажилладаг охид зарим нь оюутан зарим нь бүр жоохон охид ч байсан.
ЗБ эгч нь түүнд зөвлөхдөө: Энэ газар бол зүгээр л гудамжинд явж байгаа залуусын хэн дуртай нь ордог газар биш дээд зэрэглэлийн мөнгөтэй хүмүүс л үйлчлүүлдэг нууц газар учраас нээх айх юм байхгүй. Хамгийн хямдхан архи нь 100 гаран мянга. Тиймээс сургуулийн оюутнууд бүүрч шагайхгүй гэсэн үг. Чи их сайхан охин чамд боломж их байна. Энд ажиллахдаа бусадтай хэтэрхий найзархах хэрэггүй бас дайсагнах ч хэрэггүй, захиалгын өрөөнд орчоод ярвайж суугаад байлгүй сэргэлэн цовоо байж хөөрхөн аашилж байгаад эрчүүдийг өөртөө тат тэгээд таалагдсан хүндээ сайн хандаж байгаад хэдхэн гайгүй байнгын ах нартай бол тэгвэл бүр амар байх болно. Гол нь караокендаа сайн орлого оруулаарай гэж байсан билээ.
Заяа ЗБ эгчийнхээ итгэлийг олж байнга биш 7 хоногт 3-хан өдөр ирдэг байв. Бусад цагт нь хичээлдээ явна. Сургуульдаа учиргүй сайн сурахгүй ч муу авахгүйг хичээнэ. Ангидаа төдийгүй сургуульдаа хөөрхөн охидын тоонд орно.
Ганц нэгхэн дотно найзтай ч өөрийнхөө нууцыг хэлэхгүй цагийн ажил хийж байгаа худлаа хэлнэ. Ангийнх нь хөвгүүд түүнд сайн хандана хөөрхөн болохоор нь биш хааяа тамхи, хуушуурын мөнгө гуйхад нь хэзээж байхгүй гэж хэлэхгүй гаргаад л өгдөг нь тэдэнд таалагддаг байжээ.
Биеэ худалдан байж олсон мөнгөө тэр бусад охид шиг гоё ганган хувцас алт, монетанд үрэхгүй үлдсэн 2 жилийнхээ сургалтын төлбөрт зориулж цааш нь хадгална.
Өнөөдөр тэр нэг хичээлийнхээ шалгалтыг өгөөд ажил дээрээ ирлээ.
ЗБ эгч: Заяа хөөрхөн дүү минь чиний нөгөө бондгор ах ирсэн чамайг асуугаад байна. 2-т байгаа шүү. Битгий хайрлаад байгаараа сайн уулгаарай.
Заяа: Өө тиймүү заза гээд орлоо.
Тэр санал тавьсан болгонтой нь явдаг байсан ч орлого сайн оруулдаг гээд зөвхөн таалагдсан хүнтэйгээ явж болно гэж ЗБ эгч зөвшөөрчээ. Заяа хамт явж хонодог 2 хүнтэй тэрний нэг нь Бааска гэдэг ах байлаа 40 хүрч яваа энэ эр мөнгө сайн олдог жижиг алтны уурхайтай Заяаг нууц амрагаа болгох санал тавьсан ч Заяа өөрөө хүсээгүй юм. Гэр бүл үймүүлэгч байхыг хүсээгүй байх.
Заяа ахдаа эрхлээд сууж байтал тэдний өрөөнд гаднаас нэг энгийн хувцастай залуу орж ирлээ. Намхандуу нуруутай хөрслөг бор царайтай хүн байна. Заяагийн Бааска ах нь гэнэт залууг хараад: Өө дүү хүрээд ирсэн үү за суу ид уу. Юу уумаар байна ах нь дайлнаа чамайг.
Бааска ах нь Заяад: Энэ их сайн залуу ахад нь их тусалсан юм. Танилц гээд Заяаг илэв. Заяа нөгөө залуутай толгой дохиод инэээмсэглэлээ…
Үргэлжлэл бий…
19 Comments
Mungiig n tulchuul admin hiilceh hun hulsluh ch yum bilu lol. Yadaj ter reklamdaad bga yumnuudaas n avdiimu ta hed. Uursduu iishee seegiigeer yumnuudaa oruulaad oruulaad l yavchaashdee
Naadamlaad niitlel hiih zawgui ywaa bh. Neg zawaaraa buund n hiih bh
cekc-iinhen yagad ajlaa hiihgui bna shine niitleluud orohgui bna
Kkk bi nodinon ajillasan. Gehdee tend ohiduud orood l garaad l bdag yum bn lee. Gaduur yawj bhad hoorondoo ih taaralddag yagui ewgui. Kkk boginohon ch gesen sonirholtoi l yum bn lee geesh. Kkk oor ontsiin sonirholtoi yum boloogui bolhoor oor yu ch bichhew kkk
Үргэлжлэл нь яавааа олон хоног хүлээлээ шдээ
ymar bogninohon ym be
Sonirholtoi bna bicheech huu.nmg nodlin 2 Japantei orson chini neg halit tanidag busgui zogsoj bdag bgaa Seould.tged nadaas jaahan icheed bga bololtoi.tanigdahgui gej aimaar budsan.gehdee bi taniad bgan
Oo tiim ter Tuya geed meneger teneg gar bga. Tsarai muutai unen medrel awgai ohidiig bainga daramtlana zagnaastai yooy yaj ter teneg ajiliig ohid tewcheed hiigeed bdiin buu med. zochinii Oroond suugaad zochindoo arhi uulgaad ooroo uugaad duulaad l dandaa delbertsen yumnuud orj irdeg yum bn lee. Nadad neg ch hun taalagdaagui kkk. Ugaasaa iim teneg gazraas yamar yum oldow gej. Ene deerh zohiol bol hudlaa bh gej bodoj bn. Gehdee nmg ajilladag bhad hed heden huurhun ohid bol mungu sain oldog bsan. Huurhii arhi uuj biye horduulaad l ih orowdoltei, bi law ih uruwdsuun ter ohidiig. Tend solongos humuus ih ordog yum bnlee. Nuguu yag tuun shig shownii zagwar umsugch enhboldiin hamtlagiinh ni neg ni maligar nuurtei zaluu bdag shde ter ih ordog yum bnlee. Zaza bichhees zalhuu hurchlee
Seoul restaurantiin tiffani karaoked shireenii huuhen hiideg bailaa. Ajilchidiin hoorondiin haritsaa mash muu gudamjind yawaa yanhan shig shal shal hiisen yariatai ohid. Nadaas busad sumtai garuud bsan. Bi ajiliin tsalingaa golood iishee orj ajil hiisen. Gehdee nadad bayn er mer taaraldaagui ee yagaad gewel tiim ch oorto itgelte bish uuj chaddaggui tsarailag bish bolhoor. Olon jil ajillasan ohid bol aimar yum bn lee. Yor ni danda oyutan ohid bdag yum bilee. 10 aad karaokenii orootei. Zochin irsen ohidoo orooroi gene, orloo 3 4 n zaluuchuudiin umnu des daraallaar zogsono. Harin zochid uursduu ohidoo songodog 10 garan ohidiin 3 4 g ni awch songono uldsen butsaad oroonoos garna. Kkk yostoi ineedtei. Songogdoogui garhaar unen ineedtei. Zochin irheer shilegdeed shilegdeed garna. Uldene kkk.
Ene ghdee shal oor utga sanaatai l daa
Минжээ чи дуучин бздээ чи баян байлгуй америкт бсан бусгуй
хичнээн сургалтын төлбөргүй бсан ч ийм амьдралруу ороогүй минь ээж аавын маань бүтэн амьдрал бас рүмүүжил маань нөлөөлсөн бхдаа ээж аавдаа л талархая. Бас хоосон хонож бсан ч биеэ зарж идээгүй болсон л юмдаа
гадаадын гоё дүрслэл сайтай өгүүлэл байдаг боловуу ? орчуулаад тавьбал бас гоё л байх.
Barag ingej guisen hed n huchirheg ersiin suljeend arai oirtohiin bishuu. Careersag business huuhnuudtei n taarq, geriin sain manaach bolchihoor ehner materialuudtai zavgui ers gaduur yaj ch erguulj tanilcaj guihiin bgn. Bolomjiin amidraltai sanhuu saitai huuhnuud ednii durneer toglohgui taalagdq yum garval uuriiguu ulhun avaad yavchihna geed tolgoi deeguur bardam amidrana. Tegeheer iim nuutslag yadarsan ailiin gadar gaigui ohid l songoltond n urtuj taarah bh
sonirholtoi tataad bna
Ingej tulburuu olood suraad tugsunu ajil bhgui . Hamag ner hund zaluu nasaa hoishdiin smidralaa diplom geh hereggui tsaasnii tuluu ureh gej
Jinken mongoliin natural amidral bn shd haha iim ohiduud hog negeeree l bdag
harin tiim
Hurdan hurdan oruulchuul amar l bn