Эрчүүдийн өчил: Би яагаад “таг” болсон бэ?

romance-date_1

“Дөнгөж танилцаад л бие биедээ таалагдаж, тэр залуутай удаан яриа өрнүүлж гэртээ хүргүүлээд догдолж баярлаж одоо л бүтэх нь гэж дуу алдах шахаад л салсан. Гэхдээ маргааш нь тэр надруу залгаагүй. Бас бид хоёр гудамжинд таарсан мөртлөө үг ч дуугаралгүй зөрж өнгөрсөн. Яагаад? Залуу минь чи яагаад таг болсон юм бэ?”

new_banner

Энэ удаа эрчүүд маань шинэхэн харилцаанаас дутаан, нэг удаа болзсон эсвэл дурлаж байсан бүсгүйтэйгээ эргэн холбогдолгүй яагаад “таг” болсон талаараа өчсөн юм.

1. Би эхнэртэй хүн (28 настай Б)

Нэг тийм зүйл ч болсон шүү. Дөрвөн жилийн өмнө найзынхаа төрсөн өдөр дээр танилцсан нэг бүсгүйн утасны дугаарыг аваад залгаж уулзахаар өдөр товлосон юм. Би чинь өдөржин догдлоод л гангалаад л ажил дээрээс гарах гэж байтал эхнэрээс “Хань нь дуртай хоолыг чинь хийчихлээ эртхэн ирээрэй” гэсэн мессэж ирсэн. Тэгээд л толгой дотор бурхан чөтгөр хоёр ноцолдож байгаа юм чинь. Гэхдээ би амьдралаа сонгосон л доо. Тэр хүүхэн миний утас руу арав хорин удаа залгасан ч авч чадаагүй. Эхнэртэйгээ орон дотроо завгүй байсан байхгүй юу хэ хэ хэ Тэгээд л харилцаа таг болсон. Одоо тэр эмэгтэйгээс уучлалт гуймаар санагдчихлаа. Би эхнэртэй хүн. Намайг уучлаарай.

2. Уулзаад хурдхан салахын түүс (25 настай А)

Тэр үед ганц бие байсан юм даг. Багын найз минь “Танилц, хөөрхөн охин бий” гээд нэг дугаар өгөв. Хэд хоног мессежээр харьцаж байгаад уулзсан юм. Үнэнийг хэлэхэд биеэ их муухай авч явдаг охин байсан л даа. Нэг тийм орчноо мэдэрдэггүй гэх үү дээ. Мессежээр харьцаж байснаас тэс бүдүүлэг үг хэллэг ихтэй ярьдаг. Бас олон нийт дунд биеэ авч явахдаа маруухан. Тэгээд нэг уулзаад дахиж уулзаагүй. Гудамжинд явж байхдаа шүлсээ хаяна, хараал урсгана, +18 сэдвийн юмыг жишим ч үгүй ярина. Тэгээд аймар чанга хашгичиж инээнэ. Бурхан минь. Уулзаад хурдхан салахын түүс л болсон болохоор юу ч хэлэлгүй таг болсон нь дээр гэж бодоод орхисон доо.

3. Өөр л хүнийг хайдаг бололтой (31 настай О)

Өө тийм юм их болж байсаан. Нэг удаа намайг чухам их хайрладаг бүсгүйг орхиод би бүтэн 3 сар холбоо барилгүй алга болсон. Мөн ч их хайсан сурагтай байдаг юм. Гурван сарын дараа би тэр бүсгүй нэг залуутай хөтлөлцөөд явж байхаар нь мэндлээд өнгөрсөн. Тэр үед надад их л дургүй нь хүрсэн янзтай муухай хараад өнгөрч билээ. Аргагүй миний буруу л даа. Гэхдээ бид хоёр уулзаж байх үед өөр хүнийг, ухаангүй болтлоо дурлах тийм эмэгтэйг л хайгаад байснаа ойлгосон. Тэгэхээр таг болсон шалтгаан нь би ердөө л иүүнд хайргүй байсан юм. Эрэгтэй эмэгтэй хүмүүс өөр гэдэг нь яах аргагүй үнэн. Эрэгтэй хүн “биш” гэж бодох л юм бол маш хурдан харилцаагаа тасалдаг. Харин эмэгтэй хүн бодоод л, шаналаад л, хүлээгээд л байдаг. Тэгсэн нөгөө эрчүүд нь аль хэдийн хайлтын ажилдаа орчихсон явж байгаа юм чинь. Би бол одоо ч хайсаар л байна.

4. Гэрлэхээ шахсан (24 настай С)

Ёстой сонирхолтой. Зүгээр л нэг шөнийг хамтдаа өнгөрүүлэхээр болсон. Аль аль нь л хүсээд ийм зүйл хийж байгаа гэж бодсон чинь бараг л хуримаа хийхээр болоод салсан юм. Тэгээд л маргаашнаас нь эхлээд таг болчихсон. Хамгаалалт хэрэглэсэн учраас тэгтлээ санаа зовоо ч үгүй. Гэхдээ танилцаад л нэг оронд орсон огт танихгүй шахуу эмэгтэйг би эхнэрээ болгохгүй нь тодорхой шүү дээ. Гэтэл тийм зүйл дээр надад уурлаад намайг хараах ямар хэрэг байна вэ? Нэгт тэр эмэгтэй өөрөө намайг маш их хүсч байна гэж хэлсэн. Хоёрт бас өөрөө л эхний алхмаа хийж намайг эргүүлсэн. Тэгсэн хэрнээ би сүүлд нь шалиг амьтан болж байгаа байхгүй юу.

5. Зориг бас дутна л даа (35 настай Л)

Уг нь би их азтай хүн. Харж явдаг байсан бүсгүй маань өөрөө анх надтай яриа өдөж би эр зориг гарган болзоонд урьсан юм. Одоо бодоход тэр үед үнэхээр л залуу бас аймхай байсан юм шиг санагддаг. Тэр бүсгүйтэй уулзаад хэд хоноод л дотно харилцаатай болж гэрт нь очиж аав ээжтэй нь хүртэл танилцаж байлаа. Тэгсэн удахгүй тэр эмэгтэй маань гадагшаа явна гэсэн яриа өрнөөд л би холбоогоо таслаад чимээгүй болчихсон. Гадагшаа ч тэр бүсгүй яваад өгсөн. Харин одоо бодоход би их зориггүй нэгэн байж. Уг нь хүлээж байсан бол намайг хайгаад ирэх л байсан юм билээ. Тэгсэн би гэдэг хүн аль хэдийн өөр бүсгүйтэй суучихсан байж байсан даа. Ууртай, шартай байсан болохоор тэгээд л холбоогоо тасалчихвал тэр эмэгтэйд бардам болж харагдана гэж бодсон юм шиг байгаа юм. Инээдтэй юм шүү. Заримдаа бодоод харамсдаг л юм.

6. Илүү, илүү байсан (32 настай Б)

За нэг ийм юм болсон юм. Одоогоос арван жилийн өмнө. Ухаанаа алдтал дурлаж байлаа. Биеэ үнэхээр сайхан авч явдаг, ухаалаг, багш мэргэжилтэй, хүүхдэд хайртай тийм л сайхан бүсгүй байсан. Надаас бол илүү, илүү, үнэхээр ахадсан сайхан бүсгүй байсан. Нэг л удаа бүтэн шөнөжин юм ярьж суусан юм. Гэхдээ тэр нь болзоо энэ тэр бол биш ээ. Нэг шөнө сургууль дээрээ хүүхдүүдийнхээ үсэглэлийн баярын малгайг хийхэд нь л би тусалсан. Мэдээж надаас бол эгчмэд л байсан байж таараа. Гэхдээ үнэхээр сайхан эмэгтэй. Гадна төрх нь бол хамаагүй. Тэр хүний дотор сэтгэл нь бүр дэндүү гэмээр сайхан хүн байсан. Эрэгтэй хүн өөрөөсөө илүү ухаантай эмэгтэйд хүрч чаддаггүй гэдэг үнэн ч юм шиг. Угаасаа зай бариад, аль болох л холуур өнгөрдөг. Би ч гэсэн тэр үед “Ухаантай сайхан эмэгтэй юм даа. Азтай эр нь авч суух байхдаа” л гэж бодоод өнгөрсөн. Одоо бодоход тэр орой бүсгүй надад уг нь их талтай байсан байгаа юм. Дараа нь хэзээ хойно нэг таарахад “Чи чинь нэг шөнө юм ярьж суугаад л маргааш нь тоох ч үгүй зөрөөд өнгөрдөг залуу шүү. Хүний залуу нас гэдэг хэзээд л дэнгийн эрвээхэй шиг байх юм даа” гэж хэлж байсан юм. Би тэр үед л том алдаа гаргаснаа ойлгосон доо.

7. Нэг үгээр хэлэхэд би айсан юм (27 настай О)

Одоогоос 3 жилийн өмнө миний шинэ орсон ажилд нэг бүсгүй ажилладаг байсан юм. Ороод удаагүй байсан болохоор ажлынхантайгаа тийм ч дотно биш. Тэгсэн нэг даалгавар дээр тэр бүсгүйтэй хамт ажиллах болоод өдөржин хамт ажиллаж байгаад орой нь зам нийлж хэсэг цуг алхсан юм. Үнэхээр хөөрхөн зантай, үзэсгэлэнтэй бүсгүй байсан болохоор би шуудхан л дурлачихсан даа. Гар нь миний гаранд санаандгүй хүрсэн тэр мөчид биеэр нэг цахилгаан гүйгээд л явчих шиг болсон. Нэг хэсэг зориг хүрэхгүй явж байтал ажлаасаа гарч байгаа сураг дуулдаж одоо л алдаж болохгүй юм шүү гэж өөрийгөө зоригжуулж байгаад болзоонд урьж хэсэг уулзсан юм. Гэхдээ бид хоёр бүтэлгүй би таг болсон. Яагаад гэвэл түүний дэргэд би өөртөө итгэлтэй байж үнэхээр чаддаггүй байсан юм. Магадгүй би өөрөө л өөрийгөө зовоож байсан байх л даа. Гэхдээ тэр бүсгүй надад үнэхээр ахадсан санагддаг байсан шүү.

18 Comments

  1. Даваасүрэн says:

     яагаад ч өөрчилж чадахгүй байгаа сонголтынхоо өмнө би хэн ч биш болчихоод байна. Надад туслаач. Би түүнийг орхихын тулд яах ёстой юм бэ. Би түүн шиг халуун ам бүлээрээ амьдарч үзмээр байна. Буланд нуугдаж, хүнээс далд амьдармааргүй байна. Надад үнэхээр хэцүү байна. 

  2. үл мэдэх says:

    Зээ, би бол нэг охинд учиргүй сайн байсан юмаа, даанч надтай танилцахаасаа өмнө манай найзтай унтчихсан байсан юм. Манай найз ч тэгээд эхнэр хүүхэдтэй юм байж заваараад л байж байдгын, тэгээд тэр охинтой найзынхаа ажил дээр танилцаад бид хоёр их удаан уулздаг байсан юм. Тэгээд нэг удаа найз маань чи хүний хаясан шүлсийг долоох гээд байгаа юм уу? гэж хэлсэн, тэрнээс хойш би тэр охинтой дахиж харилцаагүй. Надад хайртай гээд мсж бичихээр нь чи дугаар андуурчихсан байна гээд явуулчихсан. Одоо бодоод байхнээ заяаныхаа ханийг л гомдоочихсон юм шиг санагдаад байдгын.

  3. Mongol Khvv says:

    Chamaas ilvvg olson bol neg, uuruus ilvv bol neg, taalagdaagvi bol neg,  zugtaj bna da.! Oxindaa hewliigee tsewer bailga. Ugaaj tsewerleh ni hetsvv l baidag yumshig bgaan gar huruugaa dotor ni hiij baij ugaahgvi bol boldgvi yumshig Erchvvd bol gargaj ireed ugaagaad l arai l amar baih l da. Mini huwid ariun tsewerees ni bolood zugtsan neg dohioldol bna. Dendvv muuhai hurts vnertei bsn

  4. Pig says:

    Tag bolson zaluuchuudiig shuud martaj bai. Yun araas n shanalah. Ted nar chini neg bol ehnertei ugui bol chi taalagdaagui gesen ug. Soyoloo ooroo ehelj zalgahaa bolison ni deer. Ter zaluu chini tsaanaa huntei. Tushgeegiin bichdegeer chi nootsnii huuhen gej harj bn. Ambagaiin uulzsan zaluu bas l tsaanaa hoosongui bh. Emegtei hun yamar ch ued ooroo ehelj zalgaj bichij bolohgui. Rdg bas genen bn daa 2 jil bodood l. Oor zaluu garch irehgui bn uu.

  5. Rdg says:

    Yadaj yamar shaltgaanaar tag alga bolsnoo helchihwel shuluuhan baimaarsan, yaasan ni medegdehgui alga bolchhoor sanaa zowood eldew yum bodogdood bur shanalchihdag, bi 2 jiliin omno zuw zugeer bj bgad tag alga bolson zaluug odoo hurtel bodoj sanaa zowdog zarimdaa bur awaart orchihson yum bolwuu gj bodno tegtel suuld amid l bh shg bsan zailuul

  6. Түшгээ says:

    Би бол 2 шалтгаанаар таг болж байсан нэгдэх нь надад ахадсан бүсгүй байвал нөгөөдөх нь санаанд нийцээгүй бол усанд хаясан чулуу шиг алга болно до. Аан харин алга болоод гэнэт гарч ирээд байвал чамайг нөөцөнд байлгаж байна. Найз бүсгүйтэй болохгүй тохиолдолд, эхнэртэй эрчүүд унтаж хэвтдэггүй хажуудаа эмэгтэй хүн байлгахын тулд нөөцний хүүхэн лүү залгана. Ер нь яагаад ч юм удаан уулзаж учраагүй эмэгтэйд хоёулаа уулзахаа больё гэж хэлэхийн оронд алга болсон нь хамаагүй дээр санагддаг. Нөгөө хүн маань ч ойлгочих байх гэж боддог. 

  7. соёлоо says:

    Би нэг залуутай 4сард танилцсан. 4 удаа л уулзсан. Утсаар яринаа  дандаа би залгана. Заримдаа миний утсыг авахгүй. Гомдмоор гэдэг нь. За ядаргаа гээд залгахгүй 3 4 хоноод сэтгэлээ нэг юм татаад авч байтал өөрөө залгаад л ороод ирнэ. дахиад л… үргэлэлэнэ. Гэтэл одоо дахиад л таг. Уур хүрсэн хэрнээ гэнэт ярихаар нь уярчихнааа. Яалтай ч билээ

  8. Ambaga says:

    Ambaga n oird orj irsengui. Ene ih saihan bulan bolj baigaan bna. Yag huuhnuud bidnii medmer bdag sedev bna. Eregtei humuus ih haalttai, zarim n yu ch bolson n medegdehgui. Bi nzinha nuhrin naiz ged neg zaluutai huriman deer taniltsaj bsin. Tegeed ter nadruu uuruu chat bichij bid 2 hatiltsdag bolvoo. 1 oroi ter manai gadaa mashintaigaa irj mashind n heden tsag yum yarij suusan. Daraa n alban yosoor bolzhor bolj hed honogin daraa hamt kino uzeed 1 gazar suugaad namaig gert hurgej uguud, buh yum l saihan bsan nadad bol. Minii garaas hutulsun. Tegeed l ter oroinoos hoish tag. Yu bolohoo baisnig, minii yu taalagdaguig uneher ih medhig husne odoog hurtel

  9. halzan says:

    uneheer huurhun ohiduudtai uulzaj taniltsaad sxan yaria huurute suuj bgad yag nuguu ajil hiih bolhoor ehner huuhed bodogdood shuud gerte haridag daa .dahij ter ohiduudtaiga hezee ch holboo baridaggv

  10. Busgui says:

    Sahaltaa taniltsaj boloh uu? 

  11. Neg er says:

    bi nileen huuhnuudtei hamt yum uzej gaduur yavj bsan. bi zugeer l her huuhen be gedgiig l medeh gej yavdag. olon yum yarihgui odohgui. gert ni hurgej ogno. za tnx bye geed l salna. tegeed taalagdaagui bolohooroo l dahij holbogdoogui. oor surtei yum bhgui.

  12. Baraan.Com says:

    Huduunii duraaraa esvel surguuli soyolgui tanhai taldaa ooroor helvel aldah yumgui aidasgui garuud ih daljignaj huuhen shuuhan erguuldeg. Morooroo yavaa zaluuchuud tegeed dotroo l hairlaad yavdag biz dee. Gevch hen ni heregtei ve gedgiig yalgaj salgadag aaviin aihtar ohiduud bas bdiimoo

  13. Baraan.Com says:

    Huduunii duraaraa esvel surguuli soyolgui tanhai taldaa ooroor helvel aldah yumgui aidasgui garuud ih daljignaj huuhen shuuhan erguuldeg. Morooroo yavaa zaluuchuud tegeed dotroo l hairlaad yavdag biz dee. Gevch hen ni heregtei ve gedgiig yalgaj salgadag aaviin aihtar ohiduud bas bnaa bna

  14. bb says:

    nadtai uulzsan zaluus gants l udaa uulzaad tag bolchih yum, sex ex bgaagui, ug ni nadad ih taalagdaj bsan yum yund bsniig yoroosoo oilgohgui yum

  15. GegeenCom says:

    Er hund ch gsn uuriiguu hundleed taarsan bolgontoigoo usrehgyi taalagdsan negnee anguuchilj erguulj chaddag zan chadvar bh heregtei sanagddag shu. Nuh l oldvol geed chichreed dairaad bdg uls ih hyamdhan uudgui sanagddag

  16. Hen negen says:

    Iimerhuu uy bdag shuu manai nzuuud namaig tsarainaas tsaashgui amitan gedeg yum hahah bi neeree ooriigoo bas tegej boddog muu chicken hahaha ochnoon saihan uchiraluud saihan2 ohidiig yostoi harsaar bgaad aldaj bilee odoo ch gesen dee neg tiimerhuu taldaa ohidiin seeten hayj bgaa n ulaan tsaim medegdeed bhad ah huu yaadii bla bla odoo bodood bhd nadruu irsen ohidtoi l bi yanz buriin yum bolj bsnas bi ooroo zureh gargaj nairj uchir urguulsan ohid tsoohon bhaa azgui tsarailag hhahahha

  17. сос says:

    Ихэнх тохиолдолд нь эрчүүд ѳѳртѳѳ итгэлгүй байдлаасаа болж таг болсон байна шдээ. Нѳгѳѳ хүүхнээсээ айгаад сүрдээд. Зоригтой бай л даа эрчүүд минь.  

  18. Sahalt says:

    8. Neg udaa tohioldloor ajil deeree german ohintoi tanilcaj bilee. 23 nastai sayhan ih surguulia tugssun geed  urd n vietnam nz zaluutai bsn geed azi zaluuchuudad sonirholtoi . Tgd ajil deer uchir hamaagui huntei ym yriad bj boldoggui getel nuguu ohin ym yrih geed hicheegeed bdg tgher n neg sandal deer suulgaad kofe uuh gelee uuy l gej bn hiigeed ugluu uuriinhuu uudag aygand . Uungaa zunduu ym yrilaa nudend bi taalagdaj bgaa n ilt bn shu.  Ajiliin humuus bas orj garch bgaa humuus haraad bdg. Sanaa zowoshiigeed bas ajil aa hiimeer bdg. Tgsen wc bga yu gene bga geed daguulaad orloo dawchuuhan wc bsniig helehuu biy biyndee shahagdaad ewgui medremj turj bilee ter ohin bas ineegeed l ih durtai.  Za ingeed biy zaschih geed garlaa tgsen udalgui wc gees nmg duudaj bn yasan ym bol geed ochson chin gerel yaj untraah we geed udsun shinjtei. Gyls untraagaad garaad irlee ajiliin humuus haraad l bn. Tgj tgj neeh nuur uguhgui oir zuuriin ym yrij bgaad ywuulsandaa huurhiig. Yagaadch ym husej bsnch sanaachlaga gargalgui ywuulsandaa . Ynag amrag bolj bsnaas shn tanil bsn n deer bh ymdaa zarimdaa.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.